Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна" гэсэн тайлбартай бичлэгийг Өмнөговь аймгийн Засаг дарга нийгмийн сүлжээнд оруулсан билээ.
Энэ тухай ЦЕГ-ын ХМТөв: "Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэн.
Тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Иймд иргэд орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэв
Сэтгэгдэл0
Буруу замаар олсон бузар мөнгөөр жип авч унасан тэр муу новш уснаас хуурай гарч магадгүй.Хүн чанаргүй адгийн шаарыг нохойд хаяж өгвөл таарна. Бодохоос зэвүү хүрэх юм. Ялангуяа иймэрхүү баячуудыг.
er ym bj archagui golog.ymar mongor yaj 200 awsanig ni dawhar shalgawal taarn.ugasa ch shalgah blguide.iim archagui hun hog nohoin golog ariun tsagan hodolmororo tim unetei mashin awaagui ni law.
учир би хохирсон гэх байх
МАН н засаг дарга буруутай,
БИ ӨГЛӨӨ АЛХДАГ ЮМ АА, НОХОЙГОО ЯМАРЧ ХМАГААЛАЛТГҮЙ АВЧ ЯВДАГ УЧИР БИ АЙДАГ. САЯ УРЬД ХӨРШИД АЯЛААД ИРЛЭЭ.НОХОЙ НЬ ХҮРТЭЛ ДЭГТЭЙ ЮМ.
Ядуу хүниы нохоы, хүүхэд хоёр эрх гэж. Наад золбингуудаа буудуулаач засаг даргаа. Тэр муу амиа хичээгчийг олон түмэнд зарлан жигшүүлээч. Иргэний үүрэг. Хэд хоног суулгаж бас торго.
Монголоор бол нохойд уруулсан гэж л ярьдаг л даа. Өчигдрөөс хойш бүх мэдээллийн хэрэгслээр"Нохойд хазуулсам" гэж ярилаа Бөөс хазаж, нохой урдаг шүү эрхэм сэтгүүлчдээ Та бүхэн минь бас анхаарч бай монгол хэл мэдэхгүй нохдод уруулчихваа
Шумуул хаздаггүй, хатгадаг, гэвч шумууланд хазууллаа гэж ярьдаг. Могой хатгадаггүй хаздаг, гэвч могойд хатгууллаа гэж ярьдаг.