Наадмын дараа намар гэдэг. Намрын ажил ид өрнөх цаг хаяанд ирчихсэн байхад нийслэлчүүд назгайрч эхэллээ. Арга ч үгүй биз. Амралт, зугаалгын улирал эхэлчихсэн болохоор албан тушаалтнаас нь авахуулаад ард түмэн нь ээлжийн амралтад эзэмдүүлж.
Гэхдээ ажил бол ажил л байх ёстой. Тэр дундаа авлигын гэх тодотголтой хэргүүд "амралт"-аа авах учиргүй. Өдөр алгасахгүй шалгагдаж, өндөр албан тушаалтнуудыг сандаргаж байсан авлигын хэргүүд нам дарагдав.
Саяхан даа, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэр О.Эрдэнэсолонго нарыг их хэмжээний мөнгөний асуудалд нэр холбогдуулан шалгаж эхэлсэн. Тухайн үед Хууль зүйн сайдтай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр цахим ертөнцөөр цэцэрхэж, ам хэлээ билүүдэж байсныг санаж байна.
Адаг сүүлд нь Улсын мөрдөн байцаах газраас О.Эрдэнэсолонгын данснаас их хэмжээний мөнгө олдсоныг гэрчилж, эр нөхрийг нь хам хэрэгт татах нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Ингэснээр Авлигатай тэмцэх газраас тэдний хэргийг нэгтгэж шалгахаар болсныг дуулгаж улмаар Ё.Отгонбаярын гэр бүлд хавтаст хэрэг нэмсэн.
Сүр дуулиантай эхэлсэн энэ хэрэг ийм амархан намжих байсныг хэн мэдлээ Хэтрүүлж хэлэхэд, хэргийг шалгасан, шалгуулсан нэр зүүгээд хав дарах хакер төлөвлөгөө явагдаад байгаа ч юм билүү бүү мэд. Ямартай ч энэ хэргийг шалгах явц зогсонги байдалд оржээ.
Хэрэг хэзээ ч хуучирдаггүй
Төрийн хайр ивээлд багтсан түмний элч нар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад зогсохгүй, тэрбум, тэрбумаар нь тэвэрч хэвтдэг тийм л жудаггүй хүмүүс. Төрийн албан хаагчийн цалин бага, хаанаа ч хүрдэггүй, ханзархай гутал, халцарсан хувцастай явдаг халаас нимгэнтэнгүүд гэж өөрсдийгөө цоллодог ч үнэн хэрэгтээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баячууд л байдаг шүү дээ.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр. Түүнтэй холбоотой элдэв асуудал яригддаг ч төдийлөн шалгаж төвөг удаж байсангүй. Улс төрийн хүрээллийнхэн нь түүнийг мөнгө зуучлах, завшихдаа гаргууд гэдгийг нь ярьдаг юм билээ.
Гэхдээ эзнийхээ чихэнд хүрээгүй энэ үг худлаа эсэхийг хэн мэдэх вэ. Яадаг ч байсан тэр авлигын хэрэгт орооцолдож, аврал нэхэж яваа сүйхээтэй эр. Зүүний сүвэгчээр ч болов сугараад үлдэх хоншоортой түүнийг хүчнийхэн зүгээр тавиад явуулчихгүй байлгүй.
Олон юм нуршилгүй Ё.Отгонбаяр ямар хэрэгт нэр холбогдсоныг өгүүлье. Тэрбээр "Авлига авсан гэх. Анх удаа дуулж байна. Шалгуулахаас айх юм алга" хэмээн чаталж байсан удаатай. Түүний ингэж бухимдах нь аргагүй. Авгайг нь цагдан хорьсноор авлигын хэрэг нь сөхөгдөж амь нэхсэн нь энэ.
Эрхэм гишүүний эхнэр нэг биш нэлээд олон данс эзэмшигч байсан нь сэжигтэй. Бүр сэжүүрийг нь атгаж сэжигтнүүдийг тогтоож эхэлсэн нь сайхан мэдээ. О.Эрдэнэсолонго нь "Төрийн банк (Зоос)", "Анод", "Улаанбаатар", "Голомт" зэрэг банкинд 26 данстай.
"Төрийн банк"-ны 240509.... дансанд 80-420 сая төгрөг ойр ойрхон шилжигдэж байсан нь бүүр ч хардлага төрүүлнэ. Энэ тоо бол зөвхөн нэг дансны нааш цааш эргэлдүүлсэн мөнгөний хэмжээ.
Тэгэхээр үлдсэн 20 гаруй дансны орлого. зарлагыг шалгахад хэр хэмжээний мөнгө шилжигдсэн нь тодорхой болно. Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлдэг түүнд арай л ахадсан мөнгө төвлөрсөн байгаа биз.
Тэгэхээр Ё.Отгонбаярын эхнэр авлига авсан уу, эсвэл мөнгө угааж байсан уу. Аль нь ч бай, албаныхан шалгаж үзээд эхнэрийнх нь нэр дээрх данс эрхэм гишүүнийх болохыг тогтоосон юм. Ингээд бодохоор эхнэр нь биш Ё.Отгонбаяр өөрөө гэмтэн болов.
Албан мэдээллээр Ё.Отгонбаяр иргэн Ч-гээс авлига өгөхийг шаардсан гэдэг. Чухам энэ хүнээс ямар шалтгаанаар мөнгө нэхсэн байж таарах вэ. Ч гэгч хэн бэ. Эл хүнийг Чогной гэх. Харин эрхэмлэн дууддаг нэр нь Х.Цогнойжамц. Тэрбээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг матсан ангууч юм.
Ё.Отгонбаярыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байх үед Налайх дүүрэгт Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийг өөрийн хөрөнгөөр барьсан хүн бол өнөөх Чогной. Улмаар сургуулиа бариад хүлээлгэж өгөх явцад Ё.Отгонбаяр, Чогной хоёрын дунд асуудал үүсчээ.
Асуудал тун энгийн. Сургуулийг хүлээлгэж өгөх ажилд Ё.Отгонбаяр 230 сая төгрөгийн "хориг" тавьсан гэлцдэг. Энэ мөнгө хаанаас эхтэй вэ. Мэдээж хөрөнгө менгөөрөө хүнийг айлгаж сүрдүүлдэг эрхэм гишүүнтэй холбоотой. Тодруулбал, хориг саадыг давж чадаагүй Чогной юутай ч арга мухардахдаа сургуулиа улсад хүлээлгэж өгсөн байдаг.
Ингээд өөрийн гаргасан зардлаа улсаас гаргуулж хохиролгүй болж. Гэтэл Ё.Отгонбаяр өөрийн найз А.Чинбатаар дамжуулан Чогнойгоос мөнгө нэхжээ. Ийм л болчимгүй үйлдэл эрхэм гишүүнийг эрүүгийн элемент рүү чирсэн юм.
Өөрөөр хэлбэл, хүнээ зөв олж нөхөрлөөгүй эрхэм гишүүн "хулхи" хочоороо алдаршсан Чогнойд хууртагдаж, хань ижил, найз нөхдийн хамт хам хэрэгт татагдсан түүх ердөө л энэ. Тэгэхээр эрхэм гишүүний эхнэрийнх нь дансанд байсан мөнгөний учиг тайлагдав.
Хэдийгээр хэргийн сэжүүр олдсон ч эрхэм гишүүний бүрэн эрх тушаа болж хэрэг сунжрах шатандаа оржээ. Ямар нэгэн хэргийг шалгахад хуулийн хугацаа гэж бий. Хугацаа нь сунжирч, хурган дарга нарын дарамтаас үүдсэн хэрэг нам дарагдах гэмтэй ч хэдэн саяар тоологдох их мөнгөний үзүүрээс атгасан цагдаа нар тийм ч амархан тавиад явуулчихгүй байлгүй.
Ямартай ч мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд хэргээ хүлээгээд эхэлчихсэн болохоор хэззэ нэгэн цагт шийдэгдэж л таараа
Б.Чанцал
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
үүнийг хөх ямааны араншин гэдэг байх гэж бодож байна ... ухнуудаа
Тийм шүү Коммунистууд Эрдэнэтийг хар африкчуудад 100 сая доллараар барьцаалаад дампуурсан Дампуурсан гэмт хэргээ нуух гэж Сүхбаатар нэрээр улстөржилт хийж нийтийн анхааралыг сарниулсан
NEEREE SHUU. TA BIDNII XARMAANAAS TATVAR NEREER GARCH XEDEN TERBUMAAR N IDEJ UUSAN KOMMUNISTUUD BUZAR XULGAIGAA NUUXIIN TULD BAT UUL RUU YAJ DAIRCH BAINA DAA. MONGOL ZALUUCHUUD LUIVARCHIN KOMMUNIST DARGA NARIIXAA BUGSIIG DOLOOSOOR BAIGAAD ADGIIN BUZAR DONTOI BOLCHIXSON CHINGIS XAANAA XURTEL UZEJ CHADAXGUI BOLTLOO UMXII BAASAN ZARAITAI BOLCHIXSON ARCHAAGUI SHAARNUUD
Монгол бакинд байсан 5тонн алтыг гадагш зувчуулсан Н.Золжаргал, Эрдэнэтээс 800 сая доллар туусан Дорлигжав нар бол АН-хан учир гэмт хэрэгтэн биш,ардчилагсад, баатарууд. Зүүдээ ярих гээд хулгайгаа яринаа гэж тэнэгүүд эзэндээ нялганах гэж байж хулгайгий нь дуудуудлах юмдаа.
Монгол бакинд байсан 5тонн алтыг гадагш зувчуулсан Н.Золжаргал, Эрдэнэтээс 800 сая доллар туусан Дорлигжав нар бол АН-хан учир гэмт хэрэгтэн биш,ардчилагсад, баатарууд. Зүүдээ ярих гээд хулгайгаа яринаа гэж тэнэгүүд эзэндээ нялганах гэж байж хулгайгий нь дуудуудлах юмдаа.
Монгол бакинд байсан 5тонн алтыг гадагш зувчуулсан Н.Золжаргал, Эрдэнэтээс 800 сая доллар туусан Дорлигжав нар бол АН-хан учир гэмт хэрэгтэн биш,ардчилагсад, баатарууд. Зүүдээ ярих гээд хулгайгаа яринаа гэж тэнэгүүд эзэндээ нялганах гэж байж хулгайгий нь дуудуудлах юмдаа.
Энэ бол хэрэг биш Тоо мэддэггүй боловсролгүй төрийн ажилтнууд 450 сая төгрөгийг 450 тэрбум гэж андуураад Элэг авсан хэрэг, Тэгээд ичсэн хүн хүн ална гэгчээр 300 сая доллар байсан гэж нэг үзсэн Сүүлдээ ярьж хэлж байгаа болон доллар төгрөг сая тэр бумынхаа ялгаагч мэдэхээ байгаад ОДОО НАМ ГҮМ болсон шүү дээ
otgonbayar guai tom tenegteerei, Ulsiin ih hurliin gishuuniig gantshan murdun baitsaagch shalgana gej bhgui, tsagdaa, prokuroriin darga nar, huil zuin said geed mash olon hun oroltsono. ted nar bugdeeree neg zereg anduurch harna gej bhgui
450 тэр бум бнауу,450 сая бна уу ,450 мянга бна уу гэдэг нь асуудлын гол биш ээ?! 4 тегрег ч болтугай хулгайлсан Улсын их хурлын гишvvн,Терийн сайд байсан гэдэг чинь том асуудал!!!Их хурлын танхимд еслол тегелдер Тангараг ергесен хvн !!! ХУЛГАЙЧ! Хvvхдvvд манай боловсролын яамны сайд хулгайч гэнэ!!!
Гэр бүлээрээ хулгайч УИХ-ын гишүүнтэй,хятадын гишүүнтэй гээд тоочвол тэнэг жагсаалт гарахнээ.Элбэгдоржийн тэжээсэн хувалзнууд!!!
Энэ чинь Энхбаярын тэжээж бойжуулсан бэлцгэр хувалз шүү дээ.
Gemt heregten hulgaich naraa TURUUS zailuulahgui bol tur buzarlagdaj guitslee.Harah tsarainii bultsiisen hulgaich chini yadaj nudniihee uuhiig lazerduulchihaj chaddaggui haramch uhdel ve!?
EGYPT ard tumen ih mundag ireeduin sain saihniihaa,bolohgui darga nariinhaa tölöö temcdeg,manaihan bol baihgui hudlaa bolohgui butehgui geed l baigaad l baina suugaad l temcel gej yu baidgiig meddegui bololtoi ,,,sain saihan zuiliig temcej hödölmörlöj baij l..
Ойлголмжтой юман дээр юу яриад байгаа улс вэ шалгагдаж байгаа хэргийг жаахан хvлээ Элбэгдорж энд ямарч хамаа байхгvй гэж бодож байна хэрвээ танд баримт байвал цагдаад огооч Харин МАН ыг хардаач эсвэл айгаад байгаа юм уу
za Jenkogoos l ilvv ix avilgal avav gej he he
bie bienee saixan xemleed bai xo....
Òýð ÁÑØÓß-íûõàà ØÓÒ òºñºë, èííîâàöàà ÷ îëèãòîé øàëãàðóóë÷èõã¿é, íýãíèéõ íü þìûã íºãººä íü þó ÷ äóóãàðàõã¿é áàéõàä íü áóëààæ àâ÷ ºã÷ ãàéõóóëñàí, àðä ò¿ìýí, Õóóëèéã óëàíäàà ãèøãýæ ýð áàðàà, ººðñäèé㺺 ãàéõóóëñàí íü ë þì õèéæ ñóóäàã ë þì áàéíà ëýý äýý.
Mongol uls maani, yeronhiilogch Elbegee bolon erh barij baigaa AH-iinhnii achaar avilgaltai chadah chineegeeree temtseed chamlaltgui amjiltad hurseer baigaa. Uunii ach nuloog ugeer ilerhiileh argagui yum. Gevch, ene met heden zuun sayaaar n dollar tsohison novsh amia avaad garahiin tuld heden arvan sayar n dollar hayahad zugeer l garaad yavchih baihdoo.
said darga nar bygd adil idsen uusan heel hahuuliar bayajij am bolgond huistai ah dyygiinhee ner deer barij baigaa bairnuudiig bygdiig avch baigaa tegeed ch tedend l 30%-n mungu baigaa avch chadna ard irged avch chadahgyig medeed iim yne usulttei baigaa deegyyree l ajillaad irgedee door hayasan hereg bosoh heregtei dendej baina mongol 1 heseg ni tuiliin bayan hugshchyyl ajilgyichyyd tuiliin yaduu hooson honoj bor tsaitai bna sh dee
ÁÑØÓß-íû ØÓÒ òºñºë, èííîâàöè ÷èíü òîéðîîä ë ººðñ人 õóâü àâààä õóâààæ èäýæ áàéãàà áàéõ. øóäàðãààð ÿâààä î÷èõîîð ãýðýë ¿çñýí çîìáè øèã í¿¿ð ººä ÷ õàðæ ÷àäàõã¿é õººæ òóóãààä, òàíèë íü þì óó ãýñýí õ¿ì¿¿ñýý öýýæýýðýý õàìãààëààä ë, þó ÷ ìýäýõã¿é áàéñàí òºñºë ºã÷èõäºã þì áàéíà ëýý. ßã ãàëçóóãèéí áîëüíèö.
Erunhiilugch maani avilgach burtei temtsehgui alagchilj tsoogchilj aaviin huu,eejiin ohidiig alag ereen bolgood baigaan bishuu???? Ene chini temtsegch ni matsanaas l hereg ni medegdsen baina.Nuguu BAYRTSOGT biluu hujaagiin neg aimaar hun mongold zasag bariltsdag gesen.Ternii hulgain hereg yasan bilee???????????????
АН дотор ХОТШ банкнаас 400,000 дол(1995 оны асар их монго) луйвардаж Голомт банкаа байгуулсан , сонгуулиин хар хайрцагны программ хийнэ гэж тороос 36 тэр.тог луйвардсан Лу.Болд, АПУ-гийн монгоор авилгадаж тоглодог Батхуу г.м олон луйварчид байгаа шуу дээ! Хуний оорийн гэхгуй авилгачдыг бугдийг нь хорьж, байцааж чадвал Эбэ-г жинхэнэ баатар болгое! Угуй бол сонгуулийн шоу л гэе!!!
ELBEGDORJ BOL BAYARTSOGTIIN HUN GEDGEE BATALSAAR BAINA.
Temuujin chi ajilaa hiigeerei
hereg huuchirgaggui gedeg.ene nuhruus mash ih yum garna. jahan huleej bai. eruu uusgeed shalgaj baigaa
энэ хэрэг намрын чуулганаар идэвхжих бх. тэр болтол манай цагдаагийнхан хэргийг лавшруулж баримтжуулж бгаа бх. намрын чуулганаар их хурлын гишүүний халдашгүй байдалд халдах зөвшөөрлөө авч бгаад сайн үалгаж гэмтэнг гэсгээх бх харин ч энэ ЗГ. энэ ерөнхийлөгч авилга албан тушаалын хэргүүдийг сайн илрүүлж хариуцлага тооцож бгаад жирийн иргэд бид талархаж бгаа шүү
Зөвхөн МАН-ханыг л үнэнч юм уу худлаач юм уу. янз янзаар үзээд л түрүүчийг нь гаргаад л холион бантан жонхуу хутгаад л байх юм. АН дотор шалгах баривчлах нөхөд олон л байгаа үгүй юмаа. Бусдын нэр төрийг гутааж өөрсдөө нэр хүнд олж авах гэсэн хагалан бутрагасан явуургүй л ажил болов уу гэж ойлгогдоод байна даа.
Àðä ò¿ìíýý áîäîõ ç¿ðõ ñýòãýë, çºí ñîâèí ÷ áàéõã¿é èéì õà÷èí õ¿ì¿¿ñ ÿàãààä ÓÈÕ-ää îðîîä áàéãààä ãàéõàæ áàéíà. Ñýòãýë ç¿éã íü áîäîîä ¿çýõýýð ýñâýë ìºðººäºë íü áèåëýýã¿éäýý á¿õýíë õîðññîí, ýñâýë ýçýíäýý ë ¿íýí÷ áàéâàë áîëîî ãýñýí õîîñîí òîëãîéòîé ë õ¿ì¿¿ñ áàéãàà ø äýý.
МАН-ы задарсан тэрбумтнуудыг яагаад сүүлийн үед чангалхаа больчихвоо. Сонгуулийн дараа Элбэгээ тайвширчих шиг боллоо. ердөө л сонгуулийн үзүүлэн тоглолт бсан бол урамгүй л бна.
МОНГОЛД БАЙГАА ГОЛ ХОЕР НАМ ЯЛАНГУЯА АН ҮНЭХЭЭР луйварчид, шорогийнхон, ажилгү танхайчууд, архичин, хулгайч худалч,хүн нийгмийн дотохи намын нэгдэл нягтаралд хамаагдаагүй шааруудыг нэгтгэсэн нэгдэл харин элбэгдорж хар мөртэй бусдын гараар могой бариулагч, гочигдорж - багш байхаасай алдарт хор найруулагч,шуналтай говийн 40 хувийг үнэгү авсан/ р ренчиндорж ижилхэн/ алтанхуяг- балмад шантаажчин байсан учир тухайн үеийн махн-ын идэвхтэн байхдаа танигдаж намд элсэж чадаагүй юмаа Ардчилсан хөдөлгөөнөөс хойш нам байгуулан ажиллацгааж байгаа л хүмүүс
АН-ын агууих луйварчин хятадын С Баярцогт ард түмний татварын хоронгоор тоглож гадаадад татвар төлдөггүй оффишор бүсэд их хэмжээний мөнгийг / хоер найз Ц Элбэгдорж, Ч,Сайханбилиг/ угааж байсныг гадаадын хэвлэл байгууллага илчилснээр тодорхой болсон,Н Алтанхуяг 20 гаруй жил сайд болон шадар сайд хийж ард түмний татварын хөрөнгөөр ах дүү, амраг садан, найз нөхдөө хөлжүүлэх замаар мөнгө зувчуулах аргад мэргэжсэн төрийн том луйварчин, З Энхболд МОНГОЛ ОРОНД БАЙСАН ОРОСУУДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН ТОМООХОН ОБЬЕКТ БАИЛГУУДЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЭН АВСАН, НИЙГМИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ЛУЙВАРЧИН, Д ЗОРИГТ - АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ҮНЭГҮЙ АВЧ ЧАДСАН МОНГОЛЫН НЭГ НОЙМЕРЫН БАЯН БОЛСОН ЗАВШИГЧ- ЛУЙВАРЧИН, Х БАТТУЛГА- СОЦ ҮЕИЙН НЭМҮҮ ӨРТӨГ КАССАНД БАЙСАН МӨНГӨТЭЙН ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР АВСАН ТОМ ГАРЫН ЛУЙВАРЧИН, ТӨМӨР ЗАМ БАРИХЫГ ХОЙШ ТАТСАН МАФИЧИН
Taiwan bai, arduud aa ! Namraas changalaad ogno oo. ATG ajillaj l bn.
naad hulgaich hund chin 15-20 jiliin yal uguh yum gesen. odoo aigaad noir hurehgui har darj zuudleed hestuu baigaa. zarim munguu huduu gadaa nuuj baigaa surag bsan.bur nas
Gants otgonbayariin mungu bish, MAN-ii tom hulgaich nart orj irdeg hahuuliig otgonbayar tsugluulj negtgedeg baisan yum bishuu, tegeed daraa ni huvaadag baisan baih.Uuruur helvel sankhuuch ni baisan geden ug
Элбэгдорж Энхбаярын хүмүүсээ бүү хэрэлдэцгээ. Энэ хоёрын бүх хүнийг шоронд насаар хорих сайхан цаг айсуй