sonin.mn
Гаалийн Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран 8-р сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүллээ.
 
Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна.
 
Уг илгээмжийн эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж буй ажээ.
 
С.Сарнай