Есдүгээр сарын 10 бол Монголын түүхийн хамгийн эмгэнэлт хуудсуудын нэгийг эргэн сануулдаг өдөр. “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр төр, нийгмийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хилс хэрэгт амь нас, эрх чөлөө, нэр төрөөрөө хохирсон олон мянган хүний дурсгалыг хүндэтгэдэг.
Энэ бол улс төрийн ёслол төдий өдөр биш.Монголчуудын хувьд “хэлмэгдүүлэлт” гэх үгийн цаана баривчилгаа, байцаалт, хилс хэрэг, шорон, цөллөг, цааз, өнчрөл хагацал бий. Төр иргэдээ дайсан болгон зарлаж, гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн болгож, амьдрал, хувь заяаг нь сүйрүүлсэн гашуун түүх бий.
Харин энэ жилийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өөрийгөө хэлмэгдсэн гэж үздэг тухайгаа ярьсан нь анхаарал татав.
Тэрээр өөрт нь болон тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдуулсан хэргүүдийг улс төрийн зорилготой байсан гэж үздэгээ илэрхийлж, өөрийн туулсан эрүүгийн хэрэг, хоригдсон хугацааг орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэсэн агуулгаар тайлбарласан юм.
Эндээс нэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
С.Баярцогт хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Энэ асуултад сэтгэл хөдлөлөөр биш, бодит баримтаар хариулах хэрэгтэй.
С.Баярцогт иргэн байхдаа улс төрийн үзэл бодлынхоо төлөө баривчлагдсан хүн биш. Тэр Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан улс төрч. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн Монголын төрийн гол шийдвэр гаргагчдын нэг байлаа.
Хожим түүнд Оюутолгойн гэрээ болон хөрөнгө, орлоготой нь холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс ял оноосон.
2020 онд анхан шатны шүүх С.Баярцогтыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутай гэж үзэж 10 жилийн хорих ял оноосон байдаг. Дараагийн шатны шүүхээр хэргийн зүйлчлэл, ял шийтгэл өөрчлөгдөж, улмаар Улсын дээд шүүх дөрвөн жил найман сарын хорих ялыг нэг удаа хэвээр үлдээсэн.
Гэвч 2021 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өмнөх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар С.Баярцогтод оноосон хорих ял хүчингүй болсон.
Тиймээс өнөөдөр С.Баярцогтыг “авлигын гэмт хэрэг үйлдсэн нь эцэслэн тогтоогдсон хүн” гэж тодорхойлох боломжгүй.
Гэхдээ үүний яг эсрэгээр, ял хүчингүй болсон учраас түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдсон хүн” гэж үзэх үндэслэл бас автоматаар бий болохгүй.
Энэ хоёрын дунд асар том ялгаа бий.
Шүүхийн шийдвэр хүчингүй болох нь нэг хэрэг. Хэлмэгдэгч болох нь өөр хэрэг.
С.Баярцогтын нэртэй холбоотой хамгийн их маргаан дагуулсан асуудлын нэг нь гадаад дахь данс, хөрөнгө мөнгөний асуудал байв.
Швейцарын банк дахь дансны асуудал олон нийтэд ил болсны дараа С.Баярцогт өөрөө гадаадад данстай байснаа, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ уг дансаа мэдүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч байсан. Мөн 2018 онд Швейцартай холбоотой дансанд 8.2 сая евро байршуулж байсан асуудлаар тайлбар хийхдээ уг мөнгийг Оюутолгойн гэрээтэй холбоогүй, бизнесийн болон зээлийн эх үүсвэртэй гэж мэдэгдэж байлаа.
Энэ бол зохиосон түүх биш. Монголын улс төрд олон жил маргаан дагуулсан бодит асуудал.
Түүхэн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүс оффшор дансаа тайлбарлаж, төрийн томоохон гэрээнийхээ төлөө шүүхэд дуудагдаж байсангүй. Тэдний олонх нь өөрсдийн үйлдээгүй хэргийг хүчээр хүлээлгэж, “Японы тагнуул”, “хувьсгалын эсэргүү”, “төрийн дайсан” гэх зохиомол хэрэгт унаж байлаа. Олон мянган хүн буудуулсан. Олон мянган айлын амьдрал сүйрсэн. Үр хүүхэд нь хүртэл “эсэргүүний хүүхэд” гэх нэр зүүж явсан.
Харин төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн эрүүгийн хэрэгт шалгагдсан боловч хэрэг нь хожим хэрэгсэхгүй болсон бол түүнийг хэлмэгдэгч гэх үү?
Хэрэв шүүхээс ял авсан ч дараа нь тэр шийдвэр хүчингүй болсон бол хэлмэгдэгч гэх үү?
Эсвэл улс төрийн хэлмэгдүүлэлт гэж нэрлэхийн тулд тухайн хэрэг анхнаасаа зохиомол байсан, төрийн эрх мэдлийг улс төрийн зорилгоор ашиглан хүнийг зориудаар ялласан гэдэг нь тогтоогдох ёстой юу?
Чухам энд С.Баярцогтын тайлбар болон “хэлмэгдэгч” гэх ойлголтын хооронд зааг гарч ирнэ.Түүнийг буруутгаж байсан эрүүгийн хэрэг эцсийн ял шийтгэл болон үлдээгүй нь үнэн.
Гэхдээ түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг тогтоосон шийдвэр бий юу гэдэг бол тусдаа асуулт.
Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг хэтэрхий хялбар хэрэглэж эхэлбэл түүний түүхэн утга бүдгэрнэ.
Өнөөдөр эрүүгийн хэрэгт шалгагдсан улс төрч бүр өөрийгөө “хэлмэгдэгч” гэж нэрлэдэг болбол маргааш энэ үг юу илэрхийлэх вэ?
Албан тушаалаасаа огцорсон нь хэлмэгдүүлэлт үү?Шалгуулсан нь хэлмэгдүүлэлт үү?Хоригдсон нь хэлмэгдүүлэлт үү?
Эсвэл үнэхээр хийгээгүй хэргийг нь улс төрийн зорилгоор зохион байгуулж, төрийн хүчээр тулган хүлээлгэсэн тохиолдлыг хэлмэгдүүлэлт гэх үү?Энэ заагийг бид бүдгэрүүлж болохгүй.
С.Баярцогт өөрийнх нь хэрэг улс төрийн захиалгатай байсан гэж үзэж болно. Үүнийгээ нотолж, олон нийтэд тайлбарлаж, хууль шүүхээр эрхээ хамгаалах нь түүний эрх.
Гэхдээ Монголын түүхэнд “хэлмэгдэгч” гэх үг өөр үнэтэй.
Тиймээс С.Баярцогтын хэргийг цагаатгалын түүхтэй хольж хутгалгүй, хоёр өөр асуудал болгон харах нь зөв.
С.Баярцогт үнэхээр хэлмэгдсэн хүн юм гэж үү?
Н.Отгончимэг
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл20
Үхэж байхдаа таарсан үмхий хужаа баярцогт хэлмэгдээгүй шүү хулгайч луйварчин шүү
Оюутолгойг луйварчин мөлжигч, колончлогч нарын гарт хийсэн муу новш мөн. Монгол улсын ирээдүйг өрийн гинжин хэлхээнд хийсэн гэмийг цайруулах аргагүй. Монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа бузар новш мөн.
1937 оны хэлмэгдүүлэлт гээд байгаа аллага бол хэлмэгдүүлэлт биш, хядлага буюу геноцид байсан юм!!! Харин Баярцогт болон С.Баяр, Д.Ганболд г.м. Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хилс хэрэгт хорьж ял шийтгэсэн явдал бол улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт мөн!! Энэ тухай Хууль зүйн сайд асан Нямбаатар "Хэнд ямар ял өгөхийг Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт заадаг байсан" гэж барин тавин хэлсэн байдаг!!! Тэр байтугай гадаад улсын Элчин сайд Монголын улс төрчдийн хэнгийг нь хэдийд барьж хорихыг урьдчилан хэлдэг байсан гэдэг?!! Хэрэв ял тулгасан хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон бол гэмт хэрэг үйлдээгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хууль зүйн хувьд үздэг!!!
С.Баярцогт хэлмэгдсэн хүн шүү. Оросын захиалгаар Жэнко Е байхдаа шоронд хийж хорлосон гэдэг дээ.
Шшш
Муу бүхний жишээ. Авилгал авч болдог юм байна, улс төрч (Элбэг хужаа, Сайханбилэг эрлийз) багтайгаа эргэн ирж байна, эрлийзүүдэд хүн чанар гэж алга, эрлийзүүдэд эх орон гэх бодол түй ч алга. Өнөөдрийн Улс төрчид бүгд эрлийз Ирээдүйнх нь цэврүүд байх болно
Хүрээд ирэг, хулгайч нарыг гэндүүлж байгаад барьж авна.
Баярцогт хэлмэгдсэн юм бол би Будда бурхан байна
Хэлмэгдсэн хүн шүү та нар шүүхийн тогтоолыг нь уншаарай
Энэ хүн чинь монгол улсыг хэлмэгдүүлсэн хүн шүү дээ
Баттулга Ерөнхийлөгч баыхдаа эрх мэдлээ ашиглан Монгол Улсын 3 ерөнхий сайд, тэдний орлогч, Сангийн сайд байсан олон хүнийг өс хонзонгийн сэдлээр шоронд хийсэн нь үнэн шүү !!!
Н.Отгончимэг-ээ. Баярцогт бол Монгол улсыг хөгжүүлчихэж тун магадлалтай хүн тул оросуудын даалгавраар хилс хэрэг тохож, шоронд хорьж. элдвээр гутаан доромжилж ирсэн, одоо ч хэвээрээ. Тийм байтал хэлмэгдсэн хүн мөн үү гэж асуудаг чинь жинхэнэ увайгүйтэл.
ulsaan zarj hugjvvldeg yumuu
Буцалсаар тэнэг амьсгаа вэ
С.Баярцогт бол Монголын нуруунд хутга шаасан өнөө цагийн Түгжил шүү дээ.........
Дашрамд уурхайн нөөцийг таамаглаж тогтоодог юмаа үхэр монголчуудаа
Хүн сүргүүд Баярцогтын гавьяаг үнэлэхгүй
Пиар гарт баригдах ажлаар нь хүнийг жишнээ Ням
Энэ гитэд хэлмэгдэнэ гэж юү байхав
С.БАЯРЦОГТ БОЛ МОНГОЛЫГ БОДИТООР ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХ БОЛОМЖТОЙ ХҮН ШҮҮ ТҮҮНД ХҮЧ НӨӨЦ БАЙГАА ЖЭНКО БОЛ АТААРХАГЧ ХӨГИЙН АМЬТАН ГҮНБАЛАЙ ГЭСЭН ХӨГИЙН НОВШУУДЫН ХАЖУУД ЭР ХУРГАШҮҮ ЕӨК БОЛСОНЫ ДАРАА ВАКУМЛААД Л ХАЯЧИХГҮЙ БОЛ ТҮҮНД МАШ ИХ НӨӨЦ БАЙГАА БИД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ