5-р сарын 3-нд Филиппиний Гадаад Харилцааны Сайд Теди Локсин Жуниор нийгмийн сүлжээнд нилээд бүдүүлэг үг хэрэглэн, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсээс загас агнуурын онгоцнуудаа гаргахыг БНХАУ-аас шаардсан билээ. Тэгвэл маргааш нь буюу 4-нд тэрээр дахин нийгмийн сүлжээгээр БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд Ван И-гээс уучлал гуйж, "Ван И бол хамгийн шилдэг хамгийн ухаалаг дипломатч" гэжээ.
Үүнтэй холбогдуулж, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте: "БНХАУ бидэнд тус болсныг мартаж болохгүй. Санал зөрөлдөөнтэй асуудал байж болох ч ёс зүйг умартахгүй байх хэрэгтэй" гэсэн байна.
Мөн 4-ний өдөр БНХАУ-ын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин тайлбар хийхдээ: " Микрофоны дипломат ажиллагаа бодит байдлыг өөрчилж чадахгүй, харин ч хоёр улсын итгэлцлийг эвдэж мэднэ. Филиппиний холбогдох албан тушаалтнууд үг хэлэхдээ нийгмийн харилцааны үндсэн ёс суртахууныг эрхэмлэж, өөртөө зохицсон үг хэлэх хэрэгтэй" гэсэн аж.
Г.Бямба
Сэтгэгдэл0
Энэ хүн тэр дор нь алдаагаа засаж чадлаа. Нийт улсын эрх ашгийг бодно гэдэг энэ юм! Манай төрийн том суудалд очсон хүмүүст чиний хувийн эрх гэж байдагүйг мэдэж бай!!
Харин тиймээ хариуцлага гэдэг ийм байдаг юм байна шүү
АНУ, Барууны орнууд руу дайраад байдаг хөлсний бичээч нарт хандаж хэлэхэд АНУ, Барууны ертөнц Монголд ингэхэд яг ямар гай тарьсаныг баримттай тодорхой тайлбарлаад өгнө үү. Хүчирхэг 3 дагч хөршгүй Монголыг Хятад, ОХУ ын дунд тусгаар орон гэдгээр төсөөлж би л лав чадашгүй. Надыг сэнхрүүлээд өгөөч