
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.
“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм. Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн. Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын автозам, явган хүний зам хийхийг санал болгосон.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Тийм учраас зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.
“NCD Group” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Хүрэлхүү:
Дөрвөн эгнээ зам болгохыг дэмжиж байгаа. Өмнө нь дөрвөн эгнээ болгох гэж байсан ч хоёр талаасаа хавчигдаад бид өөрсдийн хөрөнгөөр хоёр эгнээ зам хийсэн. Уг автозамыг нийслэлд хүлээлгэн өгье гэсэн боловч тухайн үед төсөв мөнгө боломжгүй, хүлээж авахгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл манай СӨХ өөрсдийн хөрөнгөөр арчилгааг хийгээд явж байна. Барилга байгууламжуудаа үе шаттайгаар буулгаж зорчих хэсгийг чөлөөлнө гэдгээ илэрхийлье.
Сэтгэгдэл8
БАЯН БАЗАРААГ ТА НАР БАРАХ УУ???
Дарга та хотын захаар яваачээ. Баячуул угийн ландаа унана асуудалгүй, гэр хороодолын ундуй сундуй гэрэлгүй замд хүмүүс их хохирч байна. Улсын мөнгөөр баячуулын хороолол засах хэрэггүй
Ямар ч шүүх цагдаа прокурор дийлдэггүй ганц хүн байдаг нь Базараа ах шүү та нар хамаатан садан нь байдаг газраар оролдож байж баларваа
hulgaich nar uursdinhoo amdardag gazriin zamiig tomruulaal, mani met ni buglruul. lalriin niigem dee
Nen terguund urgutguh zam mun uu?
Махан толгой Нямбаатар баян Базараа гэгч хятадын эрлийзүүдийн мафийн толгойлогчоор оролдож байх төмсгөө суга татуулах нь дээ..Чам шиг нь байтугай Данх Домбо нар чинь энэ луухаанаас айж хар чацгаа цувуулдагийг мэдэж байна уу чи .махан толгой минь..
Авлига хорооллын эздээс маш их хэмжээний хахуулийг энэ махан толгойт хулгайч авсан нь тодорхой.
Баячууд, дарга нарын хороололд лих анхаарах юм.Ядуучуудын Өлзийт 16-р хороог орхижээ. Түргэний гол үерлээд урд нь амьдардаг ядуучууд үерт боогдоод ажилдаа очиж чадаагүй тохиолдол цөөнгүй.