Зохиогч энэхүү өгүүллээ 2007 онд анх “Үнэн” сонинд нийтлүүлж байжээ. Үндсэн үзэл санаа нь эдүгээ ч ач холбогдолоо гээгээгүй байгаа гэдэг утгаар 16 жилийн дараа дахин нийтэлж байна. Тоо баримт өөрчлөгдсөн, тэр мэдээж, гэвч гол үзэл санаа, саналтай нь тухтай танилцана уу- sonin.mn
Нэг. Эдийн засгийн хэт тэлэлт
Олон улсын валютын сангаас саяхан 2007, 2008 оны ДНБ-ий өсөлтийн таамаг хийжээ. Энэ хоёр жилд дэлхийн эдийн засаг 5.2 хувиар, өмнө нь төсөөлж байснаас 0.3 хувиар илүү өсөх нь байна. Үлэмж хурдаар өсч буй ДНБ-тэй хөгжиж буй улсад Хятад, Орос, Энэтхэг бүртгэгдсэн аж. Орос нь энэ оны эхний хагаст өмнө оны мөн үеийнхээсээ 7.8 хувиар, Хятад нь 11.5 хувиар ДНӨ-ээ өсгөсөн гэнэ. Хөгжингүй орнуудаас АНУ-ынх тогтвортой, Японых нааштай дүнтэй ба Европт ДНБ-ний өсөлт 2.6 хувь, АНУ хоёр хувь, Япон мөн 2.6 хувиар өснө хэмээн “Global Growth Seen at 5.2 pct in 2007 - IМF, 25.07.2007” гэсэн мэдээнд өгүүлжээ.
Ийнхүү манай хоёр их хөрш эдийн засгийн хувьд тэсрэх бололтой. Гэхдээ Хятад, Орос хоёрын эдийн засагийн энэ их тэлэлт хэр найдвартай удаан наслах нь бас л асуултын тэмдэг. Эдийн засгийн аюулгүй байдал, гео-эдийн засаг талаасаа бол энэ их тэлэлт манай улсын эдийн засагт эерэг, сөрөг үр дагавруудыг зэрэг авчирч мэднэ.
Эдийн засгийн аюул талаасаа, ялангуяа эрчим хүч, нефтиэр хэт хамааралтай байгаа нь гол эрсдэл Оросын талаас л ирэх болов уу гэсэн таамгийг зарим судлаач хийдэг. Хятадын хувьд дэлхийн эдийн засагтай харьцангуй нягт холбогдсон тул тэр хэмжээгээрээ барууны зах зээлээс их хамааралтай, тиймээс хаа хаанаа тогтвортой байдлыг хүснэ. Харин Орос бол яг эсрэгээр, байгалийн баялаг, зэвсгийн хэт экспортод түшсэн Оросын эдийн засаг Хятадынхтай харьцуулбал эрсдэл, аюулын аль алиныг дагуулахаар. Монголчууд бид хятадын эсрэг үзлээсээ болж оросуудын олз болох магадлал чухам энэ дээр л илэрч гарах болов уу. Яг ачир дээрээ Монгол-Хятадын эдийн засгийн харилцаа нь Монгол-Оросын эдийн засгийн харилцаанаас хамаагүй илүү уян хатан, прагматик, монголчуудад ашигтай.
Хоёр. Хоёрын эсрэг барих ганцын муна
Монголчуудын хувьд Орос, Хятад хоёрын өмнөөс барих хамгийн найдвартай зэвсэг бол: 1) Мэдээлэлийн чөлөөт урсгал; 2) Хувь хүний эрх чөлөө. Эхнийхийг энд онцолж тайлбарлавал хамгийн хүчтэй мэдээллийн хэрэгсэл бол сонин, зурагт, радиогийн алин нь ч биш, харин Stock Exchange (Хөрөнгийн бирж) гэнэ. Дэлхийн санхүүгийн систем нь “Bank based” эсвэл “Stock Exchage based” гэсэн хоёр янз байдаг. АНУ, Британи нь Stock Exchange based санхүүгийн системтэй бол Герман, Япон нь Bank based санхүүгийн системтэй.
Даяаршил, мэдээллийн технологи нь дэлхийн санхүүгийн системийг нэг стандарт руу шахаж байгаа ба эсрэг зогсох гэж оролдсон Банк тулгууртай санхүүгийн системтэй Герман, Японы эдийн засаг зогсонги болсныг үүгээр тайлбарладаг. Банк бол хаалттай институци, банкийг тойрч улс төр-эдийн засагийн олигархи бий болох маш амархан. Энэ нь эргээд эдийн засаг, нийгмээ хяналтанд оруулах болно.
Харин Stock Exchange тулгууртай санхүүгийн систем нь олигархи төрөх замыг хааж хазаарладаг. Учир нь Stock Exchange нь мэдээллийн асар их солилцооны урсгал байдаг тул нийгмийн бүх харилцааг транспарэнс буюу нээлттэй байхыг шаарддаг. Хэлсэн хийсэн үйлдэл болгон нь хувьцааны үнээр дамжин мөнгөөр илэрхийлэгддэг гэж барууны эдийн засгийн сурахуудад бичсэн нь түгээмэл. Тэгэхээр монголчууд олигархуудаас салая хазаарлая гэж байгаа бол одоогийн Банк тулгууртай санхүүгийн системээсээ татгалзаж Stock Exchange тулгууртай санхүүгийн системд шилжих ёстой аж. Нөгөө талдаа Монголын Stock Exchange нь дэлхийн том биржүүдтэй шууд холбогдож тэдний хавсарга маягаар брокер диллер нь болж, хүчтэй интеграцид орчихвол хоёр их хөршийн санхүү-эдийн засгийн санаархлыг барьж хязгаарлах бололцоотой болно.
Гурав. Яагаад заавал Уругвай гэж
Би энд өөрийн судалгааг бус хөндлөнгийн хүний саналыг монголчуудын сонорт хүргэе. “Монгол, Уругвай хоёрт адил тал зөндөө байна, Танай улс Уругвай шиг хөгжвөл таарна!” гэх санал хэлсээр миний найз, америкийн эрдэмтэн Антонио Бетанкур (тэрээр Дэлхийн хөгжил, энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч) надад дараахи үлгэрийг ярьсан юм.
Монгол нь Орос, Хятадын дунд, Уругвай нь Аргентин, Бразилийн дунд оршдог, геополитикийн хувьд маш төстэй, ижилхэн зовлонтой, эрсдэлтэй орнууд гэнэ. Уругвай нь манайхаас 10 дахин бага, 176 210 хавтгай дөрвөлжин км нутагтай, хүн ам нь 3.1 сая, манайхтай ойролцоо, нийслэл Монтевидеод нь 1.3
сая хүн суудаг, мөн манай УБ-тай төстэй.
Монголчууд хоёр их хөршийнхөө хараат байдалд байж ирсэн, байсаар ч байгаа бол Уругвай улс Бразил, Аргентиний хараат байдлаас гарах реформыг 2002 оноос хийж гайгүй үр дүнд хүрсэн туршлагыг А.Бетанкур надад тулгасан хэрэг л дээ. “Хоёрын эсрэг барих ганцын муна” гэдэг нь Бетанкурын санаа юм. Stock Exchange буюу хөрөнгийн бирж, мөн банкаар л танай улс босч ирнэ, өөр зам байхгүй, Орос-Хятадын дунд банкны үүрэг гүйцэтгэх хэрэгтэй, Уругвай улс Латин Америкийн тэр хоёр том эдийн засгийн мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж байхад тэр хоёроос илүү том Орос, Хятадын тэр их мөнгийг та нар л зөв эргэлдүүлэх боломжтой гэж тэрээр ярьж байв.
Уругвай нь бүс нутгийнхээ тэр хоёр том гүрний дунд зөв жороолсноор Латин Америктаа байхгүй боловсрол, нийгмийн аюулгүйн систем, либерал хууль тогтоомжтой болж нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлэж Латин Америкийн анхны “Эрүүл, сэтгэдэг, халамжтай нийгэм” (sober identity, welfare state), Латин Америкийн банкны том төв гэж алдаршжээ.
Ерөөсөө Монгол, Уругвай мэт жижиг улс оронд хөдөө аж ахуй, аж үйлдвэр төдийлөн чухал биш хөрөнгийн бирж, банкаар суурилсан үйлчилгээний салбар л чухал, хурдан ч хөгжинө, ашгаа ч хурдан өгнө гэж эдийн засгийн доктор Бетанкур ярьж байна. Уругвайн хувьд нийт эдийн засагт хөдөө аж ахуй, ойн ба загасны аж ахуй нийлээд 9-хөн хувь, аж үйлдвэр, барилга нийлээд 27 хувь, тэгтэл үйлчилгээний салбар (бирж, банк, аялал жуулчлал, худалдаа, тээвэр, холбоо гэх мэт) 64 хувийг бүрдүүлж байна. Тэгвэл манайд хөдөө аж ахуй 32, аж үйлдвэр, барилга 30, үйлчилгээ 38 хувьтай байна. Энэ 38-ыг нөгөө 64-тэй нь харьцуулаад үзэхээр манай хөгжлийн гарц зөв эсэх, буруу бол юундаа гэдгийн хариулт гарч ирэх учиртай. Уругвайд төв банкнаас гадна 20 гаруй банк, гадаад гүйлгээ эрхэлдэг санхүүгийн 6 институци ажиллаж байгаа энэ тоо манайхаас хол даваагүй. Харин банкууд дахь бэлэн мөнгөний 40 хувь нь хоёр хөрш болоод АНУ, Европын баяуудын байршуулсан мөнгө, тэгэхдээ 80 хувь нь ам.доллараар гэх мэт ялгаа байна. Хүн ам тутамд ногдох банкны активын хэмжээгээр Уругвай нь Латин Америктаа толгой цохиж, бүс нутгийнхаа банкуудын активын нэлээдийг хянадаг гэвэл Уругвайн туршлага нэн их байна. Бодоожоор Орос, Хятадын том маштаб дээр ярихад бидний хувьд бодитой биш. Тэртэй тэргүй манай банкууд активын хэмжээгээрээ Орос, Хятадын банкуудтай уралдах бололцоо байхгүй учраас энэ хоёрын эсрэг тавих хамгийн сайн арга бол мэдээллийн чөлөөт урсгал болох Stock Exchange болно.
Үүгээрээ ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү. Дэлхийн том биржүүдтэй шууд холбогдсон энэ салбар маань бүс нутаг дахь тэдний хавсарга брокер диллер нь болоосой гээд зориод үзье л дээ.
Манайхны шагшаад хошуураад байдаг салбар болох уул уурхай, түүнээс олох орлогыг хүн амдаа тэгш хуваагаад баяжуулна гэдэг үзэл санааг би унтраахгүй. Гэхдээ гар хөдөлгөхгүй, тархиа ажиллуулахгүй дан нүүрс зэсийн орлогоор хөгжлийн хурдны XXI зуунд аж төрнө гэдэг нэг л чамлалттай. Бас монголчууд нийтээрээ хошуурдаг, онц ач холбогдол өгдөг оюуны салбар–нийтийн ба зохиолын дуу, урлаг уран сайхан, хошин урлаг, үндэсний бөх, шашин бол яг үнэндээ хөгжлийн локомитив биш шүү дээ! Улсын сан хөмрөгт ганц ч зоосны орлого оруулахгүй. Дагаж хошуурлаа, сэтгэлээ жигүүрлэлээ гэхэд Танд ямар ч ашиг орлого болохгүй!
Д.Баярхүү
Сэтгэгдэл(23)
Элийрэл - балайрлаа зогсоо , эхлээд ХУЛГАЙЧДААСАА САЛ ...
ХУЛГАЙЧ ТӨРҮҮЛДЭГ 102 НАСТАЙ НАМДАА ХЭЛ ЗА
https://www.youtube.com/watch?v=UrATUjk9HsA&ab_channel=БАСЕ
Энд тэндхийн загвар, « лугаа» больж уз. Сармагчин байхаа болих хэрэгтэй!!!
Энэ хужаад өөрийн гэсэн толгой байна уу энд тэндэхийг дуурайх тухай ярих юм
Mash zov sanaa bnaa bayarlalaa tanid. Ediin zasagt bayalagiin bii bolj bui xelbereer ni 2 undsen kategort xuvaaj uzdeg. 1) Product industry buyu belen buteegdexuunii uildverlel 2) Service industry buyu uilchilgeenii uildverlel Ene 2 kategoriin ali ni e/z t davamgailj buigaas xamaarch xogjiliin tuvshing ni todorxoilj bolno. Manaix shig tsoon xun amtai orond Urugvai s ch iluu suraltsaj bolox Singapor, HK, Luxenburg gd olon orniig jishee bolgoj bolnoo. Edgeer orond e/z t 60%-90% d ni SERVICE INDUSTRY davamgailsan ornuud. Ene salbar davamgailsan ornuudad ajilguidel, yaduural, bayan xoosnii xet yalgaa gex zuil barag 0% baidag gexed xilsdexgui. Mongol bol service-industry ondor xogjson toxioldold l ondor xogjild xurex bolomjtoi. Niitleld China-Oros 2 n dund sanxuugiin uilchilgeenii "HUB" bolgoyo gesen bna. Bas sibiriin ix baigaliin nootsiig "Stock-Exchange" r borluulax bolomj bii2. Yor ni l mongol bus nutgiin service industry n tom "HUB" bolox xeregtei.
Санаа нь зөв байж магадгүй.
Хүний бичсэн бэлэн текстийн цаад утгыг уншаад ч ойлгохгүй атлаа юуны түрүүнд архираад дайрдаг мэдрэл муутай юмнууд жоом шиг олширчээ!!
АНУ-ын гар хөлүүд монголд бодит эдийн засгийг хөгжүүлэх огт сонирхолгүй гэдэг нь энэ хүний бичсэн нийтлэлээс тодорхой харагдаж бн. Монгол Уругвай зэрэг улсуудад ХАА, Аж үйлдвэрлэл зэрэг салбаруудыг хөгжүүлэх хэрэггүй, хөрөнгийн биржийг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэжээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй ээ. Хөрөнгийг биржийг хөгжүүлэх нь мэдээж хэрэгтэй боловч үүнээс болж ХАА, аж үйлдвэрлэл зэрэг үндсэн салбаруудын хөгжилийг үгүйсгэж эсрэгцүүлж жишиж байна. Үүний цаана л монголд бодит эдийн засгийн салбар, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байх санаархалаа олон долоон өөр юм ярьж элдэв юмаар халхавчилж илэрхийлж байгаа санаа нь энэ.
зөв санаа манайд юу л бна тархитай залуу үе бна
harin ch MAN myy helyylen ene zasag toriig abch yabna daa!!!!ta nydtei bol har sohorson setgeltei bol eertee gomd!!!!ylaan syhainyyd aa!!!ta nariin ardchilal gej haisaa harsan yum baidag be?....tympend seegeed byryy harsan hylgai nar men biz dee!!!luibarchid aa!!!gychin jiliig bid bye daan yzlee!!!odoo ta nar sig mariatai tagalchagnyyd hol yabahgyi ee!!zail,hylgaich abilgagch yodoryyd aa!!!haraal id gej?....................
zeb sanaa bainaa.....Bank sanhyygeer asig olno suu!!!hajuud dahi ene hoyor gyren maani sanhyygiin hybid delhiid diildehgyigeer yabsaar baina,manaihan yraldaanii moriig medne dee.....hyyhedgyi uyachiin mori orood l irdeg dee????????????????Bariand duuldah tedi i hicheechgeeye?saihan sanaa baina............
Боддогол бодол
Ингээд хөгжвөл тун зүгээр юмсан! Нөгөө эх орончид нь оросын хатгаасаар эсэргүүцээд эхлэх вий дээ...
парашвай урагвай шиг цэргийн эргэлт байнга хийж төр засгаа сольёо орос хятадын дунд хүүхний улаан ал шиг зураг дэлхийд гарлаа америкөд уригдаад ""ардчиллын" төлөө монголыг урьсан гэнэ урих" үндэс маш их байгаа тул соросоос авхуулаад урьсан байхаа худлаа молиго үмхүүлж ардчиллын төлөө санал өгөөгүй гэнэ орос нь барууны түрэмгийлэгчдээс монголыг хамгаалаад байдаг орос тавиад оруулчихвал барууны хөрөнгөтөн монголын хувхай чингэсийн толгойг мөлжөөд өнгөрөх байхдаа монголд хар тамхинны барон болох гээд зүүдлээд байна уу одоо орсоос өөр сайн анд алга тайваны боол болгох санаа байна уу
https://www.youtube.com/watch?v=UrATUjk9HsA&ab_channel=БАСЕ
Баабар шиг коментоос айхгүй байгаа чинь сайхан санагдлаа.
Сайхан санаа. Хэрэгжүүлэх ухаантан гараад ирнэ биз.
БОДОХ Л АСУУДАЛ БАЙНАДАА. ЧУХАМ ЯМАР АРГА ЗАМ БАЙГААГ Л ОЛОХ НЬ ЧУХАЛ. УРУГВАЙН 2 ТАЛД БОЛ ЭРХБИШ КОММУНИСТ ЭГЛЭМТЭЙ БУС ОРНУУД ХИЛ ЗАЛГАДАГ. МАНАЙХ БОЛ ӨӨР 2 КОММУНИСТ ЗА НЭГ НЬ БОЛ БҮР ФАШИСТ МАЯГТАЙ БОЛОХ ГЭЭД БУЙ ХОЁР ТОМ МАНГАС БИЙГ БАС БОДОХ. ГЭХДЭЭ ЭНЭ 2 МААНЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ӨРГӨН, ГҮН ЗАХ ЗЭЭЛ Л ДЭЭ. ЯАЖ МӨНГИЙГ НЬ УГААЖ АШИГЛАХААС Л ХАМААРНА. УГААСАН Ч БАЙГАА Л ДАА. ЭНЭ ОЛОН ЦЕМЕНТЭН ШИРЭНГ БОЛ УГААГДСАН МӨНГӨ Л ДӨӨ
Mongol mongol zagbaraara baix yostoi
Ер нь энэ тэр улсын загвараар хөгжинө гэж хошигордогоо болимоор байна. Одоо бүр хаа байсан Латин Америкийн Уругвайн туршлага ч гэх шиг. Гэтэл олон нийт битгий хэл сайд дарга нар нь ч бараг олигтойхон мэдэхгүй улсыг санал болгох юм. Сайн тунгаагаач. Ийм өчүүүхэн сэтгэж байна гэж үү
Одоо энэ загвар магвараа больмоор. Өөрсдийн орны онцлогт тохирсон бодлого загвар гаргах хэрэгтэй. Алийн болгон хүний амаар будаа идэж байх юм
Авилгажсан дээр манайх шиг тогтворгүй үндэсний мөнгөн тэмдэгтэй газар гаднб мөнгөтэй хүмүүс мөнгөө байрлуулна гэж түүн шиг худлаа юм баыхгүй, харин төг өа хальж ам дол т шилжвэл төв азиын санхүүгийн төв байж болох санаа, яг нарийн даа манай судалвал зохих эдийн засгийн загвар Армен улс байрлал геостратеги талаасаа хүн ам адил мэдээж газар нутаг баыгалын баялгийн хэмжээ өөр л дөө гнхдээ авах санаа их!