sonin.mn
БОНН. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэх тохиролцоонд пүрэв гарагт хүрсэн талаар Японы Сангийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Германы Бонн хотын ойролцоо болж буй уулзалтын эхний өдөр талууд ийнхүү тохиролцсон бөгөөд Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар санхүүгийн хэдий хэмжээний тусламж үзүүлэх талаар хэлэлцэж байгаа ажээ.
 
 
 
Мөн Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлэхийн тулд “хүчтэй” хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг нотолсон гэж нэрээ нууцалсан төлөөлөгч мэдээлсэн байна.
 
 
 
“Долоогийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын хоёр өдрийн уулзалтын дараа Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад нэгдмэл байр суурьтай байгааг харуулсан хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна.
Пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Япон улс Украинд 300 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм. 
 
Э.Хулан
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг