Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
2011 онд “Иж бүрэн түншлэл”,
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Даваа - 07 сарын 06,
2026

Сэтгэгдэл12
Солонгосд визгүй зорчуулахаар гуйх хэрэгтэй.
Монголын хамаг хулгайчид нь очиж хулгай хийж архи уугаад Солонгосын нийгмийг бөөлжис хутгатал нь айлгана биз дээ. Монголчууд визагүй зорчитлоо соёлжоогүй байгаа тул худлаа болно
Мангар ерөнхийлөгчтэй болохоор ахиад улс дотор улс байгуулах тухай ярихгүй байхыг хүсэх байна.
Lucy liu yu kk
Махан толгойт Хүрэлсүх Ким Жон Унтай уулзсан гэж солиорох вии дээ. Сумьяабазар толгой тархи руу нь нүдсээр байгаад улам маанаг болгосон гэлцдэг
Дорнын соёлд хүний биед хүрэхийг цээрэлдэг.Тэр тусмаа төрийн уулзалтанд Трамп шиг аяглах их онцгүй байгаа юм. Оросжсон"Хэнтийг" яалтай билээ.
Манай Хүрэлсүх гадаадын төрийн тэргүүн нартай уулзахдаа нэг гараараа нурууг нь илдэг зуршлаа болих хэрэгтэй!!!
Хурэлсух баахан амьтанд гавьяат, ардын цол огоод бна. Олон монгол хуний амьдрал залгуулж ирсэн солонгос улсын еронхийлэгчид чинь харин тэр гавьяат цолыг чинь болдогсон бол огмоор юм
Вандан Дуламсүрэн
гэр хороололд өсөж модон жорлонд бааж өссөн хүмүүст соёлын стандарт их доогуур байх юм даа жоохон хэтрүүлчихсэн үү кк сорру
Avgai ni Lucy liu biluu Charlie kk
So-giin erunhiilegchid bugd shorond ordog biz dee. ene nuhur bas oroh vii?