Хүн төрөлхтөн хорьдугаар зуунаа үдэж шинэ хоринэгдүгээр зуунд ороод хорь гаруй жил болж байна. Хорьдугаар зуун бол нэг талаар шинжлэх ухаан, технологийн зуун байлаа, нөгөө талаар коммунизм, капитализмын зөрчлийн зуун байлаа.Хорьдугаар зуунд коммунизм гэгч хортой үзэл дэлхийд түгэн дэлгэрч эзэн хаан, ноёд хөрөнгөтөн, феодал, лам санваартнуудыг устгачихвал коммунист нийгмийг байгуулж жаргах болно хэмээн их хядлага явуулж нийтдээ 100 сая хүн коммунизмаас болж үхэж үрэгджээ. Еврейчүүд, коммунистуудыг устгачихвал жаргалтай сайхан нийгэм болно хэмээн үздэг германий нацистууд нийт 11 сая хүнийг хөнөөжээ. Зөвлөлт улсад Сталин ардын дайснууд хэмээн 24 сая зөвлөлт хүнийг хөнөөжээ.
Хятадад Мао ардын дайсан хэмээн 65 сая хятад иргэнийг хөнөөжээ. Энэ зуунд дэлхийн дайн 2 удаа болж нийтдээ 80 сая хүн үхэж үрэгджээ. Биднийг хүүхэд байхад том хүмүүс бидний дайснууд болвоос америкийн империалистууд, японы милитаристууд, хятадын маочууд хэмээн ярьдаг байв.Гэтэл хорьдугаар зуунд бидний дайсан гэдэг байсан Америк, Япон, Герман, Хятад улс хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрчихжээ. Харин бид дайсныг хайсаар хамаг цагаа алдаж, хоцрогдолын ёроолд унасан байв.
Биднийг хойд хөрш улсад оюутан байхад зөвлөлтийн оюутнууд “Бид бол агуу Зөвлөлт улсын иргэд. Монголчууд та нар бол манай Зөвлөлтийн 16 дахь республик. Зөвлөлт гүрний дайсан бол Америк” гэдэг байлаа. Зөвлөлтийн оюутнуудад 7 хоногийн нэг бүтэн өдөр цэрэг иргэний хамгаалалтын хичээл ордог байв. Монголын оюутнууд бид тэр өдөр нь амралттай байдаг байв. Би тэднээс “Та нар энэ өдөр юү судалдаг юм бэ дээ?” гэхэд тэд “Бид АК буугаар яаж буудахыг сурдаг, энэ бууг яаж хурдан задалж хурдан угсардагийг сурдаг. Цөмийн дайн болвол цөмийн цацраг идэвхжилээс хэрхэн хамгаалах талаар судалдаг” гэж билээ. Зөвлөлтийн ард түмэн тэр үед энхийн цагт дайнд л бэлтгэдэг байж дээ. Би тэр үед юун АК буугаар буудаж сурах, ямар зэвсэг яаж эзэмшдэгийг огт мэддэггүй байлаа. Мэдээд ч яах юм билээ. Миний чаддаг зүйл бол ном унших л байлаа. Хорьдугаар зуунд дэлхий цөмийн дайны ирмэг дээр байжээ. Карибын тэнгисийн хямрал болж солонгосын болон вьетнамын дайн болж байлаа. Дараа нь афганы дайн, чечений дайн гээд дайн ер тасарсангүй. Хятадын удирдагч Мао Зедун тэр үед “Цөмийн дайн болвол хятадууд бид 300 сая хүнтэй энэ дэлхийд амьд үлдэж бусад улсууд бүгд үхэж дуусна” гэдэг байв. Тэр үед Кубын удирдагч Фидел Кастро зөвлөлтийн удирдагчдыг ятгаж, “Америкийг атомын бөмбөгөөр бөмбөгдөж устгаач” хэмээн удаа дараа шаарддаг байжээ.
Солонгосын дайныг хойд солонгосын удирдагч, коммунист Ким Ирсен өдөөж Сталины дэмжлэгийг авч 1950 онд 175 000 цэрэг, 150 танк , 172 нисэх онгоцтой Өмнөд Солонгосын эсрэг гэнэт дайрсан байдаг. Тэд “Бид заналт дайсан америкийн империалистуудын эсрэг дайн хийж Солонгос орноо нэгтгэнэ” хэмээн зарлаж байсан. Тэр үед өмнөд Солонгос ердөө 90 000 цэрэгтэй л байжээ.
Хойд солонгосын улаан арми, хятадын улаан армитай хамтран удалгүй өмнөд солонгосын нийслэл Сөүл хотыг эзлээд улмаар Бусан хотод ойртож бараг бүх өмнөд Солонгосыг эзлэх тун дөхсөн байдаг. Тэдний өдөөсөн дайнд нийтдээ өмнөд солонгосын 1.3 сая цэрэг, америкийн 57 000 цэрэг, хойд солонгосын 520 000 цэрэг, хятадын улаан армийн 900 000 цэрэг амь үрэгдэж, нийтдээ энгийн 3.0 сая иргэн амь үрэгдсэн байдаг. Энэ дайн 1953 онд Сталины нас барсан жилд зогссон. Энэ дайн дуусаагүй, хэзээ ч эхлэхэд бэлэн байдаг юм. Солонгосын дайн зогсоод 70 жил болоод байхад хойд солонгосчууд одоо ч гэсэн америкийн империалистууд бол бидний дайсан хэмээн итгэсээр эдүгээ цөмийн дайнд бэлтгэсээр байгаа нь тун аймшигтай түүх шүү. Эдүгээ хориннэгдүгээр зуунд энэ дайн хэмээх эмгэнэлт явдал дахин давтагдаж байна. Тэр юү вэ гэвэл, Хоёрхон жилийн өмнө Орос улс Путины тушаалаар Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд агаараар дүүрэн онгоц, газраар дүүрэн танктай 300 000 орос цэрэг Украин руу үүрийн 04 цагт довтолсон. Тэд Украинд байгаа нацистуудыг устгана хэмээн дайрсан. Гэвч тэнд нэг ч нацист байсангүй. Тэнд эх орноо хамгаалсан украины дайчид л байлаа. Дэлхийд нацизм устаад 85 жил, коммунизм устаад 33 жил болж байна. Украинд дайн болоод 2 жил өнгөрчээ. “Оросын тал 500 000 цэргээ алдсан, Украины тал 31 000 цэргээ алдсан” хэмээн Украины ерөнхийлөгч В.Зеленский саяхан мэдэгдэв. Эдүгээ Оросын тал хоёр жилийн өмнөх шигээ Украинд байдаг нацистуудыг устгана гэж ярихаа больжээ. Одоо Оросын эрх баригчид “Украин бол манай Оросын газар нутаг. Бид Украины бүх газар нутгийг эзэлнэ. Өрнөдийнхөнөөс бид айхгүй. Бид НАТО-тай байлдана, Английн Лондон хот , Америкийн Вашингтон хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөнө” гэх болжээ. Оросын эрх баригчид болон олигархиудын олон хүүхдүүд Англи, Америкийн их, дээд сургуулиудыг төгсөөд тэндэхийн иргэд болцгоосон байдаг. Тэхлээр тэд өөрсдийн хүүхдээ атомын бөмбөгөөр бөмбөгдөх гэж үү.
Путин эдүгээ оросын ард түмэнд хандаж “Бид эх орноо хамгаалах хэрэгтэй. Бид аль эрт Украиныг дайрах ёстой байжээ. Бид ялах болно. Ялалт бидний талд” хэмээн ард түмнээ дайнд уриалах аж. Оросын ард түмэн эдүгээ ганц хүнийг амыг харж байна, ганц хүний дарангуйллыг хүртэхээрээ нэг болж байна. Орост одоо парламентийн эрх мэдэл, хүний эрх, эрх чөлөө гэх зүйл огт алга болсон.
Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сонгуулийн төв хороонд бүртгүүлэх гэсэн Госдумын экс депутат, дэд эрдэмтэн Борис Надеждиныг Сонгуулийн төв хороо бүртгэхээс шууд л татгалзав. Надеждин 100 000 гарын үсэг цуглуулахаас 200 000 гарын үсэг цуглуулж эдгээрээс зөвхөн 105 000 гарын үсэгийг сонгон үлдээж сонгуулийн хороонд өгчээ. Гэтэл оросын сонгуулийн төв хороо түүний гарын үсгийн 15 хувь хуурамч хэмээн гүтгэж бүртгэхээс татгалзав. Дээд Шүүхэд гомдол гаргасан боловч татгалзсан хариу өгөв. Б.Надеждин ард түмэндээ “ Дайныг зогсооно, Өрнөд европтой харилцаагаа сэргээж сайжруулна” хэмээн мэдэгдсэн боловч түүний энэ мэдэгдэл оросын эрх баригчдад таалагдсангүй. Б.Надеждинд гадаад руу зугтахаас өөр зам үлдсэнгүй. Саяхан сөрөг хүчний удирдагч Алексей Навальный нас барж төрсөн эх нь хүүгийнхээ шарилыг авах гэж ихэд зовлоо. Хорих анги Навальныйн шарилыг эхд нь өгөхгүй олон өдөр хүнд суртал гаргав. Аргаа барсан эх нь Путинд хандаж видео мэдэгдэл хийж, хүүгийн минь шарилыг өгөөч хэмээн олон удаа гуйсан. Оросын үнэн алдартны шашны ёсоор нас барсан хүнийг 3 дахь өдөр нь оршуулах ёстой. Гэтэл төр засаг нь хүүгийнх нь шарилыг өгдөггүй. Оросын Хорих ангийн мөрдөн байцаагч эхд нь “Танай хүүгийн шарилыг энд Хорих ангийн ойролцоо оршуулахыг та зөвшөөр. Тэгвэл хүүгийн чинь шарилыг танд өгнө” хэмээн тулган шаардаж байжээ. Оросын жирийн нэгэн иргэн эмэгтэй хүүгээ оршуулах эрхийг төр засгаас хүртэл гуйх болж байдаг. Орос оронд ерөнхийлөгч л зөвшөөрөхгүй бол бүх юм бүтэхгүй.
Монголд ч гэсэн хорьдугаар зууны эхэнд аймшигтай явдал тохиосон.1921 онд ардын засаг тогтлоо, агуу Зөвлөлт улстай ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоолоо хэмээн монголчууд бүгд л баяртай байсан. Гэтэл ардын засгийн анхны жилүүдэд Богд хаан, Богд хатан, Бодоо, Данзан, Сүх жанжин гээд бүгд л гэнэт цувраад ойр ойрхон үхээд байсан. Урьд өмнө нь Монголд ингэж монголын төр засгийн удирдагчид ойр ойрхон олноороо гэнэт үхэж байсангүй. Гэтэл нийслэл Хүрээнд Зөвлөлт улсаас чекист Яков Блюмкин гэдэг хорьдугаар зууны хамгийн том алуурчин Монголд ирээд ганц жилийн дотор монголын төр, шашны тэргүүнүүдийг нь нууцаар хорлож хөнөөгөөд яваад өгсөн байдаг. Үүнийг хэн ч мэдээгүй, хэн ч учрыг нь олооогүй өнгөрсөн. Монголд дараа нь ардын дайсан, хувьсгалын эсэргүү, хар шар феодалууд, японы тагнуул хэмээн үй түмэн зохиомол хэрэг үүсгэж олон арван мянган монгол хүнийг ямар ч мөрдлөгө, шалгалт, өмгөөлөл, шүүх үгүйгээр шууд л буудчихсан. Монголчууд хүн бүү хэл, унаж яваа морь, хоттой хонио хамгаалдаг банхар нохойгоо хүртэл ихэд хайрладаг. Гэтэл монгол хүний амь нохойноос дор болсон цаг тохиосон шүү. Монголчууд бид “Халх голын дайнд ялсан, Японы эсрэг дайнд ялсан” хэмээн ихэд хөөрцөглөдөг. Гэтэл эдгээр дайнд үхсэн монголчуудын тооноос хэдэн арав дахин олон монгол хүн энхийн цагт эх орондоо улаантнуудад буудуулан үхсэн байдаг юм.
Халх голын дайнд нийтдээ 200 монгол цэрэг амь үрэгджээ. Эдгээр амь үрэгдсэн монгол цэргийн бараг зуу шахам нь оросын улаан цэргийн суманд амь үрэгджээ. Монголын 8-р морьт дивизийн 100 шахам морьт цэргүүдийг 1937 оны 7-р сард оросын улаан армийн байлдааны нисэх онгоцууд “Баргын морьт цэрэг” хэмээн андуурч бөмбөгдөж, пулемётаар буудаж амь насыг нь хөнөөжээ. Тэгээд оросын цэргийн удирдагчид алдаагаа булзааруулахын тулд Монголын Цэргийн яамны орлогч, Бүх цэргийн жанжны орлогч, Корпусын захирагч Ц.Лувсандонойг “ Рацаар японы нисэх онгоцнуудыг дуудаж монгол цэргүүдийг бөмбөгдүүлсэн японы тагнуул”хэмээн гүтгэж баривчлан Орост хүргүүлэн Москва хотод Бутырийн шоронд тамлан эрүүдэж зовоосоор эцэст нь 1941 онд цаазалжээ. Чойбалсан ард түмнээ хувьсгалын эсэргүү, хар шар феодал, японы тагнуул, ардын дайсан хэмээн гүтгэж өөрийн гарын үсэг зурсан тушаалаар ямар ч гэмгүй 22 000 монгол хүнийг цаазлан хороожээ. Нийтдээ улаантны их аллагаар 35 000 гэм зэмгүй монгол хүн цаазлуулан алагдсан байдаг. Ард түмнийхээ дундаас ардын дайснуудыг эрж цаазалсаар байтал адаг сүүлдээ хонь төхөөрөх эр хүнгүй шахам болжээ.
“Ардын засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэгчээр социализмын үед чөтгөрлиг хүмүүсийн тоо эрс өсчээ. Монгол хүн бие биенээ матна, шүүмжилнэ, ховлоно, үзэн ядна, ангийн дайсан хэмээн ална, улаан Орост барьж өгөөд цаазлуулна, шоронд хийнэ, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудна.Монгол хүнд зугатаах газаргүй байлаа. Умар зүгт улаан Орос, өмнө зүгт улаан Хятад хүрээлэн бүсэлчихсэн байв.
Социализмын үед монголчууд дайсныг маш их үзэн яддаг байсан.Тэр дайснууд нь дэлхийгээр ч дүүрэн, монголд ч дүүрэн байсан бололтой. Социализмын үед хүнлэг сэтгэл, өрөвч сэтгэл, боди сэтгэл бол сул дорой явдал хэмээн үздэг байлаа.Коммунист хүн ардын дайсныг өршөөдөггүй байх ёстой, хүүхэд байсан ч, лам байсан ч, эх эцэг, ах дүү байсан ч ардын дайсан л бол өршөөх ёсгүй хэмээн үздэг байв. Монголчууд социализмын үед Чингис хаан, Будда хоёр шүтээнээ маш их доромжилж,хараан зүхэж, үзэн ядаж, харин харийн орны Маркс, Ленин, Сталиныг “агуу их хувьсгалч” хэмээн сохроор шүтэн биширдэг байв. Америкийг бүр их үзэн ядаж, америк хүн гэхлээр том хар цилиндр малгай өмссөн, цүдгэр гэдэстэй хөрөнгөтөн мангас хэмээн ойлгодог байв. Дараа нь бидний дайсан Хятад болж хувирсан. Одоо ч олон монгол хүн хятад хүнийг үзэн ядаж муучилсаар байгаа. Хятадын хөрөнгө оруулагч нарыг зочид буудалд нь хөнөөж хөрөнгө мөнгийг нь дээрэмдсэн явдал орчин үед Монголд гарсан. Гэтэл тэр муучилдаг Хятад улс эдүгээ дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай, ядуурлыг устгасан дэлхийн хүчирхэг улс болчихсон байх жишээтэй. Бидний цөөхөн сэтгүүлчдийг заримдаа ганц хоёр нийтлэл бичихээр зарим монголчууд маань “муу хужаа”, “муу хятад”, “барууны муу тэжээвэр гөлөг” хэмээн доромжилдог юм. Баабар, Баярхүү хэмээх монголын хамгийн том хоёр нийтлэлчийг хүртэл ээлжит нийтлэлээ бичихээр нь хятад, хужаа гээд муучлаад байдаг нь бүр солиорол гэлтэй. Би сайн санаж байна. Наяад оны эхэнд би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа анх Р.Чойномын шүлгүүдийг олж уншиж түүний авьяас, зоригийг нь биширдэг байлаа. Гэтэл Чойномыг Хэнтий аймгийн нийгмийг хамгаалах хэлтсийн нэгэн ахмад цолтой хүн нэгэн айлд очоод байхдаа шүлгийг нь олж нам засагтаа матаад цол нэмж хошууч болсон байдаг юм. Р.Чойном түүний балгаар эцэстээ шоронд орж олон жил болоод бие нь муудсан, шоронгоос гараад тун удалгүй нас барсан.
Би наяад оны сүүлчээр Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг бичгийн машинаар бичсэн нууц бүтээлийг нь Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргаанд хамт ажилладаг байсан Г.Өлзийдоо найз маань “Энэ Баабар хэмээх хүний бичсэн бүтээлийг манай аймгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин Н.Төмөрхуяг нийслэл хотоос саяхан Өндөрхаанд авчирчээ. Үүнийг унш” хэмээн надад дамжуулан өгч билээ.
Би түүнийг нь уншиж монголын ялзарсан нийгмийг маш үнэн зөв, шулуун шударгаар хурц шүүмжилсэнийг нь үзээд социализмын үед ингэж бичсэн эр зоригийг нь гайхаж, “Баабар ямар их үнэн зүйл бичсэн байна вэ, энэ бүтээлийг нь НАХЯ-ны бууны нохойнууд олоод Баабарыг баривчилж шоронд хийчих вий” хэмээн бодож билээ. Баабар хэзээ ч худал зүйл бичдэггүй, зөвхөн үндэслэлтэй, үнэн баримтат, уншвартай, сонирхолтой зүйл бичдэг юм. Тэр вээр бичсэн ном, нийтлэлийнхээ дор заавал орос, англи, монгол хэл дээрхи эх сурвалжийг нь жагсааж бичсэн байдаг юм. Гэтэл Баабарыг худал юм бичлээ, үлгэр бичлээ, барууны тэжээвэр гөлөг ч гэх шиг одоо болтол зарим монголчууд элдвээр гүтгэж муучилдагийг нь хараад сэтгэцийн өвчтэй хүмүүс Монголд олширсон юм болов уу хэмээн гайхдаг юм.Саяхан 92 настай хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн нэгэн өвгөн хувьсгалын эсэргүү 1932 оны лам нарын бослогыг нийтлэлч Баабар “ардын бослого” гэж бичсэн байна хэмээн Прокурорын газарт хандаж өргөдөл гомдол бичжээ. Гэтэл прокурорын газар өргөдлийг нь бүртгэж авсан байгаа юм. Прокурор тэр өргөдлийг нь “Матаас бичихийн оронд Маань уншиж сураач, та” гээд буцаачихсан бол жинхэнэ ардчилсан төр гэдгээ харуулах байлаа. Даанч ингэж чадсангүй. Монголд одоо болтол ардын дайсныг илрүүлэх ажиллагаа хараахан дуусаагүй ажээ.
Ардчилал Монголд ялаад 33 жил болоод байна. Энэ бол ард түмнээрээ эрүүл ухаантай болж хөгжихөд хангалттай хугацаа юм биш үү. Эдүгээ Монголд гадаадын тагнуул хэмээн зарим сэтгүүлчийг барьж шоронд хорьжээ. Эдүгээ хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад ямар ч тагнуул, ямар ч дайсан Монголд байхгүй юм биш үү. Харин өнөөдөр Монголд авилгачид, хулгайчид, луйварчид бол сүрэг сүргээрээ л байна. Хууль зөрчиж улс орноо тоносон, сүйтгэсэн, хулгайлсан, дээрэмдсэн этгээдийг хуулийн дагуу шийтгэж шоронд хийх нь зүй ёсны асуудал. Эдүгээ дэлхийд хүн төрөлхтөнд дайсагнадаг улс байна уу. Дэлхийн 200 улсаас Орос, Хойд Солонгос, Иран гурав л дэлхийг дайн, цөмийн зэвсгээр айлгаж байна даа. Нийтлэлээ төгсгөхийн өмнө нэг зүйл хэлье. Хүмүүс минь. Дайсныг гаднаас эрэхээ больцгоо. Дайсныг дотроосоо хайцгаа. Одооноос 2500 жилийн өмнө Будда: “Хүнд дайсан гэж байхгүй. Дайсныг гаднаас эрээд хэрэггүй. Хүмүүүс бидний дайсан бол сэтгэлийн дотор бугшсан нисваанис юм. Нисваанис гэж бидний сэтгэлийн гэмийг хэлдэг юм. Нисваанис гэдэг нь хүмүүс бидний уур, шунал, мунхаглал юм. Учир иймд хүмүүс уур,шунал, мунхаглал дээр суурилсан сэтгэлийн 84 000 нисваанисыг дарсан цагт Амар амгалан, Аз жаргал ирнэ” хэмээн айлджээ. Энэ айлдвар орчин цагт ч гэсэн хүчин төгөлдөр байгаа шүү, нөхөд минь.
Доржийн СҮХБААТАР
2024.02.27
Сэтгэгдэл89
Солиорол гэж энэ юм. Харийнхан дайн хийж аль алийг сулруулж байвал болоо бус уу. Америкийн сулраад унахад Монголч гэсэн тэндээс хагас дамжуулагч үйлдвэрлэх технологийн булааж авмаар байна. Ингэж нэг талд нь орж болохгүй. Ялах талд нь эцсийн мөчид орох хэрэгтэй болохоос биш наана нь хэрээ мэт орилох хэрэггүй.
Эмээ уугаачээ,,,балай минь ээ,,,чип хийх технологи хулгайлна булаана гэдэг чинь,,, чиний хажуу айлынхаа малыг хулгайлж,,,,махалдагаас шааааал өөр юм шдээ,,,,бүүүүүүүүрррррррр шаааааалллл өөөөөрөөөө,,,,чи зүгээр л эмээ уу,,,,,
Бидний дайсан бол Монголыг дотроос нь хагалан бутаргаж хөрш улстай нь дайсагналцуулахыг санаархдаг Доржийн СҮХБААТАР мэтийн гадны хямдхан хөлсний бичээчид болой!
ардчилал гэж хаана ч байхгүй гэж чиний шүтдэг анусын ерөнхийлөгч Трамп хэлж л байсан биз дээ эсвэл чи дуулаагүй болж мэдэн будилдаг юмуу,нэн шинэ колоничлогчдын бусдыг дээрэмддэг арга нь "ардчилал" гэгч үлгэр,хохолууд биендээ хас тэмдэг шивүүлж,танкандаа зураад оросууд руу дайраад байгаа нь тэгээд нацизм биш юу юм???чи бараг оросууд фотошопоор зураад бна гэж мэлзэх байх,тэгвэл чиний бөгсийг нь долоодог барууныхны бичлэг нетээр дүүрэн байна,мариупольд бууж өгсөн хохолуудын нүцгэн биений үзлэгээр биендээ завсар зайгүй нацистын тэмдэг шивсэн азовчуудыг үзээгүй гэж бүү мэлзээрэй дээ хутган үймүүлэгч минь!!!
Үнэн л үг 90 ээд онд социалист улсууд дампуур даг дээрээ тулаад арай гэж улаан дарангуйллаас салж яс амарсан одоо ямар юмаа хийж дахин дарангуйлал дор ордын бээ
Олон юм хуцаад байвал Оросууд Хятадуудад Монголыг май гээд өгчихнө. Америк өмөөрөөд байлдахгүй л бол уу. Америкчууд Монголыг өмөөрөх байтугай мэдэх ч үгүй. Сүхбаатар чи бид 2 ыг тэр дээр байгаа ихэс дээдэс тоохгүй. Олон улсын улс төрийн шатарын тавцан дээр бид өнөөдөр шатрын хүү болж болзошгүй байна. Ядаж Америкийн хөрөнгө оруулалтыг оруулмаар байдаг. Гэхдээ бусдын тоглоом шатрын хүү болмооргүй байдаг. Сүхбаатар чи илүү шүү
Эргүү оркоо,,,орос чинь хятадын вассал болчихсон байнаа,,,,
Сүхбаатараа чи ядаж АВИЛГАЛын эсрэг ЧАНГАХАН шиг дуугараач Мие Энхболдын хууль бус газрын ны талаар тасралтгүй 100 нийтлэл бичээч Өмнөговийн нөгөө дуулиантай сумдын засаг дарга нар гэж байна. Монголд бас шуналтай бузруу их байна Эд нарыг Үзэг бэх үг 3 аар л дийлэх хэрэгтэй байна шүү
АВИЛГАЛын эсрэг дуугарахгүй л дээ. Яагаад гэвэл чи худалдагдсан гэж бодож байна Чамайг АВИЛГАЛ МАНГААгын эсрэг дуугарч байгааг олж харсангүй_ Чамд чиний үг хэрэгтэй Гэхдээ МОНГОЛЫН АВИЛГАЧИД СӨНӨТҮГЭЙ гэж чи хэзээ ч хэлж чадахгүй байх
Сүхбаатар бол авилгын улаан хамгаалагч үүсгэн байгуулагчдын нэг гэдэг бол баталгаатай мэдээж.
манж түвп сөнөж дууслаа араас нь монгол явж байна
Коммунизм гэдэг чинь өнөөгийн МАН ын удам угсаа
Өнөөгийн МАН бол 90 оны өмнөх МАХН дотор нууцаар шигдсэн бясаа жоомнууд. Төрийн тэргүүн Цэдэнбалыг хорлож алчихаад МУ-ыг сүйрүүлэх зорилгоор хужаатай нийлж геноцид үйлдэж байгаа эрүүгийн элементүүд.
Эмээ ууцгаа галзуугууд аа
ямар янтай юм бэ
Hog
Тэгээд юу гэж энэ бичсэн юмыг чинь бараг хүн болгон мэднээ
Nice retard .Fkn slaves kkkk emberessment of world .I am laugh 4 you
delxiin dain bidend xol baunaa ydaj baixad zud turxantai baixad bitgii galzyy yum bich
Үхэр монголчууд 33 жил коммунизм ардчилал хоёрыг буруутгаж, монголыг хөгжихөд коммунизм ардчилал хоёр саад болоод байгаа юм шиг гоншигносоор байна. Үнэндээ бол коммунизм ардчилал хоёрт ямар ч буруу байхгүй. Монгол хөгжихгүй байгаад монгол хүн өөрөө буруутай.
Unendee delhiig buzralj America ing buzarlaj guchlee/Delhiigees archigdah tsag ni boljee MGL.America is great nation MGLs doesnt b deserve as me
Энэ нэг тэнэг юм байна,үүнийг өөгшүүлээд бичүүлж тавьдаг баавар новш ард нь байна
Энэ хүн ОХУ-ыг муулах санаатай хүн юмаа даа. Тэхдээ тулвал дэлхийн хоёр дайныг Герман эхлүүлсэн Орос ялсан. Ялахдаа өндөрхохиролтой ялсан. Харин өнгөрсөн зуунд хамгийн их дайн хийсэн орон чинь таны магтан дуулаад байгаа АНУ биш юмуу? Солонгос, Вьетнам, Афган, Ирак, Иран энд хэн дайн хийгээд байсан юм бэ? Орос Украйны дайн чинь үүний үргэлжлэл юм биш үү? Би ч таны ижил ОХУ-д суралцсан хүн. Тэнд АКА -г сураагүй ч их эрдэм өвөртөлсөн гэж боддогоо.
Орос барааны савангаар тархиа мөлчийтөл угаалгасан үхэр
Үргэлж нэг талыг барьсан нийтлэл бичдэг хөлсний сэтгүүлч гэдгээ баталж байна.
Энд сэтгэгдэл бичсэн ноход бол хуучин СОЦ үеийн НАХЯ-ны мэдээлэгч нар, тэдний сүнс сүгнүүд бна доо ! Хуучин нах руугаа бичдэгийг энд бичиж, өшөө хорслоо тайлж бгаа юмуу даа !
монголын дайсан бол энэ өмхий гичий сүх гэгч новш байна аль нэг талд ороод далдганаад байх хэрэггүй шүү амьсгаа
ENE SUHBAATAR GEJ NOHOI YAG NEG TAL RUU NI HET HELBIIJ BICHIH YMAA. NEG TAL RUU HELBIIJ BICHNE GEDEG BOL SUHBAATAR JINHENE HOLDUU CHONIIN BELTREG YM DAA. ERGUU DAGZ YMAA
ALI NEG TALD NI ORJ BICHDEG IIM SETGUULCH NERTEI GOLOGNUUD IH YM DAA
агуу их орос орон ялнаа сүүлийн мянган жилд орос руу татаар монголчу уд анх эхлэн довтолж орсыг 200 жил дарлан боолчилж татвар дань авч алж хядаж байв үүний ул мөр одоо хүртэл булш бунхнаас гарна ОРОС РУУ тевтонууд швед литов довтолж байв турк 23-28 удаа довтолж байв полякууд польшийн панууд байнга довтолж байлаа наад зах нь ТАРАС БУЛЬБА ном кинонд бий 1812 онд францын напелеон довтолсон суворов кутузов бутцохив ер нь пугачёв степан разин декабристууд өослого гаргаж дүүжлүүлэв 1851- 1855 ТУРК АНГЛИ ФРАНЦ орос руу бүлэглэн крым руу довтлов 1905 онд япон порт артур хот руу довтолж орсын номхон далайн флотыг устгаснаас орсын цэргийн хүч суларсныг мэдсэн ГЕРМАН ёвропийн 14 улсын хамт орос руу довтолж дэлхийн 1-р дайн гарав Энэ үед дэлхийн агуу их хувьсгалын удирдагя ВИ ЛЕНИН баруун ёвропт бичсэн 36 ботийнхоо дараа ""ИМПЕРЛИЗМ БОЛ КАПИТАЛИЗМЫН ДЭЭД ШАТ "" мөн гэсэн зохиолоо бичээд хувьсгалыг
Оросын түүхийг сайн мэдэх юм байна. Очижбайлд.
Үхэр монголчуудын хийрхэл, солиорол 21 р зуунд улам ихэссэн.
биечлэн удирдаад зөвлөлт засгийг байгуулав ОГТ БАЙГААГҮЙ ЗӨВЛӨЛТ УКРАЙН УЛС ГЭДГИЙГ БАЙГУУЛЖ ДОМБААССЫН уурхайчид запорожийн казакуудыг нэгтгэн байгуулсан ДЭЛХИЙН ХОЁРДУГААР дайнд И В СТАЛИН ЧЕРЧЕЛЛЬ РУЗВЕЛЬТ ЯЛЖ КРЫМИЙН ЯЛТ ХОТОД крым орсынх гэж гарын үсэг зурав Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулав ГИТЛЕРИЙН ГЕРМАНЫГ ЯЛАГДААГҮЙ гэж зөвлөлтин улаан цэрэг дарга нарын орсын екатерина хаан пушкины хөшөөг буулгаж орос хэл орсын үнэн алдартны шашин орос хүнийг устгаж талын нэг тарааж хаяна АНУ НАТО-гийн "-32 улс зэр зэвсэг мөнгөө нийлүүлэн 2014 оноос орос руу довтолсоор одоо дэлхийн гуравдугаар дайн эхэлж цөмийн дайн болон өргөжих замдаа орлоо ОРОС УЛС ЗХУ-ын украйныхаа орос хэлт ард түмнийхээ газар нутгийг хэнд ч өхгүй бүрэн чөлөөлж ялалт байгуулна Ардчилал бол улс орныг хагалан бутаргаж сүйрүүлэхээс биш хөгжүүлдэггүй юм
Эмээ уу,,,
Эмээ уу,,,
Эмээ уу,,,
Бидний дайсан бол холын дэээрмчин америк, гайт Ардчиллыг магтан дуулагч, мөнхийн хөрш агуу их Орос, Хятад улсыг муулагч Доржийн Сүхбаатар мэтийн хогнууд, шаарнууд, сүгнүүд юм шүү дээ.
ардчилал даяаршил сөнөтүгэй мал өстүгэй лам сөнөтүгэй сэтгүүлчид палестинд шиг сөнөтүгэй
hervee oros ulsd hubisgal garaagui bol odoo mongol uls gej baihgui dundad irgen ulsiin vei mongu gesen muj l bgaa daa. Chi metiin novshuud bol zvgeer neg muu ih han ulsiin vei mongu geed mal mallaj taria taridag baarin umdtui gvij bgaa daa.orosiin byunaar uls bolj tusgaar togtnoj olon myangan zaluusiig deed bolovsoroltoi bolgoj ajil amidarald oruulij ogsonii neg chi ooroo ZHU ulsd ih suurguuli tugssun bizdee.Iim novshuud genet aimaar ardchilsan vzelt bolj togloj mongoloo buzarlah yum daa. bid orosiin achaar tusgaar uls bolj hogjij delhii niittei hariltsah hemjeend uls bolson ch hvn am baga hogjil muu geed asar ih zvils ilt dutuu bna.iim bhad ene metiin tarhi ugaagchid amerik baruuniig shvteed oros hyatadiin esereg mongoliig tabij eh oronoo svirvvleh geed bnaa. ene hoer ulstai sain horshiin hariltsaatai baij bid amid vldenee ene horvood. amerik maygiin ardchilaliig dayn delhiid manduulah ni mongol ulsiin hereg ogt bishee. han hentiid tene
Энэ бичвэрт худал зүйл ер алга, болоод өнгөрсөн түүх л байна. Сургамж авахад илүүдэхгүй дээ залуус минь. Сүхбаатарыг үзэн яддаг хэдэн тролл баахан гийнаж байгаа бололтой. Сүхээ бол боломжийн анализ хийж бичдэг гайгүй толгойтой эр шүү.
чиний гашилсан тархины хэмжээнд бол доржийн сүхбаатар мундаг байхаа, хүн ч тэгээд өөрийнхөө л хэмжээнд сэтгэдэг юм даа
хоёр зуухан монгол цэрэг үхсэн юм бол японыг хэн ялсан болж байнаа худлаа битгий ярь
хоёр зуухан монгол цэрэг үхсэн юм бол японыг хэн ялсан болж байнаа худлаа битгий ярь
монголд модон баганатай шугам их гэнэлээ монголчуудыг модон баганд нь дүүжилж алах хэрэгтэй гэж америкууд ярьдаг байжээ вьтнам ливи КАДДАФИ ирак САДДАМ ХУСЕЙН афганистан серби БОСНИ герцогвани иран ПАЛЕСТИН руу америк л довтолсон АНУ-ын 800 бааз хилийн гадна хүний нутагт байна ОРСЫН ЦЭРГИЙН БААЗ ХИЛИЙН ГАДНА БАЙДАГГҮЙ лениний үед буу жадтай орос цэрэг байсан Сталины үед танк онгоц катюша их уу ширмэн бөмбөгтэй болсон ПУТИНЫ үед сансрын цэрэг хөлөгтэй дуунаас хурдан кинжал авангард тополь борей цөмиййн пуужин бөмбөг хушуу хэдэн мянга шумбагч су -ту-гаа путин унаад жолоодож явна СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН
су- ту- гаа. ган бөмбөлгөө унаад
сб агаа яасан. цагаан дарийн бүтээлээр 6 зүйл орноор яваад ийм ийм байна гэсээр бичих юм байх гэхээр нуль түүхий чальчаа дэмий яриа. нис ба нисын анхдугаарх дээр л. амьтны нуухыг авах санаатай сохлоод. мэдэгдхүүн байтугай нис па нис. түйтгэрлэл матаас бичихын оронд маани яа юу. таа яасын, маанийн бүтээл хийчихсыму. хөөе агаа, энхийн цагаан дагдаа гэж юу гэж байган.
Америк, Англи, Европыг өндөр хөгжилтэй, өндөр хөгжсөн л гэнэ. Түй май. Яг үнэндээ бол Америк, Англи, Европчууд сүүлийн 300 жил дэлхийн бүх улсыг колнчлон боолчилж, эд баялагийн тонон дээрэмдэж, уугуул иргэдийг нь хэдэн саяаар биш, бүр хэдэн тэрбумаар нь алж хядсан дээрэмчид, алуурчид шүү дээ. Жиээлбэл, Европчууд Америк, Австрали тивийг эзлэн авч, уугуул индиан эрчүүдийг олзлоод, эхнэрүүдийг нь нөхрийнх нь нүдэн дээр хүчиндэж, нялх хүүхдүүдийг нь нохойд хая өгч зугаацаж байсан түүхийн баримтууд цагаан цаасан дээр хараар бичигдэж үлдсэн байдаг. Америкууд Африк тивийн уугуул иргэдийг хэдэн зуун саяаар нь ан амьтан шиг олзлон авч, хэдэн зууны турш зарцлан боолчилж, бах таваа ханган зугаацаж байсан нь түүхийн хуудас, гэрэл зураг, кино хальсанд мөнхрөн үлджээ. Барууны хөгжил бол хөгжил биш, бусдын гай зовлон, үхэл, шаналал, боолчлол, хүйс тэмтрэлт, бусдын эд баялагийг тонон дээрэмдэлт бөгөөд түүнийгээ хөгжил, дэвшил, ардчилал гэж бусдыг хууран мэхэлдэг арга гэдгийг ухаарагтун залуучуудаа.
Яг үнэн. Үүнийг мояа нар ойлгохгүй ухаарахгүй
нарциссизм өөртөө дурлах. нөгөө юмаа л яриад бичих. нөгөө л уйлагнал гоншигнол. мөөм нэхэлт. зогсоол станцын дарга. уяа. бүх гаргалгаа зам мөрийг заачихсан байгаа гээз дээ.
1921-1951 oн Зөвлөлт Холбоот Улс 1921 онд зэвсгийн тусламж үзүүлэв 1921 оноос 1930 он хүртэл Монголд орос эмч нарын экспедици явагдаж байжээ. Түүхэндээ анх удаа нүдний европ эмнэлгийн үзлэг эмчилгээнд оров. Шастин эмч Монголд иржээ. Анхны Монгол жолооч, анхны монгол эмч, анхны вакцин. Хүн ард нийтээрээ бичиг үсэгтэй болж эхлэв. Монгол Арми хүчирхэгжин бэхжив. Монгол хүүхдүүд олноороо Оросын Их Дээд сургуульд үнэ төлбөргүй санхүү эд материалын бүрэн дэмжлэгтэй суралцаж эхэллээ. 1921 оноос 1950 хүртэл ЗХУ Монголд аж үйлдвэрийн зэр зэвсэг нисэх онгоц танкарр туслалцаа үзүүлэв хүн ардын боловсрол эрүүл мэндэд онцгой анхаарав. Оросын ард түмэний дэмжлэгтэйгээр Монгол Улс Тусгаар Улс болж НҮБийн гишүүн болов. Монголд аж үйлдвэрүүдийн салбарууд сууриа тавилаа. 1941 оны маш хүнд цагт Орос Улс Улаанбаатар хотноо МУИС сургуулийг барь байгууллаа. Улаанбаатар Төмөр замыг байгууллаа. 1990 оноос 2020 АНУ Монголд 1 ширхэг ч онгоц нэг ч ширхэг танк бэлэглэсэнгүй.
энэ ардчилсан хувьсгал ийм юманд хүргэнэ гэж орсод сурч байхдаа хрущев сталиныг өөриййгөө тахин шүтүүлсэн гэж ЗХУКН-ын их хурлаар стальныг шүүижлэн сүүлд крымийг украйнд өгч байсан тул би хрущев долой их хурал съезд сөнөтүгэй гэж хашгиран кгб-д баригдаж индэр дээр үг хэлсэн хятад хөөгдөж хэд хоногийн дараа би хичээлдээ орлоо удалгүй хрущевийг баривчлан гэрт нь оруулахгүйгээр хөөж гэрийн хорионд оруулсан Гэвч урвагч горбачёв ельцин ЗХУ -аар гараа угаачихсан юм Зөвлөлт орсын КГБ фсб орсын ард түмэн орсын агуу удирдагч
Америкийн Нэгдсэн Улс үнэндээ Монголын эрүүл мэнд, боловсролын салбар огт хамаагүй аж. АНУ Монгол Залуусд АНУд боловсрол олоход туслалцаа санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй гэхэд болно. Орос Орон одооч нээлттэй хэрэвээ манай Монголчууд орос хэл математикд сайн байгаад сэтгэл сэтгэлгээ нь байвал Орос Орон жилдээ 500 оюутны квоттой. Харин АНУ санхүүгийн боломж олгохгүй тэгээдч виза гээд хаалттай шахуу. Монголчууд бид Орос Хөршөө энэ хэцүү үед муулаад хэрэггүй. Орос оронд аж үйлдвэр технологи байгаа шүү. Бид суралцах хэрэгтэй
Америкийн Нэгдсэн Улс үнэндээ Монголын эрүүл мэнд, боловсролын салбар огт хамаагүй аж. АНУ Монгол Залуусд АНУд боловсрол олоход туслалцаа санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй гэхэд болно. Орос Орон одооч нээлттэй хэрэвээ манай Монголчууд орос хэл математикд сайн байгаад сэтгэл сэтгэлгээ нь байвал Орос Орон жилдээ 500 оюутны квоттой. Харин АНУ санхүүгийн боломж олгохгүй тэгээдч виза гээд хаалттай шахуу. Монголчууд бид Орос Хөршөө энэ хэцүү үед муулаад хэрэггүй. Орос оронд аж үйлдвэр технологи байгаа шүү. Бид суралцах хэрэгтэй
Энэ солиотой гэмээр нөхөр бас л элдвийн юм эрээчээд эхэлж юуг хэнд хэлэх гээд байгаагаа нэг эргэж хараач дээ,зүгээр л баахан эрээвэр хураавар зүйл нуршсан цаанаа АНамаа,Ардчлалаа магтан дуулах санаа агуулсан бололтой гэж л ойлгодож байна,өөр энд юуч алга.
БИДНИЙ ДАЙСАН РОССИЯ БИШЭЭ СҮХБААТАР МЭТИЙН ОРСООС САЛАН ТУСГААРЛАГЧ НАЦИСТ СЭХЭЭТНҮҮД-----------------
БИДНИЙ ДАЙСАН РОССИЯ БИШЭЭ СҮХБААТАР МЭТИЙН ОРСООС САЛАН ТУСГААРЛАГЧ НАЦИСТ СЭХЭЭТНҮҮД-----------------
Путиний орос орон фашист улс болсон нь туйлын үнэн
...бүү март мартвал сөнөнө гэж аугаа баабар бичсэн юм шүү . Түүн шиг нийгмийн оюун санааг хошуучлагч нь халхын хавтгайд түй шүү дэээ. Одоо л матарууд томороод байхаас тэр цагт намгийн мэлхийнээс илүү гар ч чадахгүй байсан биш үүү
...бүү март мартвал сөнөнө гэж аугаа баабар бичсэн юм шүү . Түүн шиг нийгмийн оюун санааг хошуучлагч нь халхын хавтгайд түй шүү дэээ. Одоо л матарууд томороод байхаас тэр цагт намгийн мэлхийнээс илүү гар ч чадахгүй байсан биш үүү
Монгол минь агуу болох яамай, ядаж л наад захын орчин цагийн дүртэй болох сон! Халуун ус тог ч ховор бараа бхаар ирээдүй битгий хэл өнөөдөр өдөр хоногоо өрөвдөлтэй өнгөрөөж бгаа м бишүү!
Сайн бичсэн бнх Соцын үед оюунлаг хүмүүсийг буудан алсан хүний үр хүүхэд л оросыг хамгаалдаг бх
Ариун Библи сударл Исус бурхан хөршөө хайрла гэж сургасан байдаг. Будда Бурхан бас хүмүн бие биенээ хайрлахыг сургасан байдаг. Орос хятад украйн ялгаагүй л хүмүүс. Оросын ард түмэнг хайрлалаа өөрийн ард түмнийхээ төлөө сэтгэл түгшлээ. Үүнд буруу юм байхгүй. Та бидний болон хүн гээчийн хийсэн нүглийн өмнө хүмүүн төрөлхтөний ирээдүй болсон нялхас хүүхдийг хэрүүлийн бузраас ангид байлга. Муу юм холуур өнгөрөг
Тоо ба баримт: 1921-1951 oн Зөвлөлт Холбоот Улс 1921 онд зэвсгийн тусламж үзүүлэв 1921 оноос 1930 он хүртэл Монголд орос эмч нарын экспедици явагдаж байжээ. Түүхэндээ анх удаа нүдний европ эмнэлгийн үзлэг эмчилгээнд оров. Шастин эмч Монголд иржээ. Анхны Монгол жолооч, анхны монгол эмч, анхны вакцин. Хүн ард нийтээрээ бичиг үсэгтэй болж эхлэв. Монгол Арми хүчирхэгжин бэхжив. Монгол хүүхдүүд олноороо Оросын Их Дээд сургуульд үнэ төлбөргүй санхүү эд материалын бүрэн дэмжлэгтэй суралцаж эхэллээ. 1921 оноос 1950 хүртэл ЗХУ Монголд аж үйлдвэрийн зэр зэвсэг нисэх онгоц танкарр туслалцаа үзүүлэв хүн ардын боловсрол эрүүл мэндэд онцгой анхаарав. Оросын ард түмэний дэмжлэгтэйгээр Монгол Улс Тусгаар Улс болж НҮБийн гишүүн болов. Монголд аж үйлдвэрүүдийн салбарууд сууриа тавилаа. 1941 оны маш хүнд цагт Орос Улс Улаанбаатар хотноо МУИС сургуулийг барь байгууллаа. Улаанбаатар Төмөр замыг байгууллаа. 1990 оноос 2020 АНУ Монголд 1 ширхэг ч онгоц нэг ч ширхэг танк бэлэглэсэнгүй.
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
ЗА ДАЙСНАА ӨӨР ДОТРООСОО БИШ ЮМ ГЭXЭД МОНГОЛ ДОТРООСОО XАЙ ГЭДЭГ САНАА. ТҮҮXЭНД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ГАДНЫXНААС МӨНГӨ АВЧ СӨНӨӨЖ БАЙСАН НЬ ЯААXЫН АРГАГҮЙ БАРИМТ !!!
Орос хүн харвал шууд гүйж очоод суга, бөгс хоёрыг нь гөлийтөл долоогоод одоо намайг шаа гээд тонгойдог төрлийн ллр мөн бололтой. Харин оросууд нь өмхий монгол, онигор фашист гээд тоохгүй амбаарддаг. 😂😂😂
Тоо ба баримт: 1921-1951 oн Зөвлөлт Холбоот Улс 1921 онд зэвсгийн тусламж үзүүлэв 1921 оноос 1930 он хүртэл Монголд орос эмч нарын экспедици явагдаж байжээ. Түүхэндээ анх удаа нүдний европ эмнэлгийн үзлэг эмчилгээнд оров. Шастин эмч Монголд иржээ. Анхны Монгол жолооч, анхны монгол эмч, анхны вакцин. Хүн ард нийтээрээ бичиг үсэгтэй болж эхлэв. Монгол Арми хүчирхэгжин бэхжив. Монгол хүүхдүүд олноороо Оросын Их Дээд сургуульд үнэ төлбөргүй санхүү эд материалын бүрэн дэмжлэгтэй суралцаж эхэллээ. 1921 оноос 1950 хүртэл ЗХУ Монголд аж үйлдвэрийн зэр зэвсэг нисэх онгоц танкарр туслалцаа үзүүлэв хүн ардын боловсрол эрүүл мэндэд онцгой анхаарав. Оросын ард түмэний дэмжлэгтэйгээр Монгол Улс Тусгаар Улс болж НҮБийн гишүүн болов. Монголд аж үйлдвэрүүдийн салбарууд сууриа тавилаа. 1941 оны маш хүнд цагт Орос Улс Улаанбаатар хотноо МУИС сургуулийг барь байгууллаа. Улаанбаатар Төмөр замыг байгууллаа. 1990 оноос 2020 АНУ Монголд 1 ширхэг ч онгоц нэг ч ширхэг танк бэлэглэсэнгүй.
Тоо ба баримт: 1921-1951 oн Зөвлөлт Холбоот Улс 1921 онд зэвсгийн тусламж үзүүлэв 1921 оноос 1930 он хүртэл Монголд орос эмч нарын экспедици явагдаж байжээ. Түүхэндээ анх удаа нүдний европ эмнэлгийн үзлэг эмчилгээнд оров. Шастин эмч Монголд иржээ. Анхны Монгол жолооч, анхны монгол эмч, анхны вакцин. Хүн ард нийтээрээ бичиг үсэгтэй болж эхлэв. Монгол Арми хүчирхэгжин бэхжив. Монгол хүүхдүүд олноороо Оросын Их Дээд сургуульд үнэ төлбөргүй санхүү эд материалын бүрэн дэмжлэгтэй суралцаж эхэллээ. 1921 оноос 1950 хүртэл ЗХУ Монголд аж үйлдвэрийн зэр зэвсэг нисэх онгоц танкарр туслалцаа үзүүлэв хүн ардын боловсрол эрүүл мэндэд онцгой анхаарав. Оросын ард түмэний дэмжлэгтэйгээр Монгол Улс Тусгаар Улс болж НҮБийн гишүүн болов. Монголд аж үйлдвэрүүдийн салбарууд сууриа тавилаа. 1941 оны маш хүнд цагт Орос Улс Улаанбаатар хотноо МУИС сургуулийг барь байгууллаа. Улаанбаатар Төмөр замыг байгууллаа. 1990 оноос 2020 АНУ Монголд 1 ширхэг ч онгоц нэг ч ширхэг танк бэлэглэсэнгүй.
Mongol sine yeiin gelegnyyd ee!!!heregtei yum heleed egeheer ta nar sig tenegyyd?....Tyhain hyniig eldebeer doromjilno,odoo bidend hamgiin ikhe erelttei oyun sanaanii nisbaans bol zebhen har amia bodoj amidrah eldeb herengetei boloh gej synal tachialaar silengetehiig heldeg yum!!!!!ta nar nyzgen irchiheed ergeed nyzgeneeree yabna,sainda
Mongol sine yeiin gelegnyyd ee!!!heregtei yum heleed egeheer ta nar sig tenegyyd?....Tyhain hyniig eldebeer doromjilno,odoo bidend hamgiin ikhe erelttei oyun sanaanii nisbaans bol zebhen har amia bodoj amidrah eldeb herengetei boloh gej synal tachialaar silengetehiig heldeg yum!!!!!ta nar nyzgen irchiheed ergeed nyzgeneeree yabna,sainda
Mongol sine yeiin gelegnyyd ee!!!heregtei yum heleed egeheer ta nar sig tenegyyd?....Tyhain hyniig eldebeer doromjilno,odoo bidend hamgiin ikhe erelttei oyun sanaanii nisbaans bol zebhen har amia bodoj amidrah eldeb herengetei boloh gej synal tachialaar silengetehiig heldeg yum!!!!!ta nar nyzgen irchiheed ergeed nyzgeneeree yabna,sainda
Mongol sine yeiin gelegnyyd ee!!!heregtei yum heleed egeheer ta nar sig tenegyyd?....Tyhain hyniig eldebeer doromjilno,odoo bidend hamgiin ikhe erelttei oyun sanaanii nisbaans bol zebhen har amia bodoj amidrah eldeb herengetei boloh gej synal tachialaar silengetehiig heldeg yum!!!!!ta nar nyzgen irchiheed ergeed nyzgeneeree yabna,sainda
Mongol sine yeiin gelegnyyd ee!!!heregtei yum heleed egeheer ta nar sig tenegyyd?....Tyhain hyniig eldebeer doromjilno,odoo bidend hamgiin ikhe erelttei oyun sanaanii nisbaans bol zebhen har amia bodoj amidrah eldeb herengetei boloh gej synal tachialaar silengetehiig heldeg yum!!!!!ta nar nyzgen irchiheed ergeed nyzgeneeree yabna,sainda
Бидний Дайсан бол Миегомбын Энхболд тэргүүтэй мафи, Нүүрсний мафиинхан, Өмнөговь аймгийн зарим урвагч засаг дарга нар юм. Тэдний шулам шунал болсон бие толгойг МОНГОЛ ТӨР дарж шоронд суулгаж яллах ёстой.
Бидний дайсан бол Номтойбаяр мэтийн архичин шорон дамжсан этгээдүүд. Гэхдээ хамгийн том дайсан бол Мие ЭНХБОЛД болон М ЭНХСАЙХАН 2 шүү Бадамжунай мэтийг бушуухан шоронд нь хий Анхаарал татсан Сү Батболд байна. Эрдэнэтээс хулгай хийсэн гэж ярьдаг. Өмнөговийн урвагч засаг дарга нарыг юунд нь хайрлаад байна аа ШҮҮХ ПРОКУРОР ажлаа хий Хүрэлсүх ерөнхийлөгчөө сэлэмээ сугалаад АВИЛГАЧДыг ХҮЙС ТЭМТРЭЭД өгөөч Таны хийх ёстой ажил Үгүй бол энэ зовсон нэг өдөр дэрхийгээд босно шүү
Монгол хүн монголынхоо дайсан.
Түүх түүхээрээ л үлддэг.харин орос байхгүй байсан бол 72 настай би төрөө ч үгүй. Миний хүү төрөх ч үгүй байсан байх магадлалтай цах үеийр бид туулсан юм шүү.тэр үед тэмцэлд ард түмнээ үөв удирдаж орос орон туслаагүй өол юу болж болох байсан түүхийг уншицгаая. Одоорийх түүхч нэртэй хутган оймүүлэгчдэд итгах ч хэрэггүй. Энэ цаг үеийн түүхийг геополитик, олон улсын харилцаа судлахгүйгээр ойлгох ч үгүй
Тожмой луутай тулалдсан нь
Баабар одоо үнэн юм бичихээ больсон. Тэр 92 настай хүний бичсэн өргөдөлийг прокурор зөнөгрөл өвчтэй гээд хүлээж аваагүй.
Маркс өөрийгөө алдаршуулахын тулд комунизмаар хүн төрөлхтний тархийг угаасан
Өөрийн би-ээ дээдэлсэн хүн алдар нэрд дуртай болдог
Цагаан хэл ам хар хэл амнаасаа илүү дарахад хэцүү
Гэхдээ гадны улс болгон сайн хүмүүс байхгүй.