Ардчилсан намын "4:11" хэвлэлийн бага хурал "Төрийн өмчийн хулгай бас төсөв" сэдвээр боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Өнөөдрөөс эхлээд миний бланк дээр УИХ-ын гишүүдийн хамт төрийн өмчит компаниудын төсөв, зардал түүний зарцуулалтын талаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах чиглэлээр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Өнөөдөр бид зөвхөн улсын төсөв ярьдаг атлаа 100 их наядын балансын хөрөнгөтэй, 2025 оны аудитын тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй төрийн өмчит компаниудын асуудлыг ярьдаггүй.
Сүүлийн 10 жил Засгийн газраас гадна төрийн өмчит компаниудын төсөв хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой. Төрийн өмчит компаниудын нийт төсөв нь улсын төсвөөс хэд дахин давсан. Хэдхэн компанийн захирлын гарын үсгээр, улс төрийн томилгоогоор шийдэгддэг бүтэц байгаад байна.
Үүнийг сүүлийн 10 жилээр төрийн өмчит компаниудын ашиг алдагдал, үйл ажиллагаа, ямар төсөл санхүүжүүлсэн талаар хянан шалгах түр хороо байгуулаад УИХ дээр сонсгол явуулна. Төрийн өмчит компаниудад 70 орчим мянган хүн ажиллаж байна. 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөв хөтөлбөр санхүүжүүлсэн. Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй байхын зовлон эдэлж байна. Аудитын 2025 оны тайлан дээр 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгаа. Гэтэл 2012 онд улсын төсөв зургаан их наяд төгрөг байсан. Энэ бүгдийг заавал хянан шалгах түр хороо байгуулаад иргэдэд бодит мэдээлэл өгөх нь зөв.
Төрийн өмчит компаниудаар дамжуулж улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нэрийдлээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Төрийн өмчит компанийн захирлууд нь сонгуульд дэвшээд унасан эсвэл МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн хүмүүс байдаг.
Төрийн өмчит компаниудыг дагасан хулгай, хууль бус үйлдэл, санхүүгийн луйврыг зогсоож байж эрүүл нийгэм эрүүл тогтолцоог ярина. Дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна. Комнист улсад хүртэл 74% айдаггүй. Хятад гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 35%-ийг төрийн өмчит кампаниуд эзэмшиж байна." гэв.
Н.Отгончимэг
Бямба - 09 сарын 19,
2026
Сэтгэгдэл8
Darhanii tomorlogiin uildveriig sain shalgaarai daa. Ajil hiideggui baij yaj ash9gtai ajillaad baina kk
ТӨК-уудыг бүгдийг хувьчлах хэрэгтэй: 3,5 сая иргэндээ тодорхой тооны хувьцааг үнэгүй эзэмшүүлэн үрэн таран хийхгүй байх, луйвардуулахгүй байх нарийн журам тогтоож өгөх шаардлагатай!!! Хамгийн түрүүнд "Эрдэнэт" үйлдвэрийг 100% хувьчлах хэрэгтэй!!! Төрийн өмч гэж хэний ч биш өмч байлгах гэж зүтгээд байгаа төрийн эрх мэдэлтнүүдийг нэрээр нь жагсааж нийтэд ил тавь!!!
төрийн өмчид байгаад л байх юм бол наад хулгай луйвар чинь хэзээ ч арилахгүй ээ ... улам л нарийн аргаар, улам л ихийг иддэг болно ... хувьд шилжүүлэх нь зөв зам
Стресстэй
Жолооч нар нь соёлгүй
Өгзөг од
Шижир гишүүн маш зөв юм санаачилсан байна, одоо бол сургууль, эмнэлэгээс бусадыг бүгийг хувьчлах хэрэгтэй
echneen ertei baij yu geed gyzaad baigaa geleg be?...chi muu ylaa&n syhai chini......