Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 7-ны 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл иржээ. Шалгалтын явцад 33 настай иргэн У-г 39 настай иргэн Б нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан байна. Уг хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд цагдаагийн байгууллагад бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, халдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн хэргийг үйлдсэн гэх этгээд хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж, дуудлага ирснээс 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд байрлах 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочоор наасан байдалтай байсан.
Цагдаагийн алба хаагчийн хутгаа тавих шаардлагыг үл биелүүлж "Би шийдсэн" гэдэг яриаг гаргасан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн Б-тэй хэлэлцээр хийсэн. Ямар зорилгоор цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар 2 цаг хэлэлцээр хийсэн юм. Түүний тавьсан шаардлага цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй байсан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан.
Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага буюу резинэн сумтай бууг хэрэглэсэн. Энэ тохиолдолд буун дуу гарлаа хэмээн олон нийт шуугьж байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагчийн хэрэглэсэн резинэн сумтай буун дууны чимээ байсан юм.
Хутгаа тавих шаардлагыг биелүүлээгүй тул галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлье. Резинэн сумтай бууг хэрэглэсний дараа иргэн Б-д эрүүл мэндийн үзлэг шалгалт хийлгэхэд биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн болно. Иргэн Б өөрийн бага насны хүүхэдтэйгээ уулзана гэдэг шаардлагыг тавьсан. Бидний зүгээс хүүхэдтэй нь уулзуулж болно, гартаа барьсан балиус болон жижиг, халаасандаа байгаа хутга зэрэг гурван төрлийн хутгыг салгах шаардлагыг тавихад хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан, 13 дугаар хорооллын ойр орчмын оршин суугчдын биед халдаж болзошгүй байсан, цагдаагийн алба хаагчийг өөртөө ойртуулахгүй байсан зэрэг нь албадлага хэрэглэх хангалттай үндэслэл байсан учир уг арга хэмжээг хэрэглэлээ.
Иргэн Б өмнө нь ял шийтгэгдэж байсан этгээд. тухайн үед сэтгэлзүйн байдал маш тогтворгүй байсан учир иргэд болон цагдаагийн алба хаагч, өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс резинэн буутай сум хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна, хувь хүний нууцтай холбоотой учир овог нэр, ямар хэргээр ял эдэлж байсан тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Дөрвөн удаа буудсан гэх асуудлын тухайд тэрбээр "Эхлээд анхааруулж нэг удаа хий буудах, дараагийн удаад тухайн иргэний биеийн зөөлөн хэсэгт резинэн сумаар хоёр удаа буудах үйлдлийг хийсэн. Түүний гэр бүл болон ээжтэй нь биечлэн уулзсан. Гэмтэл, ноцтой хор учруулаагүйг тэд хэлсэн. Тухайн орчмын оршин суугчдын төлөөлөлд учир байдлаа мэдэгдсэн" хэмээн тайлбарлалаа. Резинэн сумтай бууг сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагч зааврын хэрэглэдэг байна.
Сэтгэгдэл0
Иргэд одоо худлаа шогтохоо болимоор юм. Юун эмзэг юм бээ. Хутгатай хүнтэй тэгээд яахын. Хутгалуулаад зогсохымуу. Буудахгүй яадгийн. Алцганачих юмаа. .дуу чимээ гарлаач гэхшиг. Шөнөжингөө архи ууж дампуурч зодолдож хашгчдагаа мэдэхгүй
Чин үнэн. Хөрш архичнаа яаж ч чадахгүй цагдаа дуудаж далдаганадагаа мэдэхгүй энэ лалрууд цагдаа шүүмжилдэг хэн бэ.Хэрвээ гэмт хэрэгтэн хүн алчихсан байсан бол арга хэмжээ авсангүй гэж донгосох байсан. Манайд сэтгүүлчид гэж алсан ч багадах ховын хутгуур, хүн чанар, ёс жудаггүй хог шаарнууд байна. Тэд сошиалын тэнэгүүдээ дагаж намираад шившиг болох юм.
тагтнаас хог хаядаг айл ямар булган сүүлтэй юм бээ. ар араасаа бөөн буудлага. дасал болох вий. уб иргэдийг унтаж байхад цагтаа үүрээр нохой буудаж устгадаг л байсан.
өттэй собак буудахаар зүгээр л үхнэ. пандева лаа шиг л шатчихна гэв. хоёр дугуйт. бэлтгэл. шууд бүтчихгүй сармагчин минь.
Битгий улстөржүүлээд бай. Чимээгүй байцгаа
уулзах хэрэг байгаа юмуу. эндээс хэлчихгүй юу. таавар тавиад шоо орхиод мэргэлээд сууна биз.
зөв ш тээ . цагдаагийнхан сайн байна. өөрөөр яах байсан гэж . хэлэлцээ хийнэ гэсэн дүрэм байдаг юм байх даа. тэрнээс биш хэлэлцээ хийх гэдэг илүү зүйл. цаашдаа энэ мэт хэрэг их гарах янзтай.шаардлага тавиад биелүүлэхгүй бол аюулгүй болгохоос өөр арга үгүй . гэмт хэрэгтэн хэнд ёсорхдоггүй , түүнд ч ёсорхох шаардлага байхгүй.
Цаашдаа яг Израйлийн цагдаа шиг байлдааны сумаар шууд нохой шиг буудаж алдаг болох ёстой.
Резинэн сумтай буу хэрэглэдэг юм уу. Олон удаа хулгайлаад зогсохгүй байгаа улайрсан дарга нараа буудах юмсан.
Ийм солиотой юмнуудыг шууд бууд данраа нь хэнийг ч гэсэн хутгална шүү!
бүдгээрээ солгой боллооо. одоо ингээд үүрд
солгойгоор солио хийж баруунаар арилжих
хотод пс тоглоом нэгч байхгүй. 21 цагийн яадаг казино, донтой новш вэ. ходоодоо цоортол бэлэн гоймон идээд өмхийртлөө тамхилаад
Bysad orond bol syyd byydna?...Pranzad erdee l byydna....Yagaad chagdaagiin helseniig oisoohgyi baina,ene chagdaa gedeg chini erdiin irgediin auylgyi baidaliin tyld ajillaj baigaa ardyyd,ta nar ger gertee l baidag yum baigaa biz;;;ta nariig alj medne,ene tanhai erchuud,Mongold hatyy hyyli barij ajillah ni ene sine chagiin hamgiin dabyy tal........
Аль ч улсад хутагтай хүнийг бууддаг
Уучлаарай !!! Нэг хүн алга болчихлоо, зарлуулах гэсэн юм аа!!! Сүхбаатар аймагт КАЗИНО нээгдсэн юм уу? Эсвэл том нүүрсний орд олдсон уу? Хүүрэнсүг гэж хүн алга болчихлоо. Харсан хүн байвал хариу? Үерээс айгаад алга болчихов уу??
Бусад дуурайж мэдэх нөхдөд даврах хэрэггүй
Ер гадна оронд зэвсэглэсэн этгээдийг нам бууддаг. Архи уугааад хүн хөөгөөд гүйж баысан хутгатай монголыг америкад цагдаа газар дээр нам буудсан тохиолдол болж л байсан. Алчихсан байсан ч болно шүү дээ.
tanhairdag orkuudiig bugdiin buud. 13 dugaar zuunii humuus zondoo bn arhi uuhaaraa. sn bn tsagdaa nar
шийдчихсэн алуурчинг газар дээр нь нам буудчихгүй. гэмгүй олон хүний аминд хүртэл яана!
Саяхан 2 хоногийн америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгч Байденыг заналхийлсэн этгээдийг цагдаа нар баривчлах гээд очиход тухайн нөхөр эсэргүүцэл үзүүлсэн учир газар дээр нь нам буудсан шүү. Манай цагдаа ч гэсэн бас ийм байх хэрэгтэй.
Odoo tsagdaa nart rezinen sumtai buu bgaan bol ugoldoo tegeed.boroohoi bariad gvigeed baihaar. Joohon hvchtei baigaldee. aliin bolgon shvdgvi arslan shig yavahiin