sonin.mn
КИЕВ. /Ukrinform/. Украины Засгийн газар Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний цагдаагийн газрын дарга Игорь Клименког лхагва гарагт томиллоо гэж тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгджээ.
Дотоод хэргийн сайд Денис Монастырский лхагва гаргийн өглөө нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан юм. “EC 225 Super Puma” нисдэг тэрэг Киев мужийн Бровари хотод цэцэрлэг, орон сууцны барилгын ойролцоо осолдсон байна.
 
 
 
Ослын улмаас нисдэг тэргэнд сууж явсан есөн хүн бүгд амиа алдсаны дунд Д.Монастырский, түүний орлогч Евгений Енин, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Юрий Лубкович нар байжээ.
 
 
 
Украины Онцгой байдлын албаны мэдээллээр, нисдэг тэрэгний ослын улмаас 14 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна. Өмнө нь 18 хүн амиа алдсан гэж албаныхан мэдээлж байв.
Засгийн газар ослыг мөрдөн шалгах тусгай ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэж Д.Шмыгаль мэдээлжээ.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг