Стратегийн 10 түнш
Монгол Улсын Ерөнхийлөгч Италид Төрийн айлчлал хийснээр манай улсын гадаад бодлого “Их 7” буюу G7 дотор бүрэн бүтэн болж авлаа. G7 бүлгийн гишүүдээс АНУ (Стратегийн гуравдагч хөршийн түншлэл), Япон (Тусгай стратегийн түншлэл), Герман (Стратегийн түншлэл), Франц (Онцгой эрхт түншлэл), Канадтай (Иж бүрэн түншлэл) түншилж чадсан, Их Британитай түншлэх замын зураглалтай, өөрөөр хэлбэл G7 бүлгийн 6-тай нь. Тэгвэл цаана нь ганц Итали үлдээд байсныг саяхны айлчлалаар гүйцээлээ. Түншлэх түншлэхдээ ямар нэгэн шат дамжлагагүйгээр (Тэгш эрхтэй түншлэл, Хамтын ажиллагааны түншлэл, Xарилцан нөхсөн түншлэл, Сайн хөршийн түншлэл, Өргөтгөсөн түншлэл, Иж бүрэн түншлэл, Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, Өргөн хүрээтэй түншлэл) шууд л Стратегийн түнш боллоо. Өнөөдрийг хүртэл Стратегийн түншлэл тогтоосон улс 10 байна. Ердөө сүүлийн хоёрхон жилд хоёр хоёроор эгнээгээ тэллээ. 2024 онд Герман, Казахстантай, 2025 онд Турк, Италитай.
Ингэхэд “Их 20”
G20, англиараа “The Group of Twenty, major advanced and emerging economies”. Нэн өндөр хөгжилтэй 19 улс орны Засгийн газар, Төв Банкнуудын албан бус клуб, форум. “19+2” буюу Европын Холбоо, Африкийн Холбоо багтана. G20 нь даян дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85%, дэлхийн нийт худалдааны 75%, дэлхийн нийт хүн амын 3/2-ыг багтаасан хөгжил дэвшил, санхүү-мөнгө, магадгүй геополитикийн маш том орон зай болно.
Харин манай улс энэ 20 дотор хэнтэй нь түншилж, хэн нь орхигдсоныг сонирхвол:
Хэтдээ түншлэх гэдгээр Аргентин, Бразил, Индонез, Мексик, Саудын Араб, ӨАБНУ гэсэн 6 улс, мөн Африкийн Холбоо үлдэж байна.
Хятадын түншлэл
Манай өмнөд хөрш түншлэлийг хэрхэн хөгжүүлж ирсэн бэ гэдгийг Хятадын ГХЯ-ны сайтын архиваас сонирхъё. ХКН-ын ХХ хурлын үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Гадаад хэргийн дэд сайд Ма Жаосюй танилцуулга (2022 оны байдлаар) хийхдээ өнгөрсөн 10 жилд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс 172 байснаа 181 болж өссөн, 10 жилийн өмнө дэлхийн 41 улс, бүс нутгийн байгууллагатай түншлэлийн харилцаатай байсан бол 2022 оны байдлаар 113 болж өссөн гэх харьцуулалт хийж байв.
Дэлхийн топ эдийн засаг бүхий тэрбум 400 сая хүн ам бүхий Хятад 113 улс, бүс нутгийн байгууллагатай түншлэлийн харилцаатай байгаа бол Италийг оролцуулаад манай улс ийм үзүүлэлтээр 21 улс, мөн Европын Холбоотой түншилсэн гэсэн үзүүлэлттэй байна.
Улс орны хөгжлийн түвшин, хүн амын тоо, олон улсын жин нөлөө гэж харьцуулбал мэдээж Хятадтай дүйхгүй. Гэхдээ манай улсын хувьд муугүй үзүүлэлт. Манай улс сүүлийн 3-4 жилд түншлэгчдийн эгнээг огцом тэлсэн. 2021 оноос тооцвол нийт 14 улстай шинээр түншлэл (ихэнхи нь шат алгасан) тогтоосон буюу өмнөх түншлэлээ шат ахиулсны дотор АНУ, Япон, Францтай, мөн саяхны Төрийн айлчлалаар Италитай тогтоосон түншлэлийн харилцааг (АНУ, Япон нь дотроо шат ахисан, Хятадтай шинэ агуулгаар баяжуулахаар санал нэгдсэн гэх мэт) онцгойлж авч үзэхээр байна.
Оросын түншлэл
ОХУ дэлхийн хичнээн улстай түншлэлийн харилцаатай тухай мэдээлэл хайж нэлээд ажил удлаа. Түншлэл тогтоох шалгуур хэмжүүр нь ондоо юм байна. Мэдээж үндэсний эрх ашгаа дээдэлж таарна. Түнш гэдгийг холбоотон гэдгээр орлуулах, эсвэл орлуулж ойлгуулах хандлага харагдаж байна. Оросын шалгуур нөхцөл нь юу вэ гэдэгт:
- Крым ба Украины дайнаас үүдэлтэй Оросын эсрэг санкцанд оролцож байна уу, оролцохгүй байна уу?
- Оростой олон улсын байгууллагад–жишээ нь БРИКС, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоонд хамт байна уу, үгүй юү?
- Оростой визгүй зорчдог уу, үгүй юү?
- Крым ба Украины дайнаас үүдэлтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад ямар санал өгсөн бэ?
Энэ талаар “Орос ба түүний холбоотнууд, геополитикийн өрсөлдөгчид ба түүний холбоотнууд, бусад нь. 2017 оны байдлаар” гэсэн гарчигтай лавлах баримт ruxpert.ru/ 02.05.2024 сайтаас олж авснаа буулгая. Гадаад бодлого судалдаг оросын мэргэжлийн шинжээчдийн сайт юм байна. Түнш гэдэг ангилалд багтахын тулд “Оросын ойрын холбоотнууд” (1),“Ойрын холбоотон болох өндөр магадлалтай улсууд” (2), “Орост маш эерэгээр ханддаг улсууд” (3), “Хэрэг дээрээ холбоотон” (4) гэсэн шалгуурыг давах ёстой юм байна. “Оросын ойрын холбоотнууд” гэдэгт Белорусс, Казахстан, Киргиз, Армен, Абхаз, Өмнөд Осет, Днестр хавийн БНУ, Донецкийн АБНУ, Луганскийн АБНУ гэж 9 улсыг нэрлэсний лав 5 нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй, адаглаад хамгийн ойрын холбоотон Белорусс нь хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай улсууд байна. “Ойрын холбоотон болох өндөр магадлалтай улсууд” гэдэгт Төв Азийн хоёр улс Узбекистан, Тажикистан нэрлэгджээ. “Орост маш эерэгээр ханддаг улсууд” гэдэгт Серби, Сири, Венесуэл, Боливи, Никарагуа, Куба гэжээ.
“Хэрэг дээрээ холбоотон” гэдэг ангилалд Хятад, Монгол, БНАСАУ, Вьетнам, Энэтхэг, ӨАБНУ, Иран, Бразил, Аргентин, Эквадор гэсэн 10 улс нэрлэгдсэн ба Иж бүрэн түншлэлээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээгээрээ баталгаажуулсан Монгол Улс маань 4 дүгээр дэсийн де-факто холбоотон гэдэг ангилалд нь явдаг юм байна.
Хаа холын Латин Америкийн Эквадортой нэг зиндаанд гэхлээр эргэлзээ төрөхөөр юм. Цаашаа дэлхийн үлдэх бүх улс орнуудыг хувааж байршуулсан олон ангилал шалгуур байдгийг дурдвал “Төвийг сахисан найрсаг харилцаатай” (5), “Орост хоёр нүүр гаргадаг” (6), “Оростой төдийлөн мөргөлдөөн зөрчилгүй гэхдээ Өрнөдийн холбоотон” (7), “Европын орнууд ба Япон” (8) гэж бүлэглэхдээ Оросын эсрэг санкцыг дэмждэг боловч аядуу байр суурьтай гэж тодотгосон хэдэн улс байна. Тэгснээ “Оросын эсрэг санкцыг идэвхтэй дэмждэг Европ дахь АНУ-ын холбоотон” (9) гэсэн ангилал руу 10 улсыг оруулсны 9 нь экс-социалист орнууд байна. Төгсгөлийн ангилал нь “Өрнөдийн Англосакс орнууд” (10) гэдэгт дайснаа гэж үздэг, эсвэл дайсан болох магадлалтай АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландыг нэрлэжээ. Энд Оросын албан ёсны эх сурвалжаас бус судлаачдын албан бус сайтаас эшлэснийг анхаарна уу. Гэхдээ санаж сэрэхэд хэрэг болох жагсаалт хэмээн хувьдаа үзэж энд оруулсныг болгооно уу.
Төгсгөх үг
Төрийн тэргүүний Төрийн айлчлалуудад дагалдан явсан гадаад бодлогын экспертийн хувьд дүгнэхэд жишээ нь Италитай ямар ч шат дамжлагагүйгээр шууд стратегийн түншлэл тогтоосныг ихэд олзуурхаж байлаа. Хоёр тал санал нэгдэж чадвал ингэж болдог юм байна гэдгийн нотолгоо боллоо. Дараагийн түншлэл ойрхон байгаа юм байна гэх таамаг төрж байлаа. Манай улс нэн идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Гадаад бодлогын ололт амжилтууд дотоод бодлого, эдийн засаг, нийгмийн аж амьдралаасаа хол түрүүлж байна. Нүднээ илт харагдаж байна.
“Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс” гээд Монгол, Итали хоёрыг нэрлэсэн шиг ийм үнэт зүйлтэй ямар ч улс оронтой түншлэх гарц нээлттэй байна.
Албан ёсны баримт бичигт өгүүлснээр, Төрийн айлчлалын хүрээнд Тунхагласан Стратегийн түншлэлийн хүрээнд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжөөр баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлэх, тухайлбал, хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа нотоллоо. Чингэснээр экспортыг нэмэгдүүлэх шинэ гарцыг нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах зэргээр хоёр орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэжээ. Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг:–Монгол, Италийн “Стратегийн түншлэл” харилцан ашигтай хамтын ажиллагааг салбар бүрт бэхжүүлж, ирээдүйн хөгжил, тогтвортой өсөлтөд түлхэц болж, ард түмний сайн сайхан, эв найрамдал, хөгжил дэвшлийг цогцлоох болтугай хэмээсэн нь зөв оновчтой дүгнэлт ажгуу.
Д.Баярхүү
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл52
МАНгаруудаа хойд хөрштэй усан тээвэр Енисей мөрөнгөөр хийх боломжийг ярилцаж, Монгол улсаа зуны хэдэн сард хойд мөсөн далайгаар гарцтай болгож өгөөч. Та нар усан онгоц хийж чадахгүй гэж байгаа бол би хийгээд өгч чадна шүү. Монголоос ачаа тээш бол ёстой амархан олдоно. Усан тээвэр шиг хямд тээвэр байхгүй. Тувагийн нийслэл Кызил хотоос Енисей мөрөнгөөр усан онгоцоор хойд мөсөн далайд гарцгаая. Оросод толгойгоо гудайлгаад ч хамаагүй хамтран Енисей мөрөнг ашиглах асуудлыг ярих хэрэгтэй, шаардлагатай. Худалдаа наймаа хийх гэж байгаа бол усан тээвэр хөгжихгүйгээр яриад явах боломжгүй шүү. Монголын хилээс 100 км цаана Енисей их мөрөн урсаж байхад далайд гарах замаа олохгүй тэнэгтэж байгаа хэдэн Монголчууд байх юм.
Евразиын холбоо л биш шүү
америкаа энэ ж7 гэсэн юмыг алаад өгөөчээ ж- долоод орчихсон ж-8 монгол болчихлоо гэж хуцаад байна энэ дэлхийд хүчирхэг улс америк хятад орос энэтхэг япон хойт сологос бразилия ж- 7 болж дэлхийг авч явах ёстой баярхүү солиорсон украйн
америкаа энэ ж7 гэсэн юмыг алаад өгөөчээ ж- долоод орчихсон ж-8 монгол болчихлоо гэж хуцаад байна энэ дэлхийд хүчирхэг улс америк хятад орос энэтхэг япон хойт сологос бразилия ж- 7 болж дэлхийг авч явах ёстой баярхүү солиорсон украйн
Энэ их дэмий зардлаас бидэнд юу унаж байна вэ? Байдал улам л дордсоор... Хавхны зуулт бүр чангарсаар... Хөөрөхөө хэзээ боливол дээр юм бол доо!
Монгол гэж ямар улс байдаг юм сонсоогүй юм байна гэж хэлж мэдэх өвгөн шүү Трамп ! Дотоодын эдийн засаг санхүү нь навс унаад ул ругаа ойртож байгаа ч гэсэн гадаад айлчлал нь их хөгжиж байгаа улс шүү Монгол ! Одоо Хүрэлсүх Африкийн Мадагаскар улсад нэг айлчилж очмоор байгаа юм ! Мэдээж морин хуурын чуулгаа энэ Баярхүүтэй хамт авч очоод стратёгийн тунхаглал хийгээд ирэх хэрэгтэй байна ! Урд өдөр нь Баярхүү Африк ба Монголын дипломат түүхэн харилцаа гэсэн нэг лут нийтлэл бичээд сонин сайтад тавих хэрэгтэй ! Итали явахын өмнө яг ингэсэн юм ! Цаашлаад Эквадор Исланд шинэ Зёланд гээд очиж стратёгийн тунхаглал хийх улсууд зөндөө байна ! Хойтон зун Монголд Английн 3 р Карл хаан ! Израилийн Нээтнаахуу ! Мадуро гээд нөхдүүд айлчлах сураг байна ! асуугаад л байна гэсэн !
Энэ нэг шаалтуур өвгөн хуцаад л явах юмаа
Цэрэг гэж байхгүй бол монголд хятадууд алхам тутамд таарахад айлас үгүй болно. Тэгэхээр цэрэг хэрэгтэй
OT-g uchiggui huuj gargaya. 16 jil denduu doromjluulj irjee. Mongoloos uur ingej Tevchdeg Uls Delhiid bhgui baihaa. Africa hurtel huuj gargaad bui.
СОЛИОРСОН ГАДАД УЛС ТӨРЖИЛТ ЧИНЬ АМЬД ЭДИЙН ЗАСГААСАА АРАВ ДАХИН ДАВЧИХЛАА АНГЛИ ОЮУ ТОЛГОЙ ФРАНЦ УРАНО ИТАЛИНО НООС НООЛУУР МОНГОЛЫН ГУРВАН САЯ МАЛЧИН ТӨРИЙН АЛБАНЫ МАЛ БРИГАДЫН ДАРГА НАР ОЛИГАРХ ОФШОРЧИН НҮҮРСЧИН ЗЭСЧИН ХАР ТАМХИ ЗӨӨГЧИД БАЙР БАРЬЖ ӨГНӨ ГЭЖ АРДЫН МӨНГИЙГ АВААД ГАДААД РУУ АРИЛДАГ МӨРИЙТОГЛОГЧИД ШОРОО ЧУЛУУ ЗӨӨГЧИД ХООСОН ЧАЛЧИГЧ УРВАГЧ ГЛОБАЛЧИН ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН МӨНГӨӨР АМЬДРАГЧИД----
Bur 2009 ond Zandka terguutei Ajiliin Heseg undur chadvar, bolovsrol, delhiin hemjeenii Ediin Zasgiin Medlegtei baisan l bn. Solongoo Bayasgalan nar PRO PRO. PRO medleg ouyn uhaanaar Rio-toi uzej tarj, 100% iluurhej chaddag gaihamshigtai. Mongold irdeg Rio-giinhon ih sulhan, chadvargui, Mongold Mungu l hiij bui "REAL WEAK FUCKING SUCKERS" um bnaa. Bayartsogt sain muugaaraa Gaihaltai Undur Bolovsroltoi, Mash Siireg Sergelen Tarhitai, ontsgoi oi uhaan, ur chadvartai mundag seheeten GENIUS.
Yeah, Rio is an Awkward Quasi SCAM shameful Corporation according to today's Parliament Briefing. Their scam Work parameters are allegedly too ASYMMETRICAL, LOPSIDED, UNEQUAL, DISPROPORTIONATE. Dirty "Schemes stacked upon Schemes"-----should be kicked n deported Immediately Effective NOW.
I do credit Mongols this time very much. Happy to announce that Mongolians preserve Unique BIPARTISAN approach not PARTISAN one at today's Parliamentary Briefing on OT. Alongside I noticed that the Briefing continues smoothly without Bias even without, Hahaha, filibuster attempts. Participants were n are extremely Sincere Active which I credit it enormously
Хүн өөртэйгөө адилхан нохой тэжээдэг. Өөртэйгөө алилхан түвшиний хүнээ үзэхгүй.
Болсон болоогүй, хэрэггүй улсад тэнэж, баахан мөнгө үрж дэвэн дэлхийгээр доншуучилж солиорч зугаацаж байхаар 2 хөрштэйгөө бодит юм ярьж усан замын гарцтай бодох, татвар гаалиа хөнгөвчлөх эрүүл үр дүнтэй ажил хийх Мар ч чадваргүй эгэ Хзрэлсүх хурдхан зайлаасай мануухай. Төмөр зүүх тэнэхээс өөр юм сэтгэхгүй хог новш юмаа
Үхэр монголчууд монгол нь монголоо үзэхгүй
Монгол нь монголоо үзэхгүй
Халх улс. Манжууд монголчуудыг хагаралдуулж устгахын тулд ( цөөлөх) халх гэж нэрлэсэн
Өөрийгөө таньсан таниагүй ч хар яр хийдэг ажилтан бий.
Хүн ажлыг голно. Ажил хүнийг голохгүй
Ажил хүнийг голохгүй
Өөрийгөө ялж өөрийгөө тань. Өөрийгөө таниагүйгээс алдаа хийсэн хүн туршлаггүй хүн. Ажил хүнийг голохгүй
Манжийн дарлал дүрээрээ байна. Манжийн үед ноёд нь дайшинхүүгийн пүүсээс зээл авч, ард түмэн нь татвараар төлдөг байсан. Сүүлдээ татвар нэмэгдсээр ард түмэн малаа алдсаар эцэстээ дайшинхүүгийн пүүсэд хар данстай болж дууссан шүү. Одоо цагт ноёд дарга нар нь оюутолгойгоос зээл авч, эцэст нь зээлийн хүү тэнгэрт хаджээ. Одоо татварууд нэмэгдэж ард түмэн өр зээлийг нь нуруун дээрээ үүрнэ. Иймд оюутолгой гэдэг дайшинхүүгийн пүүс мөн. Пизда ямар улсад амьдарч байгаагаа харцгаа.
Гадаадад сошиал дээр идэж байгаа хоолоо сурталчлах нь тэнэг хүн
...Европ дахь АНУ-ын холбоотон” (9) гэсэн ангилал руу 10 улсыг оруулсны 9 нь экс-социалист орнууд байна... Ийм л байна даа. Сайн анд байсан бол зугтах уу? Бод бод. Ояа нар аа.ккк
Энэ олон дэсээ нэг бүрчлэн энгийн үгээр тайлбарлаад өгөөч. Плийз.
зөвхөн цаасан дээр л байна, энэ бол хийрхэл. энэ их сүр дуулиантай, поопорсон айлчлалуудын зардал нь энэ сүржин нэртэй түншлэлийн хүрээнд хийж байгаа бизнес худалдааны эргэлтийн дүнгээс давчаад байна даа. тэгэхээр яахав?
Delhiid alban busaar 75 trillion HURUNGU-tei Rothschild-tei Temuulen gishuun RioTinto deer HELELTSEER hiigeed Geree CONTRACT yariaad suuj baisan um shuu gej Sonsgol deer tom ungas aldlaa. Ur dagavar ni diildehgui Gujirdleg baiv. Adilhan Nertei hun (Surname or Last Name) baisan baij boloh ch sanaatai helsen Hatgalaga met sanagdsan. OE's too Clear Cut Court Case wouldn't have any chances to undergo changes or shifts or modifications, in the first place unless I only do incorporate anything within my will. Elon Musk 1 sariin umnu l delhiin Trillionnaire boloo biz dee. Getel Temuulen gishuuntei Heleltseer hiisen geh Rothschild 75 Trillion-toi shuu. Baga shig Unga, bandi min. Uul ni hovor saihan medlegtei, undur bolovsroltoi, busadaas hamaagui urgun tsar hureetei setgeed baih shig, minii hundetgej yavdag Zaluu l daa ene Temuulen. My best regards regardless, dude.
Barag 2-hon jiliin dotor Gadaad Uruu (foreign DEBT) 40 Terbum $-t hurgecheed, Undesnii Auylgui Baidaldaa UURSDUU Auyl uchruulaad tenegleed suuj baihad chin ene gadaad hun, evrei naiz min Halaglaad, herevee tuslaad hurunguu oruulaag ugvul nuguu Nuursnii 40 Ih Nayadiig idsen Avilgachid ni Luivardaad jinhene Ard Tumen ni ochihgui baih gej sanaa zovj baigaa shuu. Delhiin 190 garui ornii Tuv Bankiig atgadag hun yaaj Mongoliig tooj iveej baidagiig medkui baij Tenegrelee gaihuulahaa boli. OE-iin hereg undsendee shiidegdsen. Bitgii gujirdeed bai.
Албан бус сайтаас эх сурвалж болгочихоод баахан юм ярьж. Санаа нь бол Монголыг хоёр хөрштэй нь муутгаж худалч хуурамч АНУ Англи зэрэг улсыг гуравдагч хөрш биднийг хамгаалагч гэж итгүүлэх л ажлыг насаараа хийж яваа хүн юм. Гэтэл АНУ Англи зэрэг улсууд нь манайх шиг жижиг буурай улсыг жинхэнэ дээрэлхэж дээрэмддэг аймшгийн улс байгаа нь өдөр ирэх тусам мэдэгдээд байдаг. АНУ Англи хоёр чинь Хоёр том хөршийн дунд байгаа учраас л биднийг бөмбөгдөж чадахгүй байгаа юм шүү дээ. Хоёр хөрштэйгээ дайсагнаж АНУ-ын талд орох нь монголыг хорлож байгаа үйл ажиллагаа юм. Гэтэл байнга ийм ажиллагаа хийж байх юм даа.
Нео либерализмыг сорос гэгч лгбт гэх гаж зүйлийг дэмждэг еврей хүн зохиосон. Капитализм олон онолтой
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй. Залуус бааранд суухаар буян болно гэж эндүүрдэг.
Лусын амьтан гэж мэдэхүү баярхүү
Туйлширч гуравдагч хөршөө гээхвий
Хоёр хөршөө хэт шүтэж туйлшрах вий
Эхийн хүйг хүчээр хайчаар тасласнаас болж хүн төрөлхтөн марксизм гэх мэт худлаа онол зохиосон
Манай моли үгээд ттгэдэг цаг өнгөрсөн! Хчтад оросын бөгсийг долоогоод л амьдарч дээ
Хужаа олон байснаас цагдаа олон бай
Энэ мэттшеээ өнгөрөөсөн хөгшчүүл улсын зардлаар тэнэж боловсролгүй тэнэгийг улам хөөргөөд байх юм.Манайх Итали 2 юу хийх юм...Ямар харилцах суурь байгаа юм.Еьроп бол МАН н авилгачдынмамрах л газар Бүх ЭСЯ г татан буулгах ёстой Бельгид Европын холбоотой харьцах нэг ЭСЯ ,Польшид Зүүн европыг харгалзаж нэг,том гүрний хувьд Герман ,Их Британи Францад байхад л болно .
энэ баяр хүү өсерик английн оюу толгой францын ураны о-рано ноос ноолуурын италино эрдэнэс таван толгойн хятад энержи ресурс гээд л явуулаад монголын ард түмнийг гуйрамч болохнээ хэзээ хойт өмнөдийн ДЕКАБРИСТҮҮД нэгдэн хөдлөх юм бол-------
7-н буудлын Должин чавганц Рио Тинто хоёр түншлэх гэж бх уу? Өрөнд баригдсн. өөрийн жин далайцгүй ядуу гуйлагчин Мнгл-ыг тоож түншлэх улс гэж ангилж…. том том баасан бх юм Ингэж солиорч донгосгох хэрэг юунд? Хоосон аялл зугаалгаа хумьж рамандаа жайжих минь.
Сосор барам украйныг дотроо дэмжихгүй ил дэмжиж төвийг сахих гэдэг үгийг зөв орчуулж том гүрнүүд төвийг сахина гэдэг болсон.
1990 онд гудамны хулиганууд төрд гарч хагартлаа баяжсан. Ихэнх гадаад үгийг буруу орчуулсан
Ихэнх гадаад үгийг буруу орчуулсан
Өнөөгийн монголын төрх манжийн шарын шашны бодлогоор монголыг колончилсон
Хүүхдээрээ монголчууд
Монголчууд хүүхдээрээ
Насанд хүрцгээхгүй бол монгол хөгжихгүй
Төвийг сахина гэдэг үгийг буруу орчуулснаас болоод буруу хэрэглээд байгаа. Том гүрнүүд төвийг сахидаг. Элбэгээ төвийг сахиж путин лавров хоёрыг айлгасан
Нео либералист сосорбарам
Улаан оросыг бүү март
Ану гэх улсын нэрийг буруу орчуулсан
Трамп аль ч том гүрний талд бүү ор гэж сэрэмжлүүлсэн