sonin.mn

Цагаа зөв зохицуулж сурах нь хүмүүст учирдаг том хүндрэлтэй асуудал билээ. Танд хэрхэн цагаа зөв зарцуулах болоод, цагаа төлөвлөхөд тань хэрэгтэй хэдэн зүйлүүдийг толилуулж байна.

 

Хэрэгжүүлж байвал зохих зарчимууд:

1. Цаг, минут, секунд тутмыг үнэ цэнэтэй хэмээн бодож, цаг хором бүрээс таашаал авахыг оролдож байх.

 

2. Аль болох хийхийг хүссэн зүйлээ л хийх хэрэгтэй. Ингэсэн цагт та өөрийгөө цагийг дэмий үрээгүй гэдгээ мэдэх болно.

 

3. Амьдралыг аль болох өөдрөгөөр харж, сайн сайхан зүйлийг нь харж байх хэрэгтэй.

 

4. Алдсан алдаандаа байнга битгий харамс. Харин алдаанаасаа суралцаж амьдрах хэрэгтэй байдаг.

 

5. Өөртөө ажлаас гадна заавал чөлөөт цаг зав гаргаж байх хэрэгтэй. Та хэрвээ өөртөө ажлаасаа гадуур цаг зав гаргаж чадахгүй байх аваас цагаа зөв зарцуулж чадахгүй байна гэсэн үг.

 

6. Өөрийн байнга хийдэг зуршуулуудаа жагсааж бичээд, аль ямар зуршилд илүү их цаг зарцуулж байгаа, алийг нь багасгах ёстойгоо шийдээд түүнд зарцуулж буй цагаа өөр зүйлд зарцуулах хэрэгтэй.

 

7. Байнга тэмдэглэл хөтөлж, маргааш юу хийх, нөгөөдөр юу хийх, дараа сард юу хийх зэргээ бичиж, тэдний биелэл хэдэн хувьтай явж байгаа гээд тэмдэглэл хөтөлж байх хэрэгтэй.

 

8. Байнга өөртөө зорилгоо сануулж бай. Жишээ нь өдөрт 3 удаа өөртөө зорилгоо таницлуулж байх хэрэгтэй.

 

9. Өдөр бүр өөртөө юу хийж дуусгасан байх ёстой талаар тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй.

 

10. Хэрвээ та ямар нэг зүйлийг амжилттай хийж дууссан бол түүнийгээ тэмдэглэж байх хэрэгтэй.

 

11. Эхний зүйлүүдийг эхэнд нь хийх хэрэгтэй. Хойш тавих нь ямар ч тохиолдолд буруу байдаг тул эхний ажлыг эхэнд нь хийгээд шууд дараагийн ажилдаа орох хэрэгтэй.

 

12. Ямар нэг ажлыг хийж эхлэхдээ та хамгийн хэцүү хэсгээс нь эхлэх хэрэгтэй. Хэцүү хэсгийг хийж дууссаны дараа жижиг ажлуудыг та төвөггүй хийх болно.

 

13. Нэг цаг үед нэг зүйлд л төвлөрөх хэрэгтэй.


Дээрх зөвлөгөөнүүд таны өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэх болно. Зарим зарчмууд нь цга зохицуулалттай холбоогүй мэт боловч бүгд таны цаг зөв зарцуулахад хэрэг болох зүйлс юм.

 

Эх сурвалж: "Завхан"