Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуулт хариу нэхдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.
-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа.
Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.
Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулъя гэв.
Сэтгэгдэл0
хажууд чинь байгаа их орсын нийслэл москва хотод арван хүний нэг нь масктай бусад нь маскгүй байна трамбай троллейбус такси маскгүй л явах юм Анх монгол улс дэлхийд корон тусахгүй коронгүй улс гэж байв дараа нь изралын дараа бүх хүнээ вакцинжуулсан улс гэж байв Хөдөө орон нутагт коронгүй гэж байв одоо дэлхийн хамгийн их коронотой маск хийсэн улс байх юм И х чингэсийн хүннү сүннүгийн улс гэнэ Хуурамч АН шиг хулхины украйн шиг улс болж дэлхийн доог болж байна хучин зөвлөлтийн балтийн улс украйн газ нефть эрчим хүч өгөөч гэж орсоосоо гуйж байх юм газар хөдлөөгүй галт уулын үнсэнд булагдаагүй япон герман довтлоогүй байна ярославийн галт тэрэгний буудлаас улаан үд улаанбаатартаа бууж л байна уудам сайхан орос монгол орноо АН шиг бушлах хэрэг байна уу