sonin.mn

Монгол дах цорын ганц Баруун жигүүрийн үзэл баримтлалтай Эрх чөлөөний эвсэл нам нь УИХ-н 2024 оны сонгуульд оролцох батламжаа сонгуулийн төв байгууллагаас авлаа. 

Эрх чөлөөний эвсэл нам хувь хүний эрх чөлөө, хувийн өмч,чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг тууштай баримталж чинээлэг иргэдтэй, хараат бус бие даасан Монгол улсыг бэхжүүлэх зорилготой Баруун жигүүрийн үзэл баримтлал бүхий улс төрийн нам юм.  



Тус нам нь Эрх чөлөөний үзэл санааг дэмждэг Монгол иргэн бүрт улс төрийн амьдралд өргөнөөр оролцох боломжийг хүртээмжтэй нээлттэй байлгах зорилготой.


Эрх чөлөөний эвсэл нь иргэд олон нийтэд “хязгаарлагдмал төр-хувь хүний эрх чөлөө” гэх агуулгатай мөрийн хөтөлбөрийг санал болгож байгаа.


Хувь хүний эрх чөлөө, өмчлөх эрх, чөлөөт зах зээлийг дэмжиж, эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлаж цомхон бүтэцтэй, бүтээмжтэй төрийн үйл ажиллагааг бий болгох нь чухал гэж үзэж байна. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж эдийн засаг улстөрийн болон оюун санааны эрх чөлөө, шинжлэх ухааны мэдлэг, туршлагыг хүндэтгэдэг баруун жигүүрийн үзэл баримтлалтаараа бусад улстөрийн намуудаас ялгаатай юм.