Долоодугаар сарын 7-8-нд орсон борооны улмаас Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний гудамж буюу АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх зарим хэсэгт явган хүний зам эвдэрч гэмтсэн байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон УБЗАА-ны дарга Ч.Мэндбаяр нар ажиллалаа.

НХОГ-ын Барилга, захиалагчийн хяналтын хэлтсийн дарга С.Баасансүрэн “АПУ ХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх явган замын доогуур Геодези, усны барилга байгууламжийн газар 6.1 км борооны ус зайлуулах шугам угсарч байгаа.
Явган замын уулзвар хоорондын борооны ус зайлуулах шугамын холбоос, сэтэлгээний ажлыг наадмын өдрүүдээр хийх байсан. Гэвч борооны улмаас шугам сүлжээ усаар дүүрч, ус хөрсөнд нэвчин явган замын зарим хэсэгт суулт үүссэн” гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Ганц шөнийн бороонд явган хүний зам эвдэрч, хавтангууд хөдөлгөөнд орсон байна.
Дахиад дөрвөн хоногийн бороо орно. Захиалагчийн хяналт хийж байгаа Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгч компанийг дуудаж авчраад өөрсдийнх нь хөрөнгөөр наадмын өмнө энэ замаа аюулгүй болго. Иргэд олноор зорчдог замыг яаравчлан хэвийн байдалд оруул.
Нэг талд явган хүний зам, нөгөө талд авто зам, дулаан, ус зайлуулах шугамаа уялдаагүй хийгээд байж болохгүй. Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллая.
Өнөөдөр үерийн эрсдэлтэй бүсүүдээр явж байхад ус зайлуулах хоолой болон хамгаалалтын далантай хэсэгт газар олгосон нь асуудал үүсгэж байна. Нийт ус тогтсон байршлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг наадмаас өмнө хийж дуусга. Цаашид дахин дахин зам эвдэхгүй байхад анхаарцгаая” гэв.
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл3
хамгийн гол нь чанартай тэгээд шуурхай засуулчихаа.
Хувийн компани зургийн дагуу хийгээл дуусгасан байгаа ш дээ,5-8 хүнтэй бригад хувийн хөрөнгөөр засч чадах уу
DIGITAL LIGHT SOLUTION offers solutions to help regain control of lost digital assets. Whether your bitcoins were stolen through hacking, lost due to forgotten keys, or inaccessible for any other reason, DIGITAL LIGHT SOLUTION has the experience to help you. Their team uses advanced blockchain technology with sophisticated cybersecurity techniques to navigate the complexities of cryptocurrency recovery. I truly appreciate their professionalism, communication, and dedication. Based on my personal experience, I would recommend DIGITAL LIGHT SOLUTION to anyone seeking cryptocurrency investigation and blockchain tracing services. Web-- https://digitallightsolution.com/ Email:support@digitallightsolution.com/ What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf//