
Тажикистан улсын Душанбе хотод жүдо бөхийн их дуулга энэ сарын 2-4-ны хооронд болох ба тэмцээнд 24 орны нийт 233 (эрэгтэй 129, эмэгтэй 104) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа (гавьяат тамирчин), Ч.Болдбаатар нарын удирдлага дор нийт 17 тамирчин өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд (гавьяат тамирчин), Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, Д.Номинзул нар зодоглох юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнээс гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байжээ.
Сэтгэгдэл2
Жүдогийн тэмцээн болгон их дуулга нэртэй байдаг юм шал балай шүү ! Улаанбаатрын их дуулга Эрдэнэтийн их дуулга нь хэзээ болох юм бол !
ганц хүрэл зулгааж чадах болов уу,мэдэхгүй л бна