sonin.mn

Хятадын Төв Радио Телевиз, Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж буй Бээжингийн олон улсын 14 дэх кино наадам өчигдөр буюу 4-р сарын 18-нд нээлтээ хийв. Наадамд оролцож байгаа олон улсын уран бүтээлчид киноны салбарын хөгжил, соёлын солилцооны талаар ярилцжээ. 


Тус наадмын “Тяньтань шагнал”-ын олон улсын хорооны гишүүд нээлтэд оролцсон ба Сербийн найруулагч Амир Кустурик нээлтийн ёслолд үг хэлсэн бөгөөд Хятадын найруулагч Жан Имөүд зохион байгуулах комиссын тусгай шагнал гардуулсан байна.


Энэ жилийн “Тяньтань шагнал”-д 118 улс, бүс нутгийн 1509 кино бүртгүүлэн өрсөлдсөн бөгөөд “Түр орлогч багш” “Нэг насны амьдрал” зэрэг 15 кино нэр дэвшсэн байна. 



Г.Бямба