1990 оноос хойш ердөө л 36 жил өнгөрчээ. Энэ богино хугацаанд Монголын нийгэмд, монгол хүнд, нийслэл хотод тун ч их өөрчлөлт гарлаа. Гарсан бүх өөрчлөлтийг 100 хувь гэж үзвэл эерэг өөрчлөлт нь бага, сөрөг өөрчлөлт их, бараг л 30:70 байгаа болов уу. Сонирхуулж зөвхөн нэгийг дурдъя. Эх оронч сэтгэл – энэ бол онц чухал үзүүлэлт, таван тивд хаана л бол хаана дээдлэгддэг, дээдэс доодсын аль алинд л яригдаж, дурсагдаж, хүнийг үнэлэх гол шалгуур болж ирсэн шинж чанар юм.
Хүмүүнлэг сэтгэл, хүний мөс чанар гэх үзүүлэлт ч эх оронч сэтгэлийг байнга дагалдаж явдаг. Улаанбаатар хот томорсон, олон хүн амтай, олон өндөр барилгатай, олон машинтай болсон гэхчилэн тоон талаас нь зарим хүн магтдаг. Гэхдээ гол нь хувь хүний амьдралын чанар доошилжээ.
Утаа, тоос, хөрсний бохирдол, их дуу чимээ, түгжрэл, бухимдал, гэмт хэрэг, өвчин халдвар, амиа хорлолт, мөнгөний ханш уналт, ажилгүйдэл, авлига гээд тоочвол эерэг зүйл бараг үгүй. Эх оронч сэтгэл, хүний мөс гэхэд л хүн амын зарим бүлэгт бүр алга болчихжээ. Хувиа хичээх үзэл, хүмүүжил бол харин цар тахал мэт тархаж энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүс “хүнээ алдлаа”. Гадаадад гарч ажиллаад жаахан мөнгөтэй болсон хүмүүсийн зарим нь Монголоосоо бүр хүнийсч, эх оронч сэтгэлээ бүрэн гээчихсэн байх ажээ. “Монгол өөдөлвөл эндээ үлдэнэ, эс өөдөлвөл хаяад явна” гэж ч ярих болжээ. Хэн нэгэн хүн, өөр хүмүүс л Монголыг өөд нь татаж өгөх ёстой мэтээр тэд сэтгэдэг болчихжээ. Өөрсөд нь Монголыг өөд нь татахад оролцох ямар ч сонирхол, сэтгэл, үүрэг байх учиргүй мэтээр тэд сэтгэдэг, тооцдог болоод эргэж ирсэн байх юм. Харьд гараад зөвхөн мөнгө л бодож зүтгэсээр сэтгэл, зүрх нь хөлдүүс болчихдог бололтой. Тэгээд л мөнгө хөөж л амьдрах эрмэлзэлтэй болцгоожээ. Зарим нь бүр эцэг, эх, үр хүүхдийнхээ өмнө хүлээх ёстой үүрэг, хариуцлагаа ч хэрэгсэхгүй шахам болтлоо хүнийрхүү болж хүнийссэн байх ажээ. Монголыгоо дэн буудал мэт, хооллож аваад л орхиод явах замын гэр-гуанз мэтээр жижигрүүлж, басамжилж ярихыг нь ч олонтой сонсож гайхширлаа. Яг л ингэж ярьж, сэтгэсээр зарим нь хаашаа ч юм дахиад л явцгаачихлаа.
“Нутаг, ус амьтай Монгол хүн” ингэтлээ өөрчлөгдөж орхих гэж! Боолын шахуу нөхцөлд байж, хүнд ажил хийж, их мөнгө мөрөөдсөөр зарим хүн сэтгэл санааны гажиг олж байна. Амьдрал богинохон болохоор үлдэх нас нь золгүй байдлаар л дуусна шүү дээ!
“Чөлөөт зах зээл”-ийг чөлөөтэй луйвар, хулгай гэж гажуудуулаад ойлгочихсон хүмүүс, мөн улстөрийн нам бол улсын төсөвд хачиг мэт шигдэж, хувалз болтлоо цуслах хамгийн богино зам гэж итгэчихсэн хүмүүс хөдөлмөрлөх биш зөвхөн л хов хутгах, хор найруулах, дарга нарын гар хөл болох, олигархиудад ил далд үйлчлэх хэрэгт л бүх цагаа зарцуулж байна. Ийм замаар орсон хүмүүст эх оронч сэтгэл, хүний мөс чанар нь хоёр сонгуулийн хооронд л алга болчихдог ажээ. Өөр олон янз байдлаар тун олон хүн эх оронч сэтгэл, хүний мөс чанараа гээсээр байна. Хүн дүрснээс нь өөр хүний гэгдэхээр юм юу ч үгүй болтлоо “ядуурчихсан”, яав ч эрүүл биш хүн ч олон болов. “Эх оронч сэтгэл, хүний мөс чанар” л хүмүүст хүндэтгэх сэтгэл төрүүлж, бахархаж дурсах, магтаж ярих сэдэв, баримт болж байдаг юм. Улстөрчид бол юуны өмнө л эх оронч сэтгэлтэй, хүний мөс чанар сайтай байх ёстой. Хэрэв тийм биш бол тэр хүн улстөрч биш, баг өмссөн, дүр эсгэсэн хулгайч, луйварчин мөн болно. Ийм шүүлтүүрээр оруулах аваас манай улстөрчдийн чухам хэдэн хувь нь үлдэх бол оо? Үлдэх хүн ер гарах болов уу? Дүр эсгэсэн эх оронч, дүр эсгэсэн ардчилагчдаар ихэнх улс орон дүүрчихсэн нь ч үнэн юм. Гэхдээ яг “ардчилсан” гэсэн нэртэй намтай улс орон бас цөөхөн... Монгол маань Ардчилсан намтай, Ардчилсан холбоотой.
Ахмад үеийнхний бүтээсэн, гэхдээ хүүхдүүдийн гэсэн тодотголтой байсан олон барилгыг “Алтан хараацай” нар л овжин, зальжин элдэв аргаар хувьчлаад авцгаачихсан. Одоо тэд хувийн өмчийг хамгаалдаг нам л жинхэнэ улстөрийн зөв нам, сайн нам мөн гэж лоозонгноод явцгааж байна.
Хүүхдийн ясли, цэцэрлэг, хороо хорины эмнэлэг, кинотеатр, хүүхдийн зуслангууд гээд л хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдэд үйлчилж байсан бүхнийг мөнөөх л “Алтан хараацайнууд” өмчилж аваад, дамлаж зараад, өндөр үнээр түрээслээд сууцгааж байна. Байгалийн алтан хараацайнууд бол мөн ч хөөрхөн, мөн ч ачлалтай, сүргээрээ амьдардаг, жинхнээсээ ардчилсан журам, дэглэмтэй шувууд юм шүү. Тэд хавар орой, элдэв шавьж, ялаа, шумуул ид ихсэх үед (5-р сарын 20-ны үед) Улаанбаатарт нүүдэллэн ирж өт хорхой, ялаа, шумуул мэтээс бид бүхнийг хамгаалж, өвчин халдвараас сэргийлүүлж байдаг ач ус ихтэй амьтад билээ. Гэтэл нийгмийн “алтан хараацайнууд”-ын нэр төр, зам, мөр яг амьдрал дээрээ ямар байгаа билээ? Тэдний ам хэл эхэндээ ямар байлаа? Ам, ажил, үг, мөр, хуурамч дүр, жинхэнэ нүүр ямар их зөрөөтэй байна вэ? Хөдөөгүүр гэхэд л хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, худаг усны мотор, сэлбэг мэтийг ч мөн л ардчилагчид нь хуваагаад авцгаачихжээ... “Социализмын үед хар шар феодалын хөрөнгийг хураасан бол Ардчиллын үед ард түмний (улсын) хөрөнгийг хураадаг юм байна” гэж л ойлголоо хэмээн ёжтой нэг нь даапаалж ч байв. “Демократууд (ардчилсан нам, ардчилсан холбоо) ч мөлжиж байна. Социал-демократууд (МАН) ч мөлжиж байна. Харин большевикууд (ахмадын холбоо?) л мөлждөггүй юм биш үү?” гэх хошигнол ч гарлаа. Жирийн хүмүүсийн үнэлгээ, ойлголт ийм л байна шүү дээ... Эх оронч сэтгэл бол (уг шагийн утгаараа) улс үндсээрэ бүгдээрээ л сайн сайхан амьдаръя гэсэн санаа, эрмэлзэл юм.
Энэ санаа, зорилго, эрмэлзэлд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнээ л ард түмэн “эх оронч” гэх үгээр мялааж, алдаршуулж иржээ. “Хүн болгон л эх оронч байх юм бол тэр улс орон дорхноо л сэв хийгээд босоод ирдэг юм” гэх итгэл, үнэмшил ч байжээ.
Гэтэл өнөөдөр эх оронч сэтгэлтний тоо цөөрсөөр л байна. Бидний уналт, доройтол хаана хүрээд зогсох бол, хэн тэрхүү уналтыг зогсоох бол? Эх оронч сэтгэлтэн нь алга болоход үндэстэн, угсаатан өөрөө устдаг жамтай. Энэ замын эхэнд өнөөдөр бид зогсож байна. Бидний 80-90 хувь нь энэ байдлыг ер ойлгохгүй, огт тооцохгүй байгаа юм. Дэлхийн 90 гаруй оронд монголчууд тархаж, ажиллаж, сурч, амьдарч байна гэж яригдах болов. 50 жил, 100 жилийн дараа бидний угсаатны бүтэц ямар болох бол оо? Эрлийз, хурлийз иргэдийн тоо, хэмжээ, хувь арай 60-70, түүнээс ч их болчихгүй байгаа? Гэхдээ тийм болчихвол муу гэж би хэлэх гээгүй юм шүү. Үхрийн бөөр шиг алаг ард түмэн өнөөдөр ч байж л байна. Ирээдүйд тийм ард түмний тоо бүр ч их олшрох байх. Харин энэнийг дагалдаж гарч ирдэг сөрөг үзэгдлүүд гэж бас буй. Тийм үзэгдлүүддээ нэрвэгдээд зарим ард түмэн бутарч салсан тохиолдол ч цөөнгүй. Тун ч их бэрхшээл, зовиуртайгаар салцгаасан даа... Монголын маань ирээдүй монгол хүний сэтгэл, зүрхнээс л хамаарна, тэгэхдээ бүр Монголоо гэсэн хайр, эх оронч хичээл, зүтгэлээс нь л шалтгаална.
Эх орондоо “хоноцын сэтгэлээр” ханддаг хүний тоо өнөөдөр гэхэд л харамсахаар олон болчихлоо. Газар доорх баялгаа гадныхантай хамсан ухаж гаргаад зарсаар баяжсан хүмүүс нь гадаадад байр сууц авч Монголоо орхин дүрвэсээр байна.
Тэг тэгсээр цөлжсөн, ухсан нүх болон овоолсон шороогоор дүүрсэн, сэглэгдэж эзгүйрсэн нутгаа сахиад “улныхан” л үлдэх юм болов уу? Дунд сургуульд физикийн багшаар 60 гартлаа ажиллаад тэтгэвэрт гарсан нэг өвгөн (78 настай) “Эх орон, ард түмэн, МАХН-д итгэж байсан надад одоо итгэх, найдах юу ч үлдсэнгүй. Тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Эх орон худалдагдаад дуусах нь, ард түмэн зөвхөн хувь хувиа хичээх тахалд нэрвэгдлээ, МАХН-ын удирдах бүлэг авлигад автлаа, АН-д би бүр анхнаасаа итгээгүй юм” гэж хэлээд нулимсаа арчихыг харлаа. Чаддагсан бол 70-аас дээш насныхантай бүгдтэй нь ярилцах юмсан. Олонхийн нь санал, сэтгэгдэл ямар байх бол? Ядаж л талбай дээр суулт хийж байгаа хэдтэй нь Та нар ярилцаад үзээрэй. Ажлын 8 цагийн туршид ярилцахад л олныг ч сонсоно, үнэнийг ч сонсоно, Та бүхний мэдлэг ч өргөснө, бас гүнзгийрнэ. Харин хэрвээ Та өөрөө хүн дүрснээс чинь илүү гарах хүмүүнлэг зүйл юу ч үгүй бол энэ өвгөдийн тэнэгийг л гайхах байх... Тэр өвгөний товч намтар: Хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох, иргэдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгт 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Насны эцэст эх орон, ард түмэн эрүүл мэндийг маань үнэгүй даана, амьдралд хүрэлцэх тэтгэвэр олгоно, бусад нь ч бас болчих байлгүй дээ гэж бодож явжээ. Гэтэл өнөөдөр юун үнэгүй эм, эмчилгээ, шинжилгээ, тэтгэврийн хэд нь хоёр долоо хоногийн хоол авахад ч хүрэлцэхгүй... Саарал ордон дахь хүмүүст энэ байдлаа ойлгуулах гэж л хэдэн сар суултанд оролцож буй...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл47
алцан хараацайнууд маань социализмын одон медалиудад ямар хайртай дуртай гээч. янаг их хайр нууц ил хайр
Муу ёрын судлаач төгцөг гэж байдаг уу?
аан… 666. түвшин ахихгүй бна гэнээ
Орос хошного долоогч нар юу юу гэнээ ...
ма хараацайнууд оросод төгсөгчид. төрийн шагналт зохиолч бас л сэв-ийн төгсөгч. сидите на сандалу гэчиж бас
мөсөн дээр мөнгөн аяга сар тэр юу вэ
гургалдайг яа гэлээ. чөмөг ташихгүй хаяхгүй
шагайн мөлжүүр идэхгүй
шагайн мөлжүүр идэхгүй
Шашны солиотнуудад эзлэгдсэн Афганистан Иран улс гэж байдаг шиг МАН ын дээрэмчидэд эзлэгдсэн Монгол улс гэж Төв Азид байдаг юм ! Ойрын нэг жишээ гэхэд Нямбаатар 28 их наядын үнэтэй төслөөсөө 2 их наяд 800 тэрбумыг хусаад гадаад ру зугтчихсан байна ш дэ ! Ямар ч шувуу нисгээд тэрийг гаднаас чихдэж олж ирж чадахгүй ! Ар газрын хэдэн монгоонууд улс болж тоглоод авлига аваад ард түмнээ зовоогоод байна орж хүмүүжүүлэхээс биш гээд урд газрын Си дарга цэргээ оруулах гээд бэлдэж байна ! Путиныг үхэх юмуу онхолдохыг л хүлээгээд байна ! Чуукаа өвгөний үзсэнэээр эх оронч хүн одоо байхгүй болчихсон юм чинь маш амархан эзлэгдэх байх ! баярлах байх ! Ингэхэд Чуукаа өвгөөн энэ жилийн наадмыг сайн үзэж ажиглаж байгаад дараа нь бичээрэй ! ялангуяа бөхчүүдийн тухай ! та л үнэн бичдэг шүү !
шашины аль үе одоо явж байгаа вэ. шасана мэддэггүй юм байлээ. одоо тэгвэл жинхэнэ үнэнээрээ явмаарын.
аль 40. эхний, дараах.
нулимс шдээ. нулимсны цуглуулга (маргад). орчл ерт-ыг одоо ч хоосон гэж үзсээр л… их зохиолч хамаг алдаа дутууг нь бичсэн. ⚡️цахилгаан мэтэд… цохиулаад хурдан ойлгож эхлэхиймуу. хүүхний хойноос намс намс алхална. И Үй хүүхэн ламыг сидите на сандале гэсийму.
цонхны булан… ✡️ 🕎🕎🕳🍷☕️⛰⛰ 🤧🤧… нэгэнт таниад уур нь бадарч… 🥲
hydlaa hyniig ner hyndiig myytgah gej oroldohoo bolij yz!!!ene met chini hynii mes chanargyitei tyn ch il todhon ardchilsan namiinhantai tyn ch dyij ochih barimtlal ni yum daa!!!!!!!!!!!!!!!!!sainiig dagabal sarnii gerel muug dagabal mogoi horlol gej yg bii....ardchilsan godongyydaas zaigaa barij yabbal amiand chini elziitei ch baij medne..........................
sain sarnii gerel muu mogoi horlol. одоо бол сарны гэрэл могойн хорлол. extreme хачин явж байгаа шд.
нилбусу яг гоё таарсан
хай ир (а)
basis cement тав давах айргийн тав
саа ид аа, таны морь аман хүзүүдсээн. саа ад: тэр чинь эдгэрдэг өвчин үү?
ᠬᠠᠶᠢᠷᠠ
Гадаадад амьдарч амь зууж яваа хүмүүс сошиалд худлаа попрох юм аа… америкт зөндөө тийм хүмүүс байнаа.. нэг л их эх оронч , ардчилал шударга ёс ярьсан хүмүүс.. худлаа новшнууд !!
орос ялна Чулуунжав чамд эх оронч үзэл байхгүй Украйн үндэстэн соёл түүхийг үгүйсгэж хохолоор доромжилдог украйн эмэгтэйчүүдийг хүчинддэг путлерийн фашист оросыг дэмждэг чамд мөн чанар байхгүй
Гадаадад амьдарч амь зууж яваа хүмүүс сошиалд худлаа попрох юм аа… америкт зөндөө тийм хүмүүс байнаа.. нэг л их эх оронч , ардчилал шударга ёс ярьсан хүмүүс.. худлаа новшнууд !!
орос ялна Чулуунжав чамд эх оронч үзэл байхгүй Украйн үндэстэн соёл түүхийг үгүйсгэж хохолоор доромжилдог украйн эмэгтэйчүүдийг хүчинддэг путлерийн фашист оросыг дэмждэг чамд мөн чанар байхгүй
Гадаадад амьдарч амь зууж яваа хүмүүс сошиалд худлаа попрох юм аа… америкт зөндөө тийм хүмүүс байнаа.. нэг л их эх оронч , ардчилал шударга ёс ярьсан хүмүүс.. худлаа новшнууд !!
Гадаадад амьдарч амь зууж яваа хүмүүс сошиалд худлаа попрох юм аа… америкт зөндөө тийм хүмүүс байнаа.. нэг л их эх оронч , ардчилал шударга ёс ярьсан хүмүүс.. худлаа новшнууд !!
Гадаадад амьдарч амь зууж яваа хүмүүс сошиалд худлаа попрох юм аа… америкт зөндөө тийм хүмүүс байнаа.. нэг л их эх оронч , ардчилал шударга ёс ярьсан хүмүүс.. худлаа новшнууд !!
Балай бязданууд зөндөө харагддаг .. чикаго монголс гэж сайт дээр нь… ха ха
зураач лондон тэг цэг… америк зөндөө…
♾️♾️
ум ма ни падмэ хумдах
chi muu geleg!!!gertee baigaad amidarch chadahgyi yrgelj heryyl hel am ernyylej sanaagaa saan alchaij hebtej gadaadad baigaa hymyysiig yariad yahab dee!!!eeree hicheeltei gaigyi yabaa ni bol bysadiin hereg yil yabdaliin talaar yaridaggyi l baihgyi yu?....chi yamar negen saltgaantai neher baina daa...aygyi bol ger byldee orhigdson zan aransin hymyyjileer dogoldoltoi nobs biz dee!!!!Gadaadad baigaa hymyys cham sig nobsid menge yabyyldag yum,tyyniig chysalchihaad eneeder myy heleh chini helee tasdyylsantai nen adilhan?????????????????????
инагш чинагш
хамгийн баруун тэгээд өмнөд. азийн бүсээс бус газрын хамгийн өндөр оргил аконкагуа. бараг 7000. амазонкууд тэрийг давчвал
ЭХ ОРОН ГЭЖ ЯРИХААР ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ ЭЛЭГЛЭЖ ДООГЛОДОГ БОЛСОН ДОО. ЭНЭ ҮГИЙГ МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН САНГААС АВЧ ХАЯ ГЭСЭН МАЯГТАЙ ХАНДДАГ БОЛСОН. НАМЫН ЛУЙВАРЧИД МОНГОЛОО ХУВААЖ ИДЭЭД МӨЛЖИЖ БАЙНА.
орос ялна Чулуунжав чамд эх оронч үзэл байхгүй Украйн үндэстэн соёл түүхийг үгүйсгэж хохолоор доромжилдог украйн эмэгтэйчүүдийг хүчинддэг путлерийн фашист оросыг дэмждэг чамд мөн чанар байхгүй
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагч даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна. баарагуй унэн болохыг ухсэн хойноо би батлана.
Чука проф. үнэнийг өгүүлдэг. Үнэхээр түүний хэлснээр монголчууд бидэнд санах сэрэх юм их бий. Гэхдээ нэг анхаарах юм байгаа. Хүн төрөлхтөн материаллаг үзлээ даван туулах гэж ядарч зүдэрч зовж байгаа юм аа. Янз бүрийн нэртэй нийгэм байгуулж үзлээ. Эхэндээ их л өөдрөг төсөөлөлтэй горьдлоготой байлаа. Яваандаа тэр бүгд аажмаар унтарч нэг зовлон нөгөөгөөр солигдож ирсэн түүхтэй. Иймд тайван байцгаая. Эд баялаг эрх ямбатай болоод аз жаргал ирдэггүйг ойлгоцгооё. Соёл иргэншлийн материаллаг эрин үе, санаалаг эрин үе гэгээрлийн эрин үеэр солигдоно оо. Тэр үед л хүн төрөлхтөн арай дээр амьдрах болно. Иймд өнөөдрийн эх оронч, морон чинь ч яамай. Бурхны бурхан багшийн айлдсан сургаалыг судалж амьдралдаа дадуулахыг хичээх хэрэгтэй. Тэнд нарийн танилцвал Монгол гэж өөрөөсөө бүтсэн, өөрөөрөө орших зүйл байхгүй гээд хэлээд өгчихсөн байдаг юм. Байгаа ганц юм нь шүтэн барилдлага. Бусад улс оронтой бусад соёл иргэншилтэй шүтэн барилдаж, авахыг нь авч, хаяхыг нь хаяж амьдрахыг заагаад өгчихсөн байдаг.
Гэхдээ энэ нь миниймхэрхэг үзэл бөх, хүн төрөлхтөн эд баялагийн дарлалд оршин байгаа үед биеллээ олохгүй.
мянган жил өөрөөсөө бүтсэн бурхан гэж байгаа гэсээр явж ирлээ гэнэ үү. одоо тэгвэл майдрын эрин…
…материаллаг нь санаалаг, гэгээрлийн эрин үеэр солигдоно оо… 🧐
эх оронч үзэл гэж оросыг шүтэхийг хэлэхгүй професор гуай эх оронч үзэл гэж чинээлэг хэнээс ч хараат бус монгол хүнийг хэлнэ
оросын je t'aime 🌿💦 . чайникаас болно гэсэн.
HYNII MES CHAnar eh oronch setgelgeeg ardchilsan nam l YGYI hiisendee,ted hooson nam baigyylaj bas ch ygyi eersdiigee ardcgilaliig abchirlaa gej hosgoryylsan daisangyyd s deee!!!!negen nasaaraa ene namd dyrgyi hyrch yabdag,myygaan medehgyi sine chagiin gelegnyyd chini hyychin bygdiig ygyisgej ikhe tengert baisan hyychinii daachtai heden hibsnyydiig bygdiig chardakand gargaj hayad orond ni ALTAI hibs gene yy?...debsseng bi beer tend bairlaj baihdaa harsan yum!!!ardchilaliin haraachainyyd iim l yum hiij yabdag gaihalyyd suu!!!!!!yyniig hyn byr jigseh heregtei!!!tedniig emeerdeg hymyys bol tednii hahyyld orchihson hamaatan sadangiinhan l baidag baih!Mongol hyn eh oronch hynii meseer emneh Mongoliinhaa ard tymenii saihan ylamjlaliig bainga sydlan ynsij ahmadyydaasaa harj hicheej yabdag baih heregtei suu!!!!!!!!!zaluu ye maani iim mayagaar l eersdee syyri sain Mongol hyn boldog yum daa!!!!
ALTAI хивс ? хэдэн уран зураг гониодсон ч гэх шиг. Ван Гог нтрийг авч явж гэртээ харж суудаг болхоос
өнөөгийн залуус хорт утаагаар утагдсан.