sonin.mn
ВАШИНГТОН. /RT/. Америкийн “Blue Origin”, “Sierra Space” компаниуд арилжааны сансрын станц байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
“Blue Origin”, “Sierra Space” дэлхий орчмын доод тойрог замд байрлах “Orbital Reef” арилжааны станц барих төлөвлөгөөгөө өнөөдөр танилцуулж байна” гэж “Blue Origin” компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна. 
Энэхүү төсөлд мөн “Boeing, Redwire Space”, “Genesis Engineering Solutions” компаниуд, Аризонагийн их сургууль оролцох аж.
Хэвлэлийн мэдээллээс үзвэл, сансрын станцыг 2025-2030 оны хооронд ашиглаж эхлэх гэнэ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг