sonin.mn

Баянзүрх дүүргийн АН-ын хорооны гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 2-р сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Пүрэвдаваа нь МоЛАНамын даргаар бүртгэгдсэнийг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдсэн. Энэ хүртэл УТЗ-ийн гишүүний хувьд АН-ын шийдвэр гаргах түвшний бүх үйл ажиллагаанд оролцож, БЗД-ийн АН-ын 2024 оны бүх шатны сонгуульд ажиллах стратеги төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хэлэлцэн, ярилцаж явсан хүний гаргасан энэхүү үйлдэл нь намын гишүүд, журмын нөхөд бидний хувьд санаанд оромгүй, гэнэтийн, үнэхээр харамсалтай үйл явдал боллоо.


Алдаж болохгүй, алдвал буцааж болохгүй шийдвэр гаргах энэ цаг үед АН-ын гишүүд дэмжигчид эвлэн цуглаж, нэгдэж байхад эвдэж тарааж, салгах нь хэнд ашигтай вэ? Энэ үйлдэл нь зөвхөн ашиг хонжоо хайсан хэн нэгэнд л ашигтай байх. Гишүүд дэмжигчид минь сэрэмжтэй, хянуур байж, цугтаа намтайгаа илүү ойр, нягт хамтран мэдээлэл солилцох шаардлагатай байна.



АН, түүний гишүүд албан тушаал ахих, гишүүнээ гэж үздэг намаа наймааны хэрэгсэл болгох хүсэлтэй, анхан дунд шатны намыг зөвхөн өөрөө өмчилдөг, даргад үйлчилдгээ намд ажиллаж байгаа гэж ойлгодог гишүүд байх ёсгүй гэж үзэж байна.



АН-ын гишүүд, дэмжигчид та бүхэн 2024 оны сонгууль болох гэж байгаа хариуцлагатай цаг үед сөрөг улстөрийн хүчнээс явуулж буй худал мэдээлэлд авталгүй, ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө дээдлэн, нэгдсэн зорилготой байхыг уриалж байна. Манай удирдлагын багт байсан Д.Пүрэвдаваа гэж хүн МоЛАН байгуулаад гарсан. Гэхдээ БЗД-ийн АН бүрэн цул, нэгдмэл нэг зорилготойгоор сонгуульд оролцох гараандаа байна. Хүн улстөрийн намд үзэл санаа нэгтэй байж ордог байх. Гэтэл үзэл санаагаараа биш, өөрийн явцуу, хувийн эрх ашгийг хөөцөлдөж орж ирэх юм бол нам биш бүлэглэл болно.



Д.Пүрэвдаваа гэдэг хүн бол АН-аас нэр дэвшиж, улстөрийн бүхий л албан тушаалд сууж, даргын сэтэр зүүж явсан.



Гэтэл өнөөдөр хэрэг гарахаар хэрэглэчихээд, ашиглаад, хэрэггүй болхоор хаяад явчихдаг зүйл биш. Энэ хүнээс жирийн нэгэн ахмад гишүүн хэд дахин үнэ цэнэтэй шүү. " гэв.



М.Чой