Хүн төрөлхтөн 5 тивээрээ нэгдэж, нэгэн цул хүч болж байсан түүх, уламжлал үгүй билээ. Өнгөрсөн 5-6 мянган жилийн төр ёсны түүхэнд тийм баримт байхгүй. Оюун ухаант амьтад болохынхоо хувьд нэгдэхийн ач холбогдол, давуу талыг таньж ухаараад ядаж л тив тивээрээ ойртон нягтарч, зангидсан гар мэт болоод хэрэглээ, хэрэгцээ, сонирхлоо хамтран хангаж байж болох байв. Гэвч хүмүүс тив тивээрээ ч нэгдсэнгүй, аль ч тив нэг хэл, нэг бичиг, нэг шашин, ижилхэн соёлтой болсонгүй.
Товчилж хэлэх аваас хүн төрөлхтөн адилсах, нэгдэх хүсэл болон чадваргүй байсаар өнөөг хүрчээ. Энэнээсээ болж асар ихээр хохирчээ, хүмүүний хувьд ч эвдэрчээ. Элдэв шалтгаанаар үүдэгдсэн өш хонзон, дайсагнал, үзэн ядалт ч тахал, гамшиг болон дэгдсээр байв.
Дайн байлдааны улмаас алагдсан хүний тоо олон зуун сая, тахир дутуу болсон хүний тоо олон арван сая болсон хэдий ч хүн төрөлхтөн байлдсаар л байна. Олон жил үргэлжилсэн дайнд хүн амынхаа хамгийн идэвхтэй, хүчтэй хэсгээ, эрчүүд залуучуудаа алдаж, бүх талын хохирол үздэг хэдий ч энэхүү гамшигт үзэгдлээс хүн төрөлхтөн салж чадахгүй байгаа нь гутамшиг юм. Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид байгальд ил байгаа, бэлэн байгаа зүйлсийг л түүж, олборлож, хэрэглэж аж төржээ. Одоо харин ганцхүү өөрсдийн бүтээсэн бүхнээ л харилцан солилцож, хэрэглэж аж төрөх болов. Их баялаг бүтээхийн тулд их хэмжээний материал, түүхий эд хэрэгтэй. Эдүгээ материал, түүхий эдийн хомсдол олон оронд нүүрлэлээ. Ихэнх дайн, түрэмгийллийн шалтгаан, зорилго нь байгалийн нөөц, баялаг, газар нутаг болж хувирлаа. Аль ч улс оронд том газар нутаг, их баялаг байна зөвхөн тэр улс оронлуу л түрэмгийлэл, өнгөлзлөг үйлдэгдэх болов. Нөөц, баялаггүй, жижиг улс орны иргэд хүртэл баян, чинээлэг улс оронруу цагаачлан очиж, ажиллах, амьдрах нь тив болгонд л ердийн үзэгдэл болчихлоо. Газар нутаг багатай, нөөц баялаг нь дуусаж буй, хүн ам олонтой олон орон (Баруун Европын 20 гаруй орон, арал дээрх Англи, Япон гэх мэтийн) Евразируу, тэр дундаас Оросын Холбооны улсруу ил далд, шууд тойруу арга, хэлбэрээр халдах нь ихсэж, дэлхийн дайн болон өргөжиж ч мэдэхээр байна.
Дэлхий даяараа дулаарлын нөлөөнд автаж эхэлсэн энэ үед арлууд дээр, хойгууд дээр, мөн далайн эргийн нам доор газрууд дээр оршдог улс орнууд усанд автах, цунамид өртөх эрсдэлд орчихлоо. Энэ байдал ч гэсэн улстөрийн бодлого, цэрэг дайны бодлогод нөлөөлөх болов.
Одоогоос 10 мянга, 8 мянга, 6 мянган жилийн өмнө хүмүүс дайтаж л байсан. Гэхдээ аль нэгэн улс орон, угсаатан нөгөө нэгийгээ хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг устгах зорилго тавьж байсангүй. Гэтэл одоо еврейчүүдийг, мусульманчуудыг, оросуудыг устгаж дуусгая гэж шуудхан уриалж дайтах болов. Энэ юуны илрэл, дохио вэ? Дэлхий дээр маань хүмүүсийн тоо хэтэрхий өсөөд хүн үнэ цэнэгүй болоо юу? Эсвэл элдэв ялгаа, зөрчил, тэмцэл хэтэрхий хурцдаад ийм дээрээ тулаа юу? Эсвэл энэ нь шашин, гүн ухаан, үзэл суртал, ёс суртахууны гүн гүнзгий хямралаас үүдэлтэй юу? Эсвэл энэ нь улам бүр л хүчтэй болсоор байгаа ядуурал, хомсдлын зайлшгүй үр дагавар, бултах зайлах аргагүй аюулын эхлэл юм уу? Байгаагаа, үлдэснийгээ булаацалдаж байлдсаар хүн төрөлхтөн эх дэлхийгээ ч, бас өөрсдийгөө ч устгаж төгсөх гэж үү? Цааш цааш нь ургуулан, лавлан бодох хэрээр л ийм асуултууд аяндаа гарч ирээд байх болов...
Хүн төрөлхтөн, ард түмнүүд элдвээр нэгдэж, бүлэглэлүүдэд хуваагдаж байгаад л, бүр цөмийн зэвсэг хэрэглэж байгаад л хэн хэнээ устгахыг хүсэх, бүр оролдох төлөвтэй болчихлоо. Цөмийн зэвсэг нь дайныг хазаарлагч байснаа одоо дайныг дуусгагч болох мэтээр үнэлэгдэхэд хүрлээ.
Ардчиллын далбаан дор буй болсон хэт задгайрал, цагаачлалын давалгаанаас эхтэй тодорхойгүй байдал, жолоодлого эс авах хаос нөхцөл мэт нь олон улс орныг хямралруу түлхчихлээ. Юугаар, яаж дуусахыг нь тааварлахад ч хэцүү болоод байна. Хойд Америкийн 50 улс (штат) нэгдээд Америкийн холбоо, Баруун Европын 30-аад орон нэгдээд Европын Холбоо, энэ хоёр холбоо хамтраад НАТО болов. Тэд өнөөдөр Оросын Холбооны улсыг, мөн зүүн өмнөд Азийнхныг (Хятад, Энэтхэг) гол өрсөлдөгч, бүр дайснаа гэж үзэх болжээ. Ойрх Дорнотод нөлөө, хамаарлаа аль болохоор баттай, өргөнөөр тогтоохын төлөө энэ том хүчнүүд өрсөлдөн ажилласаар л байна. Эцэсдээ яаж дуусах нь мөн л тодорхойгүй, явцад нь ямар ч хугарал, нугарал гарах магадлал өндөр юм. Одоогоос 10 мянган жилийн өмнөхтэй харьцуулахад л бүх зүйл өөрчлөгдөж, амьсгалах агаараас бусад нь төлбөртэй болж, хомсдож, цэнгэг усны хомсдол дэлхий нийтийн шинжтэй болжээ. Хүүхдүүдийн өсөх, торних орчин, нөхцөл байгальтай нягт холбоотой байсан бол одоо зөвхөн хүмүүс л хүүхдүүдийн өсөх, хүмүүжих орчин нь болов. Цахим орчин, интернет холбоо, сургууль, цэцэрлэгийн орчин, нөхцөл л шийдвэрлэх үүрэгтэй болж хувирав. Энэ хувирлыг тооцсон хичээл, хүмүүжил, сургалт, сахилга, дэглэм хэрэгтэй байна. Хууль, эрхүйн талын оролцоо, шинэчлэлт ч хийгдэх учиртай. “Түүх, уламжлалдаа нийцтэй, орчин нөхцлөө зөвөөр тусгасан шинэ хүнийг хүмүүжүүлнээ” гэдэг бол аяндаа, урсгалаар хэрэгжих зорилт биш юм. Энд цаг үеэ тусгасан хөтөлбөр, чанартай сургалт, бүтээлч хандлагыг дэмждэг үнэлгээ, урамшуулал хэрэгтэй. Дэлхийд эзэн суух, жанжлах, дарангуйллаа хүчлэн тогтоохх гэсэн санаа, зорилго бүхий үзэл суртлууд ХХ, XXI зуунд элдэв нэр, хаягаар идэвхийжлээ. Сионизм, фашизм, нацизм уг ёзоорт нь нуугдаж байгаа элдэв -измүүд, тэдгээрээр тугаа хийсэн элдэв хувьсгал, шинэчлэлт, өөрчлөн байгуулалт мэт нь энэ хоёр зууны онцлог болж түүхэнд үлдэх бизээ.
“Дэлхийн I, II дайн, Орос дахь 1917 оны хувьсгал, СССР-ыг задалсан перестройка мэт нь эцсийн дүндээ бусдын гараар хэрэгжүүлсэн сионист зорилгын л биелэл байв” гэж үздэг, дүгнэдэг судлаачид ч цөөнгүй болов. Ингэж хардах учир, шалтгаан буй нь ч үнэн юм.
Барууныхны элитүүдийн угсаа, гарвал, одоо баримталж буй үзэл, онол, цаана нь, ард нь байгаа банк-санхүү, цэрэг-зэвсгийн үйлдвэрүүдийн олигархи бүлэглэлүүд, голлох орнуудын нь гүнийн төр засгийн бодлого, зорилго зэрэг нь нэг эх ундарга, нэг л эзэнтэй байж болохыг сануулдаг ажээ. Сүүлийн хоёр зууны туршид Барууныхан Оросын л эсрэг “олон арга, технологиор” тулалдлаа шүү дээ... Энэ тэмцэл цаашид ч үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Оросын уламжлалт төр засгийг нураах тэмцэлд онц идэвхтэй оролцсон хүмүүсийн дунд еврейчүүд олон байсан нь ч сонирхол татдаг. Германы фашистууд еврей угсаатны эсрэг хэрцгий яргалал үйлдсэн нь АНУ-ыг Оросын холбоотон болоход хүргэсэн гэж үздэг судлаач ч мөн буй. АНУ-ын гүнийн (сионист) төр засаг 1939-1945 оны үед ч мөн их нөлөөтэй байсан нь баримттай зүйл билээ. “Үзэл суртлын түрэмгийлэл, улстөрийн дарангуйлал, цэрэг-дайны хүчирхийлэл цаанаа, ардаа ямагт л банк-санхүүгийн эзэд, чиглүүлэгчидтэй байдаг” гэх үгний утга маргаан дагуулдаггүй гэх цэцлэл ч мөн байдаг ажээ. Дэлхий дахинд анх удаа л “Дайны яам” гэдэг нэр томъёог АНУ ашиглаж эхэллээ. Хоцрогдсон утга, нэршлээр ойлговол АНУ-ын Улс ардын аж ахуйн (УААА-н) нэг том салбар нь Дайн болжээ дээ? Хэрэг дээрээ ч тийм юм. Бараг бүх том дайн америкчуудын элит давхрааг баяжуулж, ажлын шинэ шинэ байрыг үүдэж, энэ улс орныг баян, тарган болгож иржээ. Элитүүд нь тэрбумтан болцгоож, хар масс нь илүүдэл жинтэй болсон нь үнэн л дээ... Энэ бол XIX, ХХ зуунд байсан л бэршээл, сөрөг үзэгдэл билээ. Харин XXI зуунд өөр олон сөрөг хүчин зүйлүүд гарч ирлээ. Товчхон дурдая.
Манай дэлхий дээр сэрүүсэлт, мөстлөг, дулаарал гэсэн мөчлөг бүхий процесс 10 гаруй мянган жилийн зайтайгаар давтагдаж байдгийн дулаарах мөчлөг нь эхэлсэн, мөн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хувь хэмжээ нэмэгдсэний давхар нөлөөгөөр мөс, цас хайлж, усны ууршилт ихэслээ.
Ус уурших талбай ба эрчим нь ихэссэн болохоор үүлний нийт масс ихсэж, их цас, их бороо орж, үерийн аюул, цунами, хөрсний гулгалт, усны хаалт, далан задрах, зам гүүр эвдрэх, хот тосгон усанд автах нь гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ байдал цаашид ч удаан үргэлжлэх болно. Байгалийн энэ аюул, бэршээл нь олон оронд (арал, хойг, булан тохойд, далайн эрэг дагуух улс оронд) элдэв түгшүүр буй болгож, дайн энхийн бодлогонд нь ч нөлөөлж эхэллээ. Цагаачлах процессыг ч ихэд өргөсгөлөө. Дэлхий дахинд хүн ам түргэн өссөн (8 тэрбум гаруй болсон), ашигт малтмалын нөөц багассан, үржил шимтэй газар, цэвэр усны хомсдол ихэссэн, зарим бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн зэрэг нь улстөрийн бодлогонд мөн нөлөөлж, зөрчил нэг бүрийг шахам хөөрөгдөх болсон нь үнэн юм. Үүссэн, бодитой болсон, хэмжээ далайц нь өргөссөн бэрхшээл нэг бүрийг тайван арга, замаар шийдвэрлэж байхыг НҮБ болон олон улсын бусад байгууллага нэг бүр хатуу, зөөлөн бүх аргаар хүчлэн мөрдүүлж, бүх нийтийн журамт үүрэг, заншил болгох хэрэгтэй байна. Дэлхийн түүхийн нийт урт дагууд үзэх юм бол хүмүүс ямагт л шинэ шинэ газар нутгийг өрсөлдөн, булаацалдан эзлэн авч эзэн нь болон сууж иржээ. Эхэндээ Ази, Европ, Африкийг хуваан авч тархан суурьшжээ. Дараа нь Америк тиврүү уралдан нүүдэллэн очиж эзэлжээ.
Хойд, Урд Америкийг түрэмгийлэн эзэлж, хувааж авсан хүмүүс бол европчууд юм. Тэд нутгийн уугуул иргэдийн эрх, эрх чөлөөг үл хэрэгссэнээр барахгүй бүр аймаглан устгаж байв.
Европчууд дараа нь Австрали тивийг мөн түрэмгийлэн эзэлж өмчлөх болсон юм. Европчууд удалгүй Африкийг хуваан авч колончлоод зогссонгүй негрүүдийг боол болгон зарж, зарцалж, баяжицгаажээ. Колончлох, боолчлох үйл ажиллагаагаа европчууд Азийн улс орнуудын хувьд ч хэрэгжүүлсэн билээ. Харин одоо бол амтшиж, архагшсан колончлогчдын шуналыг хөдөлгөсөн газар нутаг бол Оросын Холбооны улсын өргөн уудам, баялаг ихтэй, гурван далайн дундах асар том орон зай, дэвсгэр нутаг юм. Бусдын газар нутаг, эд баялгийг булаан авч сурсан тэр зан араншингаа өнөөдөр барууныхан Евразируу хандан гаргаж эрээ цээргүй аашлах болов. Тэд Оросын цөмийн зэвсгээс ч айхгүй байгаа нь яагаад ч эрүүл бус ааш авир юм. Ялах боломжгүй дайныг үргэлжлүүлсээр байгаагийн цаана юу нуугдаж, тэд юунд найдаж байна вэ? Орос улсын дотоод эв нэгдэл улам л бэхжиж, яг өөрийн нь хүчин чадал ч тасралтгүй өссөөр байна шүү дээ. Оросыг илт давмгайлах хэмжээнд хүртлээ бүх талаар хүчирхэгжиж чадна гэж тооцоолж болох хэдий ч Орос ч мөн л тэднээс ч ер дутахааргүй хурдаар хөгжин, хүчирхэгжинэ шүү дээ! Уг үндэс нь Еюропоос гаралтай америкчууд, түрэмгийлж дээрэмдэж баяжсан, хөгжсөн баруун Европынхон аль аль нь одоо энэ муухай ааш зангаа орхимоор юм. Тэд эрт үед далайн дээрэмчид ч болж явсан хүмүүс билээ. Ичих сэтгэл, шуналаа захирах ухаан Барууныханд хэзээ буй болох юм бол оо?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл60
Энэ өвгөн коммунист "... барууны орнууд ОХУ руу халдах нь ихсэв" гэж огт баримтгүй худал юм бичжээ!!! Путин бид Украин руу халдан довтлоогүй гэж нүд цавчихгүй мэлздэг шиг!! sonin.mn энэ өвгөний залуу үеийн оюун ухаанд хортой суртал ухуулгыг ямар зорилгоор ийнхүү тасралтгүй нийтлэнэ вэ???
Америк 10000км цаанаас их цэрэг илгээж чадахгүйгээс хойш иранд худал томроод яахав. Америкийн чадалд хязгаар бий. Иранчууд нутагтаа америкийг оруулахгүйгээ сайн мэдэж буй тул ормузын хоолойг дураараа хааж нээх биз. Монголд америкийг дагаж долоодог хүмүүс үүнийг хараад нэгийг бодож үз. Украйнаас доор байрлалтай Монголд ёстой америк өвчин ардчилал энэ тэр гээд гүйвэл ийм л болно шүү.
Чулуунжав абугай,,,,ЭМЭЭ УУ,,,,,,
Монголын либерал фашист алиалагч урвагч Элбэгдоржтонгууд Монголд цэрэг арми хэрэггүй, хилийн цэргийг татан буулга гэж хуцалдаж байсан даа!
Дайн бол хэрэгтэй зүйл ! олон муу зүйлийг устгаж шинэ зүйл төрүүлдэг юм ! Хааяа хааяа дайтаж хүн амыг цөөрүүлж байх хэрэгтэй ! тэгэхгүй бол улам бэртэгчин болоод ялзраад өмхий ханхлаад байна ! Одоо цөмийн зэвсэг цөмийн бөмбөг хэрэглэсэн дайн л хэрэгтэй байна ! Eрдийн зэвсэг хэрэглээд нэг хүнийг алах юмуу шархдуулахад л балайгууд чинь орилолдоод сүйд болж байна ! сая сая хүнийг цааш нь харуулах маш богино хугацааны дайн л хэрэгтэй !ганцхан цохилтоор ! Путины уурыг хүргэж чадахгүй байна барууныхан ! маш болгоомжтой харьцаж байна ! Крёмль хүрчих холын пуужинг укриануудад амёрикууд өгөхгүй байна ! айцгааж байгаа байхгүй юу ! Устөрөгчийн Царь бомба бөмбөгнүүдтэй хүнээс айж байсан нь дээр л дэ ! Чуукаа өвгөөн олигтой дайн болохгүй байна гэж санаа зовоод байсны хэрэггүй ! удахгүй болно ! элдэв юманд санаа зовж нойргүй хонож байснаас бөхөө үз ! дараа нь бөхийг бич !
Vхэх нь дехсен зенег евген цемийн зэвсэг хэрэглээд дэлхийгээрээ vхэхийг байнга уриална. Балай тахар зенег еерее бушуу vхэж далд ор
Энэ Бадарч тахар ёстой л социализмын бүтээгдэхүүн шүү, динозаврийн үеийн боловсрол сэтгэлгээтэй.... ялзмагтсан тархи тай..... ум манэ бад ми хум....
om ma 🤧 🪷 🤌🏼 cement
Энэ зенег коммунистын балайрлыг байнга нийтэлдгээ больмоор юм. Буцаад коммунист нийгэмдээ оръе гээд хуцаад байгаа энэ евгенийг vр ххvvхдvvд нь ч татаж аваасай, бодвол хувийн емчтэй гадаад дотоод явдаг л хvмvvс байдаг л байлгvй дээ
Америк 10000км цаанаас их цэрэг илгээж чадахгүйгээс хойш иранд худал томроод яахав. Америкийн чадалд хязгаар бий. Иранчууд нутагтаа америкийг оруулахгүйгээ сайн мэдэж буй тул ормузын хоолойг дураараа хааж нээх биз. Монголд америкийг дагаж долоодог хүмүүс үүнийг хараад нэгийг бодож үз. Украйнаас доор байрлалтай Монголд ёстой америк өвчин ардчилал энэ тэр гээд гүйвэл ийм л болно шүү.
дайчилгааг нэг дахин нэмэх болчлоо. alliance өргөжих. ингээд үргэлж
🏴☠️ π⚙️ 🥧🎂 yangpay ⛩
Ардчилалын буянаар та гуай ийм юм бичиж нийтэлж чадаж байгаа юм. Хэрэв социалист нийгэм байсан бол та гуайн энэ нийтлэлээс хэн нэг нь бөөс олоод дээш нь матаж та НАХЯамны доод хонгилд гонгинож байх байсан байлгүй.
Чи эндүүрч байна. Ардчилал энэ тэр интернет гэж зүйлтэй хамаагүй. Интернет бол цэрэг дайны ач тус юм. Коммунист байсан байгаагүй Хятадаас харвал америк хүртэл ардчилсан улс биш.
интернетээр улс дамнасан луйвар хийдэг гэр бүлийг цааш харуулах гэсэн хусмод хүүхнийг украины хүчнийхэн гэр бүртээ байх 🕳🐍 хонгилд хороож шороонд булсан байжээ
салхи хийсч🌪 гал ноцож 🔥 дусал дусаж💧 шороо босох 🗃 🚵🏼♂️ ⛰
https://youtube.com/shorts/_aSAzr8MKqQ
https://youtube.com/shorts/_aSAzr8MKqQ?si=aBOWLGMmwe2sm4ny
https://youtu.be/dpfbKWoBpRw
https://youtu.be/bdXqi3xSSeA
https://youtu.be/drOmQn5pATM
https://youtu.be/0VKJeSsK0No
https://youtu.be/1I3ebe7ykGI
Хүн төрөлхтөн гэх чинь яахав ээ. Манай Монголд өнөөдөр ч эв зүйгээ олоод давгүй амьдарч чадахгүй турш л хоорондоо толхилдоод байгаа биз дээ??!!!! Бүгдээрээ сайхан наадаарай
наа D➰D
наа D➰M
https://youtube.com/shorts/XPWmXdEm7F8
https://youtu.be/k2C5TjS2sh4
дэр хий , жан эффект , баян баянаа
римийн эм. pope joan 🤱🏼
Энэ өвгөн коммунист сохорчээ.чи л дут гэж. саяхан оросын элчин мбэдэшнд өшиглүүлж гарч байснаа мартаж. Ббас процийсор гэж ээ ичдэг болоосой. бадамлаад байна, хөөрхий еө,
Энэ өвгөн коммунист сохорчээ.чи л дут гэж. саяхан оросын элчин мбэдэшнд өшиглүүлж гарч байснаа мартаж. Ббас процийсор гэж ээ ичдэг болоосой. бадамлаад байна, хөөрхий еө,
Ганцаардсан Орос орон
Орос түнш их бий. Монгол оросын нэг түнш мөн. Дэлхий дээр нефть, байгалийн хий авахгүй улс гэж алга.
сая гурвын холбоо бий болчлоо шд. бие биенийхээ араас хутга шаахгүй гэж гэрээлчлээ
ам тохироо юмуу. хятадын хувьд ч найдваргүй дээ 🥮
Путлер тэгээд Украйныг эзлэн түрэмгийлээгүй гэж бгаа юм уу?
Орос гаралтай иргэдээ олноор нь устгасан Украйны иргэний дайнд Орос оролцсон төдий. Украйны иргэний дайн үргэлжилсээр байна эргүү мангараа.
Орос ялна Чулуунжав оросын фашизмыг өмөөрч бичих хооронд Путлерийн орос улс сүйрэлийн ирмэг дээр ирчихлээ Путлерчууд бүх юм төлөвлөгөөний дагуу амжилттай явж агуу орос ялж байна ялагдалаа нуух тутам орос улс чимээгүй мөхөж байна Дайн нь эхэлсэн газар руу дайн буцдаг ёсоор украйны армийн цохилт оросын гүн нутагт 3000 км хүрч рекорд тогтоолоо Оросын ард түмний 70 хувь нь ажиллаж амьдардаг 3000 км бүс нутаг дотор 10 км шатахууны урт очер үүсэж бухимдсан ард түмний дунд бослого үймээн дээрэм гарах болзошгүй нөхцөл бүрэлдэж байна
өрнө рүү дүрвэгч украинчуудыг зе дүрвэгс бус хууль бус орогногч статус олгож буцаагаад дайн руу хөө хэмээсэнд өрнө зөвшөөрч магадгүй гэнээ. украинуудыг дуусгах болтой
Талцаж хэрэлдэх яах вэ ясоц үед монголын малёид Анжела Девис гэж их санаа зовдог гэж шоолдог баысантай яг адил байна Украин ялна яоррос члна гээд л Монголд хамгийн хамааралтай зүйл гэвэл украины дрон саяхан Омск хүрч нефть боловсруулах үйлдвэрийг онолоо Монголын шатахууны ерэн хувийг нийлүүлдэг якрасноярск хотын ойролцоох Ачинскад хүрэх боломжтой боллоо гэж байна Хэрэв тэгвэл манайх яах вэ гэдгээ ядаж ярьцгаагаач
өгөөдэй 🍾 барж цэрэг буцав. үүрэгхүлээлцэх
Швед Польшууд Франц Герман Орос руу дайрах үед Украйны нэлээд хувь нь үргэлж Оросын дайснуудын талд ордог нь түүхэн үнэн шүү аль ч орнууд болж өгвөл хөрш орноосоо газар нутаг таслах тухай боддог нь нууцгүй үнэн шүү дээ
Тэр гэвч үргэлж үнэн байгаагүй. Хэн нэгэнд нь илүү мөнгө өгөхөд аливаа холбоо сүйрдэг. Украйны тэнэглэл өөрийнхөө хүзүүнд олс углахтай ижил.
Амидаа ах минь чадахгүй тоглоомоор тоглоод юу хийнэв? Путин бол угаасаа түүхнээс арчигдана. Их далдаганаж байж Та өөрөө түүхийн шившиг болоод үлдэв. Монгол, Зөвлөлтийн найрамдал дахин хэзээ ч сэргэхгүй юмыг мөрөөдөөд юу хийнэ вэ???
гагнасыг салгаж чадахгүй. ◯ ◯ ◇ ◇
20%. одоо үлдсэн 80%. нийлээд 100%
шившиг юунаас хэнээс болсон хайж өмнөх нь өмнөхөө алаад явчихна.
Юм үнэнээрээ схн. Чухамхүү голыг нь гаргаж тавьж. Өрнөдийн тролл хөлсний бичээчид амиа бодохоос ингэж өргөн харж, сэтгэх аваас… Мнголын тусгаар улс бх хугацааа уртсанаааа
via valle de vacas. түш фр.touche touch eng.точ incense tus
жинхэнэ улаан коммунист байнадаа. Өөрөө л дайныг зөвтгөж өдөөгөөд байгаа юм бишүүдээ. Үхэж далд орох цаг чинь болждээ...
via үхэртийн хөндийгөөр
truncado pour la muerte
Хэрэв Оросыг хазаарлаж байхгүй бол Оросын архичин балмад, авилгач, бүдүүлэг ахуй амьдрал, сэтгэлгээний загварыг хүн төрлөхтөн дагах шаардлагатай л болно доо.
Хэрэв Оросыг хазаарлаж байхгүй бол Оросын архичин балмад, авилгач, түрэмгий, бүдүүлэг ахуй амьдрал, сэтгэлгээний загварыг хүн төрлөхтөн дагах шаардлагатай л болно доо. Тэгэхээр хөгжил дэвшилийг манлайлагч Western World-чөлөөт нийгэм рүү хэн ч болов зүтгэх нь аргагүй л дээ.
GALZUU HUN YUM BISHUU ENE HUN CHIN YU CH BICHEED BDAGIIN KK
📱🎥 📸 📹📲💿💻🖥 🗄
Юугаа ч судлаад байдаг зөнөг өвгөн бэ. Улаан Оросын үзэл сурталд тархи угаалгасан энэ зөнөг өвгөн барууны орнууд Орос руу халдлаа гэж солиорч байна. Профессор нэр зүүсэн зөнөг өвгөн минь хамаа замбараагүй элийрч хар массыг хордуулж байхаар зөнөглөх мөрөөрөө гэлдэрч яваад үхсэн чинь дээр байх шүү.
Энэ өгүүүллийг улстөрийн зорилготой, хувь судлаачийн хандлага орсон гэж хий таамгаар хардан харааж зүхэхийн оронд танин мэдэхүйн ач холбогдолтой, нийтэд сургамжтай сэдэв байна гэж уншсансан бол хэрэгтэй байсан юм.Бидний оршин байгаа өнөөгийн ертөнц, нийгэм улстөр маш ээдрээ төвөгтэй нилээн хуурмаг, шудрага бус, хэрр барагийн хүн ойлгоход амаргүй н үнэн л дээ. Уг н өнөөгийн энэ эвгүй байдлын тухай эрэгцүүлэн бодож бололцоо байдаг бол ном зохиол уншиж, учир мэдэх хүмүүсийн үгийг анхаарч сонсож байгууштай. Энэ хачин үеийн цаад учир углуурга нь ямар учиртай хаанаас" шидсэн чулуу" вэ гэдгийг эрхбиш гадарладаг байвал уншигч, үзэгч, сонсогч олон түмэнд тустай. Энэ тухай учирлан тайлбарлах гэж хичээж буй мэргэжлийн судлаач, мэргэшсэн философич, түүхч хүний бүүтээлийг нулимаад байх хэрэггүй л юмсан. Зүгээр хэдэн залуу пиво ууж суугаад геопполитикийн асуудал, улс хоорондын асуудалд үнэлгээ дүгнэлт өгнө гэввэл арай л "балчирдана".Тийм "балчир" сэтгэгдэл энд нилээн харагдана.
дотоодод аравтаас эхлэх