
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /France24/. Америкийн “Tesla” компанийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн халааг авах хүнийг олохоор удирдах албан тушаалтнуудыг ажилд зуучилдаг фирмүүдтэй сар орчмын өмнө холбоо барьсан талаар Wall Street Journal сонин лхагва гарагт энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. Гүйцэтгэх захирлын албан тушаалыг шилжүүлэн өгөх ажил одоогоор ямар шатандаа явж байгаа нь тодорхойгүй байна.
И.Маск Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг /DOGE/ удирдаж, төрийн албан хаагчдыг цомхотгох ажлыг ахалж байгаа энэ үед цахилгаан авто машин үйлдвэрлэгч компанийн борлуулалт, ашиг орлого буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.
И.Маскийн хувьд, Д.Трампын засаг захиргаанд зарцуулах цагаа эрс багасгаж, компаниуддаа илүү их цагийг зориулна гэж мэдэгдсээр иржээ. Тэрбээр өөрөө төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хэдий ч дээр дурдсан үйл явдлын талаар мэдэж байсан эсэх, “Tesla”-д илүү их цаг зориулна гэсэн амлалт нь түүний халааг авах хүний тухай асуудалд нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Tesla” болон И.Маск энэ талаар тодруулга авах Ройтерс агентлагийн хүсэлтэд хариу өгсөнгүй.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
АНУ-ын шимэгчдийн арми төрийн албыг утгыг нь алдуулж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж, ард түмнийг шим шүүсийг шавхан сорсоор энэ том гүрнийг доройтуулсан байна. Тэдэнд 6 их наяд долларын төсөв зарцуулдаг аж. Ерөнхийлөгч Дональд Трамп Илон Маск нар АНУ-ын төрийн албанд түүхэнд байгаагүй асар том цомхотгол хийн, шимэгчдийн үүр уурхай болсон уг нүсэр бүтцийг нураах ажлыг шуурхай эхлүүлжээ. Трамп АНУ-ын төрийн албанд цомхотгол, их цэвэрлэгээ хийж, 2 их наяд доллар хэмнэх төрийн албаны бүтцийн өөрлөлт хийх ажиллагааг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулж, уг хороог Элон Маск, Вивек Рамасвами нараар даргалуулж байна. АНУ-д сайхан цаг ирж байна.
Хэзээ ийм сайхан цаг орос оронд ирэх юм болоо,,,айииннн,,,
АНУ-ын шимэгчдийн нүсэр арми нь АНУ-ын банк санхүү, хэвлэл мэдээллийн салбар, хүний эрхийн салбарт ажиллаж, "ардчилсан" гэх тодотголтой шунахай эзэддээ үйлчилж байна. Эдгээр шимэгчдийн нүсэр арми Дональд Трамп Илон Маск нарыг үзэн ядаж, тэднийг харлуулж байна.
Америк яах нь чамд ямар хамаа байнаа,,,,
орос орон худлаа ардчилал даяаршил байхгүй америкийн ардчила паяаршилын орос хүн завших муухай ормууд шудрага хүмүүс
Барьцгүй гарууд төрд гарч ирвэл яаж самарч болдогын тод жишээ