Энэ удаагийн дугаарт БЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Эрдэнэчимэгийг урьж ярилцлаа.
Аюулгүй байдлын судлалтай холбогдсон дурсамжаас тань ярилцлагаа эхэлье?
-БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, БХИС-ийн Сургалт, бодлого зохицуулалтын хэлтэст магистрын асуудал хариуцсан арга зүйч зэрэг ажил эрхэлж байгаад 2006-онд БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвд эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон түүхтэй. Энэ үеэс л аюулгүй байдлын асуудлыг судлах болсон доо. YБХИС 2010 оноос эхэлж аюулгүй байдал судлалаар докторын сургалт явуулж эхэлсэн. Миний бие өөрийн сонирхол, мөн ажлын шаардлагаар энэхүү аюулгүй байдлын докторын сургалтад элсэн суралцсан анхны долоон докторантын нэг юм. Сургалтаа дуусгаад 2014 онд "Аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн батлан хамгаалах бодлогод үзүүлэх нөлөөлөл" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний докторын судалгааны удирдагчаар доктор, профессор Б.Равжаа, зөвлөхөөр шинжлэх ухааны доктор, профессор О.Үржин нар ажилласан. Сайн багш нар удирдан чиглүүлсэн учир судалгааны ажил маань ч үр дүн өндөртэй байж, амжилттай хамгаалан аюулгүй байдлын ухааны анхны доктор болсон. Ер нь судалгааны ажил хийнэ гэдэг их сонирхолтой шүү. Судлах тусам улам шунаж, цааш нь гүнзгийрүүлмээр, ухаж төнхмөөр санагддаг.
Танай төвийн онцлог юу вэ?
-Манай төв олон улсын, бүс нутгийн болон үндэсний аюулгүй байдлын орчны төлөв, чиг хандлага, мөн батлан хамгаалах бодлого, тогтолцооны чиглэлээр судалгаа явуулж, судалгааны үp дүнгээр батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмжөөр хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Уг нь аюулгүй байдал болон батлан хамгаалах асуудал нь хоёул өргөн хүрээний ойлголт. Гэтэл ийм том хоёр сэдвээр судалгаа явуулна гэдэг зургаан хүнтэй төвийн хувьд ихээхэн ачаалал үүрдэг гэсэн үг. Бид мөн ижил төстэй судалгаа явуулдаг сургууль, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Тухайлбал, захиалгат судалгааны ажлуудыг хамтран гүйцэтгэх, зохион байгуулж буй олон улсын болон улсын хэмжээний хуралд харилцан илтгэл хэлэлцүүлж оролцох, судалгааны үр дүнгээрээ бичсэн өгүүллээ харилцан хэвлүүлэх зэргээр нягт хамтран ажилладаг. Мөн YБХИС-ийн ахисан түвшний аюулгүй байдал болон батлан хамгаалах судлалын доктор, магистрын сургалтууд манай төвийг түшиглэн явагддаг. Түүнчлэн тэдний судалгааны ажлын сэдэв, явцыг хэлэлцэж, дэмжлэг үзүүлэн ажилладаг. Аюулгүй байдал бол улс орны бүх салбарын эрх ашигтай уялддаг тул энэ чиглэлээр мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст манай ахисан түвшний сургалт нээлттэй байдаг.
Энэ жил хэрэгжүүлсэн онцлог ажлаасаа дурдвал?
-Манай төв 2022 оны эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээр хамт олноо хошуучилж, батлан хамгаалах салбарын тэргүүний төвөөр, мөн манай төвийн судлаач доктор, дэд профессор Х.Орхончимэг тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар шалгарч, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагнал гардаж авсан. Энэ жил манай төв улсын захиалгат хоёр, салбарын захиалгат гyрван судалгааны ажлыг бие даан гүйцэтгэж байгаагаас гадна бусад хамтын ажиллагаатай байгууллагyудын судалгаанд идэвхтэй оролцсон. Мөн "Монгол Улсын дотоод аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам", "Yндэсний ой санамж ба үндэсний аюулгүй байдал" сэдвээр 10 дугаар сард улсын хэмжээний хоёр том хурал хийсэн төдийгүй судалгаануудын үp дүнгээр цуврал хэлэлцүүлэг зохион байгyулсан. Түүнчлэн хамтын ажиллагаатай гадаад, дотоодын сургууль, хүрээлэнгүүдийн зохион байгуулсан олон улсын хуралд 11, улсын хэмжээний хуралд зургаа, салбарын хэмжээний хуралд таван илтгэл хэлэлцүүлснээс гадна гадаадын сэтгүүлд хоёр өгүүлэл, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 17 өгүүлэл, сургалт, сурталчилгааны 10 нийтлэл хэвлүүлж, сургалт, судалгааны эргэлтэд оруулсан байна.
“Yндэсний био аюулгүй байдал", "Нийгэм, хүмүүнлэгийн судалгааны арга зүйн үндэс" сэдвийн хүрээнд бие даасан хоёр бүтээл, хамтын зургаан бүтээл, эмхэтгэсэн болон редакторласан 10 бүтээлийг гаргасан амжилтаар шинэ оноо угтаж байна. Ирэх онд бид бүхэн энэ жилийн амжилтаа илүү ахиулахыг эрмэлзэж байна. Манай төвийг түшиглэн судалгаа хийдэг докторантуудаас "Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, бууруулах арга зам", "Yндэсний аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ", "Yндэсний аюулгүй байдлыг хангахад цэргийн тагнуулын байгууллагын үүрэг оролцооны онол, арга зүйн асуудал" сэдвээр гyрван xүн аюулгүй байдлын ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан. Мөн долоон докторант төвийн өргөтгөсөн хэлэлцүүлэгт ороод урьдчилсан хамгаалалтаар диссертациа хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Аюулгүй байдлын ухаанаар зургаан xүн магистрын зэргээ амжилттай хамгаалсан бөгөөд тэдгээрийн гурав нь докторантурын сургалтад хамрагдаад байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Сүүлийн жилүүдэд олон улсын аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөж байна вэ, ялангyяа 2022 оны тухай...
-Сүүлийн жилүүдэд олон улсын аюулгүй байдлын орчинд гарч байгаа нэг чухал өөрчлөлт нь бүс нутгийн төдийгүй глобал түвшинд их гүрнүүдийн өрсөлдөөн улам хурцдаж буй дүр зураг ажиглагдаж байна.
Евро-Атлантад АНУ-Оросын хооронд сөргөлдөөн, Ази-Номхон далайн бүс нутагт АНУ-Хятадын хооронд стратегийн өрсөлдөөн, Евразид Орос-Хятадын хооронд ил түншлэл, далд өрсөлдөөн өрнөж байна гэж харж байна. Дэлхий ертөнц Хүйтэн дайны дараах нэг туйлт системээс олон туйлт болж өөрчлөгдөх өрнөл явагдаж буй талаар цөөнгүй судлаач санал нэгдэж байна.
Олон улсын дэг журамд гарч буй өөрчлөлт, тэр дундаа их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн идэвхжиж байгаа нь Украйны дайн, Тайваний хоолойн асуудал зэргээр илрэх болсон, Yүнийг нэг талаар судлаачид "системийн савлагаа"-ны харш нөлөө ч гэж тайлбарлах болсон. Өөр нэг онцолбол зохих зүйл нь шинэчлэгдэн буй дэлхийн дэг журамд хүндийн төв нь Евро- Атлантаас Ази-Номхон далайруу чиглэх төлөвтэй байна.
Цэргийн алба хаагчдын хувьд олон улсын харилцаа, геополитик зэрэг сэдвүүд нь хэр чухал байх ёстой вэ, энэ талаарх таны бодол...
-Мэдээж чухал байлгүй яах вэ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд манай улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа улс төр дипломатын аргаар хангана гэж заасан байдаг. Энэ хүрээнд хөрш хоёр орон БНХАУ, ОХУ болон гуравдагч түнш орнууд, Европын Холбоо, Ази Номхон далайн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж Аюулгүй байдлын үзэл баримтлалдаа чиглэл болгосон. Өөрөөр хэлбэл, манай улс жижиг улсын хувьд олон тулгуурт, нээлттэй, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх замаар аюулгүй байдлаа баталгаажуулахыг зорьдог. Харин цэргийн алба хаагчдын хувьд Монгол Улсын аюулгүй байдлын болон гадаад бодлого, чиглэлүүдийг практикт хэрэгжүүлэхэд жин нөлөөтэй оролцдогийн хувьд мэдлэгтэй байх, тэр дундаа өөрийн тань дурдсан олон улсын харилцаа, геополитикийн суурь мэдлэгтэй, цагийн байдлыг үнэлж дүгнэх чадвартай байх нь чухал.
Төв Азийн бүс нутаг, тэр дундаа Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын онцлог юу вэ?
-Манай улс Төв Азийн цээжинд оршдог хэдий ч гадаад улс төрийн бодлогын Хүрээнд 3үүн хойд Ази, Зүүн Ази, Ази-Номхон далайн бүс нутаг руу голчлон анхаарлаа хандуулдаг онцлогтой. Монгол Улс нь дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрнүүд болох Орос, Хятадын дунд оршдог учир тэдний геополитикийн ашиг сонирхолтой нягт холбоотой оршин тогтнодог. Түүнчлэн их гүрнүүдийн өрсөлдөөний огтлолцол цэгт оршдог учир аюулгүй байдлын гадаад орчин талаасаа "эмзэг цэг" дээр оршдог гэж хэлж болохоор байна. Тийм ч учраас жижиг улсын хувьд бидэнд мэргэн, алсыг харсан бодлого, стратеги хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгардаг. Товчхондоо олон нүүдлийн цаадхыг харж чадаж байж их гүрнүүдийн дундах оршин тогтнолоо авч явна гэсэн үг.
БНХАУ-ын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй гадаад бодлого, ялангyяа батлан хамгаалахын бодлогын тухай юу хэлэх вэ? Энэ нь бүс нутаг дахь аюулгүй байдлын орчинд хэрхэн нөлөөлж байна вэ?
-БНХАУ-ын батлан хамгаалах бодлогын тухайд хөрш ОХУ-тай цэрэг, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд хамтарсан цэргийн сургyуль, дадлагын тоо нэмэгдсэн төдийгүй хамтарсан агаар-тэнгисийн эргүүл хийх болсон нь олон улсын судлаачдын анхаарлыг татах болсон. Өнгөрсөн онд хоёр орны батлан хамгаалахын сайд нар уулзаж, "Цэргийн хамтын ажиллагааны замын зураглал"-ыг баталсан нь Орос- Хятадын батлан хамгаалах хамтын ажиллагаа цаашид улам өргөжихийг илтгэж байна.
Хэдийгээр хоёр тал ойрын түншлэлийн харилцаатай ч цэргийн эвсэл байгyулах хэмжээнд хүрэхгүй гэж таамаглаж ч байна. Тэгээд ч өнөө цагт улс орнууд, тэр дундаа их гүрнүүд, аюулгүй байдлын стратегиа уялдуулахын тулд заавал цэргийн эвсэл байгуулах шаардлагагүйгээр, батлан хамгаалахын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах жишиг тогтож байгаа дүр зураг ажиглагддаг.
Энэ нь ч аюулгүй байдлын орчны өөрчлөлтийг дагаад харьцангуй уян хатан байх нөхцөл, давуу талыг бий болгодог онцлогтой. Хятадын хувьд цэргийн хүчин чадавхаа сайжруулах чиглэлд онцгой анхаарч, 2015 оноос цэргийн шинэчлэлийг эхлүүлж зэвсэг техникээ шинэчлэх, бие бүрэлдэхүүнээ чадавхжуулахаас гадна цэргийн байгуулалдаа нэлээд өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Тэд үндсэндээ 20З5 онд цэргиин шинэчлэлээ дуусгаж, 2049 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн 3эвсэгт хүчинтэй болох хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд цэргийн хүчин чадавхаараа тэргүүлэгч АНУ-ыг гүйцэж түрүүлэх зорилготой юм. Ер нь Хятадын батлан хамгаалах бодлогын тухайд уламжлалт "идэвхтэй хамгаалах" стратегийн зарчимд тулгyурладаг. Гэхдээ идэвхтэй хамгаалах стратеги их энгийн ойлгомжтой юм шиг атлаа Хятадын стратегийн соёлын линзээр нарийн харвал цаанаа их өргөн утга агyулгатай юм шиг санагддаг. Идэвхтэй хамгаалах стратегиар Хятад Улс аливаа улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэхгүй гэсэн зарчим баримталдаг хэдий ч бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй байдлаа хамгаалах талд аядуу байр суурь баримтлахгүй гэсэн хандлагаа олон улсад илт харуулах болсон.
Тухайлбал, Тайваний асуудлаар энэ хандлага нь илэрдэг, Тайванд АНУ-ын Конгрессын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси айлчилсны дараа Хятад Улс Тайваний ойролцоох байлдааны буудлагатай цэргийн сургуулилтуудаа эрс идэвхжүүлсэн. Пелосигийн айлчлалаас хэдхэн өдрийн өмнө ХАЧА байлдааны буудлагатай сургуулилтынхаа үеэр дунд тусгалын "Дунфенг-17" пуужинг харваж буй бичлэгийг анх удаа Хятадын төв телевизээр харуулсан.
Энэ нь Хятадын зүгээс Америк, Тайвань хоёрын эрх баригчдад "дохио" илгээж буй хэрэг гэж тайлбарлаж болно. Ер нь Ази-Номхон далайн бус нутаг дахь Хятад-Америкийн стратегийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр Тайваний хоолойн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан хурцдах зэрэг хэлбэрээр илэрнэ гэж таамаглаж байна.
Сүүлийн үед ямар судалгаан дээр түлхүү ажиллаж байна вэ, судалгааныхаа талаар товч танилцуулна уу?
-Энэ жил нэлээд хэдэн судалгааны ажилд оролцож байгаа. Yүнээс гyрвыг нь онцолж ярья.
Нэгдүгээрт, ''Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад "гуравдагч хөрш”-ийн бодлогын үзүүлэх нөлөөлөл'' сэдэвт улсын захиалгат судалгааны ажил дээр ажиллаж байна. Энэ судалгаагаар Монгол Улсын баримталж буй гуравдагч хөрш''-ийн бодлогын онолын үндэс болон бодлогын өнөөгийн байдлыг судалж, энэ бодлогын хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, цаашид улс төрийн орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн боломж, сорилтыг тодорхойлох зорилготой. Судалгааны үр дүнд “гуравдагч хөрш''-ийн бодлогын онол, арга зүй, шинжлэх ухааны үндэслэл, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл тодорхой болно. Мөн цаашид "гyравдагч хөрш''-ийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнээ. Yp дүнгээ 2023 оны 1 дүгээр улиралд захиалагч байгууллагад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй шаргуу ажиллаж байна.
Хоёрдугаарт, Био аюулгүй байдлын онолын үндэст тулгуурлан, дэлхий нийтийн био аюулын төлөв байдлыг судалж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний үндсийг тодорхойлох зорилгоор “Монгол Улсын аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт судалгааны ажлыг өрнүүлж байна. Судалгааны ажлын үp дүнд био аюулгүй байдлын судалгааны аргачлалыг боловсруулж, цаашид явагдах энэ чиглэлийн судалгааны ажлуудын арга зүйн үндсийг тодорхойлон, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд био аюулын үзүүлэх нөлөөллийн шинжилгээ хийж, үp дүнгиин талаарх зөвлөмжийг захиалагч байгууллагад 2О2З оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгнө.
Гуравдугаарт, Мөн Хятадын цэрэг, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар судалгаа хийж байна. Судалгаанаас харахад тус улс бүсийн командлалууд болон төрлийн цэргүүдийн хамтарсан сургyуль, бэлтгэлээр төрлийн цэргүүдийн харилцан ажиллагааг жигдрүүлэхэд анхаарах болжээ. Мөн сүүлийн жилүүдэд ХАЧА байлдааны цагийн байдалд ойртуулсан нөхцөлд эрчимжсэн сургалт, дадлага явуулж, бие бүрэлдэхүүнээ чадавхжуулахад онцгой анхаарч байна.
Ялангyяа Тайваний арал руу цэргийн ажиллагаа явуулсан тохиолдолд Хятад Улс агаарын болон ердийн пуужингийн дайралт, агаар болон усан замаар Тайваний арлыг бүслэх, улмаар аралд бууж, газар-усны дайралт явуулах зэрэг хувилбаруудыг боловсруулж, энэ талын сургyуль бэлтгэлийг хийж байна.
Түүнчлэн Хятадын 3эвсэгт хүчин хиймэл оюун ухааныг цэргийн технологийн салбарт нэвтрүүлэхэд анхаарал хандуулж, энэ талын судалгаа шинжилгээг эрчимжүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, "ухаалагжуулсан дайн"-д бэлтгэж байна. Цэргийн шинэчлэлийн хүрээнд төрөл бүрийн робот технологи, ухаалаг системүүдийг зэвсэглэлд нэвтрүүлж, ирээдүйн дайнд хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан илүү "мэдээлэлжүүлсэн" цэрэг, "ухаалагжуулсан" зэвсэг, техниктэйгээр оролцохоор бэлтгэж буй төлөв ажиглагдаж байна.
Ахмад М. Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ухаалагжуулсан гэдэг үгийг хараад л уншихаа болив
Хэдий буурай ч ямарч улс гүрэн хамаг юм аа ингээд дэлгээд ярьдаггүй байх . Хулгайн хэргээ нууцын зэрэглэлд хамааруулаад , цэрэг дайны баримталах номлол оо ингээд л дэлгээд сууж болдог юм үү.
Доктор хамгаалсан.сэдвийн гарчигийг ч мөн ойлгосонгүй,гадны ижил төстэй зүйлийг Google translate ашиглаад тавьчихсан юмуу.Хайран монгол хэл
болж бна. ийм судлаачдаа сайн дэмжмээр байна. олон салбарын чадварлаг судлаачдыг улам их ажиллуумаар бна. хавдар яагаад ийм их байгаа? монгол эрэгтэйчүүд яагаад ийм бага насалж байгааг яг таг судалж тогтоогоод яаралтай арга хэмжээ авмаар бна.
Ханз мэдэхгүй хятад судлаачид Орос Монголд л байж болно.
Социализм шиг одоо Монголд Азийн тухай орос боловсролтой хүмүүс ярихаа болих болсон.
сталины үед сталины сурах бичгээр сурч байсан хүмүүс монгол улсыг аж үйлдвэржүүлсэн одоо дунд сургуулын сурах бичгийн хэлийг ойлгодоггүй хүүхэд ойлгохгүй болгож хаясан учир нь бүх шинжлэх ухааны хэлийг монголчилж орчуулсан монголд ёвроп шиг шинжлэх ухааны хэл хөгжөөгүй орос орон тэр хэвээр нь английг кирилээрээ орлуулан бичиж ойлгодог орос улс үгийг франц испани англи герман хэл шиг ШУ-ны хэлийг бичлэгээр авч хэргэлсэн учраас хурдан хөгжсөн монгол ямар ннэг адуу малын хулгайчийн үгээр хэллэгээр орчуулдаг орос англи хэл мэддэг нь хөгжсөн монгол хэл мэддэг нь монголд төгссөн нь хохирсон хоцорсон тушаал ахиагүй мэдээлэл байхгүй гуйлгачин ядуу болж үлдсэн чингэс морин хуур хурдөн морь язгуур урлаг үндэсний үзэлд баригдсан хоосон хэнхэг юмнууд болж хувирсан худлаа америк англи гэж хөөрч дэвхэцсэн на на на рок бужиглэж хар тамхи татсан архи уусан ирээдүй гүй хөрөнгөтний догшин адгуус сарвалзсан тийчилсэн мэдрэл муут болж хув
Монголын төрд Орос, Хятад, Япон, Германд сурсан хүмүүсийг яг тэнцүүлэн ажилд авч үр дүнгийн харвал ямар гарах бол. Монголын төрд хэтэрхий монголоороо улсууд олон болж, гадаадын цэргийн тагнуулын өмнө хүчин мөхөс болсон байна. Харийн улс гүрнүүдийг тагнаж мэдэх, хариу бодлого тодорхойлох зэрэгт өндөр боловсролтой эрчүүд маш их хэрэгтэй. Гэтэл баахан хүүхнүүд хүйс ярьцгааж параламентийг үймүүлж суух юм.
Mанайхан гадны улсад цэргийн салбараар бэлтгэгдэж байгаа суралцагчдын тоог нууцалдаг журамтай боловч ихэнх нь 67% Oрост суралцаж байгаам билээ. Tун цөөхөн хэсэг нь турк, герман, япон, америкт.. францын легонерт сарын 3000 еврогын цалинтай 100 гаруй монгол залуус байдаг боловч тэд нарыг энэ тоонд хамруулдаггүй. учир нь эдгээр залуус өөрсдийхөө зардал саналаар очиж тэнцээд алба хаадаг залуус.. ихэнхи нь Eвропд ажиллаж амьдардаг монгол айлын хүүхдүүд гэсэн. Mонголоос очиж шалгалт өгдөг боловч ихэнх нь эрүүл мэндээр тэнцдэггүй гэсэн.
Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан жижиг улсын аюулгүй байдлын судалгааг маш өндөр боловсролтой, олон хэлний мэдлэгтэй, өвч тонгологдсон том институт эрхлэн төр засгийг онц чухал мэдээллээр хангаж байх ёстой!! БХЯ-ны дайвар нэгж судлаад хол явахгүй байхаа??
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Нийтлэлийг уншаад сэтгэгдлээ хэлэхэд БХ салбар гэдэг тэр болгон хийсэн болгоноо ил гаргаад байдаг салбар биш байх гэж бодож байна. Хэтэрхий их судалгаа шинжилгээний талаар мэдээлэл орсон ёанагдах юм. Мөн хөршийнхөө талаар судалсан мэдсэн зүйлээ бас л нийтэд дэлгээд баймгүй байх юм. Бүр ухаалаг дайн бэлдэж байна ч гэх шиг, Тийм байж болно тийм бол эсрэг тактикаа л сайн боловсруулах хэрэгтэй байх даа, Энэ нийтлэлийг чинь хөрш орныхоноос чинь эхлээд дэлхий даяар уншина даа.
Арай л онигоо
"мэдээлэлжүүлсэн" "ухаалагжуулсан" энэ том албан тушаадтан монгол үгээ, утга санаагаа хэрэглэж болохгүй байгаа юм болов уу.
Bavuur bn daa haha
Улсын нууц баймаар зүйлийг ил тод яриад бдаг ямар учиртай юм бэ,?
ene yariltslagaas iu ch oilgosongui
Юу ч яриад бдын.
survaljilj bgaa setguulch , survaljluulj bgaa 2 ug n delgeh delgehgui bh sedev baimaar ym , Urjin genral ene hundee dutuu l zuvlujdee ! uur heleh ug alga.