Энэ онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг бүрэн хангаж, ажил үйлс, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан тэргүүний анги, салбар болон Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба хаагчдыг тодруулан, шагнаж урамшуулах ёслолын ажиллагааг 12 дугаар сарын 30-ны өдөр Офицеруудын ордонд зохион байгуулав.

“Зэвсэгт хүчний тэргүүний анги”-аар дэд хурандаа Х.Золжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 331 дүгээр анги,
“Зэвсэгт хүчний тэргүүний салбар”-аар хошууч Х.Аскербек захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 103 дугаар тусгай салбар,
“Зэвсэгт хүчний оны тэргүүний офицер”-оор Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төвийн системийн инженер ахлах дэслэгч Д.Давааням, “Зэвсэгт хүчний оны тэргүүний ахлагч”-аар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенитийн артиллерийн батарейны сум зөөгч-жолооч ахлагч С.Батцэнгэл,
“Зэвсэгт хүчний оны тэргүүний ажилтан албан хаагч”-аар Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн туслах аж ахуйн агрономич Г.Мэндбаяр,
Зэвсэгт хүчний оны тэргүүний цэргийн гэрээт алба хаагч”-аар Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн Барилгын материал үйлдвэрлэлийн ротын бетон хийцийн тасгийн блокчин, гэрээт цэргийн алба хаагч байлдагч Ш.Эрдэнэ-Очир нар шалгарлаа.




Мөн “Зэвсэгт хүчний Жанжин штабын оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж”-ээр хурандаа Н.Лхагвасүрэн даргатай Цэргийн албаны хэлтэс,
“ЗХЖШ-ын оны тэргүүний удирдах албан тушаалтан”-аар Хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Б.Отгонбаяр, “ЗХЖШ-ын оны тэргүүний ахлах мэргэжилтэн”-ээр Материал, техникийн газрын Зэвсгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Б.Энхмагнай,
“ЗХЖШ-ын оны тэргүүний мэргэжилтэн”-ээр Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн хошууч Б.Золжаргал,
“ЗХЖШ-ын оны тэргүүний туслах мэргэжилтэн”-ээр Материал, техникийн газрын Зэвсгийн хэлтсийн зэвсэг, галт хэрэглэлийн тоо бүртгэл хариуцсан туслах мэргэжилтэн ахлагч М.Цогтгэрэл,
“ЗХЖШ-ын оны тэргүүний ажилтан албан хаагч”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн эрхлэгч, архивч Ө.Тунгалаг-Өлзий нар шалгарч, хамт олноо хошуучлав.
.jpg)
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар, офицер, ахлагч, ажилтан, цэргийн гэрээт алба хаагч, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2022 оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэргүүний албан хаагчдаар шалгарсан Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Бид бүхэн хамтдаа 2022 онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн бодлого, зорилго, зорилтуудаа бүрэн ханган биелүүлсэн бөгөөд өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулсан Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлангийн хурлын үеэр жилийн үйл ажиллагаандаа бодит үнэлэлт, дүгнэлтийг өгсөн юм. Ирэх онд Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хангахад Та бүхний үүрэг, хариуцлага, бодит оролцоо өндөр ач холбогдолтойн дээр зөв төлөвлөлт, удирдлага, манлайлал, бүтээлч үйл ажиллагаагаар өндөр үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ болон Та бүхний гэр бүлд ажлын их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний юу санасан есөн хүсэл бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээсэн юм. Ийнхүү Зэвсэгт хүчний тэргүүний анги, салбар, Зэвсэгт хүчний Жанжин штабын оны тэргүүний зохион байгуулалтын бүтцийн нэгжээр шалгарсан хамт олон, оны тэргүүний цэргийн алба хаагчид болон ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.





Хошууч Ц.ПҮРЭВДОРЖ
Сэтгэгдэл0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Орост цэргийн хүн гэдэг туранхай, чийрэг генералууд олон байна. Монгол генералууд энергийн баланс маш муу, тарган бүдүүн байх юм. Тарган бүдүүн цэргийнхэнээ засах цаг хэрэгтэй.
За муусайнмэгэл борчууд бидгий "Сэвстэй гүзгг, цустай толгойг хамгаалж буй" дайчиддаа баярлалаа