sonin.mn

Налайх дүүргийн ИТХ-ын дарга С.Батдорж, ОБХ, Цэргийн штаб, Багахангай Налайх дүүргийн шүүх зэрэг байгууллагуудаас өнөөдрийн шуурхайд ирсэн хүн алга. Өнгөрсөн жил дүүрэг дэх Цагдаа, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд хүчний байгууллагуудыг 14 хоног тутамд нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээллийг шуурхай дээр сонордуулж байхыг шаардсан.

 

Энэ үүрэг даалгавар ерөөсөө хэрэгжихгүй байна. Муу, муухай зүйл сонсох гэж дурлаад байгаадаа гол нь биш, дарга нар та бүхэн энэ мэдээллийг сонсоод ажилтан албан хаагчиддаа анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байх хэрэгтэй. Он гарсаар 2 шуурхай хийсэн боловч Цагдаагийн хэлтсийн дарга ер үзэгдсэнгүй.
Угтаа 2011 онд дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил ямар байсныг мэдээлж, 2012 онд энэ дагуу ямар арга хэмжээ авч албан байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах ёстой. Тийм ажил хэрэгч байдал алга.

Бас байгаа үгүй нь мэдэгдэхгүй албан байгууллагууд байна. Үүнд :  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Багахангай Налайх дүүргийн шүүх хоёрыг хэлж болох юм. Удирдах ажилтны шуурхайд нэг ч удаа сууж байгаагүй, дарга нь хэн болох ямар үйл ажиллагааг хэрхэн явуулдаг нь тодорхой биш. Төрийн захиргаа удирдлагийн хэлтсийнхэн үүнийг анхаарах хэрэгтэй хэмээн анхаарууллаа.

 

Эх сурвалж: “Налайхын амьдрал” сонин