sonin.mn
6-р сарын 23-нд буюу өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба зам”-ын Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хуралд бичгээр үг хэлжээ.
Тодруулбал Ши Жиньпин: "Миний бие "Бүс ба зам"-ыг хамтарч байгуулах санаачилгыг дэвшүүлсэн зорилго бол Торгоны замын үзэл санааг үргэлжлүүлэн, нээлттэй хамтын ажиллагааны платформ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж, улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжилд шинэ түлхэц өгөх явдал юм.
 
Сүүлийн найман жилийн хугацаанд 140 улс БНХАУ-тай хамтран “Бүс ба зам”-ын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж, түншүүд маань улам бүр нэмэгдсээр байна.
 
Талууд бодлогын харилцаа холбоо, байгууламжийн уялдаа холбоо, чөлөөт худалдаа, санхүүгийн харилцаа, иргэд хоорондын харилцааг идэвхтэй хөгжүүлж, хүмүүст үр өгөөжтэй олон бодит хамтын ажиллагааны төслүүдийг эхлүүлэн, иж бүрэн, цогц хамтын ажиллагааны түншлэлийг бий болгож, хамтын хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээсэн байна" гэв.
 
Г.Бямба