"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24500 иргэний эрх ашгийг хохироож, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгаа талаар тус үйлдвэрийн анхдагч ахмадууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: " "Бидний "Зэс эрдэнийн хувь" ХХК нь "Эрдэнэт" үйлдвэртэй 20 жилийн хугацаатай гэрээг үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан. "Эрдэнэт үйлдвэр" 100 хувь төрийн өмчит болонгуут иргэдийнхээ халаасанд яагаад гар хүрэх болов? Үүний цаана хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Тэгвэл ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь эхнэрийнхээ дүү Отгонбаяраар дамжуулан, мөн түүний найз болох Ч.Мөнхжаргал нь манай "Зэс Эрдэнийн Хувь" компаний 28 хувийг эзэмшдэг. Энэ бол зүй бусаар орж ирсэн. Бид энэ хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийг барьж, дээрх хувийг эзэмшиж байж болзошгүй гэсэн хардлагатай байгаа.
.jpg)
Мөн тус компаний ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Г.Галсанням гэгч нь 32 хувийг эзэмшдэг. Энэ хүн алдарт луйварчин "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хамгийн ойрын хүн. Г.Галсанням гэгч нь хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох менежерүүдтэйгээ хуралдахдаа компанийхаа 34 хувийг барьсан үйлдвэртэйгээ "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-т өгөөд хэдүүлээ тарцгаая гэсэн нь дээрх 24 500 хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашигт цаанаасаа зохион байгуулалттай халдсан үйлдэл мөн. Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь Хөгжлийн Банкны дэд захирлаар ажиллаж байхдаа "Зэс эрдэнийн хувь" ХХК-ТУЗ-ийн даргад 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Хэрэг үүсгээд шалгасан ч хэрэгсэхгүй болгон цагаатгасан байдан. Эдгээр хүмүүсийг "Зэс эрдэнийн хувь" ХХК-д нэг ч төгрөгний хөрөнгө оруулаагүй мөртлөө ямар аргаар компанид хувь эзэмшдэг шалтгааныг тогтоолгохыг хүсэж байна" гэлээ.
Н.Отгон
Сэтгэгдэл0
Одоо албан тушаалтай байгаа хүмүүс бүгд хулгайч луйварчид шүү. Эднийг сонгож байгаа ард түмэн эмэгнэлтэй!!!!
Зөв2 зөв Бүгдэнгий нь барьж хорь ард түмний төлөө хуруу ч хөдөлгөхгүй муу авилгачид авилгачин хүрэлсүх түүний команд
AX NARTAI SEXSEER 34 43NASNI 80955877
Я . Содбаатар , Жа . Энхбаяр нар ЯАХ аргагүй ХУЛГАЙЧИД мөн , харин Хүрэлсүх төрийн өндрийг тэжээдэг юм болов уу - үгүй болов уу ...??? Тэжээдэггүй бол манай ШУДАРГА \ " танар бүгдээрээ хулгайчид " гэж улаан нүүрэн дээр нь ҮНЭН хэлсэн цорын ганц ерөнхийлөгч \ ерөнхийлөгч аль хэдийн нээ арьсы нь хуулчихсан баймаар ...
МАН-ын махан толгойлсон хулгайч нарыг бүгдийг нь буудаж устгах юмсан..
ХҮРЭЛСҮХИЙН ДЭРГЭД ШАДАРЛАЖ БАЙГАА СОДБААТАР Ч УГААСАА Л БУДЛИАНЫ ТУЛАМ ШҮҮ ДЭЭ МАРТАСНААС НӨГӨӨ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЧӨМӨГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДТАЙ АЛАЛЦААД ӨГНӨ ГЭСЭН ЕӨК МААНЬ ЯААСАН БЭЭ ? НӨГӨӨ ХУЛГАЙЧУУДЫН ИХЭНХ НЬ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ НАЙР НААДАМ ХЭСЭЖ АЙРАГ ЦАГАА АВГАЙ ХҮҮХЭН ЭРГҮҮЛСЭН ШИГЭЭ ТАРВАЛЗАЖ ЯВАА СУРАГТАЙ ХАРИН ЕӨК ИЙН МААНЬ ЧӨМӨГ МӨМӨГ НЬ ЕӨӨР ДУНДАРСАН ШИНЖГҮЙ ТАРГАН ЦАТГАЛАН СҮРХИЙ ӨНГӨЛӨГ ХАРАГДАНА ЛЭЭ
ene zes erdene .zuvhun erdenetchudiin hurungu Bish .mongol ulsiin umch Huvitsaa gargaval mongoliin ard tumnii umchh Ene ni jijig tavan tolgoin neg huvilvar bolson v. A
Хүрэлсүхийн луйварыг л Тамгын дарга нь гүйцэтгэж бна шүүдээ ! Эхлэлийг нь Очирбат тавьсан. Элбэгдорж Ачит Их үйлдвэр барьсан! Гол нь энгээд л хараад сууж бхуу !тэмцдэггүй ард түмэн мөхдөг байхаа !!!!
Содбаатарын хийсэн ажил. Энд сахал, женко ч оролцоотой.
Яагаад ийм царай муутай, ахуй дорой улсууд ийм юманд сууж бдг юм бол, мөнгөөр үү
Мурий содбаатар бол хүрэлсүгийн суганы бөөс хүүк ерөнхийлөгч хамгаалалтандаа авсаан та бүхэн дийлэхгүй ар тал томтой
nutag sumaaaraa ingehee .boloiyo Ene bol mongoliin ard tumnii umchuu
Дорноговийн нүүрсний уурхай гэх төсөлөас хамтран залилангийн зам нт нийлсэн луйварчид шдээ. Төсөлд нь АУДИТ оруулахад ил болно.