Улсын баяр наадамд барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдээс аймаг, сумын баяр наадамд барилдаж, улсын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд гарахгүй, хий даваа гардаг зөрчлийг арилгах үүднээс аймаг, суманд барилдаж байгаа болон бусад шалтгаанаар барилдахгүй бөхчүүд бүртгэлийн хасалтыг өнөөдөр буюу долоодугаар сарын 09-ны 18:00 цагийн дотор info@mnwf.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.
Жич: Бүртгэлийн хасалт хийлгээгүйн улмаас хий даваа гаргасан бөхөд зохих хариуцлагыг тооцно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл3
Өсөхөө бүртгүүлчихээд Архангайн наадам дээр тууж явна гэсэн ! дүү Батбаяр нь бас байна гэсэн ! Хүү Пэрэнлэйжамцаа аймгийн арслан болгох гээд ! Хий даваа гарах байх шүү ! аврага маврага гэлтгүй хариуцлага тооцох юм байгаа биз дэ !
Овооны баяр гэж цомхон сайхан наадам болдог. Нутгийн залуучууд бөхчүүд барилдаж наадам л юм хойно нэг нь түрүүлдэх болдог. Гэтэл Монгол улсын начин гээд нэг нөхөр тэр дунд барилдаж байх юм. Түрүү бөхийн шагналд нь шунаа юу ? Нутгийн ард түмэн тавтай сайхан наадаж болохгүй юу ? энэ тэгээд шудрага ёс уу энэ тэгээд ариун явдал уу нөгөө айхтар улсын их хурал нь энэ зэргийн асуудлыг зохицуулчихаж чадахгүй л байна уу ?
Бөх маань лизингээ төлөх хэрэгтэй биздээ 😮💨