Солонгос эмчийг луйвардсан хэргийн шүүх хурал маргааш болно. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг өнгөрсөн хавар Нийслэлийн шүүх хэлэлцэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.
Монголын хэвлэлүүдээр олон удаа мэдээлж байсан энэ хэргийг эргэн сануулахад “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Монгол Хьюндай” эмнэлгийн эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гээд олон баримт бичигддэг.
Товчдоо тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн байдаг.
Өнгөрсөн оны 10-р сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн гэж хэлж болох, шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдэхгүйгээр хоёр жил гаран хугацаанд үргэлжилж байгаа, ноцтой хэргийн дараагийн шүүх хурал маргааш болох гэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргүүдийг дахин шалгаж шийдвэрлэхийг зарлаж байсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол.
Эх сурвалж: "polit.mn"
Сэтгэгдэл0
Мөнхбат, баасанжав 2 ч ийм л юм хиих нөхөд л дөө
Шүүгч нь хахууль идсэн юм байлгүй дээ??
Ийм муухай хүний хөрөнгө хулгайлаад ичихгүй ингэж луйвар хийхэд нь туслах байдаг шүүгч байдагаа одоо үнэн ялна хөрая
Хахуул өөр юүү байхав одоо шударга ёсыг л харая даа
Shangaa hurtej jangaa iddee 2 sda
Iim um zunduu bsan. Neg nuxur so xamtragchaa nutag butsaad irexed n kompanii ner deer bsan mashin bair zergiig n uuriin ner deer bolgochood tatvar nuun daragduulsan xergeer shuux shagdaad ugchixsun bsniig medex um bna.
Даравгар Магнайгийн ээжтэйгээ нийлж гадны хүний хөрөнгийг дээрэмдсэн хэрэг юу болсон бэ?
дарваан магнай яасан бэ
"солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан" ДАРАМТЛАХ АЖИЛЛАГААНД ЯМАР ЦАГДАА ОРОЛЦСОН БЭ?
Манай монголчууд ямар муухай шившигийн юм хийдэг болж байнаа солонгос монголын найрамдлыг гутааж байна