sonin.mn

Улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Иймээс цаг ууртайгаа зохицуулан үсний саван, ангижруулагч, тэжээлийн тос зэргээ сольж өөрчилж байх нь зүйтэй. Өвөл үс чийгээ их алддаг тул чийгшилт сайтайг нь, харин зун бороо хур элбэг байдаг тул чийг даах чадвартайг нь сонгоорой.

-Шампунь, ангижруулагч зэргийг сонгож авахдаа юуны өмнө өөрийнхөө үсний онцлог байдлыг харгалзан үзэх нь чухал.

-Шампунь, ангижруулагчаа сонгохдоо ямар химийн бодис нэмж орсныг тайлбар дээрээс нь үз. Ингэж химийн бодис нэмсэн бүтээгдэхүүн үсийг маш ихээр хуурайшуулдаг.

-Үсээ угаахдаа шампуниар хоёр дахин угаа. Эхний удаад хирийг нь арилгана, дараагийн удаад үс, толгойн хуйхны арьс бүрэн цэвэрлэгдэнэ.

-Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглэж заншвал сайн.

-Ангижруулагч байнга хэрэглэж заншвал сайн.

-Шампунь, хэв оруулагч, ангижруулагч гурав нийлж байж таны үсийг сайхан харагдуулна.

-Үсээ зөвхөн өөртөө тохируулж засуулаарай. Таны үсний засалт байгалиас заяасан төрхөнд чинь тохирсон байх учиртай.


Эх сурвалж: “Бизнес Таймс”