sonin.mn
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нь хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхэнтэй эргэх холбоотой байж, зарим төрлийн нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулдаг билээ. 
 
Энэ удаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн Зенитийн артиллерийн дивизионы хугацаат цэргийн алба хаагчдад Монгол үндэсний өв уламжлал, хувцаслах соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор байлдагч Б.Батномингийн ээж Ц.Нэргүйцэцэг сургалт явууллаа. Үйлчин Ц.Нэргүйцэцэгийг  монгол дээлээ өмсөхийн ач холбогдол, эрүүл мэнд, гоо зүйн хувьд ямар давуу тал болдогийг жишээ баримттай ярьсанд Зенитийн артиллерийн дивизионы захирагч дэд хурандаа Б.Гэрэлтбадрал талархал дэвшүүлж, “Тусгаар тогтнол эндээс эхэлнэ” хэмээн онцолсон юм.
 
Сургалтын тухай Ц.Нэргүйцэцэг “Монгол дээлээ өмсөх нь хүний амьдралын жирийн асуудал мэт боловч цаад агуулгаараа олон талын ач холбогдолтой. Миний хүү шиг энэ сайхан залуус халагдаад өв уламжлалаа дээдэлж яваарай гэсэндээ хичээлээ явууллаа. Жирийн нэгэн байлдагчийн ээжид ийм боломж олгосон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнханд талархал дэвшүүлье” гэсэн юм. 
 
 
Дэслэгч З.Өсөхбаяр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)
Эх сурвалж: "Соёмбо" сонин