sonin.mn
Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир цахимаар мэдэгдэл хийв. Тодруулбал иргэн н.Отгонтуяа түүнтэй гар утсаар холбогдож, яриаг нь дамжуулсан юм.
 
Энэ үеэр Г.Ган-Очир: "Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг гүтгэж, хууль бусаар яллан, шоронд хорьж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас надтай ирж уулзсан. Францын улсын шүүх болон прокурорт хандаж, тэд асуулга тавьсан. Шүүхийн тогтоолыг нь гардуулж өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр хорьж буй тухай шүүхийн шийдвэр байхгүй.Х.Нямбаатар намайг янхан, хулгайч хоёроор гүтгүүлж, лайв хийлгэдэг. Дөрвөн сарын турш намайг шоронд тарчлаалаа. Хар тамхитай тариа тарьдаг, тэр нь хүний сэтгэцэд нөлөөлдөг.Манай эхнэр болон миний хоёр хүүхдийг Франц улс хамгаалалтад авахгүй, яаралтай тухайн улсаас гар гэдэг бичгийг өгсөн юм шиг байна лээ. Дараагийн хэвлэлийн хурлаар би өөрийгөө хамгаалахын тулд хэн гэдгээ зарлана. Эрүүгийн цагдаагийн алба, тагнуулын байгууллага харамсахгүй байх гэж найдаж байна" " гэлээ.
 
 
 
О.Чулуу