Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх зэрэг салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь цахилгаан автомашины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон генератор, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, хатуу диск, дэлгэц, микрочипүүд, лазерын чиглүүлэгчтэй пуужин, радарын систем, шөнийн харааны төхөөрөмж, цэргийн нисэх онгоцны эд анги, газрын тос боловсруулах катализатор, тусгай шил, керамикийн үйлдвэрлэл гээд орчин үеийн өндөр технологийн бараг бүх салбарын хамгийн үнэтэй, хамгийн чухал ашигт малтмал юм. Тиймээс дэлхийн их гүрнүүд стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элементийг бусад улс орнуудаас нийлүүлэх, авах бодлого барьж, үүнийг дагаад эрэлт нь ихсэж, өрсөлдөөн бий болсон. Монгол Улсын хувьд газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог.
Нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Илрүүлсэн зургаан ордтой. Тэдгээрийн дөрөв нь том, хоёр нь жижиг орд юм. Том дөрвөн ордын нэг нь Халзанбүрэгтэй бөгөөд 1,511.6 мянган тн-ын нөөцтэй. Мөн 1,213.7 мянган тн-ын нөөцтэй Хотгор орд, 314,3 мянган тн-ын нөөцтэй Мушгиахудаг орд, 14.5 мянган тн-ын нөөцтэй Лугийн гол орд бий.
Хэрвээ манай улс газрын ховор элементийн ордуудаа эргэлтэд оруулаад эхэлбэл экспортоос их хэмжээний орлого олохоос эхлээд эдийн засгаа өсгөх боломжтой. Экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдлыг бууруулах боломжтой. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт муудсан энэ цаг үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг нааш нь хандуулах чухал ач холбогдолтой. Гэвч газрын ховор элементийн эхний орд болох Халзанбүрэгтэй дээр хэрэгжиж буй төсөл гацаанд ороод байгаа юм. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй орд газрыг ашиглах төсөл нь байгаль орчин сүйтгэх, малчдын эрх ашгийг зөрчих эрсдэлтэй хэмээх нутгийн иргэд болон байгаль орчны төлөөллийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцэгчид “Олборлолтын явцад олон төрлийн хорт бодис, цацраг идэвхт бодис ялгарах өндөр эрсдэлтэй. Мөн орон нутгийн экосистемд ноцтой хохирол учруулж, усны нөөцийг хомсдуулах магадлалтай” гэж үздэг. Ингээд тус төслийг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоочхоод байгаа юм. Харин төр засгийн зүгээс нутгийн иргэд, байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагынхны байр суурьт хүндэтгэлтэй хандсаар ирсэн.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халзанбүрэгтэй ордын ашиглалт болон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, холбогдох талуудын байр суурийг сонссон.
Сонсголын дараа, 2025 оны есдүгээр сарын 24-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Халзанбүргэтэйн орд газрыг хэрхэн ашиглах асуудлаар нийтийн сонсгол явууллаа. Уг нь эдийн засгийн хүрээнд ямар байдлаар ашиглах, яаж улс орны эдийн засгийг өргөжүүлэх, тэлэх вэ гэдэгт ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болсон. Манай гишүүд ач холбогдол өгч сонсголд оролцсон. Одоо хэдүүлээ нэг дүгнэлт хийгээд харчихмаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас ёс зүйтэй мэдээлж баймаар байна. Ер нь эдийн засагтай холбоотой асуудалд орд газруудаа ашиглах асуудлаар хэдүүлээ дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Залуучуудынхаа орон байрны асуудлыг шийдэж чадахгүй байж, дараа дараагийн ирээдүйн асуудлуудыг шийдэж болохгүй шүү дээ. Тэр орд газруудыг өнөөдөр ашиглаад Ховд аймгийн Мянгад сумыг жишиг сум болгоё л доо. Тэр суманд олигтойхон эмнэлэг, сургууль, цэцэрлэг барья.
Манай улсад хавдраар өдөрт 10 хүн нас барж байгааг бид бодох ёстой. Бүсчилсэн байдлаар хавдрын эмнэлгүүдээ барих хэрэгтэй. АН, МАН гэлтгүй нам эвслүүд ч тэр жоохон юм бодож ажиллахгүй бол ирээдүйд бид нар юу үлдээх юм бэ” гэж байсан юм.
Түүнчлэн нутгийн ард иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх ёстой гэдэг үүднээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, олборлолтоос олох АМНАТ-ийн тодорхой хувийг нутаг оронд нь үлдээх эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Халзанбүрэгтэй орд дээрх иргэдийн эсэргүүцлийг ойлгож байна. Нутаг оронд нь баялгийн тодорхой хувийг нь үлдээх буюу АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна Халзанбүрэгтэй төслийн багийнхан нутгийн иргэдийн эсэргүүцэл, түүнийг дагаж гаргасан төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй бөгөөд хүлээцтэй хандсаар ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Уг нь анхнаасаа бүх зөвшөөрөл, дүгнэлт, тодорхойлолтыг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас ном журмаар нь авчихсан. Халзанбүрэгтэй төслийн хайгуулын ажил 2011-2013 онд эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 20 шахам жилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч, дээр хэлсэнчлэн төсөл гацсаар өнөөдрийг хүртэл ашиглалт, олборлолт нь эхлээгүй байгаа юм.
Яг үнэндээ 10 гаруй жил тууштай эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьж хэлж байгаа болон эсэргүүцлийн үйл ажиллагаагаас харахад, дан ганц Мянгад сумынхны байр суурь гэхэд хэцүү. Учир нь, уул уурхайг эсэргүүцэн шантаажилж, ийм үйл ажиллагаагаар дагнан мэргэшиж, мөнгө олдог бүлэг хүмүүс оролцоод байгаа нь хачирхалтай.
Дээрээс нь, УИХ-ын зарим гишүүн хүртэл үүнд татагдан оролцож нийгэмд худлаа мэдээлэл түгээж байгаа нь ч байна. “Халзанбүрэгтэй ордтой ордгүй iPhone гар утас, Prius машин үйлдвэрлэгдээд л явна” гэхийг сонсож суух эмгэнэлтэй л юм. Тиймээс, эрдэмтэн судлаачид хүртэл тэсгэл алдаж “Талбай дээр жагсаад намрын тарган тарвага шиг таргалж, тэрбумтан болдог явдлыг таслан зогсоох цаг болсон”, “Эх орончийн арьс нөмөрсөн шантаажууд газрын ховрын төслийг зогсоохоор улайрч байна. Шантаажуудад улс нь төртэй, хуультай түүнийг хэрэгжүүлдэг тагнуул, цагдаатай гэдгийг ойлгуулах цаг нэгэнт болжээ” гэх байр суурийг илэрхийлэх болов. Тэгэхээр “Төр аргадах тусам төсөл гацаагчид гэдийдэг” гэж харагдаж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл38
tiimee ene shantaajchinguudaas buren salax xeregtei xeden tolgoilogchdiig bariad xorix xeregtei . ter Onoroo gej shantaajchinguudiin emeg exiig gargax buruu baisiim yaliin duustal xorij busdad sanuulga bolgox bsan .
Монголд өнөөдөр хоёр Засгийн Газар орши ж, уралдан өрсөлдөн үйл ажиллагаа явуулж бнаа ! МАН-ын хууль ёсны ЗГ,Оросын тавиулын ЗГ. Уул уурхайн салбарт Тавиулуудын ЗГ маш хүчтэй ажиллаж, мега төслүүдийг гацааж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууж бна Гадаадаас санхүүждэг троллууд тэдний гол ажиллах хүч, гар хөл нь болж бнаа !!!
Монголд өнөөдөр хоёр Засгийн Газар орши ж, уралдан өрсөлдөн үйл ажиллагаа явуулж бнаа ! МАН-ын хууль ёсны ЗГ,Оросын тавиулын ЗГ. Уул уурхайн салбарт Тавиулуудын ЗГ маш хүчтэй ажиллаж, мега төслүүдийг гацааж, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж тууж бна Гадаадаас санхүүждэг троллууд тэдний гол ажиллах хүч, гар хөл нь болж бнаа !!!
Хятадууд ховор элементийн зах зээлд дэлхийд монополь байхыг боддог. Хятадын монополийг устгах гэж Америк аргаа барж байгаа. Иймд хятадууд Монголын газрын ховор элементийг өөрийн хяналтад авах эсвэл америкт ухуулахгүй байхыг хатуу хоёр сонголтын аль нэг гэж үздэг. Америк Монголоос ховор элементийг ямарч үнээр хамаагүй ухаж авахыг бодож байгаа. Монголд Америк, Хятадын тэмцэл яваад байна. Иймд ховдынхон, улаанбаатарынхан гэж монголчууд хоёр хуваагдсан байдалтай америк, хятадын гар хөл болжээ.
ТОМ ТӨСӨЛ ГАЦААЖ ТОМ МӨНГӨ АВДАГ 10 ЭТГЭЭДҮҮД БАЙГАА. ШЭЭДЭГ РАВДАН , БҮХ ТӨРЛИЙН УЯНГАЛДАГУУД. ТЭДНИЙГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙВЭЛ МАРГААШНААС НЬ Л БҮХ ТӨСЛҮҮД ХӨДЛӨХ БАЙХ.
Holduu gehed unen holduu malnuud yumaa ene shantaajiig dagan namirsan llruud
Хятадууд ховор элементийн зах зээлд дэлхийд монополь байхыг боддог. Хятадын монополийг устгах гэж Америк аргаа барж байгаа. Иймд хятадууд Монголын газрын ховор элементийг өөрийн хяналтад авах эсвэл америкт ухуулахгүй байхыг хатуу хоёр сонголтын аль нэг гэж үздэг. Америк Монголоос ховор элементийг ямарч үнээр хамаагүй ухаж авахыг бодож байгаа. Монголд Америк, Хятадын тэмцэл яваад байна. Иймд ховдынхон, улаанбаатарынхан гэж монголчууд хоёр хуваагдсан байдалтай америк, хятадын гар хөл болжээ.
Төртэйгээ нийлсэн тролуудаа, та нарын цаг дууссан.
Төртэйгээ нийлсэн тролуудаа, та нарын цаг дууссан.
Төртэйгээ нийлсэн тролуудаа, та нарын цаг дууссан.
Хятадууд ховор элементийн зах зээлд дэлхийд монополь байхыг боддог. Хятадын монополийг устгах гэж Америк аргаа барж байгаа. Иймд хятадууд Монголын газрын ховор элементийг өөрийн хяналтад авах эсвэл америкт ухуулахгүй байхыг хатуу хоёр сонголтын аль нэг гэж үздэг. Америк Монголоос ховор элементийг ямарч үнээр хамаагүй ухаж авахыг бодож байгаа. Монголд Америк, Хятадын тэмцэл яваад байна. Иймд ховдынхон, улаанбаатарынхан гэж монголчууд хоёр хуваагдсан байдалтай америк, хятадын гар хөл болжээ.
Төртэйгээ нийлсэн тролуудаа, та нарын цаг дууссан.
Хятадын ГХ-ийн сайд Ван И ирээд Халзанбүрэгтэйн төслийг яаралтай эхлүүл гэж тушаал өгөөд явсан уу ?! МАН гээч хужаагийн мафийнхнаар дүүрсэн хог шааруудыг төрөөс зайлуулах хэрэгтэй. Өмнөговийг хятадууд эзэмшилдээ авчихсан. Одоо баруун талыг нь эзлэхээр санаархаж байна. Хар хятадын аюулаас сэрэмжилж газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа эх орончдыг шантаажчин гэж донгосч байгаа Баяр гэгч мэдээж хужаа л биз.
Хятадууд ховор элементийн зах зээлд дэлхийд монополь байхыг боддог. Хятадын монополийг устгах гэж Америк аргаа барж байгаа. Иймд хятадууд Монголын газрын ховор элементийг өөрийн хяналтад авах эсвэл америкт ухуулахгүй байхыг хатуу хоёр сонголтын аль нэг гэж үздэг. Америк Монголоос ховор элементийг ямарч үнээр хамаагүй ухаж авахыг бодож байгаа. Монголд Америк, Хятадын тэмцэл яваад байна. Иймд ховдынхон, улаанбаатарынхан гэж монголчууд хоёр хуваагдсан байдалтай америк, хятадын гар хөл болжээ.
Хэрвээ Хятадад ингэж жагссан бол бүгд буудуулчихсан байгаа ! 100 жагсагчаас 50 ыг нь дагзанд нь буудаад 49 ыг нь шоронд илгээгээд нэгийг нь өршөөлд хамруулна !
Газрын баялагаа олдворлоод ееделсен юм алга. Гуйлгачингуудын тоо нэмэгдэж байна. Баялагийн хулгайчууд байгаа энэ уед олборлолт хийх хэрэг ч алга. Ухаалаг хуухдууд гарч ирээд учрыг нь олсон дээр биздээ. Нутгийн ардуудыг дэмжиж байна.
Оюутолгойг ашиглалтад оруулаад 17 жил болж байхад 3.5 сая иргэдийн амьдрал сайжирсангүй улс орон хөгжсөнгүй харин ч Монгол улам өрөнд орсоор ядуурсаар байна. Ховдынхон Халзанбүрэгтэйгээ гадаад дотоодын тонуулчдаас хамгаалж байгаа түмэн зөв. Ховдчуудыг 100% дэмжиж байна.
Эдний эсэргүүцдэг нэг талдаа зөв байхаа ..төр засаг нь үнэнч шударга бус ард иргэдээ бодоггүй ихэнх хүмүүс хулгайчийн ордонд төрсөн болохоор итгэхгүй бгаалдаа
Ховчууд нэгддэг тэмцдэг мундаг ард түмэн байна. Тэдний энэ нэгдэж тэмцэж байгаа нь цусанд нь байгаа
Ховчууд үнэхээр ховоор хөөцөлддөг ардууд юмаа
Суманд баригдах эмнэлэг сургууль ер нь юу юм дэндүү хатингаршил болсон сэтгэхүйтэй юм үеийн үед хэзээ ч ухаж болохгүй.
Хятад, Америк хоёр булаацалдсан нөхцөл байдлаас харвал ухах хэрэггүй гэдэг одоохондоо үнэн юм. Харин Монгол улс өөрсдөө маш мундаг технологийн чадвартай болсон цагтаа өөрсдөө ухаж ашиглавал үр өгөөжтэй болно. Одоо бол гадаадын гар хөл болсон хэдхэн хулгайч нэг хэсэг хугацаанд идэж уух тухайгаа бодоод ухуулах гэж зүтгэнэ.
Хятадууд ховор элементийн зах зээлд дэлхийд монополь байхыг боддог. Хятадын монополийг устгах гэж Америк аргаа барж байгаа. Иймд хятадууд Монголын газрын ховор элементийг өөрийн хяналтад авах эсвэл америкт ухуулахгүй байхыг хатуу хоёр сонголтын аль нэг гэж үздэг. Америк Монголоос ховор элементийг ямарч үнээр хамаагүй ухаж авахыг бодож байгаа. Монголд Америк, Хятадын тэмцэл яваад байна. Иймд ховдынхон, улаанбаатарынхан гэж монголчууд хоёр хуваагдсан байдалтай америк, хятадын гар хөл болжээ. Эцэстээ энэ ховор элемент монголд халтар валютаар солигдож, идэж уугаад дуусна. Ховд нутагт бохир байгаль үлдэнэ. Эцэстээ Монгол хохирч үлдэхээс өөрөөр ямарч ашиггүй.
Танай тэмбүүтэй хужаад монголын ховор элемент тийм ч хамаагүй.
Хятад ёстой монголын байгалийн нөөцийг өөрийнх юм шиг хүртэж байна. Хятад нэг бол монголын газрын ховор элементийн эзэн сууна. Эсвэл америкт өгөхгүй гэж хамаг чадлаараа хятадууд тэмцэнэ Монголд. Дээрх нөхөр тэнэг биш зориуд хятадыг өмөөрч хамгаалсан үг бичжээ. Америкчууд манайхаас бас зүгээр авах арга давхар хайж яваа болно.
Монголд төр байхгүйг энэ жишээ хамгийн сайн баталж байна. Хүрэлсүхийг тэжээж байгаа болохоос тэд Монгол төр биш.
Ховдын тэнэгүүдэд улсын төсвөөс нэг ч төгрөг битгий олго. 21р зуунд ховдчууд модон жорлонд бааж хирээ угаах халуун усгүй бөөсөндөө баригдаад байж байг.Ховдод гар утас интернэт боловсон эмнэлгийн үйлчилгээг зогсоож гэрэл цахилгаанаар хангахыг хориглож өөрсдийнх нь хүсээд байгаа харанхуй бүдүүлэг амьдралыг биеэр нь амсуулах хэрэгтэй
🤣🤣🤣🤪🤪🤪🖕🖕🖕
Энэ хумуусийн цаана хятад байна уу орос байна уу. Энэ ордын лиценз эзэмшигч монголын талын хумуусийг зарла
Уулуурхаайгаа ашигласаны хүчинд Улаанбаатараа хар улс орноо холбосон замаа хар бид хөгжиж бн хэзээ ийм байсан юм бэ дандаа муу амлах хэрэггүй гэхдээ авилгач хулгайч дарга нараа шантааж хийгчидээ шийтгэж тэмц уурхай баялагаа ашиглахгүй бол бид одоогоор юуч хийж бүтээж чадахгүй байгаа улс
Хол очиж хуц ! Шавааралдсан шавар тагз барьсныгаа хөгжил гэж эндүүрээд байна уу?! Хөгжил гэдэг чинь хүн ам нь эрүүл байж улс хөгждөг юм. Эрүүл хүн зөв сэтгэдэг юм. Хулгайгаар баяжсан сэтгэцийн өвчтөнтэй төрд бугшсан нохдуудыг шонд дүүжлэх хэрэгтэй.
Төр төмөр нүүртэй гэдэг дээ. Даварсан юмнуудыг дарах хэрэгтэй
Хятадын гадаад хэргийн сайд чимээгүй ирээд явлаа. Монголчууд хятадын хэлсэн үгийг сайн ойлго. Америкт халзан бүрэгдэйг өгч болохгүй, хятадад халзан бүрэгдэйг ухахгүй, монголчууд ухуулахгүй гэсэн ганц сонголт үлдлээ. Өөрөөр хэлбэл газрын ховор элементийн зах зээлд хятад дангаар монополь хэвээрээ үлдлээ. Монголчууд бид технологи байхгүй тул зүгээр нам чимээгүй суух хэрэгтэй.
Төр түмэн хоёрын дундуур нохой гүйлгэхээс өөр өөдтэй биччих юм алга уу, Оюутолгойг эргэлтэнд оруулчихвал монголчууд зуун жилдээ идээд барахгүй баян болох юм ярьж сурталчилж байгаад Рио Тинтотой гэрээ хийцгээсэн. Өнөөдөр ямар байдалтай байгаагаа эргээд нэг харцгаачих дарга нараа. Ийм хулгай хахууль нүүрлэсэн, монголоо гэх сэтгэл байхгүй гадныхантай нийлж ард олноо хохироосон хүмүүс бидний толгой дээр байхад өөр баялгаа тавиад тууж болохгүй ээ. Эхлээд Оюутолгойгоо цэгцэлчих дараа нь өөр ордуудынхаа тухай бодож эхэл эрхмүүд ээ. Нутгийн ардууад буруу бүү өг.
Хэдхэн хулгайч гнар ашгийн их хүртсэн. Одоо дэлхийн хуваагдал хурдан явагдаж, Монголд хятадын нөлөөлөл улам их болно. Халзанбүрэгдэй америк хүртэл авах сонирхол бий. Монголын ард түмэнд юуч ноогдохгүй. Харин засагт байгаа цөөхөн хулгайч нарт ашиг гэж харагдана.
Ард түмний өмч болох баялгийг лиценз нэртэй алгын чинээ цаасаар эзэмшиж авсан өлөн чононуудын ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл тараахаа энэ сонин болимоор юм. Яахлээр эсэргүүцсэн хүмүүс шантаажчин болчихдог билээ? Эх орон,эрх ашгаа бодож тэмцэж буй хүмүүс шантаажчин юм бол Та нар юу юм? Адгийн муу шаарнууд. Хэн юу хэлж, хэний талд үйлчилж байгааг тийм ч амархан мартахгүй байх шүү. Хариуцлага тооцох цаг ирж л таараа.
Ер нь хэнээр ухуулах вэ гэдэг нь чухал юм байна даа
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM