Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав.
НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
1.1.Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах;
1.2.Сав газрын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, бүх талаар дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
1.3.Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Усны үндэсний зөвлөлийн хурлыг улирал тутамд зохион байгуулж, зөвлөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, бодлогын зөвлөмжийг гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;
1.4.Усны үнэ тариф, усны нөөцийн төлбөрийг шинэчлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийн ашиглалтыг үе шаттайгаар хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;
1.5.Усны стандартыг шинэчлэн, сайжруулах.
ХОЁР. УСНЫ НӨӨЦИЙГ ХОМСДОЛ, БОХИРДЛООС ХАМГААЛАХ, ХУРИМТЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
2.1.Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох, Орхон-Онги, Орхон Говь, Хэрлэн Тооно, Шүрэн зэрэг хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх;
2.2.Аймаг, нийслэл бүр усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын бүсийг тогтоон, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын оролцоог хангах;
2.3.Газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;
2.4.Усны нөөцийн хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, цахим системийг нэвтрүүлэх, суурь баазыг бэхжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;
2.5.Усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж, төлөвлөлтөд тусган, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх;
2.6.Усны статистик, тоо, мэдээллийг нэгтгэн, цахим хэлбэрт оруулж, нээлттэй ил тод болгох;
2.7.Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглох;
2.8.Гадаргын усны бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сумын төв, суурин газруудын хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг хэрэгжүүлэх.
ГУРАВ. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
3.1.Усны салбарын мэргэжилтэн, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
3.2.Салбарын байгууллагын албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах;
3.3.Ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх;
3.4.Салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг сайжруулах, материаллаг баазыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх.
ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
4.1.Усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;
4.2.Олон нийтэд гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулах.
Сэтгэгдэл(6)
Усыг нөхөн сэргээх боломжгүй. 2030 онд дэлхий усгүй болно.
Цэнхэр алт гэж юү байдаг бол.Уул нь чандмань эрдэнэ ус гэж алтнаас илүү үнэлдэгсэн
Харин тиймээ. Ус ногоон байгаль хоёр алтнаас үнэ цэнэтэй зүйл. Гэвч мунхаг мангар хүмүүс ус ногоон байгалаас илүү шар төмөрийг үнэ цэнэтэй гэж бодож байна. Ирээдүйд дэлхий даяар усгүй болвол ус алт шиг үнэтэй зүйл гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоно.
Гол мөрөн, горхи, булгийнхаа эхийг хамгаалж Орос улс руу бүрэн бүтнээр нь урсгаж тушаана гэсэн үг үү? МАН-ын нохой сармагчин Хүрэлсүх юугаа улин хуцаад байна? Бат-Эрдэнэ гэгч мангар хар бөх говийн монголчуудаас Хэрлэн Ононы хар усыг өмчлөн харамлажмонголчуудын эрх ашгаас урвасан хулгайч..Говийнхон МАН болон Бат-Эрдэнийг одоо болтол харааж зүхсээр байгаа..
Урвасан хулгай Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол улсын эрх ашгаас урваж Оросуудаас авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгах хэрэгтэй.Хэрлэн Онон төслийг хааж боосныхоо дараахан огцом баяжиж үл хөдлөх хөрөнгө олноор нь худалдаж авсан гэлцдэг..
хэрлэн онон төсөл монголын говийг усаар хангах байсан. Гэтэл наад бох чинь говийг цөлжүүлсэн урвагч.Одоо хохирлыг төлүүлэхээр барахгүй урвагчид хуулийн Хариуцлага хүлээлгэх цаг нь болсон. Төслийг гацааж хятадуудтай өвс тэжээлийн хахууль авсан мэт цуурхал яваад байх шиг байсан. Үнэн худлыг мэдэхгүй юм. Үнэн бол ч ярих юм алга даа.