Уран сайхандах өвчин дон, уран сайхны хийрхэл, хий үзэгдэл, уран сайхнаар өвчлөх, жигүүрлэх, шашинжах, уран сайхны сэдэлтэй улс төр, уран сайханжсан иргэний хөдөлгөөн тэмцэл, өөр юу гэе дээ, хэлэх үг олдохгүй! Гэхдээ Монголд ялчихаад байна, яалт ч үгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй!
Логик үзэгдэл –ХЭЛБЭР ба АГУУЛГА гэж нэг юмны хоёр тал байлаа гэхэд ХЭЛБЭР нь нэвт ялсаар ирсэн ба ялсаар ч байна. АГУУЛГА нь дандаа хоцорно, ялагдана, бараа сураг ч үгүй. ХЭЛБЭР гэдэг нь манай нийгэмд ил байж байгаа, цэцэглэн байгаа нийгмийн салбарууд, үзэгдлүүд.
Тодорхой хэлье. Түүхэнд байгаагүйгээр урлаг уран сайхан, уран зураг, уран баримал (хөшөө), чимэглэл, уран барилга, уран зохиол, шүлэг яруу найраг, магтаал ерөөл, нийтийн ба зохиолын дуу (хязгааргүй), дуучин, үндэсний чамин дээл хувцас, загварын ертөнц, бэлэг дурсгал, монгол гэр урлал, хөөрөгний урлал–“уран”, “уран” гэснүүд, тэдгээрийг дагалдах гял цал үзэгдэл (шувтан үзэгдэл) гял цал юмс хол тасархай хөгжлөө. Ном хэвлэлийн чанар чансаа, тоо хэмжээ, номын худалдаа, ном бичигч ч тоогоо алдлаа. Би 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай гээд байгаа хэрэг. Цааш нь нэмье. Монгол хүний уран сайхны сэтгэлгээ, уран сайхны дон, уран сайхны тархинд нь тохирсон Төрийн одон медаль, шагнал урамшил, ялангуяа үй түмээрээ ярайх гавьяатууд, Төрийн бүх шатны байгууллагын элдэв цол өргөмжлөл, хүндэт тэмдэг, ойн медаль, мэргэжлийн цол тэмдэг, өргөмжлөл, Төрийн бус элдэв байгууллага, улс төрийн нам-хөдөлгөөн, нийслэл дэх нутгийн зөвлөлийн бүх төрлийн шагнал өргөмжлөл дуусахаа мэдэхгүй үргэлжлэх ба залгуулаад шагналаа угаах тэмдэглэх гэж бөөн хөл хөөрцөг. Цол тэмдэг, өргөмжлөл хэвлэж цутгадаг жижиг цех урлангууд бараг 24 цагаар ажиллана. Захиалгандаа дарагдана. Xуурамч хүмүүст хавтгайруулан өгдөг хуурамч шагналын хур бууна. Би нөгөө 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн гээд байгаа юм шүү. Цааш нь ухаад үзье, харьцуулъя. Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага гэж ёстой явж өгсөн харагддаг юм. Нийгмийн шинжлэх ухаан нь тэр чигтээ уран сайхны сэтгэлгээ, монгол хүний сайхан сэтгэл дээр суурилан хөгжинө. Чингис судлалаар ёстой явж өгсөн. Цаашаа ч явна.
Эрдмийн зэргүүд тасралтгүй төрнө, эрдэмтэд ярайна. Профессорууд, ШУ-ны гавьяатууд тоогоо алдсан. Араас нь “гавьяат”, “ардын” цолны донд бүх их сургууль, ШУА-ийн бараг бүх эрдэмтэд тархиа зовоон шанална. Чингис судлаач нэг сайхан залуу эрдэмтэн төрлөө дөө гэж бахархаж байтал цаад залуу нь явж явж “ШУ-ны гавьяат зүтгэлтэн” болох ганцхан хүсэлтэй!
Их дээд сургууль нь нэг үе “200” хүрээд дэлхийг дэлгийлгэж (Гиннест орсон гэсэн байх аа?) явсан чинь агуулга гэхээсээ хэлбэр хөгжсөн хэрэг шүү дээ. Сайхан сэтгэлээрээ багш, захирал, оюутан бүгд хэлбэрдээд уран сайхандаад явж байсныг дотор нь ахлах багш, дэд профессор (МУИС) байсан би маш сайн мэднэ. ШУ-ны гавьяатууд, дэд ба жинхэнэ докторууд, профессоруудыг 3.6 сая хүн амдаа хуваагаад үзээрэй. Дэлхийн ямар ч их гүрэн, гүрэн, хэр баргийн дундаж улсаас хол давна. Үйл ажиллагаанууд ярайж байна. Бөөн уран сайхан ба уран сайхны хийрхэл донгийн хэтрүүлсэн марзан, инээдтэй, хэнээтэй (дэлхийд яаж өхөөрдөн доромжилдог бол биднийг?) үзэгдэл тасрахгүй. Тэгш тоотой бүх ой, ялангуяа хөдөө орон нутагт аймаг, сумдын ойнууд шил дарна. “Сумынхаа 100 жилийн ойд зориулж боловсон жорлон байгуулах аян” ч гэж байх шиг. Арай хэтэрнээ. Аймаг, сумдын ойн баяр наадам, найр цэнгүүн тэр чигтээ уран сайхны үзүүлбэрээр дүүрнэ. Нөгөөх “100 жилийн ой”. Үр дүн гэж нэг юм байх ёстойсон! Баахан хүн сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага нь өр болж үлдэнэ.
Сумын соёлын төвийн хүндэт самбар баяждаг байх, ганц нэг хөшөө босно. Нийтийн ба зохиолын дуундаа уярч хайлсан сум тэр чигтээ ядуу боргил амьдралдаа түүртээд үлдэнэ. Тэр байдал мөнх оршино. Нийгмийн бүх амьдрал нийтийн дуу шигээ агуулгатай.
Төрөх мэндлэх, үсний найр, цэцэрлэг сургуульд орох, төгсөх, хуримлах, тэтгэвэрт суух, тэнгэрт дэвших бүх үйл нь уран сайхныг дагуулна. Хөдөөлүүлэх ёсных нь уран сайхан хэтэрчихээд баахан лам тэжээсэн мухар сүсгийн ёслол болохоо дөхсөн. Шашин нь гүн ухаан, бясалгал гэхээсээ уран сайхны хэлбэр нь давчихсан, үл мэдэх тангад номын бүх нийтийн уншлага маягтай. Элдэв тахилга нь шашны зан үйл ч юм шиг, эсвэл уран сайхны үзүүлбэр.
Монголд элдэв баярууд огт салахгүй. Байгууллагын ой, төгсөлтийн ой, уулзсаны баяр, хөдөлмөрийн алдар, хонхны баяр, баяр баяр баяр... нөгөө 3.6-хан сая хүн амдаа хувааж үзээд тасархай хөгжсөн ийм үзэгдлийг нэрлэж баршгүй их. Нийслэлээр дүүрэн, алхам тутам тааралдах баар, ресторан, караокэ, угаалга цагаалгын газрууд энэ тэр чинь үйлчилгээний нэртэй уран сайхны мөрөөдөл дээр тоглодог зальтнуудын арга хэрэгсэл шүү дээ. Тийшээ асар их мөнгө урсгаж өр тавьж байгаагаа уран сайхнаараа тайлбарлаж сэтгээд санаа амарчихна.
Улс төр-олигархи нь уран сайхнаар явахыг яана гээч. Улс төрийн нам байгуулаад сонгуульд орж байгаа нь агуулгагүй (мөрийн хөтөлбөр, ухаанаа уралдуулах), хэлбэртээ автчихсан. Сонгогчид зөвхөн уран сайхны өнцөг ба ядуурлын нүдээр харж горьдоно.
Уран сайхны сэтгэлгээтэй ард түмэн горьдож ханахгүй, байнгын гомдол, гэхдээ сонгууль болгоноор горьдоно. Олигархи гээд байж байгаа нөхдийн баян тансаг амьдрал нь нэлдээ уран сайхны сэтгэлгээ-фантаз дээр босч хөгжинө. Үнэтэй чамин машинтайгаа нийслэлийн зам дээр олон цаг түгжрээд байж байгаа нь уран сайхандсаных нь төлөөс юм даа. Морины уяaч маш олноороо төрдөг, нутгийн бөх тойрч мафиддаг, хөөрөг, дээл хувцасны төлөө өрсөлддөг, нутгийн зөвлөлдөө очиж түүнийгээ гайхуулдаг нь хүний муу чанар биш, уран сайхных нь сэтгэл ханамж юм. Уран сайхны сэдэлтэй, мөрөөдөлтэй, дээр нь мухар сүсэгтэй тэр ард түмнийг залж чиглүүлдэг улс төрийн чамин аргачлал байна. Цаадуул нь ядуу дорой, үрэлгэн гаралган, мөнгөгүй. Тийм үл бүтэх амьдралынхаа буруутнаар өөрийгөө хэзээ ч нэрлэхгүй. Лүд барам болгоод заачих уран сайхны мэдрэмжтэй тул ердөө Төрд байгаа хулгайч нар, УИХ-д суугаа хулгайч нар, дээр нь либерал нэртэй ардчилагчид бүгд, шинээр нэмэгдсэн нь хөрөнгөө уул уурхайд оруулсан гадаадын түншүүд гээд заачихна, өөрөө бол огт буруугүй, өөрийгөө цайруулчихна! Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ.
Тамын тогоо нь уран сайхны ТАМ. Хэдэн биенээ хэмлээд хов хөөцөлдөөд сууж байх нь гоё! Сошиалд комент гэж нэг уран сайхны талбар гарч ирсэн биш хараал ерөөл туйлшрал нь ёстой сагаж хальж байна. Сошиал, зурагт, сонинууд нь тэр чигтээ уран сайхан, уран сайхны бүтээл, уран сайханжсан улс төр.
Ерөнхийдөө Монгол хүний уран сайхны сайхан сэтгэл, мөрөөдөл нь жилдээ хоёр том ойн баярт бэлтгэх, угтах, тэмдэглэх, тэмдэглэсний дараа хөөрцөглөн нэг жилдээ санан дурсах хэлбэрээр явна. Тэр хоёр нь өвөлдөө Цагаан сар, зундаа Наадам. Ганц жишээ. Зун болгон 100 хол давсан аймаг сумдын наадмуудыг дуулиантай тэмдэглэнэ. Цагаан сар, Наадам–энэ хоёр баяраа яаж баярхуу, аархуу, хүнээс дор орохгүй, муу хэлүүлэхгүйгээр тэмдэглэх вэ гэдэгт Монголын нийгэм тэр чигтээ зориулагдсан мэт нүднээ бууна. Хөлтэй нь хөлхөн хөлгүй нь мөлхсөөр дуусах энэ их баяруудаас баахан хүн (3.6 саяуулаа) сэтгэлийн ханамж авснаас өөрөөр үр дүн байхгүй, санхүү мөнгөний гарлага зарлага л үлдэнэ. Өр шир ч явж өгдөг биз.
Шигтгээ үг. Номын садан сэтгүүлч Г.Золжаргалын “Заримдаа тэнэг бодол төрөх юм” нийтлэлээс:
- Баярласан цэнгэсэн найрласан наргисан нээсэн дэлгэсэн ёслолын ажилд булагдсан л улс болжээ.
- Найр наадамд бэлэн гоёлын хувцастай ард түмэн болжээ.
- Юм юманд сүржин хэрнээ чадал зохион байгуулалт даржин улс болжээ гэж бичсэн нь яг л голоор нь олоод миний энэ хэлбэр гэдгийг тодорхойлоод өгсөн шиг.
Уран сайхны сэтгэлийн ханамж аваад санхүү мөнгөний гарлага зарлагатай үлдэв гэж улиглан бичээд байгаа чинь л нөгө АГУУЛГА нь байхгүй байнаа л гэсэн санаа юм. Агуулга байхгүйгээр хэлбэрдээд байна, хэлбэртээ (уран сайхан) живж үхлээ гэдгээ МОНГОЛ ХҮН (олонхи нь) хэзээ ч ойлгохгүй, харин бахархал болгон нийгмээрээ хөөрцөглөн хөнөглөн яваа нь өнөө цагийн гол эмгэнэл юм даа. Нийгмээрээ цирк, театрын тайз гэлтэй.
АГУУЛГА гэдэгт бүтээн байгуулалт гэсэн ганц том үгээр таглаад өнгөрөмгүй байна. Бүтээн байгуулалт дотроо бас уран сайханддаг тул ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь нийслэлд хөл гишгэх газаргүй бол барилгажилт явагдаж байна.
Барилгын салбарын гавьяатуудыг нэрлэж барах юм биш. Тоогоо алдсан. Одоо тэд бүгд Хөдөлмөрийн баатар горилон лоббидож явааг нь ч ойлгож байна. Хоёр гурван давхар хуучин барилгыг өөлсөөр муулсаар байгаад буулгана, суурин дээр нь хорь гучин давхар сүндэрлээд босоод ирнэ. Тэнгэр баганадаад байдаг, гэр хорооллын ядуусын улны давхарга хорогддоггүй ээ. Хэлбэр (тэнгэр баганадсан, нуль шил толь, уран барилгын ур хийц) байна, агуулга (гэр хороолол бахь байдгаараа) алга.
Хөдөөний аж төрөл, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа байдал нь нуль уран сайхны хүсэл мөрөөдөл дээр босно. Мал өсгөнө, бүр жар, далан сая давна. Нүүдэлчний уран сайхны фантаз, бяцхан тархи, шунал нь хослоод мал аж ахуйгаа орчин үежүүлэхгүй байсаар зуданд хиаруулаад байж байгааг нь бид харж байна.
Малд зориулсан дуу шүлэг, ерөөл магтаалдаа автаад малаа хайрласаар байгаад адаг сүүлд нь! Нийслэл ба томхон хотуудаар дүүрэн зах дэлгүүр, чингэлэг, бөөний төв, ломбард. Уран сайхны сэдлээс үүдэлтэй. Уран сайхны фантаз нь ерөөл магтаал, мухар сүсэгтэйгээ холилдоод бяцхан тархинд очиж суухаараа эдийн засгийн ийм нэг үзэгдэл болчихдог. Худалдагч борлуулагч, хувийн тэрэгний жолоочийн мэргэжил чинь нүүдэлчин хүний хэнд ч үл захирагдах эрх чөлөө нь уран сайхны мөрөөдөлтэйгөө (төдийд тэгж баяжна, ингэж мөнгөжнө!) хослоод байж байгаа нь тэр юм. Уран сайхны фантаз дээр нь тоглох залилан луйвар хэзээ ч зогсохгүй, учир нь тэгж залилуулахдаа таарсан уран сайхны горьдлого бүхий бяцхан тархинууд бэлэн зэхээстэй залилагдахаа хүлээгээд мөнхөд байж байна.
Ерөөсөө энэ их уран сайхандалтын дараа сүүдрийн далд эдийн засаг хөгждөг байх, хүмүүсийн гар дээр эргэлдэх их мөнгө, тэр мөнгийг баяр наадам, уран сайхны сэтгэл ханамжинд зарцуулдаг байх. Миний таамаг шүү.
Тун саяхны баримт. Манай орны олон улсын рейтинг. Швейцарь дахь International Institute for Management Development (монголоор Менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэн) гэдгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-2024”-ийг танилцуулахад манай улс авьяас, ур чадварыг татах шалгуураар 67 улсаас 67 дугаарт буюу өмнөх оныхоосоо гурван байр ухарч бичигджээ. Бод доо, 67 улсаас 67-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан байна. Энэчлэн Монгол Улс хөгжлийн эрэмбэ, бодит ДНБ, түүнээс ард түмэндээ хүртдэг бодит орлого гээд яривал дэлхийд дундажаас хойшоо, арай сүүл мушгихгүй. Дундаж гэж сэтгэлээ аргалъя.
Зах зээлийн харилцаа–капитализм руу шилжээд 36 жил болчихсон улс гэхэд социализмын үеийн шагналын тогтолцоо, сэтгэхүй дээрээ уран сайхандсан ийм нэг дутуугийн комплекстой 3.6 сая ард түмэн Азийн цээжин дээр байж байна. Хүн амын 47% ядуу байна гэж саяхан СЭЗИС-ийн э/ш хурал дээр МҮХАТ-ын Ерөнхийлөгч доктор анд маань баримттай ярьж байдаг шүү.
Би л лав хувьдаа итгэсэн, бас хирдхийсэн. Уран сайхны сэдэлтэй, ерөөл магтаалаар дүүрсэн эдийн засагтай гэчихвэл яадаг бол? Нүүрс, зэс гадагш зарахгүй бол угаасаа эдийн засаггүй болчих гээд. Байгаа эдийн засаг нь нэг ёсондоо “Боомтын эдийн засаг”. Боомт зогсвол паг. “PRIUS-ийн нуруун дээр л Монгол улс тогтоод байх шиг” гэж нэг нөхөр жиргэсэн байна лээ. Яг үнэн. Ийм улсад урлаг уран сайхан мянга түм байгаад нэмэргүй. Ард иргэд нь мөнгөгүй, өр зээлтэй, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, хэнд ч худалдагдахад бэлхэн уран сайханч тийм ард түмнээрээ хөгжлийн хурдны XXI зуунд мөнхрөх нь юуны сайхан байх билээ? ЯДУУ хэрнээ баярхуу, найрч наадамч! АГУУЛГА алга! ХЭЛБЭР байна! ХЭЛБЭР бялхаж байна!
Шигтгээ үг. Төгсгөлд нь Баабарын номоос эш татвал манайхны энэ хэлбэр ба хэлбэрдэх чинь зуун зуунаас угшилтай ч юм шиг.
Ингэж бичжээ:
-Оросын колони болсныг тохиолдуулан Оросын Хаант засаг 3 сая рубль 1912 онд өгсөн. Багшийн цалин 16 рубль гэхээр их мөнгө. Энэ мөнгөөр Германд 10 мянга, Хятадад 10 мянган Аюуш бурхан (40 см) хийлгэсэн. Бүгдийг нь 1937 онд устгасан. Мөн Балбад гар хийцийн Будда (1 метр өндөр) мянгыг хийлгэсэн, ихэнхи нь устгагдсан. Жанрайсагийн барилга байгуулж 80 тохой Будда хийлгэснийг 1943 онд Орост өгч хайлуулан сумны хонгио болгосон. Улсаа хөгжүүл гэж өгсөн мөнгийг ингэж үрээд байхлаар нь оросууд үлдсэн мөнгийг хариуцуулж Козин гэж хүнийг Сангийн яаманд илгээсэн. Монголын ихэс ээлжлэн Козинтой уулзан хувийн хэрэглээндээ мөнгө гуйдаг болсон. Одоогийн энэ бүхэн эртний уламжлалтай! Уран сайхны сэдэлтэй, ерөөл магтаалаар дүүрсэн энэ гял цал нийгэмд чинь МОНГОЛ ХҮН тэнэгрэл, тэнэглэл, балайралдаа автаж гүйцлээ. Идүүлж гүйцлээ. Энэ цаг үед нь таслан зогсоохгүй бол оройтлоо!
Д.Баярхүү
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл38
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
мантуу хар Хүүрэнсүг Сэлэнгийн хужаа Бао Цайг дарга болгохгүй бол ална ваа гэж шулганаад байдаг нь ямар учиртай юм бэ?
Энэ бүх нийгмийн шизофренийг хэн нэгэн нөлөө бүхий хүн л эрс шийдэмгий, эрч хүчтэй эсэргүүцэн шүүмжилж, олон нийтийн сэтгэлгээг өөрчлөхгүй бол бид хоцорч дууслаа!!! Хэн ингэх үүрэгтэй вэ? Ерөнхийлөгч!!! Гэтэл манай Ерөнхийлөгч нар улс төрийн имижээ бодоод популист биш зоригтой алхам хийхээс айдаг, хар амиа бодоод дуугүй суудаг, нийгэм доройтох нь тэдэнд падгүй, харин ч Женко мэтэд бол сайхан амжилт!!! Монголчууд Төрийн тэргүүн нь зориглоод манлайлаад нэгэн зүгт зүтгэвэл дагаад л хуйларна!! Даанч тийм тэргүүн гарахгүй юм??
Коммунизм мандтугай! Орон бүхний пролетари нар нэгдэгтүн! Империализм сөнөтүгэй!
НЭГЭНТ КАПИТАЛИСТ НИЙГЭМД АМЬДРАХЫГ СОНГОСОН БОЛ БҮГД ЭНЭ ДЭГ ЖУРМААР АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН КАП Д ДАРГА НАР СОЦ МАЯГААР АМЬДРААД БӨӨН ХОЛИОН БАНТАН, ЗОВЛОН ГИЙН ЭХ ҮҮСВЭР.
Хар даа, бас нэг уран сайхны сэтгэлгээтэн "Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа." гэж бичсэн байна.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
ха ха ха
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Америкчууд Иранд шившэгтэйгээр ялагдаж барууны 500 жилийн дарлал дууслаа. Америкийн бүх зэвсэгт хэрэглэж байгаа газрын ховор элементыг хятадууд шууд хяналтанда авсан чинь Барууны 500 жилийн дарлал дууслаа. Оросууд украйнд ялах нь тодорхой боллоо. Америкчууд ахиж евразийн эх газарт дайн хийх чадваргүй боллоо. Украйн сөнөх нь тодорхой.
Hahaha yaag goe2.
Элдэв сүржин нэртэй хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн нэмэгдэнэ, бас.
Элдэв сүржин нэртэй хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн нэмэгдэнэ, бас.
Овоо гайгүй нь Баяр хүү гэж нэртэй болохоор яаж өөдлөх вэ дэ ! баярлаад л байгаад байхаас биш ! Сая нэг уулыг тахья гээд ямар нэг баяр горьдож 20 мянган машин 70 мянган хүн очсон ! гамингийн бага дарга хар мантуу нь толгойлоод ! энэ баяр хүү ч очсон байж магадгүй ! Бeнзин хямд болохоор ингээд байгаа юм ! суга өсгөөд өгөхөөр хэн нь тэнэх хэн нь тэнэхгүйгээ харья л да ! бeнзин 10 мянга болоосой !
Улсын үндэс газар шороо, уул ус юм. Чамайг олон жил тэжээсэн эрдэнэт үйлдвэр, эрдэнэт хотыг Отгонтэнгэрийн усаар ажил амьдралыг нь залгуулж ирсэн юм. Эрдэнэт сэлэнгэ мөрний усгүйгээр ажиллах боломжгүй. Сэлэнгэ мөрний нэг эх нь Идэрийн гол юм. Отгонтэнгэрийг тахих үндэс эндээс эхлэлтэйг санаж яв. Уул усгүй бол Монголчууд үхэх болно. Хангай уулсын ноён оргил Отгонтэнгэрээс Монгол маш их хамааралтай амьдардаг.
МӨХӨЖ БУЙ МОНГОЛ ҮНДЭСТЭН сонсохгүй уншихгүй хүсэхгүй
wow daisanaa olood darn tso loo manduulaad bna kkk.Shudee haviraad guzeege unzuulaad garaad ir alna gged kk
Ortoi Ug Gehdee Tania ajilladag MUIS-in baigaliin Shinjleh uhaanii salbariin doktor,deg professoruud dotor odon medali baitugai bolovsroliin esvel ShU-nii terguungui bagsh hed baigaa bol toolood uzeerei Salbartaa terguuleegui (rombonoos eer Engertee zuuh yumgui) bagshaar chanartai mergejilten beltguuleh ni helber uu aguulga uu 80 jiliin tuuhtei MUIS-in bagsh namaas tursen hudelmeriin baatar, ardiin bagsh nariin eezleh huvi behchuudiin 10 huvid hureh bolov uu sudlaad umne biz dee
Ene goe america delhiig buzarlaj buzar hudalch hulgaich mongoliin uriig toruuleed burhan hamgaalj baylaj bhaa.Burhan nadad durrai dandaa tusladag heregtei uyed.I deserve America
Ene goe america delhiig buzarlaj buzar hudalch hulgaich mongoliin uriig toruuleed burhan hamgaalj baylaj bhaa.Burhan nadad durrai dandaa tusladag heregtei uyed.I deserve America
Ene goe america delhiig buzarlaj buzar hudalch hulgaich mongoliin uriig toruuleed burhan hamgaalj baylaj bhaa.Burhan nadad durrai dandaa tusladag heregtei uyed.I deserve America
Ene goe america delhiig buzarlaj buzar hudalch hulgaich mongoliin uriig toruuleed burhan hamgaalj baylaj bhaa.Burhan nadad durrai dandaa tusladag heregtei uyed.I deserve America
ийм элийрэл балайрлыг ерөнхийлөгчөөсөө эхлээд манлайлж жолоодож, өөрийн биеэр лгэрлэж буй нь гутамшиг.... дээдэх нь суудлаа олоогүй цагт доодчууд яах ч билээдээ
Баярхүүд тэгэж хэлэх зориг байхгүй. Хүрэлсүхээс ажил гуйж цалин авч байгаа Баярхүүд таарсан үг байна.
Үнэн. Тун ойртуулсан байна. Бид бүгдээрээ солиорсон байна.
Үнэн 2.Гэхдээ энэ байдлаа тормозлох олны хүч алга.Хүмүүсийг зүгээр амьдраад ажил бизнес хөтлөөд явах боломжийг илүү хангаад өгвөл наад зүйл чинь инээдтэй болно.Одоо бол заавал нэг юмаар барьж байх, төр өөртөө хамаатай байлгах,манай талын хүн байлгах үгүй бол дэмжлэггүй болгох г.м олон юм байнаа.Бидний сэтгэлгээ бас мунхаг.
Хэд хоногийн өмнө ЕС Учрал бизнес чөлөөтөй эрхлэх боломж нээсэн гэж мэдэгдсэн. Одоо гайгүй болох байгаа.
Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ... яг сайхан онож бичлээ.
"Гэхдээ тугалган жад шиг харимхай, тууштай биш, уран сайхандаад уяраад уучилчихдаг, аргалуулчихдаг учраас дахиад л горьдлого, гомдол, гуниг залгаад, тамын тогоо үргэлжилнэ"... яг сайхан онож бичлээ.Энэ хөдөөнийхөн их сонин хүмүүс юм аа. Тэд л ийм хөөргөн сагсуу хүмүүс шиг байдаг.
1-r Sanal. Delhiig atgaj bui Tom Gurenuuded handaj Sanal Sanaachlagaa devshuullee. Delhiin 80 orchim orond bui 750 Tseregiin Baazuud tuhai tuhain ornii Auylgui Baidaliin BATALGAA BAMBAI baihaa bolij tuhai tuhain ulsiig Dain Haldlaga-iin BAI bolgon (a target or targets) suiruulj baigaag darui yanzlana uu, Mongol Uls Sanaachlagchiin huvid MANLAILAYA gelee.
2. Tusgai Ajillagaa ch bai, Nusgai Ajillagaa ch bai gadaad uls orond Dain Dajin Dovtlogoo hiih "ajilaa" zaaval ulsiinhaa deed baiguullaga "Congress" meteer mash todorhoi Shaltgaan Hugatsaa Zardal zergiig batluulsan baihaas gadna Ard Tumenii Sanal Asuulga-iig suuld ni bish BUR EHEND ni avch baih
3. Dainii Mahnii Mashind Tsereg-uudee Herchuuleh-guin tuld Heeriin Tsereg-iin Surguulilt- iig CHANARJUULyaa. Goe Parade-nii Tsereg bish jinhene Bodit Baildaanii "COMBAT WARRIORS" beldie eeee. "Drone Technology"-iig medehgui -eesee bolj Hoit Solongosiin Olon Zuun Tsereg Ukraine-d oi mod ruu zugatan aluulj baihiig harlaa.
4. OU-iin Huuli Erh Zuig UGLUURGA-aar ni Shinechleh Sanaliig Mongol Uls gargaj bn. Buu tulgaj baij Heleltseer-iin Shireend Suuj gariin useg zurdag Sanamj Bichig, Geree, Contract zergiig Dainii Gemt Heregt Tootsoh, Tusgaar Ulsiin Udirdagch-idiig hulgaildah, tuhailan onilj Hellfire meteer puujindan horooh, tsever Huviin yanhan Shaltgaan Shaltag-aar gadaad uls ornii gazar nutag, tusgaar tigtnold haldsan dain ehluuleh, busadiig dagan Daldagnaj Daind oroh,....zereg olon olon olon busarmag zuilsiig ene 21-r zuunaas Ehlen Horigloson Delhiin Erh Zuin Reform hiih.
5. Tiv Delhii algasan Indo-Pacific geh metiig oroldohoo zogsooj tuhai tuhain bus nutagt Bolovsrol Eruul Mendiin Salbart Investment-eer l oroltsoh. Mongoliin Erunhii Said Uchral ogthon ch ur ashiggui Tuuliin Hurdnii Zamiin 2.5 Ih Nayadiin Hurungiig BOLOVSROL ruu tsutgahad l gantshan asuudal bish davhar davhar olon asuudal shiidej bolohiig giarhai harsanaa ilerhiillee. Minii toolsnoor 100-aad asuudaliig shiidchih Statement um bilee.
6. Erhem Bayarhuu And maani Bulan-giin Bayan-aas Bayan, Het Bayjsan Arab-iin ornuudad Elchin Saidaar tuhlan suuj baihdaa Mongoltoi haritsah hariltsaanii fundament buyu Sain Suuri-iig Ogt tavij chadaagui, chadvar medleg dutaj Altan Bolomjiig Utgaar ni, Aguulgaar ni Aldsan dutagdaltai Diplomatch gej uzdeg. Herev ter ued l bid Chuluu Atgaj Chadsan bol tes uur baidaltai baih bailaa. Tusgai Tuluvluguu-tei ajillalgui erdiin baidlaar "uzemjeeree" taniltsuulah Medee saraachij, Yariaanii Temdeglel siiruulj tuvduu toliluulah Tuvshind l ajillaj baisand haransdag. Ireh Namar minii bie meregjiliin diplomat-iin huvid "Synchronized as well as Simultaneous oh
.....as well as Simultaneous Action" hiih sanaatai ajillaj bn. Buteh eseh ni gantshan Nadaas Hamaarahgui.
7. Sayhan manaid ailchilsan China-iin Wang Yi guai maani 3 undur alban tushaal hashdag um sh dee. Hamgiin tom ni Namiinhaa Tuv Horoonii ULS TURIIN TOVCHOONII GISHUUN. Getel tuuniig Mash Tom Diplomat Aldaa gargaj ongotsnii buudal deer jijighen Turiin Nariin Bandi-aar ugtuulj baih um. Diplomat Hariltsaa bol ter chigeeree ZINDAA RANK RANKING baihaas gadna manai huvid Orshin Togtnohiin Amin Suns Sudas shuu dee. Bid 99%-iin Nuurs Zeseer hamaaraltai. Oros-iin shatahuunii Export bagasch buitai holbootoigoor China-aas l guina sh dee. Altsgar Ork Targan Avgai Battsetsegiig buudah hereg garah ni bn sh dee. Manai Huuk Euk-iig Central Asia-iin ornii Euk ni uuriin bieeer Ongotsnii Buudal deer hureltsen irj uuriin bieeer Hundetgen Ugtdag um shuu. Shuud tend ni Hundetgeliin Toglolt zohiono. Delhiin geo-iin Architect Author gegdeh Wang Yi guain nuurnii huviral harts herhen huiterch uurchlugdsuniig tusuulushgui. Zandka, where are you? Still you are my pick.
8. You might be worthless for some dummies, Zandka. May be you have to "update" yourself to some extent. Still you are my crown jewel for one or two positions. Please don't let your sparks dull. Please.
9. Trump Tariff-aar Mongoliinhoo nereer delhiin hemjeend ajillaj "win-win" hiij tom tom gazaruudaas talarhal shagnal hurtsen shuu. Huu-teigee hamt 1977 onii Huuli, 1930 onii huuli deer tolgoi undiilgui suuj ajillasan shuu. Odoo "War Powers" deer ajillaj bn. Hajuugaar ni Tom Guren-uuded tavisan Sanal- uudiinhaa zarimaas ni end toliluulj bn. Zarim-ni yavaad Beh ni ch Hataagui bn.
10. Alialagchid-iin "Club G7-g"-g uurchluh Sanal beldej bn. Will drop Bombshell Stances n Initiatives during the Autumn Munich Security Conference by my crew.
11. Delhiin "Food Pyramid" uurchlugduj Mal Amitanii garaltai Huns hooliig HETRUULEHGUI heregle gesen TREND garsan shuu. Jingee sain bari, dasgal hii, zuv hoollooroi. Goe belhuustei, tontgor huurhun ugzugtei, boloe gevel nadaas unegui zuvlulguu avch bolno shuu. Unuudur hurd-aa 4.5 deer tavij guiltiin zam deeree 3.6 km hiiv. Uuragaa uuhaa martav aa gej hiatad naiz min sanuuldag um. Uuragaa bolj ugvul uursduu hiigeerei. Uchugdur bi samarnaas suu gargaj avsan. Tsuvdai-tai gedestei humuus tsuuhun boloosoi. Nadad 1 tus hurgeech. Saihan mongol arvai-n zutan ideh gesen um. Haanaas hudaldan avch bolohiig helj tuslana uu.
Uuniig doorh ilii balai commentuud batlan haruulj bna.
Шагнал болон хэн нэгнийг худлаа мандуулах хэн нэгнийг гүтгэн гутаах бүр алах нь Махн манаас үүдэлтэй одоо улам боловсорч байх шиг.Өсөхийн өлөн нь хоосон гоёх зээлээр тансаглах,бие биенээ залилж хийж бүтээхээсээ илүү ченжилж амьдардаг.Тэгээд бас сонгуулиа зөв өгч төр засгаа сонгож чадахгүй байж Амерк,Орос Лалынхан изриал украин гэж донгосцгооно.