Намайг Аки Сато гэдэг. Би Японы Ямагата мужид төрж өссөн Япон улсын иргэн. Би Монголд хөрөнгө оруулахаар шийдсэн юм.
Учир нь Монгол улс 1990 оноос хойш ардчилал, зах зээлийн замд орсон улс.
Миний нагац ах Хиро дайны үед Манжуурт цэргийн алба хааж байгаад Зөвлөлтийн цэрэгт олзлогдож Монголд очоод хоёр жил хорих лагерт хоригдож албадлагын ажил хийж байсан гэдэг.
Тэр үед монголын сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд тусалж хоол унд өгдөг байжээ. Ах маань Монголоос ирээд Монгол хүмүүсийн тухай их л ярьдаг байсан.
Ингээд би Монголд хөрөнгө оруулахаар шийдлээ. Монгол руу явах дөхөж байхад миний дүү Нобу маань надад “Ах аа, Та сайн бодож үзсэн үү. Монголд хөрөнгө оруулах баталгаагүй.
Авилгал, гэмт хэрэг их байдаг. Хууль нь үйлчилдэггүй гэж дуулсан юм байна” гэв. Би түүний хэлэхийг сонсоод: “Юү гэж тийм юм байхав дээ. Монголд газар хамгийн хямдхан. Би тэнд газар авч монголын иргэдэд зориулж тансаг чанартай орон сууц барина” гэв.
Япон дахь манай барилгын “Сугато” компани бол барилгын салбарт 60 жил ажилласан туршлагатай сайн компани байсан юм. Сугато гэдэг нь миний өвөөгийн нэр.
2003 он. Улаанбаатар хот. Би Монголд очоод холбогдох байгууллагуудаар орж хөрөнгө оруулах талаар монголын талтай ярилцлаа.
Эхлээд Монголд хөрөнгө оруулах гадаадын хүн Монголд 100 000 доллар оруулдаг хуулийнх нь дагуу нь тэр шаардсан валютыг нь тэр дор нь нь өгчихлөө.
Надад Оюун гэдэг монгол бүсгүй орчуулагч хийж туслахаар болов. Монголын хөрөнгө оруулалтын газрын дарга Найдан гэдэг хүн надад “Манай нэг дүү барилгын компанитай.
Түүний нэрийг Даш гэдэг юм. Түүнтэй хамтарч япон монголын хамтарсан барилгын компани байгуулвал сайн шүү. Би ч бүх талаар туслана, танд ч ажил явуулахад амар болно” гэхэд нь би зөвшөөрөв.
Ингээд би япон монголын хамтарсан “Сугато Монгол” ХХКомпанийг байгуулав.
Энэ хамтарсан компаний монголын талын захирлаар Дашийг томилов. Надад Даш 1000 доллар өгч “Надад ердөө энэ л мөнгө байна. Би тантай хамтарч компани байгуулж байгаадаа баяртай байна.” гэв.
Хамтарсан компаний дүрмийн санд хоёр тал адилхан хөрөнгө оруулах ёстой. Чи надад мөнгөгүй байгаа нь энэ гээд 1000 доллар өгсөн. Би хоёр талын гаргах 100 000 долларыг гаргая. Компани ажиллаад эхэлмэгц чи үлдсэн 50 000 долларыг төлнө биз дээ” гэхэд Даш “Тэгэлгүй яахав” хэмээн найрсаг хэлэв.
Бид эхлээд хотын дарга, Хан-Уул дүүргийн газрын албаны даргад авилга өгч байж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “А” зэрэглэлийн газар болох нийслэл Улаанбаатар хотын Удирдлагын академиас зүүн тийш орших эзэнгүй 88 га газрыг авсан юм.
Газар авахын тулд монголын дарга нарт 50 000 доллар хахууль болгож өгөв. Ингээд манай компани нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмшиж барилгын ажлаа эхлэв.
Манай энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, тансаг зэрэглэлийн 400 айлын амины орон сууц House барихаар ажлаа эхлэв. Манай компани Улаанбаатар хотод барих энэхүү орон сууцанд зориулж бараг өөрийнхөө бүх хөрөнгө болох олон арван сая долларыг зарцуулав.
Хоёр жилийн дараа 2005 онд эхний таван том орон сууцны хэсэг буюу “Japan Town” хотхоны 1000 айлын сууц ашиглалтад орлоо.
Манай барьсан тансаг зэрэглэлийн орон сууцанд Монгол улсын УИХ-ын гишүүд, урлаг соёлын зүтгэлтнүүд, уул уурхайн компаний эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс орсон юм.
“Japan Town” хотхоны нэг айлын 140 квадрат метр орон сууцыг 140 000 ам.доллараар борлуулж байлаа. 1000 айлын орон сууцны төлбөрт 250 сая ам.доллар компаний дансанд орсон хэмээн манай нябо Бурмаа надад хэлж байсан. Бурмаа бол манай хамтарсан компаний монголын талын захирал Дашийн эхнэр байлаа.
Эхний таван том орон сууцны хэсэг нь бүгд борлуулагдаж, тансаг зэрэглэлийн чанартай сайн орон сууцны хотхон гэдгээрээ нийслэл Улаанбаатар хотод танигдаад байж байтал 2010 онд манай “Сугато Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт ямар ч үндэслэлгүй цуцлагдав.
Бид хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа чанартай сайн барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй, ам сайтай байхад ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл маань цуцлагдсаныг бид хайгаад олоогүй юм.
Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан хүн манай компаний барилгын зөвшөөрлийг гэнэт ямар ч үндэслэлгүй цуцалсан сураг дуулдав. Даш надад “Сугато Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож тэрхүү барилгын дэд сайдын хамаатны “ Монбар корпорэйшн” гэдэг компанид 20 га газрыг шилжүүлэн өгвөл манай барилгын зөвшөөрлийг сэргээнэ гэж байна гэв.
Бид яаран өөрсдийн авсан газраасаа тэрхүү 20 га газрыг авилга болгож өгөв. Тэгж байж манай барилгын тусгай зөвшөөрлийг сэргээв. Манай компаниас өгсөн тэрхүү газарт өнөөх сайдын компани шууд л өөрийн хувийн орон сууцнууд бариад эхлэв.
Ингээд монголын иргэдэд тансаг зэрэглэлийн амины орон сууц барих миний компаний бүх газрыг маань монголын өндөр албан тушаалтнууд булаагаад авчихав.
Гэтэл гэнэт нэг өдөр таагүй мэдээ дуулав. Хамтрагч Даш маань хамтарсан компанийг маань өөрийнхөө нэр дээр болгочихжээ. Миний хөөцөлдөж авсан газрыг бас л өөрийнхөө нэр дээр болгочихжээ.
Манай компаний ерөнхий нябогоор Дашийн эхнэр Бурмаа 1000 айлын орон сууцны төлбөр 250 сая долларыг манай компанид бус, Дашийн бас нэг хувийн компаний дансанд оруулчихжээ. Би ихэд гайхаж Даштай уулзлаа.
Би түүнд “Чи яаж байгаа юм бэ. Чи ганц мянган доллар өгөөд хамтарч компани байгуулъя. Дараа нь үлдсэн мөнгийг нь чинь төлнө гэсэн биз дээ. Чи 1000 айлын орон сууцны төлбөрийг манай компаний дансанд оруулна гэсэн биз дээ. Гэтэл мөнгө ч байдаггүй, компаний гэрчилгээ ч байдаггүй, газрын зөвшөөрөл ч байхгүй боллоо.
Чи яагаад миний хамтарч байгуулсан компанийг минь, бас газрыг минь надаас нууж өөрийнхөө нэр дээрээ шилжүүлэв? гэхэд Даш уурлаж: – “Чи Монголоос зайл. Чиний барилга барьсан газар бол чинийх биш, монголын газар. Чиний компани гэж юү байдаг юм. Би энэ компанийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Барьсан орон сууцыг борлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Чи чаддаг юм бол явж заргалдаарай. Заргалдаад чи намайг ялахгүй” гэлээ.
Би ихэд гайхаж түүнд “Чи ингэж хууль зөрчиж болохгүй. Ингэж луйвар хийж болохгүй. Бүх юм хууль журамтай байдаг юм. Чиний энэ хууль бус ажиллагааг Шүүхээр шийдүүлнэ” гэв.
Би Шүүхээр энэ хэргийг шийдвэрлүүүлэхийн тулд нэг монгол өмгөөлөгч авлаа. Өмгөөлөгчийн хөлсийг нь түүнд гомдоохгүй өгөв.
Шүүх хурал боллоо. Гэтэл юү болсон гэж санана. Анхан шатны шүүх Дашийн талд шийдвэр гаргадаг байгаа. Монгол өмгөөлөгч маань надаас урваж нөгөө талд ажиллажээ. Би яахаа ч мэдэхээ байлаа. Энэ хэргийг би давж заалдахаар шийдлээ. Гэвч Нийслэлийн шүүх болон Дээд шүүх Дашийн талд шийдвэр гаргажээ. Дашийн ах нь Шүүхийн дарга байсан юм билээ.
Нэг өдөр монголын цагдаа нар гэнэт миний түрээсэлж байсан орон сууцанд ирээд “Таны тухай хар тамхи хэрэглэдэг гэсэн мэдээлэл манай байгууллагад ирсэн. Танай байранд нэгжлэг хийнэ” гэлээ. Би гайхаж “Энэ ер нь юү болоод байгаа юм бэ. Би танай Монголд хөрөнгө оруулсан Япон улсын иргэн байна. Би ямар ч хууль зөрчөөгүй. Би хар тамхи хэрэглэх бүү хэл, энгийн тамхи ч татдаггүй.” гэв. Гэвч цагдаа нар гэрт хүч түрэн орж манайхыг нэгжив.
Яасан ч бүдүүлэг хүмүүс юм бэ дээ. Ямар ч зөвшөөрөлгүй шууд байранд дайрч орж ирээд л хамаг юм сандааж өрөөг минь онгичиж бүх юмыг нураав.
Гэнэт нэг цагдаа 00-ын өрөөнөөс нэг юм оллоо гэв. Харсан чинь гялгар уутанд скочдож боосон нэг юм байв.
Цагдаа өнөөх уутыг задалж үзээд “Энэ бол хар тамхи байна. Таныг хар тамхи хэрэглэдэг, хар тамхи нуусан хэргээр баривчиллаа.” гэв. Би тэр цагдаад “Би хар тамхи бүү хэл энгийн тамхи ч татдаггүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн” гэв.
Хэлээд ч нэмэр алга. Монголын Цагдаагийн газрын дарга нь бас л миний хувийн компаний газрыг хувааж авсан хүний нэг байлаа. Намайг шууд л шоронд хийв. Хэн нэгэн нь миний гэрт хар тамхи нуужээ. Монголын цагдаагийнхан нуусан уу, тагнуулын газрынхан нуусан уу.
Компаний ажлаар өдөрт өчнөөн монгол хүн манайд ирдэг байсан бөгөөд тэдний нэг нь нуусан юм болов уу. Хэн миний байранд хар тамхи нуусныг би хэлж мэдэхгүй байлаа.
Шоронд намайг байхад монголын цагдаа нар өдөрт 2 удаа байцаана. Тэр байцаагчийн хэлдэг үг нь. “Та хэргээ хүлээ. Танайхаас хар тамхи олдсон” гэдэг нэг л үг байв. Би яаж ч учраа тайлбарлаж хэлээд тэр цагдаа үл тооно. Цагдаагийн газар намайг “Хар тамхи хэрэглэж байхад нь баривчилагдсан” гэсэн худал тодорхойлолт гаргасан байлаа.
Удалгүй Цагдаагийн газар миний “хэрэг”-ийг Шүүхэд өгсөн л гэж байна. Ямар ч гэмгүй намайг шүүхээр яллах юм гэнэ. Би яаж ийгээд Японы Элчин сайдын яаманд мэдэгдэж надтай уулзаач гэж хэлүүллээ. Элчин сайдын яамнаас Юко гэдэг залуу ажилтан бүсгүй ирэв.
Тэр надад “Та том хэрэгт орооцолджээ. Одоо монголын шүүх, цагдаа, прокурор, тагнуулын алба бүгд таны эсрэг байна. Тэр Дашийн ах нь шүүхийн дарга юм байна. Монголд хууль гэж байдаггүй юм. Хууль хяналтын байгууллага нь авилгалд автчихсан , шүүх нь бас авилгалд автчихсан байдаг юм.” гэлээ.
Хөрөнгө оруулагчийг шууд дээрэмдэж компани, газар, хөрөнгийг нь хууль бусаар булаан авдаг гэмт явдал Монголд олон байдаг ажээ. Би тэдгээр хэлмэгдсэн хөрөнгө оруулагчдийн нэг л юм байна. Гэгээн цагаан өдөр дээрэм хийж байхад монголын хууль хяналтын байгууллага нь огт хөдлөхгүй байгааг хараад би ихэд гайхаж байлаа.
Монголын хууль хяналтын байгууллага бүгд хамтдаа хуйвалддаг юм байна. Үүнийг нь би мэдэхгүй явсаар эцэстээ ийм хүнд байдалд хүрчээ.
Монголын шүүх намайг шүүх юм болов. Тэр шүүх хурал дээр “Намайг амьдарч байгаа байрандаа хар тамхи хэрэглэсэн” гэсэн Цагдаагийн хуурамч тодорхойлолт болон хар тамхи миний амьдарч байсан байрнаас олдсон гэсэн цагдаагийн протоколыг уншиж байлаа.
Монголын Шүүх надад хар тамхи нуусан, хар тамхи хэрэглэсэн гэсэн ялаар 5 жилийн хорих ял өгөв. Би шүүхэд давж заалдсан боловч монголын шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж намайг ял эдлүүлэх болов.
Би шүүхээр дамжиж 2 жил болох хооронд монголын хулгайч дээрэмчид Монголд байсан миний бүх хөрөнгө, газар, компанийг хуу хаман дээрэмдэн авчээ.
Надтай хамтран ажиллаж байсан бүх монгол хүмүүс надаас урважээ.
Ганц монгол хүн л надаас урваагүй юм. Тэр бол орчуулагч бүсгүй Оюун байлаа.
Намайг шоронд байхад Оюун хэд хэдэн удаа намайг эргэв. Монголын бүх л төрийн байгууллага, холбогдох дарга нарт хандаж бичсэн миний өргөдөл, хүсэлтийг бүгдийг нь Оюун монгол хэл дээр хөрвүүлж надад тусалсан юм.
Миний хамаг хөрөнгөө дээрэмдүүлэн алдаж, хилс гэмт хэрэгт гүтгэгдэж хэлмэгдсэн байдлыг анхаарч, учирсан хохиролыг арилгаж, хилс хэргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт өргөдөлд монголын нэг ч дарга хариу өгдөггүй байв.
Миний Монголд байсан эдгээр бүх хөрөнгөний үнэ 500 сая ам.долларт хүрч байсан юм. Миний эдгээр хөрөнгө болон газрыг монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албаныхан зэрэг хууль хяналтын байгуулагын том том дарга нар хувийн компанидаа дамжуулан хувааж авсан гэнэ лээ.
Даш миний авсан 88 га газрыг минь монголын арван компанид нэг га газрыг 1 сая доллараар үнэлэн зарж их баян хүн болсон гэнэ лээ. Даш удалгүй монголын нэгэн томоохон намд их хэмжээний хандив өргөж Улсын Их Хурлын гишүүнд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн дуулдсан.
Монголд хөрөнгө оруулж их ажил бүтээсэн надад хилс хэрэг тулгаж 8 жил шоронд хоригдох ял өгсөн нь миний санаанд багтахгүй байлаа. Би 78 нас хүртлээ монголын шоронд хатах юм байна л даа. Хамаг хөрөнгөө хөнтөрчихсөн, хилс хэрэгт яллагдсан би яахаа ч мэдэхгүй байлаа.
Ямар нүүрээрээ би Японд очих юм бэ. Гэр бүлээ тэжээх хөрөнгө ч үгүй, дээр нь хар тамхины хилс хэргээр шоронд орсон хүн яаж гэр бүлийнхээ нүүрийг харах юм бэ.
Япончууд нэр нүүргүй амьдарснаас үхсэн нь дээр гэж үздэг юм. Би Монголын шоронд дахин 8 жил зовж байснаас амиа егүүтгэж үхэх нь дээр юм байна хэмээн шийдлээ.
Доржийн Сүхбаатар
2024.03.30
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл36
1990 оноос монголын төрд хулгайчид үүрлэсэн.
dprnoSciigtcu7h10f1c364gl29f5fuitf3gi45m317h51131m7u8cgt · Австралид байдаг хөнгөн цагааны нэгэн ордыг Рио Тинто (80%) болон Оросын "Русал" компани (20%) хамтран эзэмшдэг байжээ. Гэтэл 2022 онд Австрали Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад энэ ордыг Рио Тинто булаагаад авчихжээ. Ингээд "Русал" компани Калининградын арбитрын шүүхэд заргалдаж мөнгөө нэхжээ. Энэ нь зэс биш, хөнгөн цагааны асуудал учраас Монголд огт хамаагүй юм. Харин Б.Баабар, С.Баярцогт нараас эхлэн: "Оросууд олон улсын шүүхээр заргалдан манай ОТ-г авах гэж байна" гэж ичгүүргүй цуурхал тарааж хөөрөгдөж байна. Ичгүүргүй лаларууд л ингэдэг.
Иргэн О.Осоржаамаа бурханы оронг зорьжээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр зодуулсны улмаас хүнд гэмтэл, бэртэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байхдаа нас баржээ.
Энэ хэрэгт Элбэгдорж, Хурц Чойжилсүрэн гээд ардын нам, ардчилсан намын хогийн шуналтай хулгайчууд бүгд оролцсон байгаа даа! Монголын хууль бол нохойн баас!
САЙД Б.БАТЦЭЦЭГ ХҮҮГ МИНЬ 10 ГАРУЙ ЖИЛ БООЛЧИЛЖ БАЙНА “Эрэл” группийн эзэн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан филиппин бүсгүйн хэрэг олны анхааралд орлоо. Тэд хил дамнуулан хөөрхий бүсгүйг авчирч, гэрийн үйлчлэгчээр ажиллуулахдаа хэрхэн боолчилж байсан нь өнөөдөр олон түмэнд ил болсон юм. Харин тэгвэл тэднээс дутахгүй Монголын улстөрд нэгэн “боолчлогч” байдаг бололтой. Энэ талаар иргэн А.Ганболд шүгэл үлээж, олонд үнэнийг илчилж байна. Тэрээр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан өөрт нь тохиож буй асуудалд олон түмнийг анхаарлаа хандуулахыг хүслээ. “Мөнгөтэй хүн Монголд юу ч хийж болдог болсон хамгийн ойрын жишээ нь манай гэр бүл байна. Намайг Агвааны Ганболд гэдэг. Би дөрвөн хүүхэд эхнэрийн хамт ам бүл зургуулаа. Гэтэл 2014 оноос хойш дунд хүүгийнхээ барааг 4 удаа л харсан. Утсаар ярьж болдоггүй. Сүүлд 2025 оны улсын наадмын үеэр нэг хоногоор ирээд явсан. Бидэнтэй ярилцаагүй, хэнтэй ч золгоогүй...Ажаад байхад дотроо маш их хямрал зөрчилтэй байдаг бололтой. Маш их эцэж турсан, гянданд
чир нь 2014 оны хавраас Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн амины хаусанд мужааны ажил хийх болсноос хойш гэртээ ирэхгүй өнгөрүүлсэн 10 гаруй жилийн учир битүүлэг хөдөлмөрийн мөлжлөг юм. Яагаад мөлжлөг гэж байгаа вэ гэвэл энэ хугацаанд хүүгийн маань амьдрал бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ хугацаанд хөдөлмөр хийж байгаа ямар ч хүний амьдрал өчүүхэн боловч ахиц дэвшил гарах ёстой. Гэтэл миний харж мэдэрч байгаагаар манай хүү орох оронтой ч болсонгүй, унах унаатай ч болсонгүй, арай л нүцгэрээгүй гэхдээ ноорхой нэгэн болсон байна. Миний хүлээлт, тэвчээр, хардлага туйлдаа хүрч хязгаарыг давах болсон тул үүнийг бичиж байна. Батцэцэг бол миний ажиж мэдсэнээр ямар ч хүнийг эвтэйхэн аргалаад зарцлаад мөлжөөд байх налиг шалиг аргатай хүн юм гэдгийг 2007 оноос мэдэх болсон. Анх гэр орондоо манайхаар тавилга, хаалт, шат гээд зөндөө л зүйл модоор хийлгэдэг байсан. Харин 2014 оны хавраас тэр уулын амыг хааж төвхнөсөн газартаа хүүг минь аваачиж гацааснаас хойш юу болж байгааг нь мэдэхээ боль
МАНын дарга нар байна.
Manai xuuli xuchiniixen shalgaj baigaa gedegt itgej boldog bolvuu.Tun xaramsaltai.
Үхсэн ацаараа шалгадаг юм..
Хүрэлсүх зайлж байж Монголд шударга ес тогтож МАН устана гэж Богдын лүндэнд байгаа..Хүрэлсүхийг аль болох хурдан цаг минут алдалгүй зайлуулж Богдыг лүндэнийг гүйцээх хэрэгтэй. Энэ мантуу нүүрт маоист хулгайч байгаа цагт шударга үнэн гэж ярих огт хэрэггүй..
Худлаа нэр зохиогоод яахав. Чойжилсүрэн нарын оролцоотой гэмт хэрэг л байна. Улаан цагаандаа гарсан хулгайч дээрэмчид шүү дээ. Цагдаа шүүх нь бүгд ялгаагүй новшнууд. Хогийн хулгайчууд хоорондоо өөрсдөө нэгэн цагт хордож үхсэн болтугай. Бүр цайгаад 1 га газрыг нь 1 сая доллараар зарсан юм гэсээн ккк.
МАН тусгай хүн алдаг хөлсний алуурчидтай ..Тэд нар энгийн иргэдийг алахаас гадна замд саад болсон томцуулаа бас нухдаг. .Ирвэс хамгаалагч залууг энэ пязда алсан..
Өгүүлэл биш,өгүүллэг бүр биш,БОЛСОН ЯВДАЛ шүү дээ ! Хоёр,гурван үеэрээ өмчгүй явж ирсэн, Монголын төрийн албан хаагчид, хуулийн байгу улгын ажилтнуудын үнэн дүр төрх нь энэ юмаа !
Хүрэлсүх зайлж байж Монголд шударга ес тогтож МАН устана гэж Богдын лүндэнд байгаа..Хүрэлсүхийг аль болох хурдан цаг минут алдалгүй зайлуулж Богдыг лүндэнийг гүйцээх хэрэгтэй. Энэ мантуу нүүрт маоист хулгайч байгаа цагт шударга үнэн гэж ярих огт хэрэггүй..
Өмгөөлөгч Батбаярыг МАН-ын сайд дарга нар бас алсан.
Эрэн хайж байсан өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан байдалтай олдсон байна Энэ сарын 21-ний шөнөөс хойш сураггүй болж, эрэн хайж байсан өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан байдалтай олджээ. Талийгаачийг Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсан согтуу хүний гарт амиа алдсан, үүнийг нь гишүүд хоорондоо ярьдаг.
2019 оны 5 дугаар сарын 17 бидэнд маш том хар толбо үлдээсэн өдөр байлаа. Цоо эрүүл аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн хамгаалалттай, төрийн тусгай газарт ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явж байгаад буцаж гарч ирээгүй. Бид үүнийг яах аргагүй гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унасан гэж байна. Баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Зүүн талаараа унасан байгаа ч унасан талынх нь нүд яагаа ч үгүй байна. Хүзүүн дээр нь гарсан улайлт заамдалтын улмаас үүссэн байх. Өндрөөс унасан хүний хүзүүн дээр заамдалтын улайлт гарна гэдэгт би итгэхгүй байна. Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга, УИХ, Засгийн газрын гишүүн 3 удаа хийж байсан хүн ажлын цагаар Төрийн ордон дотор амь нас алдчихлаа. Ийм хэрэг гараад 8 сарын хугацаа өнгөрчихөөд байхад ямар ч шийдэл гарсангүй.
Манай алдартай Хурц цуг явж байсан шүү дээ
Зам тээврийн яаманд аллага гарахад бараг дэргэд нь байсан Сахал Бат-Эрдэнийг Зандангахай Хүүрсэг нар өндөр албан тушаалд томилон ажиллуулж байна..Тэгэхээр алуурчдыг Зандангахай Хүүрсэг нар удирдаад байдаг юм биш биз.?
ийм муухай юм хийдэг хүмүүс бол яг үнэн хэрэгтээ Монголын улсын нэр хүндийг санаатайгаар гутааж доромжилж байгаа гэмт хэрэгтэнүүд ш дээ, ийм ичих нүүргүй ёс суртахуунгүй хүмүүс бол Монгол улсаас урвасан урвагчид л гэсэн үг ...
Монголчууд хөрөнгө лоруулаль энээ тэрээ балай юмаа сурталчилсаар бхуу! Болиосоо
За заа хэт бас туйлширч үз. Оюутолгойг хараач, Монголд хөрөнгө оруулсан гэж хуурсан байна. Оюутолгой бол одоо Монголд мөнгө хүүлэх мөлжлөг явуулж байна. Хөрөнгө оруулсан хүмүүсийг Монголчууд хуурдаг, дээрэм хийдэг байхад харин хөрөнгө орууллаа шүү гээд эсрэгээр нь Монголчуудыг мөлждөг жишээ бас байна. Хоёр талд муу хүмүүс байгаа, мэдээж сайн хүмүүс бий. Уулын мод урттай, богинотой гэж үг байна. Гадаадын хөрөнгө оруулалт бүхэнд муу зүйл тохиолдоогүй, мөн Монголд оруулсан хөрөнгө нь бидэнд хор болох тохиолдол байгаа.
Хүрэлсүх зайлж байж Монголд шударга ес тогтож МАН устана гэж Богдын лүндэнд байгаа..Хүрэлсүхийг аль болох хурдан цаг минут алдалгүй зайлуулж Богдын лүндэнийг гүйцээх хэрэгтэй. Энэ мантуу нүүрт маоист хулгайч байгаа цагт шударга үнэн гэж ярих огт хэрэггүй..
Дэндүү муухай Хэн ч хариуцлага хүлээгээгүй
гаднаас хөрөнгө татна гэж ярих хэрэг байгаму. хөрөнгө оруулагчдын хурал хийх хэрэгтэй юмуу.
За заа хэт бас туйлширч үз. Оюутолгойг хараач, Монголд хөрөнгө оруулсан гэж хуурсан байна. Оюутолгой бол одоо Монголд мөнгө хүүлэх мөлжлөг явуулж байна. Хөрөнгө оруулсан хүмүүсийг Монголчууд хуурдаг, дээрэм хийдэг байхад харин хөрөнгө орууллаа шүү гээд эсрэгээр нь Монголчуудыг мөлждөг жишээ бас байна. Хоёр талд муу хүмүүс байгаа, мэдээж сайн хүмүүс бий. Уулын мод урттай, богинотой гэж үг байна. Гадаадын хөрөнгө оруулалт бүхэнд муу зүйл тохиолдоогүй, мөн Монголд оруулсан хөрөнгө нь бидэнд хор болох тохиолдол байгаа.
Mongoliin ene bysarmag yildeluud ni gadniihaniig chochoon ebgyizyylej dahij eh orondoo abchirah herenge oryylalt bitgii hel delhiigeer neg dyyldaj baigaa hyyli ni yilchildeggyi gej,men hymyys ni hamtarch beznes hiihed hyibaldaad gadniihaniig multaldag gej olon hymyys yaridag sydraga yils sydraga zan zonhioloson chagt ergej sergene,odoo bol arai l baigaa daa????????????????
За заа хэт бас туйлширч үз. Оюутолгойг хараач, Монголд хөрөнгө оруулсан гэж хуурсан байна. Оюутолгой бол одоо Монголд мөнгө хүүлэх мөлжлөг явуулж байна. Хөрөнгө оруулсан хүмүүсийг Монголчууд хуурдаг, дээрэм хийдэг байхад харин хөрөнгө орууллаа шүү гээд эсрэгээр нь Монголчуудыг мөлждөг жишээ бас байна. Хоёр талд муу хүмүүс байгаа, мэдээж сайн хүмүүс бий. Уулын мод урттай, богинотой гэж үг байна. Гадаадын хөрөнгө оруулалт бүхэнд муу зүйл тохиолдоогүй, мөн Монголд оруулсан хөрөнгө нь бидэнд хор болох тохиолдол байгаа.
Mongol hun am bagatai barag hen yu bolsniig hun bolgon medej bgaa.ter heel hahuuli mahuuli muu muuhai bolgon Ted nariin ajil bgaa. Ene ulsuud hamgiin aimshigt shiitgelee edelnee
Mongol hun am bagatai barag hen yu bolsniig hun bolgon medej bgaa.ter heel hahuuli mahuuli muu muuhai bolgon Ted nariin ajil bgaa. Ene ulsuud hamgiin aimshigt shiitgelee edelnee
Хуулийнхан үнэхээр даварсан МАН мгэх мафи үнэхээр давраасан Одоо АНмгарч ирээдтзөв бодлого хийвэл энэмхуулийнхан жаахан засрах болов уу
Suiruulj baigaa schuudee , chaaschdaach bur ich suirne , bid uchsen n deerdee
Suiruulj baigaa schuudee , chaaschdaach bur ich suirne , bid uchsen n deerdee
Suiruulj baigaa schuudee , chaaschdaach bur ich suirne , bid uchsen n deerdee
Хүрэлсүх зайлж байж Монголд шударга ес тогтож МАН устана гэж Богдын лүндэнд байгаа..Хүрэлсүхийг аль болох хурдан цаг минут алдалгүй зайлуулж Богдын лүндэнийг гүйцээх хэрэгтэй. Энэ мантуу нүүрт маоист хулгайч байгаа цагт шударга үнэн гэж ярих огт хэрэггүй..