Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн. Тэр хэрээр “Ерөнхийлөгчийн сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг улс төрийн намууд дотор хүчтэй яригдаж байна. Олон нийт ч үүнд анхаарал хандуулжээ.
Одоогоор МАН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насанд хүрсэн буюу 50-иас дээш насны улстөрчдийн нэр олноороо гарч ирж байна.
Эдгээр намаас тус бүр 10 гаруй улстөрчийн нэр тодроод байгаа юм. Гэхдээ МАН-ын улстөрчдөөс УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр нарын нэр, АН-ынхнаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр нарынх түлхүү яригдаж байна. УИХ-д суудалтай жижиг намуудын тухайд МАН, АН-ынхнаас насаар ахиу, гэхдээ улстөрчид биш нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлж магадгүй тухай эх сурвалжуудын мэдээлэл байна. Тухайлбал, Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширыг, ХҮН намаас “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг, ИЗНН-аас “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн таамаг яриа байгаа юм. Гэхдээ УИХ-д суудалтай таван намаас хэн нэр дэвших нь одоогоор албан ёсоор тодроогүй, эдгээр нь зөвхөн улс төрийн хүрээнд, улс төрийн намууд дотор яригдаж байгаа нэрс гэдгийг хэлэх нь зөв биз ээ. Тиймээс МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл эх сурвалжуудын хүрээнд гарсан байна.
Тодруулбал, МАН ч бас жижиг намуудын адил одоо улс төрд ид яваа улстөрчдөөс бус нийгмийн дэмжлэгийг хүлээх, нэр хүндтэй хүмүүсээс Ерөнхийлөгчийн 2027 онд нэр дэвшүүлэх “нөөц хувилбар”-ууд бэлдэж буй бололтой. Тэр байтугай тодорхой гурван хүний нэр яригдаад эхэлжээ.
Эхнийх нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд юм байна. Тэрээр 2024 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалд томилогдсон. Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил, түүний бүрэн эрх 2028 оны дөрөвдүгээр сард дуусна. Гэхдээ наана нь эх орондоо ирж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж мэдэх юм. Тэрээр УИХ-д зургаан удаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. 2017 онд Ерөнхий сайдад нэр дэвшиж явсан түүхтэй.
Дараагийнхад нь “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэлийн нэр яригдаж байгаа юм байна.
Тэрээр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах, Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, УБХ-ын дэргэдэх төр, нийгэм судлалын Академийн дэд захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, захирал, Эрдмийн зөвлөлийн дарга, МӨХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан. Харин гурав дахь нь УИХ-ын дарга асан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн нэр яригдаж байна. УЕПГ-т хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, Хууль зүйн тэргүүн дэд сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн мэрэгжилтнээр ажиллаж байсан тэрээр 1992-2016 оны сонгуулиудад ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улс төрд дуулиантай, байр суурьтаа хатуу зогсдогоороо танигдсан Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга, дэд даргаар тус бүр нэг удаа сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар гурван удаа томилогдож байсан. Өөрөөр хэлбэл, өдгөө Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд “санаатай” МАН-ын улс төрд ид яваа 970-аад оны улстөрчдийн толхилцооны хажуугаар энэ гурван эрхмээс хэн нэг нь нэр дэвшээд гараад ирж болзошгүй гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тарж байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл26
Үгүй биз дээ. Ийм логикоор бодвол тэгээд олон хүн байгаа даа. Энэ гурваас Энхболд нь арай дээр нуруутай болов уу даа. АН намаас БатҮүл байж болох юм. Хийсэн хийгээгүй хэргээр нь дарамтлаад дэвшүүлэхгүй биз.
С.Нарангэрэлийн гуншинг бичихэд төсвийн зардал хүрэлцэхгүй юм байна!!! Нямка Хятадын тусгай албанд элсэгдсэн этгээд гэдэг нэр нь арилаагүй!!! Харин Н.Энхболд бол арай гайгүй нь, гэхдээ хэт хашир, шийдэмгий биш!!! 70 хол гарсан өвгөчүүдээс юу ч гарахгүй л дээ!!!
Энэ өвөл Монголчууд 1990 ондоо буцаад очсон мэт хөлдөх байх. Одоо гадаа хүйтэн болж байна. Бензин олдохгүй очерлож өвлийн турш хүйтэн хөлдүү машинтайгаа колонкийн гадаа хонож, өнжих шинж харагдаж байна. Хөдөө хот үгүй бензингүй болбол Дамдинням огцорч, гудамжинд жагсаал цуглаан болох биз. Энэ хэдэн тарган гахайнуудыг сонгох эсэх худал үлгэр болно.
НЭнхболд дэвшвэл МАН ын хамгиин зөв сонголт болнодоо
Нямдорж болж байна.
МАН , АН гэлтгүй ард түмэн бол Зи . Энхболдыг хүлээж байгаа . Тэр бол бүх төрлийн хулгайчид , авлигачид , тонуулчид , долдойчид , урвагчид , офф .-чид , төлөөнийхний үзэн яддаг , айдаг , эмзэглэдэг этгээд нь ш дээ , тийм болохоороо АРД ТҮМНИЙ ХҮЭН ХҮЛЭЭЛТ буюу ТЭДНИЙ ТАЛЫНХ ...
Зи өөрийгөө бичихээ боль!!
Хятадын тагнуул мэнгэт МАН-ын нөөц байхдаа ч яахав дээ. Хятадын тагнуул хулгайчийг Монголын ерөнхийлөгч болгохыг хятадууд дэмжих болно. Ард түмэн минь тэгээд л бод. Ц.Нямдоржийг хятадын тусгай албатай холбоотой байсан гэдгийг ТЕГ-ын дарга, генерал Баатар болон генерал Хурц нар олон удаа батлан хэлсэн.
тэр үнэн болоод л хариуцлагатайгаар мэдэгдэж байсан байж таараа. за тэр хурц яахав Баатар генерал бол яг хэлнэ дээ.
Нямдорж нь дээр юм биш үү
Нямдорж нь дээр юм биш үү
Нямдорж нь дээр байхөө, тэгэхгүй бол энэ улс орон чинь залуусын зугаа болох шинжтэй
Энэ свөл Монголчууд 1990 ондоо буцаад очсон мэт хөлдөх байх. Одоо гадаа хүйтэн болж байна. Бензин олдохгүй очерлож өвлийн турш хүйтэн хөлдүү машинтайгаа колонкийн гадаа хонож өнжих шинж харагдаж байна. Хөдөө хотгүй бензингүй болбол Дамдинням огцорч, гудамжинд жагсаал цуглаан болох биз. Энэ хэдэн тарган гахайнуудыг сонгох эсэх худал үлгэр болно.
3-уулаа боломжийн хүмүүс юм биш үү
МАН аас С.Нарангэрэл ерөнхийлөгчид нэр дэвших нь хамгийн зөв байна
Сүүлийн 5 жил эх орондоо амьдарсан байх гэсэн хуулийн заалт байдаг юм биш үү? Энхболд гуай одоо Хятадад элчингээр ажилладаг?
МАН-аас Оюун-Эрдэнийг дэвшүүлээсэй. Тэгвэл мөнгөний Манан бүлэглэлийг шударгаар шүүхгүй юү
худлаа туршсан мэдээ л бна.бас нямкаг хараалгаж зүхүүлэх гэсн
пээ Нарангэрэл Нямдорж гэнэ үү арай үгүй байлгүй эд нарын үед хууль шүүх дампуурсан байхад уу? Нарангэрэл гэдэг хүн энгэр дүүрэн одонтой ч гэлээ хүний хувьд их муу хүн гэж яригддаг юм бнлэ за Нямдорж гуай ч агуу бөөрөнхий хүншдээ бүх юмыг мэддэг ч хэлнэ шүү гээд хэлдэггүй хаха ийм бөөрөнхий хүмүүс бишээ одоо монголд авилгачдаа шийтгэдэг хөрөнгийг хураадаг хүн хэрэгтэй байгаан.
Нямдорж гуайг нэр дэвшвэл сайн дураараа сурталчилгаанд нь явж дэмжинэ ээ
Akedemich Naraa bagshaa MUIS tugseegui turiin tomchuud tugssen gj hudlaa yriad taniig dagaad.saguulaad yvj bsan shuu.Ta shudargaar tugseegui gj helj chadahgui bsanuu.Bur ilt hudlaa yriad bsan.Yana ediin zasagch.matimatikch hun ch hovor uom bnlee de
Akedemich Naraa bagshaa MUIS tugseegui turiin tomchuud tugssen gj hudlaa yriad taniig dagaad.saguulaad yvj bsan shuu.Ta shudargaar tugseegui gj helj chadahgui bsanuu.Bur ilt hudlaa yriad bsan.Yana ediin zasagch.matimatikch hun ch hovor uom bnlee de
Akedemich Naraa bagshaa MUIS tugseegui turiin tomchuud tugssen gj hudlaa yriad taniig dagaad.saguulaad yvj bsan shuu.Ta shudargaar tugseegui gj helj chadahgui bsanuu.Bur ilt hudlaa yriad bsan.Yana ediin zasagch.matimatikch hun ch hovor uom bnlee de
Akedemich Naraa bagshaa MUIS tugseegui turiin tomchuud tugssen gj hudlaa yriad taniig dagaad.saguulaad yvj bsan shuu.Ta shudargaar tugseegui gj helj chadahgui bsanuu.Bur ilt hudlaa yriad bsan.Yana ediin zasagch.matimatikch hun ch hovor uom bnlee de
Нямдорж дэвшвэл энэ улс орны эмх цэхцгүй, зах замбараагаа алдсан, шудрага бус байдал, хуйваллдаан, худал хуурмаг байдал, авилгалд автсан, хулгай нүүрлэсэн бузар муухай явдалууд арай л дээрдэх байхдаа
Ц.Нямдоржийг шоронд хийж чадах шударга, зоригтой хүн ерөнхийлөгч болох ёстой.