sonin.mn
  Франц улсаас манай улсад аялахаар ирсэн жуулчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна. 
 
Тодруулбал тэрбээр: "Морин аялалд явах жуулчдад сэрэмжлүүлж байна. "BTT nature travel"-ээр дамжуулж морин аялалд явах үед мансууруулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Цаашид ийм зүйл битгий гараасай хэмээн хүсэж зохих байгууллагад гомдол гаргасан" хэмээсэн байна.  Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.