Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм. Оюу толгойн ордыг ашиглаад 16 жил өнгөрлөө. Монголд ашиг өгөөгүй л байна. Ашиг байтугай, өнөөдөр “Рио Тинто”-гийн бараг л “банк бус” зарчмаар өгсөн хүүтэй зээлийн өрөнд баригдаад баларч сууна. Ерөөсөө л, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд байгуулахад л ийм том төслийн мэдлэг, туршлагагүй монголчуудад “…Мэддэггүйд эрээн цоохор” л байсан байгаа юм.
Гэхдээ, “…Энэ том ордоо яаж өөрсдөдөө ашигтайгаар ашиглахаа монголчууд нухацтай бодож, шийдэх учиртай”, “… Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд нарийвчилсан үнэлгээг дахиж хийлгэх шаардлагатай” гэдэг дээр хатуу зогсож байсан УИХ-ын гишүүд, улстөрчид бас бий.
Гэвч, лав л жирийн монгол иргэдийг, дээрээс нь тухайн үеийн улстөрчдийг “Дэлхийн өсөлт” гэдэг байгууллагын шугамаар ирсэн АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгдөг байсан шинжээч, судлаач гэсэн тодотголтой эрхмүүд 2009 оны туршид ухуулан сэнхрүүлж байжэээ. Тэд Монголын улстөрчид, иргэдийн хэн ч танилцаж мэдээгүй ч хэзээ мөдгүй батлагдах дөхсөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг янзын рекламддаг. Байсгээд л томоохон хэвлэлийн хуудаснаа далбайсан ярилцлага нийтэлдэг. Тус байгууллагын тэргүүн Алан Оксли л гэхэд “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь Монголд хэр чухал, ямар ач холбогдолтой юм бэ гэдэгт л олон нийт, парламентын гишүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна” хэмээн зорилгоо шуудхан хэлж байсан. Мөн тус “Дэлхийн өсөлт” байгууллагын шугамаар ирсэн Элчин сайд, хатагтай Нэнси Содерберг “…Хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаасаа аль болох яаравчлах хэрэгтэй. Магадгүй улс төрийн болон бусад шалтгаанаас үүдэн удааширч байгаа биз. Гэхдээ Монголын төр, засгийн удирдлагууд зоригтой алхам хийх хэрэгтэй” хэмээн анхааруулж байв. Түүчнлэн Брукингсийн хүрээлэнгиин судлаач, доктор Роберт Ж.Шапиро гэгч ирж 2009 оны турш ятгасан. Түүгээрээ “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс, монголчуудын хувьд алдаж болохгүй алтан боломж юм. Энэ гэрээ Монголд ашигтай, шударга” хэмээн рекламдаж байв. Түүний нэг л тийм ярилцлагаас эшлэхэд “…Оюу толгой төслийг нэлээд хэдэн сарын өмнөөс судалж үзлээ.
Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсыг эдийн засгийн хувьд шинэчлэх боломжийг гаргаж өгөх үр дүнтэй юм байна. Гэрээний талууд тодорхой хэмжээгээр нэгэндээ буулт хийж өгсөн нь илт байна. Ер нь, томоохон төслийн гэрээ хэлэлцээрийг хийхэд буулт хийх, бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзах нь зайлшгүй чухал байдаг.
Тэгэхээр одоогийн Оюу толгой төсөл хөрөнгө оруулагч төдийгүй Монголын Засгийн газар талдаа ч ашигтай шударга гэрээ болжээ. Тиймээс энэ гэрээг баталж хэрэгжүүлэх үйл явц удааширч цаг авах нь Монголын эдийн засагт ихээхэн алдагдалтай”, “…Гэрээг байгуулснаар Монгол Улсын ДНБ жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллараар өсч, 2000 гаруй орон тооны ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр улсын төсвийн орлого 385 сая ам.доллараас доошгүй хэмжээгээр өснө”, “…Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшээд, хөрөнгө оруулагчдын зүгээс цаашдаа зэс хайлуулах үйлдвэрийг барих боломжийг эрэлхийлэх нь Монголын талд ашиггай гэрээ болжээ”, “…Монголын татварын хувь хэмжээ бусад орны уул уурхайн салбарын татвартай харьцуулахад хамгийн өндөр буюу 68 хувьтай байгаа шуү дээ. Ийм өндөр татварын системтэй байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 29.9 хувийг давсан нөхцөлд нэмэлт дахин татвар өгнө гэдгийг зөвшөөрсөн нь Монголын Засгийн газрын талд нэлээд хожоотой наймаа болжээ”, “…Ер нь бизнес хийхдээ урьдчилгаа төлбөр авах тогтсон зарчим байдаггүй юм. Гэхдээ Монгол Улсын Засгийн газарт урьдчилгаа мөнгө хэрэгтэй байгааг ойлгож байна”, “… ТЭЗҮ-ийн судалгаа өөрөө их зардал шаарддаг. Энэ нь үндсэндээ 250 сая ам.доллар шаардлагатай болж байгаа. Хэрвээ би хөрөнгө оруулагч байсан бол ийм дэлгэрэнгүй судалгаа хийж мөнгө их зарахгүй. Энэ бол их эрсдэлтэй алхам. Гэрээг байгуулахаас өмнө тодорхой хэмжээнд хоёр тал үндэслэлийг судалсан байгаа.
Түүн дээр л тулгуурлан ажиллах ёстой”, “…Энэ нь Монгол Улсад сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй ховор боломж юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ нөхцөлд хөрөнгө оруулагчаа олсон нь азтай хэрэг шүү. Тиймээс Монголын талаас энэ гэрээг батлахаа яаравчлах хэрэгтэй” гэж байв.
Ер нь бол, ийм ятгалга, рекламаар тархиа угаалгаж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголоор улам тодорлоо. Сонсголд оролцсон Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг мэдэх үе үеийн улстөрчдийн зарим нь тухайн үеийнхээ үнэнийг ярьж байна. Бас, тус сонсголыг олны анхаарлаас гаргаж хаях сонирхол нэг хэсэгт байгаа нь анзаарагдлаа. Ер нь бол, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд зурж баталгаажуулахын өмнө, гэрээг зурах үед, гэрээний дараа их олон зүйл хөшигний ард өрнөжээ. Түүнийг үе үеийн улстөрчдийн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол дээр ярьж байна. Тэдгээрээс зарим нэг асуудал асар их анхаарал татав. Тодруулбал, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулах үед томоохон албан тушаалд хашиж, уг төсөлд оролцоо үүсгэсэн улстөрчид “...Бид тэр үед учрыг нь сайн мэдэхгүй байсан. Зарим нэг маань Австрали явж ирээд бидэнд юм ярьж өгдөг байсан. Тэндээс дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий зүйлүүдийг ярьж байх юм. Түүнчлэн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “…Оюу толгой дээр монголчууд хожно, ашигтай байна гэж худлаа ярьсан. Оюу толгойн гэрээн дээр хоёр тал хоёулаа хариуцлага хүлээх ёстой” гэснийг бас л анхаарал татна. Гэхдээ, түүний тухайд ярих зүйлээ дутуу ярьсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авлигын асуудал домог болтол яригдсан.
Монголын хууль хяналтын байгууллага 2016 оноос хойш шалгаж тогтоогоод, шүүх хүртэл энэ асуудлаар шийдвэр гаргаж, зарим албан тушаалтныг шийтгэсэн. Одоо ч Лондоны арбитрын шүүх дээр Оюу толгойн авлигын асуудал шийдвэр хүлээж байна.
Олон жил яригдаж байгаа Оюу толгойн авлигын “домог”-оос дурдахад, 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг гэрээнд нухацтай хандах байр суурийг илэрхийлж байсан цөөн улстөрчийн нэг байдаг. Эцэстээ түүнийг “…Огцруулна” гэж шахаж байгаад УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж баталсан тухай ярьдаг. Мөн “…Тухайн үед Д.Дэмбэрэл даргын байр суурийг дэмждэг байсан улстөрчид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиж батлахын тулд авлига авсан 20 гаруй гишүүний нэрийн жагсаалтыг гаргаад байсан, “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжүүлэхээр авлигын асуудлаар Хэрэг эрхлэхийн сайдын арын өрөөнд шийдвэр гардаг байсан” ч гэсэн яриа бий. Тиймээс энэ бүхнээс өнөөдөр “…Нэг талаас, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ авлигын дэмжлэгээр батлагдсан. Нөгөө талаас, “...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ” гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Өнөөдрийн бодит байдал ч үүний нотолгоо болж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл31
Гадаадын хөрөнгө оруулагч биш, Оюутолгой бол монголд мөнгө хүүлэгч болно. Иймд гадаадын хөрөнгө оруулалт гэж хамгаалах шаардлага байхгүй, ард түмэн шууд мөлжүүлж болохгүй ба шууд дээрэмдэж болно.
Та нарыг тэжээдэг Улсын төсвийн чинь гуравны нэгийг Оюу толгойн төлсөн татвараар бүрдүүлж байгаа нь тэгээд юу юм бэ?? Алдагдал, хорогдол, зардал юм уу??!! Гадны даалгаварт этгээдийн захиалгаар ийм хорлонт юм бичиж нийтлэхээ болих хэрэгтэй!!! Жирийн иргэд юу л бичнэ, тэр чигээр нь фильтргүй залгидаг учир хортой!!!
Ард түмний цусаар энэ газар нутгийг хамгаалж ирсэн байхад одоо харийн хулгайч нарт алтаа зүгээр ухуулдаг гэж байхгүй шүү.
Манжийн дарлал дүрээрээ байна. Манжийн үед ноёд нь дайшинхүүгийн пүүсээс зээл авч, ард түмэн нь татвараар төлдөг байсан. Сүүлдээ татвар нэмэгдсээр ард түмэн малаа алдсаар эцэстээ дайшинхүүгийн пүүсэд хар данстай болж дууссан шүү. Одоо цагт ноёд дарга нар нь оюутолгойгоос зээл авч, эцэст нь зээлийн хүү тэнгэрт хаджээ. Одоо татварууд нэмэгдэж ард түмэн өр зээлийг нь нуруун дээрээ үүрнэ. Иймд оюутолгой гэдэг дайшинхүүгийн пүүс мөн. Пизда ямар улсад амьдарч байгаагаа харцгаа.
Авилга шүү дээ.
Оюутолгойн гэрээг шууд цуцлаад, хөөж явуулах хэрэгтэй. Баялгаа өгөөд өрөнд ороод, ядуурч сууна гэж арчаагүйн шинж! Хэсэг ядарна л биз, өөрсдөө болгож л таараа.
МАНгаруудаа хойд хөрштэй усан тээвэр Енисей мөрөнгөөр хийх боломжийг ярилцаж, Монгол улсаа зуны хэдэн сард хойд мөсөн далайгаар гарцтай болгож өгөөч. Та нар усан онгоц хийж чадахгүй гэж байгаа бол би хийгээд өгч чадна шүү. Монголоос ачаа тээш бол ёстой амархан олдоно. Усан тээвэр шиг хямд тээвэр байхгүй. Тувагийн нийслэл Кызил хотоос Енисей мөрөнгөөр усан онгоцоор хойд мөсөн далайд гарцгаая. Оросод толгойгоо гудайлгаад ч хамаагүй хамтран Енисей мөрөнг ашиглах асуудлыг ярих хэрэгтэй, шаардлагатай. Худалдаа наймаа хийх гэж байгаа бол усан тээвэр хөгжихгүйгээр яриад явах боломжгүй шүү. Монголын хилээс 100 км цаана Енисей их мөрөн урсаж байхад далайд гарах замаа олохгүй тэнэгтэж байгаа хэдэн Монголчууд байх юм.
Саяан сушинскийн 350метрийн өндөр далан дээрээс нисэж үхэх Гээ юу
350 метрийн өндөр далан асуудал биш.
яг үнээн Гол мөрний хямд усан тээвэрээр хаан ч хүрнээ енисей мөрөн хойшоо урссаар хойт мөсөн далай хүрдэг цэдэнбал дарга новосибирскийн генерал лошмановын удирдлага дор хоёр батальон цэрэг өгч баруун гурван аймгийг батлан хамгаалх харилцаа холбооны шугам хар зам зуд болох үед өвс тэжээл буулгах цэргийн онгоц буулгах аэродром атс сум хоорондын баганат шугам хот хоорондын өсгөх буудлын барилга баянөлгийн цагаан нуур - тошинтайн хилийн шугам увсын боршоо -хандгайт завхан аймгийн тэс- резины хооронд шугам байгуулаж хархираагаас улаан даваагаар орос цэрэг шугамын багануудыг цагаалж зөөж байв сүүлд саяан шушенскийн усан цахилгаан станцаас өндөр хүчидлийн шугам татаж улаангомд ору - ил хувиарлах байгууламжийг барьж малчин хяргас цагаанхайрхан өндөхангай зүүн хангай завхан аймаг орсон орсон түүхтэй би тэс сум руу орос цэргээр зил зуун гучаар багана зөөж байв кызылиы
цэдэнбал даргын хил гартал төмөр зам тавих төсөл бодлого хэрэгжилгүй үлдсэн би гуравдугаар станцад орсын ТЭЦ СТРОЙГООС холбоо телемеханик цахилгааны төхөөрөмж хүлээн авч ашгилт засварын инженерийнхээ ажлыг хийсээр 3-р станцаас тэтгэвэртээ гарсан дүү маань зуухан цехийн дарга хийсээр тлейханд ажлаа өгөөд тэтгэвэрт гарсан түүхтэй
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг шиг, өмхий ялааны дотор далантай далай мөрөн байдаг юм байна. Юун далан, жорлонгоосоо гарахаа бод ялаануудаа.
Хуцахгүй шүү. Монголын газар нутаг байсан Туваг чамд доромжлуулахгүй.
ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА... МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ 00 %... МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР + ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА... !!!
Манжийн дарлал дүрээрээ байна. Манжийн үед ноёд нь дайшинхүүгийн пүүсээс зээл авч, ард түмэн нь татвараар төлдөг байсан. Сүүлдээ татвар нэмэгдсээр ард түмэн малаа алдсаар эцэстээ дайшинхүүгийн пүүсэд хар данстай болж дууссан шүү. Одоо цагт ноёд дарга нар нь оюутолгойгоос зээл авч, эцэст нь зээлийн хүү тэнгэрт хаджээ. Одоо татварууд нэмэгдэж ард түмэн өр зээлийг нь нуруун дээрээ үүрнэ. Иймд оюутолгой гэдэг дайшинхүүгийн пүүс мөн. Пизда ямар улсад амьдарч байгаагаа харцгаа.
16 тэрбумын борлуулалт хийснээс 13 нь Монголд үлдсэн гэж байна. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэр эхний 20 жилдээ улсад татвар ч өгч байгаагүй
1978 онд Эрдэнэтийг ашиглаж эхэлсэн. 1990 онд Монголчууд эрдэнэтийг дангаараа ажиллуулж эхэлсэн. 1992 он гэхэд Монголыг тэжээдэг ганц үйлдвэр нь Эрдэнэт болсон. Монголчууд үндсэндээ 1978 оноос хойш 14 жилийн дараа гэхэд Эрдэнэтийг бүхэлд нь өөрийн болгосон. Оюутолгой тэгэхэд 16 жил өнгөрсөн ч Монголыг мөнгө хүүлэлтээр мөлжиж, өр зээлийн далайд живүүлж байна. Ялгаа энэ юм.
Жорлонгоор бордоогүй орос алим идье гэж байхад юу гээд дүнгэнээд байгаам.
Heni zahialgaar bichsen ym bol. Hol hardaggyi hyn bn
мангасын захиалгаар, мангараа
Өөр хэн л байв гэж.
ОТ хөөгөөд гаргавал цалин, тэтгэвэр чинь, уудаг архи чинь алга болно шүү, Ояа-нууд аа. Оросууд та нарт мөн өгөх байх аа, ккк. Алмаар баян туйлдсан ядуу Якутын замаар орно шүү, Ояа-нууд аа.
Хөөж гаргах хэрэгтэй. Чамайг цуг хөөх хэрэгтэй
ОТ хөөгөөд гаргавал цалин, тэтгэвэр чинь, уудаг архи чинь алга болно шүү, Ояа-нууд аа. Оросууд та нарт мөн өгөх байх аа, ккк. Алмаазаар баян ч туйлдсан ядуу Якутын замаар орно шүү, Ояа-нууд аа.
Монголчуудыг басаж болохгүй. Хэдхэн жилийн хэцүү цагийг давж гарахад Монгол улс хөгжил цэцэглэлтийнхээ алтан үе болох 100 жилийг хүлээж байгаа тул Рио Тинтог хөөж гаргахад бэлэн байна. Оюутолгойгоос РиоТинтог хөөж явуулахад бэлэн байцгаая.
Хятадын эрлийзүүд , хятадын эфү хүргэцүүлд эрх мэдэл өгөхөөр юу болдгийг нотолсон үйл явдал боллоо. МАН-ын дарга луухаан хятад Миеэ данжаад 60 тэрбумаар монголын төрийн албыг хятадын эрлийзүүдэд зарсан. Сэлэнгийн хятад Баярцогтыг хошного нүүрт Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд сойж бэлдэж байгаа нь тодорхой боллоо.
Хөөж гарга. Ямар ч ашиггүй юм байна
Нэгэнт луйврын, авилгаар гэрээ байгуулагдсан бол гэрээг шууд хүчингүй болгох хэрэгтэй, Хзчингүй болгох бол манайхаам маш их төлж барахааргүй их мөнгө авахаар гэрээ хийчихсэн тул яаж ч чадахгүй , тэгэхээр Монгллын тал ашгаа авч чадахгүй, Гадаад тал нв мөнгө хүүлээд яваад байхаас өөр аргагүй мэт зүйл зарим улс төрчид яриад байна. Тэр тусмаа тийм гэрээ байх ямарч үндэслэл байхгүй. Авилга авч гэрээ байгуулсан хэдэн хүнээс болж Монголчууд хохирох ёсгүй. Баярцогт мэт нь шүүх намайг цагаатгасан ч гэх шиг. Ян ямар асуудоаар шүүхэд хандсан юм. Оюц толгойн асуудлаар хандаагүй байх.
Хятадын эрлийзүүд , хятадын эфү хүргэцүүлд эрх мэдэл өгөхөөр юу болдгийг нотолсон үйл явдал боллоо. МАН-ын дарга луухаан хятад Миеэ данжаад 60 тэрбумаар монголын төрийн албыг хятадын эрлийзүүдэд зарсан. Сэлэнгийн хятад Баярцогтыг хошного нүүрт Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд сойж бэлдэж байгаа нь тодорхой боллоо.
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Монголын уул уурхайн хяналтгүй мэдлэггүй байдлыг ашиглаж мөнгө босгосон л төсөл юм байна. Гёологийн нөөц нь баталгаагүй учраас тэзү хийгээгүй. Тухайн үёийн Эрдэс баялгийн зөвлөл гэж мөнгөөр ашиглалтын лицз болгодог аргачлалаар ажилласан юм байна.