“Шүүх хийгээд шүүгчийн хараат бус, бие даасан байдал”, “Шүүхийн шинэчлэл”, “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл”-ийн талаар бид олон жил ярьж байна. Шүүхийн хуулиудад байсгээд л хуулийн өөрчлөлт хийдэг. Тэр болгон нь шүүхийг шинэчлэх зорилготой. Гээд үр дүнд хүрдэг үү. Хараат бус, бие даасан байдал нь дээрддэггүй. Хэвээрээ л дуулдсаар... Шүүхэд итгэх итгэл жил ирэх тутам унасаар... Судалгааны дүнгүүд үүнийг нотолсоор...
Сарын дараа эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын 58 дугаарт Шүүх байгуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр зоожээ. Үүнийг хэлэлцэнэ. Батална. Тэгээд хэрэгжүүлнэ. Шүүхэд хөдөлгөөн орно. Бужигнаан гэмээр үйл явц өрнөнө.
Үүнтэй зэрэгцээд шүүхтэй холбоотой бас нэг томоохон үйл явдал өрнөхөөр болоод байна. УИХ-ын нэр бүхий гишүүд “С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” асуудлыг хөнджээ. Эрхэм гишүүд энэхүү “дабль стандарт”-аар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэр нь энэ долоо хоногоос эрчимжих бололтой.
Ер нь бол С.Баярцогтод холбогдох асуудлыг гурван шатны шүүх шийдсэн. Харин үүнийг нь Дээд шүүхийн хоёр шүүгчийн тусгай саналаар дахин хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. АТГ-ынхан дахин мөрдөж шалгаад хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т илгээсэн. Прокурор түүнийг нь ёсоор болгосон. Энэ явдал өнгөрсөн жилийн наадмын өмнө болж өнгөрсөн байдаг. С.Баярцогтын хэрэг хэмээх энэ кэйс нийгэмд нэлээд шуугиан тарьсан. Урьд өмнө Монголын шүүхийн түүхэнд ийм явдал болж байсангүй. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг дахиж мөрдөн байцаалтад буцаагаад хэрэгсэхгүй болгож байсан түүх байхгүй. Энэ талаар улстөрчид нэг их ярьдаггүй. Харин хуульчид үе үе дуугардаг. Тухайлбал, хуульч Г.Ганзориг хоёр жилийн өмнө С.Баярцогтын хэргээр жишээлж байгаад “Аливаа шүүхийн шийдвэр нь төгсгөлийн буюу эцсийн байх зарчимтай. Англиар “Finality of Judgement” гэдэг. Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд түүнийг өөрийн таалалд нийцүүлэн дураараа хүчингүй болгох, өөрчлөхөөс хориглосон агуулгаараа, энэ нь ардчилсан нийгмийн шүүгчийн хараат бус байдлын алтан зарчимд тооцогддог. ...Ерөнхий шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь шүүгчийн хараат бус байдлыг зөрчиж байгаа хэрэг юм. Ерөнхий шүүгч, “шүүхийн хаан” биш. Тиймээс тэрбээр зөвхөн бусад шүүгчийн л адил эрх мэдэл эдлэх ёстой” хэмээн бичиж нийтлүүлж байв.
Тэгвэл С.Баярцогт яг ямар асуудалд холбогдсон бэ. Шүүх түүнийг нь хэрхэн шийдсэн бэ. 2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Сангийн сайд асан С.Баярцогт Оюу толгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн талын хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.
Харин гэрээг үзэглэж, компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг. Ингэж өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон. Өөрт байгаа давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олсон гэх үндэслэлээр шалгаж байна” гэж мэдэгдсэн. 2019.11.11. АТГ-аас “Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна” хэмээн мэдээлэв. 2020.7.17. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
2020.12.3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюу толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
2021.1.13. УЕПГ-аас 2020 онд хяналт тавьж шүүхээр шийдвэрлэсэн 48 хэрэгт 21 тэрбум 586 сая төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлсэн. Энэ үеэр “С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая төгрөг, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан” гэж байв.
2021.5.19. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Баярцогт нарын таван хүнд холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Ингээд С.Баярцогтын нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар дээрх шийдвэрийг гаргасан байдаг.
Харин Дээд шүүхийн дээрх хуралдааны үеэр тус шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ.
2021.7.19. Хоёр шүүгчийн тусгай саналын дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ хуралдаж, С.Баярцогт нарын нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгов. Улмаар түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзсэн байдаг.
2022.6.10. АТГ-аас С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлэв. 2022.6.13. НПГ-аас С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргав. 2022.7.6. УЕПГ-аас мэдээлэл хийж “С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 11-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаас тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан.
Улмаар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай НПГ-т ирүүлсэн. Манайхаас хянаж үзээд мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэж мэдээлсэн байдаг. Энэ асуудлаар Ерөнхийлөгч асан эрхэм, УИХ-ын гишүүн, хуульч зэрэг хэд хэдэн субьект өнгөрсөн хугацаанд Цэцэд хандсан. Тэд Цэцэд “Гурван шатны шүүхийн шийдвэрийг хууль бусаар засчихлаа” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Монголд хууль эрхийн байгууллагууд нь хуулиа зөрчдөг болоод байна. Хамгийн гол нь С.Баярцогтын асуудал дээр, Оюу толгойн асуудал дээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болсон хуулиар С.Баярцогт нарт холбогдох хэргийг хүчингүй болгосон. Энэ асуудлыг Цэцэд өгч байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч гурван зүйл заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн “Шударга ёс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэдгийг зөрчсөн. Үндсэн хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэрүүд нь шүүхийн ерөнхий шүүгчид ч гэсэн хамааралтай” гэж байсан юм.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Баярцогт авилгалд идэгдсэн шүүгчдийн ачаар наранд явж байгаа. Шударга шүүхтэй улсад нарсанд сууж байх учиртай хүн. Түүний ард Сайханбилэг, Эби нар байгаа. Луйврын энэ бүлэглэл Баабар, Мие, сахал Эрдэнэбилэг зэрэг эрлийзүүдээс ихэвчлэн бүрдсэн.
Хятадын монгол Бао Цайн ард нь МАН -ын Хүй Сю Жан гэгч мантуу нүүрт манигар данжаад өмхийгөөр унгаад хэхрүүлээд сууж байгаа..
Улс орныг нүд хальтиртал тонон дээрэмдсэн Женко лалраак ерөнхийлөгч байхдаа маш олон хүнийг хилс хэргээр шоронд хийж Алуурчин ОРОСЫН даалгаврыг биелүүлсэн бузар УРВАГЧ шүү!!!!!!!
Баярцогт бол ардын намын тавиул болжээ тэгээгүй бол шүүх ийм хахуулийн шийдвэр гаргаж чадахгүй
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин хүний махан хүнстэн цуст Алуурчин элбэгдоржийн баасаар хооллогч өмхий хувалз баярцогт наранд биш нарсанд байх ёстой Алуурчин элбэгдоржтой хамтран хийсэн аллага ярга хулгай луйвар дээрэм, монголын баялагийг 33 жилийн турш гадаад эзэдтэйгээ хамтран цусалсан мөнгөө оффшорт нуусан алуурчид дээрэмчид Оффшорт нуусан олон тэрбум доллороороо шүүхийн хувалзуудыг худалдаж авсан алуурчид Наанаа наи болж талцаж тэмцэлдсэн жүжиг тоглодог нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид оффшорт 40 тэрбум доллор нуусан. Хүрэлсүгийн оролцоотойгоор Алуурчин хулгайч элбэгдорж баярцогт мэтийн алуурчид наранд явж хулгай луйвраа хийсээр байна
Улс орныг нүд хальтиртал тонон дээрэмдсэн Женко лалраак ерөнхийлөгч байхдаа маш олон хүнийг хилс хэргээр шоронд хийж Алуурчин ОРОСЫН даалгаврыг биелүүлсэн бузар УРВАГЧ шүү!!!!!!!
Арай ч дээ. Энэ улс чинь авилгалдаа идэгдээд бүрэн дампуурчихсан бн. Эх орноосоо урвасан зүйл ангиар цаазаар авах ялтай байтал цаазын ялыг хүчингүй болгочихсон. Тэгсэн чинь сүүлдээ бүр ямар ч ял оноохгүй жоохон торгоод болоо гэнэ. Нөгөө хүн нь ялаа эдлээд дуусчихсан гээд намын даргад өрсөлдөөд гараад ирчихсэн явж байдаг. Энэ одоо ер нь юу болж байна вэ? Энэ монгол улсад шударга шүүгчид алга уу? Ер нь шулуухан хэлэхэд ийм байх юм бол манай улс дампуурч тусгаар тогтнолоо алдана шүү!
Хятадын монгол Бао Цайн ард нь МАН -ын Хүй Сю Жан гэгч мантуу нүүрт манигар данжаад өмхийгөөр унгаад хэхрүүлээд сууж байгаа.
Улс орныг нүд хальтиртал тонон дээрэмдсэн Женко лалраак ерөнхийлөгч байхдаа маш олон хүнийг хилс хэргээр шоронд хийж Алуурчин ОРОСЫН даалгаврыг биелүүлсэн бузар УРВАГЧ шүү!!!!!!!
Улсад тэдэн төгрөгний хохирол учруулсан гэдэг нь худлаа л юм шив дээ
Улс орныг нүд хальтиртал тонон дээрэмдсэн Женко лалраак ерөнхийлөгч байхдаа маш олон хүнийг хилс хэргээр шоронд хийж Алуурчин ОРОСЫН даалгаврыг биелүүлсэн бузар УРВАГЧ шүү!!!!!!!
Bayrtsogt.N.Enhbayr gj hulgaich bas shine deel emseed ug heleed yvah uom.Iim hugshin.horchin MANAN tugtseguud odoo zailaasai.Suhbaatar.BatErdene.Hurelbaatar gd 1 huntei yam said nar ch hereggui.Idej uuhiin don.chadvargui nam damjsan ynhan Suhbaayaraa MAN aas huu.
Улс орныг нүд хальтиртал тонон дээрэмдсэн Женко лалраак ерөнхийлөгч байхдаа маш олон хүнийг хилс хэргээр шоронд хийж Алуурчин ОРОСЫН даалгаврыг биелүүлсэн бузар УРВАГЧ шүү!!!!!!!
7 сарын 11-нд дээд шүүх хуралдаад сууж байх уу. Худлаа эсбээс алдаатай мэдээлэл бна.
Монголын шүүх эрх мэдэл, албан тушаал, мөнгөний өмнө хүчгүйдсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ бүх зүйлийг зохицуулсан хүн бол одоо Баярцогтыг Ардчилсан намын удирдах албан тушаалд томилуулсан нөхөр байгаа. Баярцогт хэний захиалга, нэр нөлөөгөөр орж ирсэн бэ? Энд нэг зүйл бас харагдана. Тэр бол МАН, АН хоёр нэгнийхээ хулгайчийг шоронд явуулахгүй гэж тохиролцоотой гэдэг нь үнэн бололтой. 2024 онд энэ хоёр намаас хэнийг ч бүү сонго! Энэ мэтээр бие биенээ хамгаалж хулгай хийсээр л байх болно. Бодлого, шийдэл ярьдаг улстөрийн шинэ хүчин, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр инженер, багш, эмч, эдийн засагч, хуульч, санхүүгийн мэргэжилтнүүдийг сонгоё!
Uls ornoo hudaldsan geheer luivar hiisen baihad hiigeegyi geed baidag ene bulai yum manai ulsad l baigaa zuvhun zuunii manlai luivariin geree hiiisen geed l bayarcogtiig shiitgeh heregtei shou l bitgii baigaasai negch gesen hereg shudargaar hagas hugas shiidegdvel niigem uls ornii hugjild munch ih nemer bolno doo ATG gedeg gazar munch togloomtoi gazar yumdaa
Дэмжиж бна....
MAN ai ardiin namd Bayartsogtiig luivarchin hulgaich..opshorchin gej uzvel 1000 myangaaraa bii dee daanch Ted narand yavna.???
Баярцогт лбгдрж сайханбалаг ингээд бүх монголчуудыг доромжлоод шоолоод бах таваа хангаад явж л байг уу
Монголын шүүх ийм шийдвэр гагасан нь бузар луйвар, доромжлол. 3 Шатны шүүхээр ороод ял авсан хэргийг цагаатгаагүй, буруу гэж үзээгүй мөртлөө зүгээр дээд шүүх нь хүчингүй болгоно гэдэг шүүхийн хууль дүрмэнд байхгүй, боломжгүй асуудал!!!!!! гэтэл бүх шүүхээр ороод ял аваад шоронд суугаад гарсан гэмт этгээд хэргээ хүчингү болгуулсан нь Монголд шүүүх засаглал гэж хулгай луйварын засаглал, шударга ёс байхгүй захиалгаар ажилладаг болохыг маш тод харуулсан.
УИХ - ын хэдэн гишүүн сүржигнэж байгаад хэдэн БОР ЦААС хармаалах нь дээ , ХУЛГАЙ - ЗАЛИЛАН хийхдээ овсгоотой шүү - манай ЭРХЭМ ГТШҮҮД ...
төрд учруулсан хохирол байхгүй байна ш дээ.
рио манан хүчтэй байна монголыг рио удирдаад байна
Баярцогтын хэрэг бол түүхэнд байгаагүй бузар луйвар, доромжлол. 3 Шатны шүүхээр ороод ял авсан хэргийг цагаатгаагүй, буруу гэж үзээгүй мөртлөө зүгээр дээд шүүх нь хүчингүй болгоно гэдэг шүүхийн хууль дүрмэнд байхгүй, боломжгүй асуудал!!!!!! гэтэл бүх шүүхээр ороод ял аваад шоронд суугаад гарсан гэмт этгээд хэргээ хүчингү болгуулсан нь Монголд шүүүх засаглал гэж хулгай луйварын засаглал, шударга ёс байхгүй захиалгаар ажилладаг болохыг маш тод харуулсан.
Албан тушаалаа ашиглан улсын баялгийг хөрөнгө оруулагчид ашигтайгаар шийдвэрлэж,маш их хохирол учруулсан бас мэдээлэлд ойр байж хувьуаанаас их хэмжээний ашиг олсон зэрэг гэмт хэрэгтэн өнөөдөр наранд амьдраад зогсохгүй,сонгуульд дахин өрсөлдөж,эрх мэдэлтэй болохоор улайрч байхад Мөнх-эрдэнэ-г санаатайгаар хорьж,хэлмэгдүүлж буй нь МАН-н ялзралтай холбоотой.МАН болон АН-н улиг болсон нөхдийг хуу цэвэрлэж,бусад нам болон хувиарай бие даан сонгуульд оролцох цэвэр нэртэй,шудрага хүмүүсийг зоригтойгоор сонгох сонголт монголын ард түмэнд үлджээ.Дараагийн 4 жилдээ луйварчдаа дахин сонгож зовлонт амьдралаа үргэлжлүүлэх үү?шинэ эрчтэй хүмүүсээ сонгож ирээдүй үр хүүхдэдээ буян хийх үү гэдэг сонголт бидний гарт байгааг хатуу анхаараарай!!!!!!!!
Монголын минь нэрийг бузарласан хужаа эрлийзүүд шүүхийн шүүгч нэртэй мөнгөний гахайнууд бузрууд санжийн баяр хэмээх эх орноо зарсан гуншигнасан халтар гөлөг эрлийз баярцогт та нар босоо Ганбаагийн өмнө сөгдөж дөрвөн хөллөж амь гуйх цаг хаалга тогшоод энүүхэнд ирчжээ...уулзанаа та нартай
төрд биш бидэнд
Mash zeb iim bertegchingvvd ex ornoo zarcan luubarchid iig zaabal shiitge xoishdoo Tom curgamj bn shv shvvxiin ner xvnd deeshilne
СБаярцогт шиг урвагч авилгач оффшорчин албан тушаалаа ашиглагч хужаатай хариуцлага тооцож чадахгүй бол хууль төр шүүх гэж байгаад яах юм шудрага ёс яриад яах юм энэ муу хужааг ард түмэн түрүүчээсээ духанд нь сум зооно гэж зарлаад эхэлсэн шүү
Улс орныг сүйрүүлж байгаа ардын намдаа анхаармаар юм даа.
Баярцогт хахуулаа Монголын хуулийн дагуу авсан гээд бгаа авсан мөнгөө Switzerland хуулийн дагуу хадлагсан гээд нэг биччигтэй Ийм байхад ял хүртэх есгүй МАН Хүрэлсүх чимээгүй дарсан энэ их аз. Гэтэл хайртай ах СБаяр нь 5 жлийн ял авсан Оюу толгойгоос хахуулаа Бяарцогтын схемээр авсан. Харин хахуулаа USA-д байшин болгосон энэ нь батгалдсан тэгээд яв хүртсэн
ХҮМҮҮСЭЭЭ ШҮҮХ ХАРААТ БИШ БАЙЙХ ЁСТОЙ ГЭСЭН ҮЛГЭР ШИГ МУНХАРЛАА БОЛИОЧ. ЯМАР ДУНДАД ЗУУНЫ ҮЕИЙН ДУРААРАА ХҮН ЦААЗАЛДАГ СҮМ ХИЙДИЙН ЗАХИРГАА ЮМ УУ ШҮҮХ ХАРААТ БАЙХ ЁСТОЙ. ГЭХДЭЭ АРД ТҮМНЭЭС ИРГЭДЭЭС ХАРААТ БАЙХ ЁСТОЙ. ТИЙМ ХУУЛЬ ЗОХИЦУУЛАЛТЫГ НЬ ХИЙХ ЁСТОЙ Ш ДЭЭ
Хятад улсын иргэн Баярцогт,луухаан эцэгтэй хятад бол Баярцогт хятад хүн яагаад монголын улс төр явж байдаг илээ.Аманд нь мантуугий нь чихээд явуул....
Хуцаад бай_ Шүүх зөв шийдсэн.
Ая яа Баярцогт Оросын тавиул МАН-н бууны нохои энэ орны эрүүгиин эльмент Жонхууг баяж ядуулж баихыг бодоход агуу улс төрч юм даа!
Уг нь Монголд одоохондоо Баярцогт шиг лидер баихгүи л дээ! Хэрэв Баярцогт гараад ирвэл Женко шууд шорон явна. Тиимээс БГ, Мах комбинатаа хүртэл зээлд тавиад дараа нь Путин ахаасаа тусламж аваад ч болов Баярцогтыг дарах гэж оролдоно. 17-н контеинер Хятад спиртыг машины аржаатарт хиидэг тосол мэт болгоод хэргээс мултарч баисан тэр цаг доор минии бие монголд хууль гууль юм гэж бодох болсон доо! Өшөө цааш нь бичих үү Синга авгаиг хулихдаж 240000 -н мянган доллар авсан энэ тэр гээд… Монголын хорт хавдар юм даа …
Мантуугаа гудраад сууж бай даа. Та нар Монголыг барахгүй шүү. Удахгүй нутагруу чинь буцаанаа.
Гэмт хэрэгтэн С.Баярцогт Рио Тинто, У.Хүрэлсүх, МАНгасын уяаны нохой. Тэдний хуйвалдаанаар ялаас чөлөөлөгдсөн. Ерөнхий шүүгч Ганзориг авилгал, хахууль, тушаалаар Монголыг самарч байна. Энэ бузар үтэр түргэн зайлуулах ёстой....
SEKSDNEE AX NRT30 40NASNI80955877
AX NARTAI UILCHLNE TSAGAAR80955877
ene muu lalar tolgoig dahin bidnii nyyr charaid byy yzegdyyl!!!!!abilgagch olon terbymiin menge idegch adgiin saar syy dee!!!ta nariin tolgoi ergeed bainaa!!!!sweizariin bankind 10 saya dolloroo martchihsan hyntei ardchilsan nam geree hiij dahin ikhe hyral tor niigemiin debjeend gargah gej baigaa ni eeree bydliantai dygnelt yum!!!naad hyn chini byren erh ni cheberseegyi etgeed biz dee!!!!!yamr togloomiin zasag tor gej baihab dee!!!ter tymen medej l baigaa daa............naad nobsoo,zailuul aa!!!nydend hyiten haragdaad baina.....................oilgob uu?....................
S AWI80955877SEKSEER XNE30 NASNI ERTEI
Жонхуугийн хийж байгаа ажил.
Орон даяар, аймаг, хот, сум, баг, суурин, гудами, орон сууцаар нь явж гарын усжг цуглуулаад орган олонд танилцуулж, Дэлхий нийтэд цацах хэрэгтэй