Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь, харанхуй буюу хар таамгийн улс төр харьцангуй багасаж байгааг илтгэнэ. Үүнтэй зэрэгцээд судалгааг үнэнээсээ хийж, үр дүнг нь олон нийтэд бодитоор мэдээлдэг судалгааны байгууллагын эрэлт үүсэж байх шиг байна. Яг үнэндээ өнөөдөр улс төрийн чиглэлээр нарийн нягт судалгаа хийж, түүгээрээ олон нийтийн хэрэгцээг хангадаг судалгааны байгууллага тун цөөн байгаа юм.
Одоогоор судалгааны 2-3 байгууллага л энэ “зах зээл” дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь МЭК судалгааны байгууллага юм. Тус байгууллагаас саяхан МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдөөд өгсөн олон нийтийн дэмжлэгийн судалгааг хийжээ.
Түүнийгээ танилцуулжээ. Түүгээр, МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихэд илүү дэмжлэг авах магадлалтай улстөрчөөр Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан нарыг нэр дурдсан эрэмбээр “жагсаасан” байна. Өөрөөр хэлбэл, “МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийг Г.Занданшатар тэргүүлж байна” гэж МЭК танилцуулжээ. Гэхдээ уг судалгаанд хэн түрүүлж, хэн хоцорсон нь сонин биш юм. Энэ нь “МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой энэ дөрвөн улстөрч байна” гэдэг ойлголт төрүүлэхээр байна. Гэтэл улс төрийн хүрээнд, ялангуяа МАН-д яригдаж байгаагаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх боломжтой болон боломж гарвал өрсөлдөхөөс татгалзахгүй лав есөн улстөрчийн нэр яригдаж байна.
Үүнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан дөрвөөс гадна МАН-ын генсек Я.Содбаатар, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тавыг нэрлэлээ.
МЭК-ийн судалгаанд тэргүүлсэн гэх Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн тавцангаас холдоогүй байгаа юм. Ямар нэг сонгууль, эсвэл албан тушаалд зориулсан “байнгын бэлтгэл”-тэй байсаар өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, яах гэж байгаа нь тодорхойгүй ч улс төрийн орчинд идэвхтэй харагдаж, төрийн ёслолын арга хэмжээнд ч тогтмол оролцсоор байсны учрыг олон нийт сайн ойлгохгүй байсан. Харин МЭК-ийн энэ судалгаанд нэр орж, бүр тэргүүлсэн зэргээс түүнийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд санаатай байгааг мэдэж авлаа.
УИХ-ын дарга С.Бямбацогтыг улс төрийн хүрээнд “Хүрэх албан тушаалдаа хүрсэн, түүндээ ханамжтай байна” гэж байсан. Гэсэн ч сүүлийн үед түүнийг намынхан нь хүртэл Ерөнхийлөгчил өрсөлдөх боломжтой улстөрчөөр нэрлээд эхэлсэн. Судалгааны байгууллагын тайлан ч үүнийг нотолж байх шиг байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр бол МЭК-ийн судалгааны дээгүүрт санаандгүй орж ирээгүй байх магадлалтай. Тэрээр 2025 оны хавар Ерөнхий сайд, МАН-ын даргад, намар нь УИХ-ын даргад, 2026 оны хавар Нийслэлийн Засаг даргад голлож яригдсан. Учир нь Ж.Энхбаяр улс төрийн туршлага сайтай, улс төрийн талуудаас дэмжлэг авах байдлаараа нэлээд өндөртэй гэгддэг. Гэвч аль ч албанд нь очоогүй үлдсэн.
Сангийн сайд асан Б.Жавхлан бол улс төрийн, ялангуяа санхүү, эдийн засгийн туршлагатай улстөрч юм. Мөн л улс төрийн дэмжлэг өндөртэй. Мэдээж, Сангийн сайдаар чамгүй удаан ажилласан учир улс төрийн “шанаа” хааяа авна. Гэхдээ улс орны эдийн засаг хэцүүдсэн ийм цаг үед үе үе үгүйлэгдээд байгаа нь анзаарагдсан.
Ямар сайндаа л түүнийг “Дараагийн Ерөнхий сайд болох гэж байна” гэдэг цуу яригдах билээ. Гэвч, энэ цуу яриаг “Энэ нөхөр Ерөнхийлөгчид өрсөлдөж мэднэ. Ерөнхий сайд болгоод үлдээе агуулгатай” хэмээх тайлбарыг зарим эх сурвалж хэлсэн. Үнэний ортой байж мэдэх юм. Ийн, ил гарч, судалгаанд сайлуулж муулуулж яваа дөрвөн улстөрчөөс гадна МАН-аас Ерөнхийлөгчид дэвшээд гарч ирэх бодит боломжтой дахин таван улстөрчийн нэг бол генсек Я.Содбаатар юм. Түүний тухайд “Тэр өөрөө л хүсвэл Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой” гэж байна. Түүнд улс төр, аж ахуйн ажлын туршлага дутна гэж үгүй. Гэхдээ тэр МАН-ын генсек, дээрээс нь “Чи дэвш” гэж шахахгүй л бол Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрийг гаргахгүй л болов уу.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэдэг мэдээлэл яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөө үгүйсгээд байгаа ч шиг, үгүй ч шиг тайлбар ярьдаг. Гэхдээ түүнийг намынхаа дотоод сунгаанд орж, өрсөлдөөд эхэлбэл гайхах хэрэггүй юм.
Яг үнэндээ, С.Амарсайхан олон жил сайлуулж, муулуулаад үзчихсэн. Улс төрийнх нь тохироо бүрдээд “Дэвш” гэвэл олны хэл ам, улс төрийн дайралтыг даваад гарна гэж үзэх хүн байгаа юм. Тэр цагт гагцхүү сонгогчдын дэмжлэг л шийднэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “нэр дэвшигч”-ээр хамгийн түрүүнд нэр зарлагдсан. Тэр хэрээрээ сайлуулж, муулуулсан. Сүүлдээ дахин дахин хэлж сануулаад байхад таагүй хочтой ч болсон. Жилийн өмнө улс төр өөрчлөгдөж, үе хоорондын зодоон намд нь болоход эмэгтэй хэрнээ энэ үйл явцын гол дүрүүдийн нэг нь болсон. Улмаар, зодоон түр намжсан ч түүнийг чиглэсэн дайралт зогсоогүй юм. Тэгж тэгж өөрөө телевизийн нэврүүлэг хийж, түүгээрээ “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, тайван бай” гэснээр Б.Батцэцэгийг чиглэсэн дайралт намжсан. Тэр нь “Б.Батцэцэг Ерөнхийлөгчид дэвшчих вий” гэсэн хэн нэгний болгоомжлол байсныг илтгэдэг. Боловсролын сайд Л.Энх-Амгалан бол мэдээж улс төрийн туршлагатай. Бас улс төр, бизнесийн маш том дэмжлэгтэй. Тэр утгаараа, яах аргагүй албан тушаал болгонд яригдаж байдаг МАН-ын кандидатуудын нэг болдог. Гэхдээ яг хүрэхдээ Боловсролын сайдаас дээшээ явдаггүй хүн байгаа юм. Тэр дахиад л Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр яригдаж байна. Гэвч “Энэ удаад тэр нөгөө найман улстөрчөө даваад, намаасаа цойлоод гараад ирэхийг үгүйсгэхгүй” гэж байна. Учир нь, Л.Энх-Амгаланг улс төрд түлхэж, өнөөг хүрэл тохойг нь түшиж, хазайлгалгүй тулж ирсэн компани нь Монголын улс төрийн өнөө цаг үед ойгүй хүчтэй байгаа билээ.
“УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлбэл МАН гоё харагдана” гэдэг үг улс төр таадаг, ярьдаг хүмүүсийн амнаас унах болсон. Тийм ч биз, үгүй ч биз. Жүдогоор хичээллээж, гитартай дуулдаг. Түүнийгээ ойрд олон нийтийн сүлжээгээр түгээх нь ихэссэн.
Сонгууль дөхсөн, аргагүй биз. Хамгийн гол нь, тэрээр мэдлэгтэй, тэр хэрээр сайдаар очсон салбартаа, даргаар томилогдсон Байнгын хорооныхоо ажлыг шинжлэх ухаанч, бодитой харж явуулдаг. Дипломатч учир жижиг сажиг, ялих шалих үг унагаж, шар бор асуудалд хутгалддаггүй хүн байгаа юм. Гэвч тэр улс төрийн зүрх зориг сайнгүй, тааруу гэгддэг. Дээрээс нь “Улс төрд өдий удахдаа Сү.Батболдын сүүдрээс гараагүй” гэж шүүмжлүүлдэг. Ер нь бол, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас өрсөлдөх боломжтой ийм ес, тодруулбал ил гарсан дөрөв, “нуугдсан” таван улстөрч байгаа юм. Гэхдээ тус намаас өрсөлдөх хүсэлтэй улстөрч энэ ес дээр нэмэгдэж ч магадгүй гэсэн мэдээлэл байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл40
Амарсайхан ,Ж.Энхбаяр ,Содбаатар Бямбац огт нарыг шууд хасах хэрэгтэй. Төрийн нийтийн мөнгөнд гар дүрсэн хулгайчдыг 100% хөрөнгө хураадаг болох ёстой
МАН-ын горьдлого энэ хэдээр хязгаарлагдаж байгаа бол шанс маш бага? Хэрэв АН олигтой хүнээ гаргаж чадвал???
Хүрэлсүх бол МАНынханд анх нэг муу том данхар толгойтой, туулай чихтэй ,боловсрол муу , навсаганаж сармагчилж оцгонохоос өөр ид шид эрдэм боловсролгүй маанаг амьтан байсан нь МАНын нууц ноёд гол толгойлогч хулгайч дээрэмчдэд том олз болж дуртай нь очиж ширээн дээр нь хошногодоод хулгайгаа хийж идэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоо Хүрэлсүхийг Номтойбаяр , Баярцогт , Эби нар дуртай үедээ очиж орилуулан хошногоддог болсон.
Амарсайхан ,Ж.Энхбаяр ,Содбаатар Бямбац огт нарыг шууд хасах хэрэгтэй. Төрийн нийтийн мөнгөнд гар дүрсэн хулгайчдыг 100% хөрөнгө хураадаг болох ёстой
Царай зүс биe хаа нас их чухал улс төр огт сонирхдоггүй хүмүүс голлох саналыг өгдөг юмаа кк. 50 гарсан ч ядаж биe хаа сайтай нүдэнд дулаан хүн дэвшүүл тэгвэл бараг л ялна шүү
Сонгогчдын сэтгэл зүй мэддэг хүн байна?
Дагавар охиноо хүчиндэгч, ЖДҮчин, Муруй амт, тендерчин хулгайч нараа хамгийн түрүүнд тавих нь зүйн хэрэг ,аль болох муу нэртэй хулгайч нараа МАН ерөнхийлөгч болгоод тэднийгээ барьцаалан дарамталж ууж идэж явж ирсэн
хууль зүйн сайд байсан нямдоржийг уралцуулах хэрэгтэй
0 7 минутын өмнө Хятадын тагнуул гэдэг нь тогтоогдсон Мэнгэт дөрвөд мөн үү? Би хэлсэн биз дээ. МАН хятадын тагнуул байсан гэмт хэрэгт ороолцолдсон ,хүн алсан ,хулгай хийсэн хамгийн адгийн хүнээ тавиад түүнийхээ гэмт хэргээр барьцаалан хулгайгаа хицж хүнээ алж ууж иддэг аргатай гэж.
Казиночин 14 тэрбумын хулгайч пинтүү толгойт мангайсан нүүрт Хүрэлсүх болж чадсан байхад яагаад бас казиночин Батцэцэг болж болохгүй гэж. Хүрэлсүхийг ерөнхийлөгч байх хугацаанд Сү Батболд өрөөнд нь ширээн дээр нь орилуулан хошногодож дур хүслээ гүйцээж ирсэн шоо
гахай хоншоорт , сарлаг хамарт, муруй амт, долир нүдэт, цагаан толгойт, гахай шанаат гэсэн дандаа байгалийн дефектууд байна. Бас луухаанууд цугларжээ
Энхамгалан л дэьших ньдээ маш зөв
Хятад хүнийг тавих гэж зүтгэх нь Ухаа Худагийн хужаа эздийн захиалга мөн байх шүү
Zadaa ter Zandanschatar n deerdee
Zadaa ter Zandanschatar n deerdee
Г.Занданшатар дэвшвэл унана шүү
Zadaa ter Zandanschatar n deerdee
Занданшатар Путинтэй уулзахдаа оросоор ярих гэж будилсныг Путин дооглонгуй харж мушилзаж байсан!!!
Songuuliig zoruid budliulj bgaad hudlaa yldag bolloo MAN Bayrtdogtiig AN aas sanaatai gargaj bga n ard tumen Bayrtsogtiig hezeech songohgui.tgd MAN garna gesen variantaar yvj bga.S.Erdene gj maliig EK d hudlaa erdelduuleed.odoo ANUd shagnalaar ybuulsan.Uls .ard tumneer buren togloj bga shuu.Shudarga es togtohgui bol songuuli shudarga yvagdahgui shuu.
Songuuliig zoruid budliulj bgaad hudlaa yldag bolloo MAN Bayrtdogtiig AN aas sanaatai gargaj bga n ard tumen Bayrtsogtiig hezeech songohgui.tgd MAN garna gesen variantaar yvj bga.S.Erdene gj maliig EK d hudlaa erdelduuleed.odoo ANUd shagnalaar ybuulsan.Uls .ard tumneer buren togloj bga shuu.Shudarga es togtohgui bol songuuli shudarga yvagdahgui shuu.
Содбаатарыг хэн сонгох вэ дээ. Шал тэнэг амьтныг. Харин Занданшатар тун боломжийн юм байна шүү.
Монголчууд чоно шинжтэй хүнийг тавих хэрэгтэй. Гандан хоншоортой гахай шинжтэй хүн яав ч тохирохгүй.
Өөрийн тусдаа эх оронтой Буриадуудын МАН-н дарга Учрал. Ард нь Хэнтийн Хүрэлсүх бий.Хэн дэвшихийг тэд шийднэ. Шадар сайд нь Буриадаараа социализм шиг гайхуулдаг Номтойбаяр, ЗГХЭ-н дарга нь баруун аймгийнхныг ил үзэн яддаг Буриад цустай Дорнодын Энхбаяр гэдгийг бас мартаж болохгүй.
202.179.27.197 дугаартай энэ нэг юм буриад эрд нусаа суга алгадуулж их л гомдсон амьтан бололтой, байнга л буриадыг муулдаг ажилтай?? Даамжирвал сэтгэцийн эмгэг болно шүү, ар гэрийнхэн нь наад хүнээ татаж аваарай?
Чи үнэн хэлж, буриадуудыг 27 онд төрөөс хөөх болно.
За муу поп энх амгалан шааж явахаар яахавдээ. МАН ингэтлээ доошоо орох гэж хөөрхий.
нямдоржийг оруулсан нь дээр
Хятадын тагнуул гэдэг нь тогтоогдсон Мэнгэт дөрвөд мөн үү? Би хэлсэн биз дээ. МАН гэии хэрэгт ороолцолдсон хүн алсан хулгай хийсэн хамгийн адгийн хүнээ тавиад түүнийгээ барьцаалан ууж иддэг аргатай гэж.
Хүрэлсүх бол МАНынханд нэг муу боловсрол муу , навсаганаж оцгонохоо өөр шидгүй маанаг амьтан байсан нь МАНын гол толгойлогч хулгайч дээрэмчдэд том олз болж дуртай нь очиж хошногодоод хулгайгаа хийж идэх нөхцлийг бүрдүүлсэн. Одоо Хүрэлсүхийг Номтойбаяр , Баярцогт , Эби нар дуртай үедээ очиж орилуулан хошногоддог болсон.
Энэ хэдээс хэн ч тэнцэхгүй судалгаа нэртэй юм чинь худлаа хэзээ хэнээс асууж судалсан тодорхойгүй худлаа эд шүү энэ яваа насандаа надаас судалгаа авч байсаныг үзсэнгүй маш олон төрийн ажил хийж үзсэн доод дунд шатны хүмүүс төрд дандаа худлаа тайлан тооцоо хийж мэдээ өгнө тэгээр цайшдаа бүх юм худлаа гардаг шүү дээ ард түмэнтэйгээ харьцдаг хүн гэж алга болчоод байна шүү дээ бодит юм бол ард түмэны үг л үнэн шүү бодьт амьдаралтай нүүр тулж байгаа юм шүү
Эдгээр хүмүүс нь бүгд либералжсан олигархиуд байна. Угаасаа МАН, АН, ХҮН бол ард түмний төлөөх нам биш баячууд олигархиудын төлөөх нам гэдэг нь яруу тодоор харадаж байна. Одоо монголчууд коммунист нам байгуулаад бүгд нэгэн дуугаар коммунист намаас ерөнхийлөгчөө гаргаж ирэх хэрэгтэй. Коммунист намаар удирдуулсан хөрш Хятад улс яаж хөгжиж байгааг бид бүгдээрээ харж харж байна шүү дээ. Барууныхан сүүлийн 36 жил Америк сайн, Ардчилал сайн, капитализм сайн, социализм муу, коммунизм муу гэж монголчуудын тархийг салам угаалаа шүү дээ. Гэтэл энэ дэлхий ертөнц дээр жирийн ард түмний төлөө ажилладаг цорын ганцхан нам байдаг бөгөөд тэр нь коммунист нам байжээ гэдгийг одоо бид бүгдээрээ харж байна шүү дээ. Бид 36 жилийн турш дахин дахин олигархиудыг сонгоод, түүний горыг ханатлаа амсаад одоо дахиад 36 жилийн турш олигархиудыг дахин дахин сонгох уу, эсхүл коммунист нам байгуулаад нийгмийн хувьсгал хийх үү гэдэг салаа замын уулзвар дээр ирээд байна. Ухаарагтун монголчуудаа!!!
Батцэцэгийн нэр явж байгааг харахад л энэ жагсаалт шал худал болох нь илэрхий байна.
За даа дэмий биздээ.энэ олон жил их д суучихаад хийж гавьсан юмгүй .
содбаатар энхбаяр лавтай хулгайч ждүчин албал таарах хулгайчид
Монгол улсын гадаад харилцаа дээлээр гоёж намирсан боловсрол дульхан, хүмүүсийн хоорондын харилцааны хэрэгсэл болох англи хэл нь жаахан зүгширч байгаа эмэгтэйн өнгөөр илэрхийлэгдэх болоод удаж байгаа нь харамсалтай. Одоо ямарч сэдвээр улс орнуудын төрийн томчуудтай ярьж чаддаг өндөр боловсролтой хүнээр сонгох нь зөв байх аа. Энд Цогтбаатар, Мөнхоргил, Отгонбаяр зэрэг улс төрийн туршлөгө өндөр мэдлэг чавдар сайтай улс төрчдөөс ажиллуулах нь зөв болов уу. Сүүлийн үед эрхэм сайд Батцэцэг элсчн сайдуудыг гадаад харилцаа, улс төрийн туршлага маруухан, боловсрол тиймэрхүү, хэл устай хүүхнүүдээр сонгох боллоо. Бас л нэг бодлого байгаа байх л даа.
Гомбосурэнг Гадаад хэрэгийн сайдыг Өвөрхангайхан Хэзээ ч Сонгоогүй эн! Чиний тэр Оффшорчин цогтбаатар, Рэкэтчин отгонбаяр сонгогдоно гэдэг хол хэвтэнээ ! Мөнх Оргил үнэхээр чадалтай боловч 7-сарын 1 ээр буруутганаа. Тэгээд зөөлөн хүн шиг бдг. Шударга ! хатуу гарыг хүсэж бг Монголчууд
Намбарын Энхбаяр ,Б.Бат-Эрдэнэ аварга эсхүл “ битүү морь” сойх хэрэгтэй. Тээр жилийн сонгуульд Н.Энхбаярыг Элбэгдорж луйвардсан шүү’! Улаанбаатарын ганцхан тойрогт “ ялж” луйвардаж гарч ирсэн. Ямар их гай тарив аа хүзүүгүй дорж?! Ба аварга бас л ялсан гэхдээ Улаанбаатарын сонгуульд зардал гаргаагүй гэдэг. Ялахад мөн их ойрхон байсан даа. За битүү морь Бол Ideal хүн байж л таарнаа . Тийм хүн байгаа болов уу ? Ардчилсан нам сайн кандидат гаргавал Амжилтанд хүрч бас болох л юм. Ард түмэн 3 дахь хүчийг сонирхож л бг. Гэхдэн эхнээрээ “ амьтан” болгодог Хамар Ганболд, мөнхийн буруу зөв шалчигнадаг Буянгийн Жагай гэвэл бүтэхгүй ээ.
Монголыг хамгийн муу хүн удирдахыг хятад, америк, орос, япон, солонгос, канад, австрали гээд хүсэж байгаа улсууд олон бий. Хамгийн муу пизда нь Монголын ерөнхийлөгч болно, хараарай.
Amarsaihanaas eer hyn olj harsangyi ee!!!!bysad ni bol erenhiilegchid goridogchid biz ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!arai eer ner debsigchid baimaar bainaa................
ee sdaa nogoo l hed