
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.
Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал
Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал
Сэтгэгдэл1
ЗӨВ ШҮҮ. ОЛОН ДАХИН ЯВАХ РЭЙСЭЭР ҮЙЛЧЛЭЭРЭЙДЭЭ. ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЖ ГАНЦ АВТОБУС ЯВДАГ БӨӨН ЧИХЭЭС, ЯДАРГАА БҮҮ ҮҮСГЭЭРЭЙДЭЭ ЦАГ МИНУТЫГ НЬ ТОДОРХОЙ БОЛГОЖ МЭДЭЭЛЭЭЧ ЯМАГТ ДУТУУ ЮМ ОЙЛГОМЖГЙ БИТҮҮ ЮМ ХЭЛДЭГЭЭЗОГСООЖ АЛИВАА ЗҮЙЛД МАШ ТОДОРХОЙ ОЙЛГОМЖТОЙ БАЙЛГАХЫГ БОДООЧ АЛИЙН БОЛГОН НҮҮДЛИЙН ЦАГ БАРЬДАГГҮЙ СЭТГЭХҮЙГЭЭР ТЭНЭГЛЭХ ВЭДЭЭ