Төрийн албанд ажиллана гэдэг амаргүй даваа. Ард түмний өмнө хүлээсэн үүрэг, амлалт гэж бий. Гэтэл амлалтаа арай өөрөөр ашигладаг арчаагүй төрийн албан хаагчид дэндүү олширчээ. Тэдний нэг бол Н.Түмэндэмбэрэл юм. Хүн дагахаас илүүтэй нам дагаж найзын хүрээгээ тэлсэн эл эрхмийг Н.Түмэндэмбэрэл гэх.
Удирдах албан тушаалд удаан хугацаанд ажилласан туршлагатай төрийн албан хаагч гэлцдэг. Гэхдээ удирдахаасаа илүү мөнгө угаахдаа гаршсан гэхэд буруудахгүй бололтой. Учир нь түүний хийсэн үйлдэл ямар албан тушаалтан байсныг нотолно.
Эрхэм нэрээ эрүүгийн ертөнцөд мөнхлүүлэх тавилан түүний амьдралын зурлагад байсан бололтой. Ямартай ч тэр их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаж, торны цаана тарни уншаад сууж байгаа.
Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа өөрийн эзэмшлийн компаниа шургуулсан гэх юм билээ.
Тодруулбал, "Лабтех" ХХК-ийг хууль бусаар шалгаруулж хуурамч бичиг баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж улсын төсвийн хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан гэх. Тэрбээр эл хэргийг ганцаараа үйлдээгүй.
Гар хөл нь болж, ганзага дүүрэн явсан журмын нөхөд болох Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, "Саммитмедикал сервис" компанийн захирал Б.Түвшин-жаргал, ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч С.Батзориг нарын зургаан хүн сэжигтэн гэх файз зүүсэн.
Хэргийг шалгах явцад соронзон оношилгооны "MRI" аппарат нийлүүлэх нэрийдлээр нэг тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө гаргуулж засвар хийсэн, хуучин аппарат нийлүүлсэн нь дээрх хүмүүст ашигтай байгаад зогсохгүй аз туршсан үйлдэл байв.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарт их өөрчлөлтийг авчрах гэсэн ангуучдын санаа бүтэлгүйтэж, аавын хаалга татахад хүрсэн юм. Хэрэг ямар шатандаа шалгагдаж байгаа нь тодорхой бус ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
Ингэх болсон шалтгаан нь их инээдтэй. Албан тушаалын шинжтэй үйлдлүүд гарч ирсэн нь хэргийн харьяаллыг өөрчлөх эхлэлийг тавьж. Хэрэг нэгэнт ийм дээрээ тулсан болохоор хуулийнхан нягталж шалгаад зохих журмын дагуу асуудлыг шийдэх биз.
Гэхдээ монголын хууль гурав хоног гэдэг шиг шалгасан, шалгуулсан нэр зүүгээд хуучны хэргүүд шиг замхрах вий.
Б.Чанцал
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
MRI аппарат хуучин бас ажиллахгүй байх нь ийм төрлийн аппараттай хувийн эмнэлгүүдэд ашинтай байдаг тэрч бүү хэл тэдгээр энэдгүүд нв нэгдсэн 1,3 р эмнэлгүүдийн 1 -р давхарт байрладаг.эдгээрийн далд эзэд бол ард түмний мөнгөөр баяжигч шимэгч хорхойнууд юм
buudaj al
Өөрийнхөө намын талыг баригч , тэндээс лоббидож албан тушаал авсан бол шалгасан нэр зүүгээд хэрэгсэхгүй болох нь тодорхой л доо найзаа.
МАН гэж хээл хахууль бузарын уурхай бжээ
Buudaj al
энэ шуналт хумуусийн балгаар хичээн хун ухэж ончирон хичээн хун тахир дутуу болсон болдоо
ingeed l Mongol hogjihgyi baina shuu dee. orchin ueiin emneleg barichih mongo l ene hunii halaasand orson baina shuu dee. ene buzar avilgalaas Mongol salahgyi l bol hezee ch oodldhgyi.
Энэ хүн үнэхээр буруу хоолложээ, Эрүүл эрхтэн байхгүй ээ Илүүдэл жин асар их, За тэгээд буруу замаар будаа тээсэн нь харахад андашгүй
halzan gahai
үйлдэл нь ч төрх нь ч ХУВАЛЗ
ene xeden togrogtei gegdex bolon uls , toriin alband ajillaj baigaa uls ixenx ni ineed xurmeer, yaduu uxamsratai xumuus baix jmaa. jm uzeegui uls xeden tog-nii baraa xarj xeseg xaugazaand alban suudal deer suusnaa uxeshgui monxiin met bodoj baixaa bolimoor jm. ted xend xeregtei jm Xoorxii jm oilgoxgui yadarsan ard tumen l tedniig tooj xaraj unelj uzdeg biz. Jinxene zadaltai, uxaantai, xun shig xumuusin derged ted bol xoosn xulgana shuu dee. ineed xurmeer.
Avilgatai temzex gazriin ajilchdad ajliin ix amjilt xusie. Ta nar zov ajillaj MOngol uls avlalgui uls guren bolvoor ard tumen erxee edlej unench, shudraga es togtwoos bis taivan amidraltai baix bolno. Elbegdorjiin uils butex boltugai!