Тоонот гэрт толгой холбож 100 жил хамт амьдарсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат 118 настай Ж.Ахбай, 116 настай А.Камила нарын тухай дэлхийн таван тивд хэвлэл мэдээллээр цацагджээ.
Дэлхийд өндөр насалсан хүн олон бий. 146 насалсан шотланд эрэгтэй амьдралдаа зургаан удаа гэрлэсэн бол хамгийн урт насалсан гүрж эмэгтэй 135 насалжээ. Харин тоонот гэрт толгой холбосноос хойш 100 жил хамт амьдарсан цорын ганц хосын тухай мэдээ "Үнэн" сонинд гарч, энэ тухай "Новости Монголии" сонин орос хэлээр хэвлэснийг эхлээд ЗХУ-ын/ хуучнаар/ "ТАСС" содон мэдээ болгон нийтлэсэн юм.
Үүний дараа дэлхийн алдар цуутай "Ассошейтед пресс", "Юнайтед пресс", Японы "Цуцина", Хятадын "Синьхуа" агентлаг өлгөн авч тараасны дотор Америкийн "Нью-Йорк таймс" сонинд уг мэдээ нийтлэгдмэгц Америкийн уншигчид шуугиж, 100 жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр хүн юу идэж ямар ажил хийдэг хүн вэ, тэдний урт насалсан нууцыг заавал сурвалжлан нийтлэнэ үү гэж хүсчээ.
Уг даалгаврыг ЗХУд суугаа Америкийн "Нью-Йорк таймс" сонины Москва дахь сурвалжлах товчоонд даалгасан юмсанж. Уншигчдын захиалгаар Америкийн сэтгүүлчид Монгол оронд хүрэлцэн ирэхээр шөнө дунд манай гэрийн утсыг хангинуулав.
-Москвагаас Улаанбаатарт онгоцоор очно. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд ямар унаагаар очих вэ? Бид тусгай онгоц хөлслөн авч болно. Чухам азай буурлуудад очиж уулзахад ямар авто хөсөг хэрэглэж болох вэ гэж олон юм лавлаж асуув. Би сандарч маргааш хариу хэлье гэж утсаа тавьсны дараа Гадаад харилцааны яамны том түшмэл утасдаж байна.
"Манай улсад ирэх гэж байгаа Америкийн сурвалжлагч дэлхийд зартай нэгэн. 1960 онд ЗХУ-ын удирдагч Никита Сергеевич Хрущев олон улсын сэтгүүлчидтэй нүүр тулан уулзахад "Та саваагүй нохой саранд хуцна" гэгчээр Америкийг дэндүү ад үздэг юмаа гэж загнавал "Та нар Зөвлөлтийн хүнийг хэдийд сансар уруу шидэж золиослох вэ" гэж зэмлэсэн А.Шафира хэмээх тэрслүү үзэлтэн, коммунизм, социализмыг үзэн ядагч хүн шүү дээ.
Тэр ирвэл бидний хамаг булхайг дэлхийд цацаж дэлгэж мэднэ. Олон арга чарга тоочиж Монголд ирүүлэхгүйг хичээ" гэж хичээнгүйлэн даалгав. А.Шафира түүнээс хойш манай гэр рүү шөнө дөлөөр дөрвөн удаа утасдаж би дээрээс авсан даалгаврын дагуу хоёр хос буурал бол Алтайн өндөр сарьдаг уулын оройд зусдаг. Гагцхүү сарлагийн бух эсвэл хайнаг унаж хүрэх асга хадтай гэж зовлон шалтаг тоочиж, түүнд амласны дагуу сурвалжилсан тэмдэглэл бичиж явуулахаар тохиров.
...Хаврын мал төллөж дууссан үе байв. Тэднийхэн өвөлжөөнд байлаа. ЗХУ-ын аугаа их үгийн мастер зохиолч сэтгүүлчдээс хамгийн түрүүнд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Иля Еренбург насан туршдаа "Правда" сонины сурвалжлагчаар ажиллажээ. Тэр ард түмэнд сонирхолтой таван бүлэг роман бичихээс таван мөр мэдээ бичих хэцүү гэж сургасныг би амьдралын луужин болгосных содон соргог зүйлийг ард түмэнд хүргэх гэж мэрийдэг байв.
Аймгийн Үйлдвэрчний зөвлөлийн дарга Д.Даулет нэгдэлчний баяраар хэд хэдэн хүнд аймаг, улсын аварга цол гардуулах ажлаар тус суманд төлөөлөгчөөр томилогдон ирсэн учир Дэлүүн сумын намын хорооны дарга Ж.Ауганбай бид хоёрыг 100 насалсан буурлынд аваачихаар тэдний өвөлжөөг зорив. Би өвөөд том нүүр гарын алчуур, нэг кг зөөлөн чихэр, эмээд гурван метр цагаан ямбууг толгойн нөмрөг болгохоор дэлгүүрээс авч байтал "Хоёулангийн чихрийг тус тусад нь хувааж өгөхгүй бол эмээ нь дэндүү сэргэлэн, аягүй бол нөхрөөс булааж аваад зугтаж алга болчихно" гэж Ж.Ауганбай даргын сануулсныг наргиа гэж бодсон юм.
Гурван машинтай тэдний гадаа очиж буувал бага балчир хүүхдүүд гурван машиныг маш ихэд сонирхон машины жижиг радиог үзэх гэж шохоорхогсдын дунд намхан нуруутай туранхай эмээ өнөөх хүүхдүүдийн адил сонирхон гүйж харагдав. 116 настай Камила эмээ чинь тэр шүү дээ гэж Ауганбай дарга бидэн рүү дохив. Казахууд "Жас күнинде бир бала, Картейгенде бир бала" гэж хэлдэгсэн.
Энэ нь "Хүн бага балчир үед гуниг зовлонг мэдэхгүй гэнэн, өтгөс буурал болж зовлон жаргалыг мартан дахиж бага балчрын төрхийг олж нялх үрс шиг амьдардаг" гэсэн гүн утгатай үг ажээ. Камила эмээ миний өгсөн чихрийг дахин дахин үзээд хүүхэд шиг баярлаж суув. Ахбай өвөө хоёр өрөө байрны мухрын өрөөний төмөр зуухны хоймор талд хоёр хөлд нь эсгий оймсыг нэхий дэгдийтэйгээ өмсөж үстэй дээлтэй суужээ.
Чөмөг нь царцаад байхаар дулаалж нэхий, эсгийгээр давхарлан зуухны хажууд суулгадаг гэв. Өндөр нуруутай, махлаг биетэй, цагаан сахалтай үг хэллэг, ой ухаан нь саруул учир "Хувь хүн урт наслаад түмэн олонд юуны тус болох вэ. Эх орон минь амар жимэр, энх тунх байгаасай гэж залбиран суудаг. Казах, монголчууд гал усны гашуун зовлонг амсахын ихээр амссан билээ. Бид юу эс үзэв дээ.
Сүүлийн 50-60 жил хотол олноороо жаргаж байна, хүү минь. Амьд хүн алтан аяганаас рашаан уудаг гэгчээр сайхан цаг ирснийг үзлээ. Ард түмэн маань амар амгалан байгаасай гэхээс өөр юу хүсэх вэ" гэж хэлснийг би хальсанд зориуд буулгав.
Азай буурал Ахбай Абах Керейн Харахас овог ажээ. 1912 оны хавар яг өдийд Дамбийжанцанд туугдан хэлмэгдсэн Харахас овог "Ганц модны" хилээр Алтай давах гэж байгаад 40 цэргээр бүслэгдэж нялх балчир 50 хүүхдийг эсгийд боож орхин бусдыг алж хядан Харахас овгийн ахлагч ноён Ахымбек, Ахыбек хоёрыг амьдаар өвчиж "тулам" хийж маш зэрлэгээр хөнөөвөл тэрхүү 50 хүүхдээс дөрвөн настай Рахамбек хэмээх ганц хүү амьд үлджээ.
Ахбайн айл "Акунт" хэмээх хавцлын эхэнд хоёр айл нуугдан амьд үлдсэн тухай Ж.Ауганбай бидэнд хуучлав. Ахбай өвөө 90 хүртлээ шашны үйлдэл "Намазын" таван удаагийн уншлага хийж, сүүлийн хориод жил уг үйлдлээ зогсоосон ажээ. Харин Камила эмээ есөн охин, гурван хүү төрүүлснээс 92 настай том охин нь Ховд аймгийн Ховд суманд эрүүл саруул аж төрдөг аж.
Хоёр хүү нь эрт нас барж ганц үлдсэн хүү нь Халхын голын байлдаанд нас барсан бол дөрөв дэх охиноо төрснөөс хойш 40 хоногийн дараа өргөж авсан А.Мурсал хүү өвөө, эмээг хүүхэд шиг бөөцийлөн асран харж байгаа нь энэ юмсанж. Хоол идсэний дараа А.Мурсал хүү "Манай өвөө архи, тамхины үнэр гарвал толгой эргэдэг юм. Тиймээс та бүхэнд зориулсан шил архийг үүдний өрөөнд очиж уучихаад эргэж орж ирнэ үү" гэсэн хүсэлтийг ёсоор болгов.
Бид өвөөгөөс "Бата", "Адис" аваад явах гэж гадаа гарахад Камила эмээ өнөө хэдэн хүүхэдтэй цуг баяр хөөр болон дэгдэн гүйлдэж гар даллан хоцров. Түүнээс хойш гурван жил өнгөрөөгөөд Дэлүүний Ж.Ауганбай даргатай уулзвал Ахбай гуай нас барсны долоон хоногийн үйлдэл дээр Ховд аймгийн Ховд сумаас ирсэн 93 настай том охины "Көрис" буюу нас барагсдын амьд ахуйд гүйцэтгэсэн буянт үйлсийг шүлэглэн хэлж уйлан хайлах гашуудал тайлах ёслолд "120 насалсан" азай буурал аав минь ээ! 118 насалсан эмээгээ долоо дахь хоногт нь цуг авч одсонд харамсаж гашуудаж байна.
Ядахдаа энхрий ээжийгээ 10-20 хоног бидэнтэй цуг байлгасангүйд гашуудан, гашуудан харамсч байна" гэж "көрис"-өөр уянгалуулан эхлэхэд бүх хүн нүдний нулимсаа унагааж "Аргагүй хөөрхий 93 настай нялх балчир охин нь хоёулангаас зэрэг саллаа шүү дээ" гэж байв. Нээрэн Ахбайн нас нөгчсөний долоо дахь хоногт Камила эмээ 93 настай том охины гарт гэнэт амьсгаа хураажээ.
Азай буурал хоёр ийнхүү нэг нь 120 настайдаа, нөгөө нь 118 настайдаа долоо хоногийн дотор ертөнцийн мөнх бусыг үзсэн байжээ. Дэлхийн Сэтгүүлчдийн байгууллага тухайн үед Чехословак Улсын нийслэл Прагад төвлөрдөг учир тэндхийн Карловаварын амралтын хотхонд 1972 онд Ц.Намсрай эрхлэгч намайг явуулав. Би Москвад очоод А.Шафиратай уулзаж чадаагүй ч буцахдаа уулзахаар тохирч Карловавар очив.
Европын орнуудад бүтээсэн анхны Чингис хааны тухай киног /Америк, Англи, Баруун Германд 1965 онд Хэнри Левиний найруулж, Америкийн киноны нэртэй од, египет гаралтай жүжигчин Омар Шарифын Чингисийн дүрд тоглосон хоёр ангит кино/ Италийн "Юманите" сонины эрхлэгчээр зориуд захиалан авахуулсан киног үзэх аз завшаан тохиов. Олон түмэнд хаалттай зааланд хоёр бүлэг киног шар айраг ууж тухлан үзэв.
Киноны эхлэл сонин. Дэлхийн бөмбөрцөг эргэх зуур дэлхийн дээвэр дээрээс монгол ээтэн гутлаар гишгэхэд цус олгойдож урсах зуур улаан өнгөөр "Чингис хаан" гэж бичигдэж дэлхийг байлдан дагуулагчийн тухай кино тууз урсаж гарав. Би Чехословакаас Москва уруу буцах замд олон давхар шалгалт, хамгаалалтыг давж А.Шафиратай уулзав.
Тэд тусгай хамгаалалттай, олон давхар цагдаатай учир түүний конторт хоёр цаг гаруй хөөрөлдөж суухад долоон туслахынх нь нэг орж ирээд "Ноёнтон! ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд нарийн бичгийн даргаар Ставрополийн хязгаарын В.Соломанцов гэдэг хүн томилогджээ" гэж сая "Маяк" радио мэдээлэв гэвэл А.Шафира "Урьд нь юу хийж байсан хүн бол" гэвэл эхлээд Совхозын дарга, дараа нь районы дарга хийж байсан хүн ингэж дэвшчээ" гэхэд "Төв рүү намтар түүхтэйгээ мэдээлээрэй" гэж туслахад даалгав.
Америкийн сэтгүүлч А.Шафира Москвад 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд долоон нарийн бичгийн даргатай аж. Тэрбээр колхоз, совхозын даргаас эхлэн 15 улсын удирдагч, сайд дарга нар, тэдний амьдралыг нэвтэрхий толь мэт мэддэг, бараг "ЗХУ-ын лавлах товчоо" гэж нэрлэмээр мэргэшжээ.
-Манайд хэвлэгдсэн чиний "Тал нутгийн Данко" гэсэн баримтат туужид өгүүлдэг Манжийн болон нутгийн баяд ноёдын эсрэг хонгоныхоо махыг таслуулан хүүдийд хийж тэмцэж, Манжийн есөн эрүү шүүлтийг давсан Алдаржавын Аюуш хэмээх харц ардын хүү дээдэстэй тэрсэлдэж заргаа авсан тэмцэл нь америкчуудад таалагдсан. Харин 100 жил хамт амьдарсан хос хоёр буурал махаа иддэг, малын сүү уудаг, худаг, насос гэдгийг мэдэхгүй, рашаан гэмээр Алтайн урсгал уснаас ууж, архи, тамхины үнэрээс болж угаартдаг, ислам шашны ёсоор өдөр бүр угаал үйлдэж өдөрт таван удаа мөргөл үйлдэж махан бие сэтгэлээ ариусгадаг юм байна.
Ийм нэг ч хүнд гэм хор учруулаагүй, нэг ч хүнийг гомдоогоогүй нүүдэлчдийн үр садын бурханлаг чанар америкчуудад таалагдсан юм. Америкт хэвлэгдсэн баримтат туужийн зохиогчийн шагналын хөлсийг шилжүүлэх гэхээр Монгол Улс дэлхийн ном хэвлэлийн холбоонд элсээгүйгээс болохгүй. Харин чиний сурвалжлагын шагналыг бид аваад хадгалчихсан. Чи сэдвээ зөв сонгожээ.
Дэлхийд алдартай сурвалжлагч Рехард Зорге немц хүн мөртлөө Японы хамаг нууцыг Германд, Германы нууцыг Японд өгч, харин Герман-Японы хамаг нууцыг нийлүүлж ЗХУ-д илгээж II дайнд их гавьяа байгуулсан нэртэй тагнуулч байв. Дэлхийн сэтгэгчтэмцэгчдийн ихэнх нь сэтгүүлч хэмээх сэтгэгчдээс үүдэлтэй. Би энэ намар 30 дахь жилдээ эх орон Америк уруу бүрмөсөн буцна.
Монголыг үзэх хүсэл их байвч танайх социалист орон учир би очиж чадаагүйд харамсдаг гэж А.Шафира надад чин сэтгэлийн яриа дэлгэв. Миний нэр ийнхүү түгэн "Х.Силам" хэмээх нэр маань анх зөв бичлэгийн дүрмийн дагуу Х.Ислам болсон түүхтэй. Мөн Өвөрхангай аймагт сурвалжлагчаар ажиллах үед олон хурц асуудал дэвшүүлэн бичсэнээс "Сэлэм" гэж өргөмжлөгдөж, дараа нь гай тарьж Монголд ислам шашныг дэлгэрүүлэгч шашны санваартны дүрд тоглогч, Х.Ислам нэрээр зохиол бүтээлээ Орос, Казахстан, Турк Улсаар зогсохгүй Америкт бүтээлээ хэвлүүлсэн тэрслүү үзэлтэн, нэрээ хүртэл хувиргасан хувилгаан гэж миний дайснууд дээш матаас бичсэн ч сүүлийн 30- аад жил би Ислам нэрээр үлдсэн түүх ийм нигуртай билээ.
Х.Ислам
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
gaihaltai urt nasalj shuu delhiin end tend humuus 100 davj nasallaa gedegsen tegsen mongol humuus 1200 hurtlee hamt amidarsan baih gej gaihaltai
Аллах агуу
Аллах ямар хамаа байнаа эргүү минээ
Сонирхолтой зүйл бичсэн Ислам гуайдаа баярлалаа. Та бол Монгол улсад төрж өссөн Монголоо гэсэн чин сэтгэлтэй Монгол хүн байнам. Эцсийн бүлэгт казах, дөрвөд, буриад, халх нь юуны хамаа байхав дээ. Бид чинь нэгэн дээвэр дор нэгэн тогооноос хоололсон Монгол гэсэн нэр хаягтай Монголчууд шүү дээ бүгдээрээ. 100 жил хамт амьдарсан хоёр буянтай буурлын тухай холын Америкчуудад коммунизмын хана хэрмийг зоригтойгоор нэвтлэн дуулгаж Монгол улс орныхоо нэрийг гаргасан таньдаа баярлалаа. Улс орныхоо төлөө байгуулсан гавьяаг тань хойч үеийнхэн чинь дурсан санаж явнаа.
маш их баярлалаав Би бол Казах хүн. Сүүлийн үед казах хүмүүсийг маш их доромжилж сайтууд дээр зайлбал таарна гэх мэт бичиж байгаа нь үнэхээр эмзэглэм... таны бичсэнийг уншаад сэтгэл тайтгарч байна. Баярлалаа танд.
Minii aav bol Kazak hun bi Mongol eejtei .Kazakuud bol ajilch hicheengui negdmel sain humuus gej boddog
tand talarhaj bna
manai oboo 108 nasalsan. obol mash dulaahan, haluu duugtel galaa tuleed suudag bsan. bi tsagaan saraar ochood bugchimdeed untaj chaddaggui bsan san. suuld bairand orood biye n tiim sain bish bolson. bairnii halaat tiim sain bish. dulaan bh bas urt nalahiin nuuts bh shuu.
Дамбийжанцан хэрэйд ястай торгууд хүн.Хэрэйд нь төрөл арилжиж лалын шашинд орсон хэрэйдүүдээ яргалаа шив дээ.Хасгууд та нар халхуудад талархаж явах естой.Нүүр өгөхөөр бөгс өгнө гэж байж болохгүй.
хараал хэрүүл хийсэн зарим хүмүүс бодоорой монгол улсын иргэн хоёр буурайд мөнх тэнгэрийн ивээл ирэг ислам гуайдаа баяралаа
Huurhiin .Emee ymar huurhun bv aa?
Ih sex hiiheer udaan nasaldag gesen!
Neeree uneheer gayhaltai. Goy niitlel bichsen Islam guai daa talarhaj bna. Ih udaan naslah boltugai.Islamyn 5 morgol hiisen hund Allah iim l ym hayraldag daa.
enend allah yamar hamaatai yum be? bolij uz
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
yanhnuudiin dugaar zugeer ugsun ch avahgui ee buzar
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
9911 äóãààð çàðíà. Óòàñ 98882727
Гайхалтай насалсан хос байна. Тэр КАЗ идмээр байна. Манай ангийн Бек каз идүүлнэ гэчээд жоохооон юм авчирчаад хуваагааад байсан.
Nileen bagaasaa l buruu erhtneeree togloson humuus bn da
казак ,монголчууд адилхан нүүдэлчид чингэсийн нэг тугийн дор жагссаж бсан шүү
saihan dursamj bichej, bidend uldeej baigaa Islamguidaa bayrlalaa.
Монголчууд энд байдаг хасгуудыг нэг их муу юм болгож хардаггүй шүү дээ. Харин нутаг орондоо янз бүрийн авир гаргадаг гэж сонсож л байсан. Тэртэй тэргүй тэднийг олон жилийн өмнө нутаг орондоо авчирч суулгачмхаад ад үзээд ч яах билээ дээ.
Сайн байцгаана уу? Буянтай буурлууд юмаа, эхнэр нь болох эмээ ямар хөөрхөн юм бэ, хэхэхэ, хөнгөн шингэн гэж жигтэйхэн..., маниасаа л дээр гээч. Сайхан дурсамж байна, баярлалаа Исламаа.
эв найртай аж төрцгөө. Юунд нь бие биенээ хэмлээд байх шаардлага алга.
Алив хүүхдүүдээ эвтэй найртай амьдарцгаая л даа
ислам гуайд баярлалаа урт наслаарай бид нар эсгий туургатан нэг л ард тумэн
nalaihiin nyyrs zarna. Utas 91231178
30-40 ond mongol orniig tuiveej alj deeremdej baisan hasaguudiig deesh ni haruulj bolohgui estoi! ter baitugai kazak hel deer gardag televiziig haah bolnoo!!! bitgii davar!!!cagaachilj ircheed ezen boloh sanaa baina uu? gorid gulognuudee
Tsag ue uur bolson, odoo bid neg l sulden dor amidarch bna,televiz bol asuudliig arai deeguur, uuruur harsan turiin bodlogo biz.Ezen boloh ntr geed yugaa bichee ve.Tiim yum gej haa baihav dee.
chii muu hujagin erliz baih bi altain nuruug toirj duudelj mal mallaj ussun humuus altain nuruu manai gazar nutag baisan baisar l baih bolno
ene yas hayad baigaa humuus nyydelchdiig zuun zuunw tursh hagaralduulj irsen hyataduud shuu gedgiig medtugei
buyantai buurluud baij dee. hovdiin kazakuud l lav dajgui saihan humuus bdag. bayanolgiin kazakuudiig sain medehgui yum daa.
нүдэнд харагдтал бичжээ.гоё блаа
Сайхан буурлууд юма. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр насалсан хос монголд амьдардаг казахуудаас гарсан гэдгээ гиннесийн номонд бүртгүүлсэн ч болох юм бишүү.
Hasguudiin 40 huvi ni turegjsen mongolchuud baidag.Aajmaar tedgeer ovguudiin kazahuudiig uvug deedes ni mongol baisaniig ni oilguulj naash ni tatah heregtei.
АЛТАЙН ХАСГУУДЫН 80 ХУВь Нь
dabiijantsan bol baruun mongoliin ard tvmenii hvselteer mongolchuudiig deeremdej alj hydaj baisan hasagiig deeremchidiig mongoloos hooj gargaj nvvlegsen gabiytai hvn shuu... bas odoo ene hasaguud dandaa dabiijaag muu heldeg mortoo oorsdoo bolohoor osmanii ved mongoliin jiriin malchidiin violonoor alj hyadaj baisanaa yridagui shuu.. 1930 onii ved jinjaanugirt baruun mongolchuud boloh torguud oold urhiahainiig hasaguud, dungan buyu musliaman hyataduud, uigaruud mash olonoor aimaglan ustagsaniig tvvh martahgui ee. halh mongolchuud meddeguiee...
bitgii hudalaa hel hasaguud bol kipchikuudaas garaltai, 13 zuund mongolchuudiig kipchikuudiig baildanguulj vldsen ungar ruu haan dagaj zugtsan, vldsen emegteichuud ni mongol tseregiin enher bolsonoos vvsen gej vzdeg. kazak heliig ani tili gedeg ehiin hel gesen vgee. aab ni mongoliin tseregvvd dain baildaan geed ybad hvvhedvvd ehiin heleer yrdag bolson gedeg, kazakuud bol manai ungan bogoluud shuu.. he he he.
uher mongolchuud zugeer baigaarai alna shuu
Saihan l niitlel baina. Urld omnon ni sonsoj baigaagui l um baina. Setguulch Islamd bayarlalaa. Hasaguudiin tuhai muu um bichij baigaa humuus hen be, yah gej bichij baigaag ni medne biz dee. Tuund sanaa zovoh hereggui. Toohgui l baih ni zov.
kazagim jasai bersin amin
Сайн уу энэ хоёр хөгшин чинь миний өндөр эмээ өвөө хоёр би лав бахархдаг ээж минь түүхийн ярьж өгсөөн гэж
казакдар салем
Урт наслаж удаан жаргаж суугаад нь бид баярай байна