sonin.mn


Хүний хөгжил сангийн 21000 төгрөг өнгөрөгч сарын эцсээр буюу 27-нд олгогдов. Тухайн өдөр аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эмэгтэй 5, эрэгтэй 24 нийтдээ 29 хүн эрүүлжүүлэгдсэн тохиолдол гарчээ. Эдгээр иргэд нь ар гэртээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан /5/, гудамж талбайд биеэ удирдан авч явах чадвараа алдатлаа согтсон /24/ зэрэг зөрчлийн улмаас тэнд хүргэгдэн иржээ.

ЦГ-ын ХМХ-ийн ажилтан, дэслэгч Г.Одонтуяагийн мэдээлсэнээр нэг сард дунджаар 20 гаруй хүн эрүүлжүүлэгддэг гэв. Харин эдгээр хүмүүсийн ихэнх нь ХХС-ийк мөнгө буух үеэр эрүүлжүүлэгддэг юм байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед иргэд архидан соттуурах, тэр тусмаа хүний хөгжлийн мөнгө буух үеэр, малчид ноолуураа тушаах үед гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг аж.

Эх сурвалжаас сөхөхөд 3-р сарын 19-26-ны өдрүүд хүртэлх 7 хоногт ЦГ-т гэмт хэргийн шинжтэй 18 дуудлага ирснээс эд зүйлээ хулгайд аддсан 3, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүчин, зам тээврийн осол 5, бусад төрлийн 4 дуудлага ирсэн байна. Иймээс иргэд анхаарал болгоомжтой явахыг аймгийн ЦГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"