sonin.mn
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн орлогч хошууч Ж.Батжаргал Ми-171Е загварын нисдэг тэрэгний багш нисгэгчээр, нисдэг тэрэгний хэсгийн захирагч ахмад Э.Дэмбэрэлсамбуу Ми-171Е загварын нисдэг тэрэгний нисэх багийн даргаар УБ-Минж-УБ чиглэлд бие даасан нислэгээ осол зөрчилгүй хийж гүйцэтгэлээ.
 
Залуу багш нисгэгч, нисэх багийн дарга хоёрын маань багш болох багш нисгэгч хурандаа Н.Очирбат, МУ-н гавьяат нисгэгч, шалгагч, багш нисгэгч хурандаа Н.Баясгалан нар шавь нарынхаа бие даасан нислэгийг сэтгэл догдлон хүлээж, үүргээ амжилттай биелүүлээд ирсний дараа баяр бахдалаар дүүрэн халуун тэврэлтээр баяр хүргэв. 
 
Мөн амжилттай нислэг үйлдсэн нисгэгчид, инженер техникийн бүрэлдэхүүнд ангийн удирдлагын зүгээс баяр хүргэж, тус ангийн онцгой, тусгай үүргийн болон сургууль дадлагын нислэгийг цаг агаарын хүндэрсэн болон ердийн нөхцөлд тасралтгүй нэр төртэйгөөр гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн юм.