sonin.mn

 

Сонин, хэвлэлд нэг үгийг хэд хэдэн хувилбараар бичих явдал түгээмэл байдаг. Сүүлдээ чухам аль нь зөв болохыг ч ялгахад бэрх болжээ. Энэ бүхнийг нэг мөр болгох зорилгоор МУБИС-ийн багш Н.Даваасүрэн, “Хобби" сургуулийн багш Б.Энхчимэг нар хамтран “Зөв бичихэд тань тусалъя" номыг гарган нийтийн хүртээл болгоод байгаа билээ. Энэ номноос бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг атлаа олон хувилбараар бичигдэж байгаа зарим үгийн зөв хувилбарыг түүвэрлэн цувралаар хүргэж байна.
 
Хувилбар Журамласан нь
 
Авлига / авилга / авлига 
 
Азарга / азрага / азарга 
 
Айлдвар / айлдал / айлдвар 
 
Айхавтар / айхтар /айхавтар 
 
Аливаа / алив / аливаа 
 
Алцганах / алцаганах / алцганах 
 
Амарлингуй / амирлангуй / амарлингуй 
 
Арвагар / аравгар / арвагар 
 
Арвилах / аривлах / арвилах 
 
Арзгар / арзагар / арзгар 
 
Бадируун /бадруун / бадируун 
 
Банди / баньд / банди 
 
Бич / мич / бич 
 
Бодгаль / бодь гал / бодгаль 
 
Бодьсад / бодисад / бодьсад 
 
Борви / борив / борви 
 
Бохирдох / бохиртох / бохирдох /хиртэх/ бохиртох
 
Бөгөөд / бөгөөс / бөгөөд 
 
Бөгцгөнөх / бөгцөгнөх / бөгцгөнөх 
 
Бөндгөнөх / бөндөгнөх / бөндгөнөх 
 
Бувтнах / бувтанах / бувтнах 
 
Будлих / будилах / будлих 
 
Бургилах / буриглах / бургилах 
 
Бусниулах / бушнуулах / бусниулах 
 
Бугчим / бөгчим / бүгчим 
 
Бүжиглэх / бүжих / бүжиглэх бүжих 
 
Бүлэг / бөлөг / бүлэг 
 
Бүрчлэн / бүрчилэн / бүрчлэн 
 
Бүрэлдэхүүн / бүрэлдхүүн / бүрэлдэхүүн 
 
Бэлчир / билчир / бэлчир 
 
Бэлэвсэн / бэлбэсэн / бэлэвсэн 
 
Бэнчин / бинчин / бэнчин 
 
Бэртэнгэ / бэртэнги / бэртэнгэ 
 
Вандан / бандан вандан /хадаг/ бандан /ширээ/
 
Гавж / гавьж гавж
 
Гавьяа / гавъяа гавьяа
 
Гадарга / гадрага / гадаргуу гадарга гадаргуу
 
 
Эх сурвалж: “Хөдөлмөр”